Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 305/ШШ2025/00356

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Одбаяр даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ********* нэхэмжлэлтэй

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч *********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Отгонбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: “1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн ********* сумын ********* нэгдлийн ********* бригадад малчнаар” ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай.

2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл:  Миний бие 1974 онд төрсөн. 7 хүүхэд төрүүлж өсгөсөн юм. Гэтэл тэтгэвэрт гарах гэтэл аймгийн архивын лавлагаагаар 1989 оноос 1990 он хүртэл ********* сумын ********* нэгдлийн Гэгээ бригадад ажиллаж байсан 2 жилийн ажилласан байдлын архивын лавлагаа дээр нэрийн зөрчилтэй ********* гэж бичигдэж шүүхээр зайлшгүй тогтоолгох шаардлагатай болсон. Иймд миний бүрдүүлсэн нотлох баримтыг үндэслэн ********* намайг Говь-Алтай аймгийн ********* сумын ********* нэгдлийн ********* бригадад 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-нийг дуусталх хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

3. Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

- Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 104 дугаартай архивын лавлагаа, уг архивын лавлагааны хавсралт ********* цалингийн цэс,

- Үндэсний архивын сан хөмрөгийн 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 03-02/2260 дугаартай архивын лавлагаа,

- Үндэсний архивын сан хөмрөгийн 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 03-07/2204 дугаартай архивын лавлагаа

- Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт

- Говь-Алтай аймгийн Төрийн архивын хэлтсийн 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 295 дугаартай архивын лавлагаа, уг лавлагааны хавсралт

4. Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт:

- Говь-Алтай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 15/377 дугаартай албан бичиг, БНМАУ-ын хүн амын регистрийн карт ХААТР-1/А/ маягт, Паспорт авах өргөдөл, Иргэний үнэмлэх авах өргөдөл ХААТР-21/А/

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч ********* нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах мал маллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар гаргажээ.

Шүүх хуралдаанаар нотлох баримтын шаардлага хангаж, иргэний хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судалж, хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт хийж, нэхэмжлэлийг ханган шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.  

2. Нэхэмжлэгч ********* нь “1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн ********* сумын ********* нэгдлийн ********* бригадад малчнаар” ажиллаж байсан байдал нь шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дараах бичмэл нотлох баримтаар нотлогдож байна. Үүнд:

Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 104 дугаартай “тус аймгийн ********* сумын ********* нэгдлийн ********* бригадад малчин байсан ********* нь 1989 оны 01-12, 1990 оны 01-12 дугаар саруудад цалин хөлс авч байсан”-ыг тодорхойлсон лавлагаа.

Говь-Алтай аймгийн ********* сумын ********* нэгдлийн ********* бригадад малчнаар ажиллаж байсан ********* 1989-1990 оны цалин хөлсний цэс,

Үндэсний төв архивын 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 03-02/2260 дугаартай “1989 оны хүн амын тооллогод Говь-Алтай аймгийн ********* сумын хөдөөд оршин суух, өрхийн тэргүүн ********* 46 настай, эхнэр ********* 42 настай, ********* 42 настай, ********* 11 настай, ********* 10 настай, ********* 7 настай, ********* 0 настай, ********* 6 настай гэж тоологдсон” архивын лавлагаа,

Үндэсний төв архивын 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 03-07/2204 дугаартай “2000 оны хүн амын тооллогод Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын хөдөөд оршин суух, өрхийн тэргүүн ********* 25 настай, нөхөр ********* 32 настай, охин ********* 8 настай, хүү ********* 5 настай гэж тоологдсон” архивын лавлагаа,

Говь-Алтай аймгийн Төрийн архивын хэлтсийн 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 295 дугаартай “БНМАУ-ын Ардын их хурлын тэргүүлэгчдийн 1984 оны 02 сарын 20-ны өдрийн 36 дугаар зарлигаар ********* сумын харъяат ********* алдарт эхийн хоёрдугаар одонгоор шагнасугай. ********* хүүхдүүдэд: ********* төрсөн, ********* ********* сард төрсөн, ********* сард төрсөн, ********* сард төрсөн, ********* сард төрсөн гэж бүртгэгдсэн” архивын лавлагаа,

Говь-Алтай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 15/377 дугаартай “…төрөлт болон овог нэр өөрчлөлтийн мэдээллийг архивын цаасан болон цахим сангаас шүүж үзэхэд мэдээлэл байхгүй байна” гэх албан бичиг,

- ХААТР-1/А/ БНМАУ-ын хүн амын регистрийн картын анкет 050-рт *********-ны өдөр төрсөн, *********, Гэгээт хэсэг, хөдөөд оршин суух,  

- ХААТР-1/А/ паспорт авах өргөдөл 15-рт 1974 оны 05 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, *********, Цогт сумын Гэгээт хэсэг, малчин ажилтай”  

- ХААТР-1/А/ иргэний үнэмлэх авах өргөдөл 15-рт 1974 оны 05 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, ********* ажилтай”  зэрэг нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Дээрх бичмэл нотлох баримтууд хооронд нь харьцуулж, харилцан бие биенээ дэмжин нотолж байгаа талаас үнэлж, дүгнэлт хийхэд нэхэмжлэгч ********* нь “1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн ********* сумын ********* нэгдлийн ********* багт малчнаар” ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хэдийгээр Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 104 дугаартай архивын лавлагаанд ********* малчнаар ажиллаж цалин хөлс авсан лавлагааг ирүүлсэн боловч ********* гэх өрхөд ********* нэртэй өөр хүүхэд байхгүй нь Үндэсний архивын сан хөмрөгийн 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 03-02/2260 дугаартай архивын лавлагаа, Говь-Алтай аймгийн Төрийн архивын хэлтсийн 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 295 дугаартай лавлагаа, Говь-Алтай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 15/377 дугаартай албан бичиг, ХААТР-1/А/ БНМАУ-ын хүн амын регистрийн картын анкет, ХААТР-1/А/ паспорт авах өргөдөл зэргээр нотлогдож байна.

Иймд шүүх дээрх цалин хөлсний лавлагаа болон бусад бичмэл нотлох баримтуудын мэдээллийн агуулга, нотолгооны чадвар, түвшин зэргийг хооронд нь харьцуулан үзээд, харилцан бие биенээ дэмжин нотолсон, хэрэгт ач холбогдолтой, хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн болно.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт “ажиллаж байсан байдал”-ыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамааруулж, шүүх онцгой ажиллагааны журмаар тогтоохоор заажээ.

Хуулийн дээрх заалтын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдож буй нэхэмжлэгч ********* “1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн ********* сумын ********* нэгдлийн ********* бригадад малчнаар” ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Шүүхээс нэхэмжлэгч ********* ажиллаж байсан байдлыг тогтоосон нь нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж тогтоолгоход эрх зүйн ач холбогдолтой болно.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар ********* “1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн ********* сумын ********* нэгдлийн ********* бригадад малчнаар” ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг танилцуулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.ОДБАЯР