| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 305/2025/00377/И |
| Дугаар | 305/ШШ2025/00377 |
| Огноо | 2025-06-04 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 305/ШШ2025/00377
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга би
Нэхэмжлэгч: ********* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *********холбогдох,
Үндсэн зээл 409,610 төгрөг, үндсэн хүү 119,143.54 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8,721.94 төгрөг, шимтгэл 6,600 төгрөг, нийт 544,075.48 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүх 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ********* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч ********* нь ********* ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна. 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 2167971 тоот Токи кредит үйлчилгээний гэрээг байгуулж 410,000 төгрөгийн зээлийн эрх үүссэн бөгөөд ********* аппликейшнээр дамжуулан бүтээгдэхүүн үйлчилгээ худалдан авах зорилгоор зээлийн эрхээ ашиглах нэхэмжлэгдсэн зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн 15-ны дотор төлөхөөр тохиролцсон. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөнөөс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: 2167971 тоот Токи кредит гэрээний үүрэгт үндсэн зээл 409,610 төгрөг, үндсэн хүүнд 119,143.54 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 8,721.94 төгрөг, шимтгэлд 6,600 төгрөг, нийт 544,075.48 төгрөгийг хариуцагч ********* гаргуулах гэжээ.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********* шүүхэд гаргасан хүсэлтдээ: ********* нэхэмжлэлтэй ********* холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжилсэн үнийн дүнг бүрэн төлсөн тул нэхэмжлэлээсээ бүрэн хэмжээгээр татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй.
********* ХХК-ийн 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 03-03/2513 дугаар албан бичгээр ********* холбогдох иргэний хэрэгт итгэмжлэгдсэн төлөөлөгч *********, ********* нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан нэхэмжлэгчийн эдлэх бүх эрхийг олгожээ.
Хариуцагч ********* нь үндсэн зээл 409,610 төгрөг, үндсэн хүү 119,143.54 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8,721.94 төгрөг, шимтгэл 6,600 төгрөг, нийт 544,075.48 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ********* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь биелүүлсэн тул ********* ХХК нь нэхэмжлэлээсээ татгалзсан байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасан нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэжээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16,972 төгрөгийн тал хувь 8,486 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 8,486 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, нэхэмжлэгч ********* ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ********* ХХК-ийн нэхэмжлэлтэй, ********* холбогдох үндсэн зээл 409,610 төгрөг, үндсэн хүү 119,143.54 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8,721.94 төгрөг, шимтгэл 6,600 төгрөг, нийт 544,075.48 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16,972 төгрөгийн тал хувь 8,486 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 8,486 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, нэхэмжлэгч ********* ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА