| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатарнямын Одбаяр |
| Хэргийн индекс | 305/2025/00317/И |
| Дугаар | 305/ШШ2025/00337 |
| Огноо | 2025-05-26 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 05 сарын 26 өдөр
Дугаар 305/ШШ2025/00337
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Одбаяр би
Нэхэмжлэгч: ********* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *********холбогдох,
Зээлээр худалдан авсан барааны үнэ 347,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүх 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ********* ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ********* сумын ********* багт оршин суух ********* овогтой ********* нь зээлээр хүнсний бараа авсан. Удаа дараа төлбөрөө барагдуулах шаардлага тавьсан боловч тооцоогоо хийхгүй байгаа тул зээлж авсан хүнсний барааны үнэ 347,800 төгрөгийг тус ХХК-ийн \*********\ дансанд байршуулж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчийн төлөөлөгч ********* шүүхэд гаргасан хүсэлтдээ ********* ХХК-ийн нэхэмжлэлтэй ********* холбогдуулж барааны үнийн үлдэгдэл болох 347,800 төгрөгийг нэхэмжилсэн боловч Заяабаатар нь 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдөр дансанд бүрэн төлж дуусгасан. Иймд шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй.
Хариуцагч ********* нь зээлээр худалдан авсан барааны үнэ 347,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ********* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь биелүүлсэн тул ********* ХХК нь нэхэмжлэлээсээ татгалзсан байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасан нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэжээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11,084 төгрөгийн тал хувь 5,542 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 5,542 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, нэхэмжлэгч ********* ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ********* ХХК-ийн нэхэмжлэлтэй, ********* холбогдох зээлээр худалдан авсан барааны үнэ 347,800 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11,084 төгрөгийн тал хувь 5,542 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 5,542 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, нэхэмжлэгч ********* ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ОДБАЯР