| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 305/2025/00380/И |
| Дугаар | 305/ШШ2025/00370 |
| Огноо | 2025-06-02 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 305/ШШ2025/00370
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга би
нэхэмжлэгч: Улаанбаатар хотын ************* дүүргийн *********-р хороо, ******************* үйл ажиллагаа явуулдаг ************ ХХК нэхэмжлэлтэй
хариуцагч: Говь-Алтай аймгийн ********** сумын *************** тоотод оршин суух, Д-н Ц-д холбогдох
худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 751,070(долоон зуун тавин нэгэн мянга дал) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн агуулга ... Хариуцагч Д.Ц нь 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр **************** ХХК-тай гар утас, төхөөрөмж худалдан авах гэрээг байгуулж, Samsung A52 загварын гар утсыг нийт 1,188,000 төгрөгөөр худалдан авсан ба төлбөрийг 2021.11.01-2023.11.01 хүртэл 24 сарын хугацаанд сар бүр 49,500 төгрөгийн төлөлт хийхээр тохирсон. Хариуцагч нь 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн гар утасны лизингийн төлөлтийг хугацаанд нь төлөөгүй байх тул гэрээний 4.1-т заасныг үндэслэн гэрээг цуцалж, шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.
- Үндсэн төлбөрийн үлдэгдэл (2023.02.20-2023.11.01 хүртэл нийт 10 сар)-495,000 төгрөг,
- *********-н *************** дугаарын ярианы төлбөр(2023 оны 02 дугаар сар)-8,570 төгрөг,
- Гэрээний 5.5-д заасны дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутам 0,3 хувиар тооцсон алданги, Иргэний хуулийн 232.4-т заасныг баримталсан болно -247,500 төгрөг,
- Нийт 751,070 төгрөг
Нэхэмжлэх нийт дүн 751,070 (долоон зуун тавин нэгэн мянга дал) төгрөг. Иймд дээрх нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү ... гэжээ.
2. Хариуцагч Д.Ц хариу тайлбартаа ... Ц би **************** компаниас гар утас худалдан авах гэрээ байгуулсан. Нэхэмжлэлийн нийт дүн 751,070 төгрөгийг төлнө... гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй гэж хуульчилсан.
Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхээ эдэлж хариуцагч Д.Ц нь нэхэмжлэгч ********* ХХК-н худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 751,070(долоон зуун тавин нэгэн мянга дал) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлөхөө илэрхийлжээ.
Хариуцагчийн тайлбараар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэл тогтоогдож байх тул ********** ХХК-н нэхэмжлэлтэй Д.Ц-д холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж хариуцагчаас гаргуулах агуулгаар зохицуулжээ.
Иймээс нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22,576 (хорин хоёр мянга таван зуун далан зургаа) төгрөгөөс 11,288(арван нэгэн мянга хоёр зуун наян найм) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 11,288(арван нэгэн мянга хоёр зуун наян найм) төгрөгийг, хариуцагчаас 11,288(арван нэгэн мянга хоёр зуун наян найм) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуулийн уг зохицуулалтад нийцэхээр байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Ц нь нэхэмжлэгч *********** ХХК-н худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 751,070(долоон зуун тавин нэгэн мянга дал) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22,576 (хорин хоёр мянга таван зуун далан зургаа) төгрөгөөс 11,288(арван нэгэн мянга хоёр зуун наян найм) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 11,288(арван нэгэн мянга хоёр зуун наян найм) төгрөгийг, хариуцагчаас 11,288(арван нэгэн мянга хоёр зуун наян найм) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *********** ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА