Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 305/ШШ2025/00375

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн ******** сумын ****************** оршин суух Б овогт Б-н Ж-н нэхэмжлэлтэй

Г.О-г эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны тэмдэглэлийг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Отгонбаяр хөтлөв.

Нэхэмжлэгч Б.Ж өөрийгөө оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулах хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэлээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлага: Г.О-г эрэн сурвалжлуулах тухай.

2.Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Миний бие 2024 оны 12 дугаар сарын 16-нд Г-н О-т 1,500,000 төгрөгийг 20 хувийн хүүтэй зээлүүлсэн юм. О нь тухайн үед болон одоог хүртэл ************ гүйцэтгэх компанид ажилладаг. Миний бие тухайн үед тус компанид ажилладаг байсан бөгөөд хувийн шалтгааны улмаас ажлаасаа гарсан. 1 сарын хугацаа нь дууссан цагаас ахиж утсаа авахаа больж холбоо харилцаа тогтоогоогүй. Ажиллаж байгаа газар луу буюу ************ руу зөвшөөрөлгүйн улмаас орж уулзаж чадахгүй байгаа. Г.О-н ах Г.Б нь тус компанид гүйцэтгэх захирал хийдэг. Иймд миний хүсэлтийг хүлээн авч Г.О-г эрэн сурвалжилж оршин суугаа хаягийг нь тогтоож өгнө үү гэжээ.

3.Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

- ХААН банкны *************** тоот дансны дэлгэрэнгүй хуулга

- Иргэний үнэмлэхийн хуулбар/Б.Ж/

4. Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт:

- ХААН банкны 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 5337/25/377 дугаартай албан бичиг/данс эзэмшигчийн мэдээлэл/

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгч Б.Ж шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ Э2024 оны 12 дугаар сарын 16-нд Г-н О-т 1,500,000 төгрөгийг 20 хувийн хүүтэй зээлүүлсэн юм ... 1 сарын хугацаа нь дууссан цагаас ахиж утсаа авахаа больж холбоо харилцаа тогтоогоогүй. Ажиллаж байгаа газар луу буюу ************ руу зөвшөөрөлгүйн улмаас орж уулзаж чадахгүй байгаа. Г.О-н ах Г.Б нь тус компанид гүйцэтгэх захирал хийдэг. Иймд миний хүсэлтийг хүлээн авч Г.О-г эрэн сурвалжилж оршин суугаа хаягийг нь тогтоож өгнө үү... гэжээ.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт ...Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана... гэж, 14.4 дэх хэсэгт ...Хариуцагчийн оршин суугаа газрын хаяг мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэгч шүүхэд хүсэлт гаргаж болно гэж заажээ.

4. Нэхэмжлэгч Б.Ж нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.О-г эрэн сурвалжлуулахаар хүсэлт гаргах эрхтэй болох нь:

- нэхэмжлэгч Б.Ж нь 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Г.О-н Голомт банк дахь ********** тоот дансанд ZEEL OLGOV гэх утгаар 1,500,000(нэг сая таван зуун мянга) төгрөг шилжүүлсэн байна.

-Нэхэмжлэгч нь хариуцагчтай хамт ажилладаг байсан бөгөөд түүний хувийн байдлын талаар мэдээлэл байхгүй, мэдээлэл олж авах болон холбоо тогтоох боломжгүй болсон талаараа нэхэмжлэлдээ дурджээ.

5. Нэхэмжлэгч Б.Ж нь Г.О-н хаягийг тодруулах, түүнтэй холбоо барих талаар өөрийн боломжтой бүхий л арга хэмжээг авч лавлаж сурагласан боловч холбогдож чадаагүй, хаана оршин суудгийг нь мэдэгдэхгүй байгаа явдал нь хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа газар мэдэгдэхгүй байна гэж үзэх үндэслэлтэй гэж үзлээ.

6. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд Улаанбаатар хотын ********** дүүргийн *******-р хороо *************** тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй О овогт Г-н О /РД:****************/-ыг Говь-Алтай аймгийн Цагдаагийн газраар эрэн сурвалжлуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200(далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дахь хэсэг, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Г.О/РД:**************/-ыг эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дахь хэсэгт зааснаар Г.О-г эрэн сурвалжлахыг Говь-Алтай аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

3. Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.О-г эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоосон тохиолдолд энэ тухай нэхэмжлэгч Б-н Ж /утас:****************/-т мэдэгдэхийг Говь-Алтай аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200(далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА