Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 498

 

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                          

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэнд-Очир,

          Улсын яллагч Н.Гэрэлмаа,

Хохирогч М.Баярмаа,

         Шүүгдэгч Б.А  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овгийн Б-ын А-эд холбогдох эрүүгийн 1706006430266 дугаартай хэргийг 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

   Шүүгдэгч: Б овгийн Б-ын А-эд , 1988 оны 06 дугаар сарын 10-нд Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Замын хөдөлгөөний удирдлагын төвд жолооч ажилтай, Сонгинохайрхан дүүрэг 8 дугаар хороо Баянцагааны 12-12 тоотод оршин суудаг, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2003 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 128 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жилийн хорих ялыг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 135 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ялыг 1 жил 1 сарын хугацаагаар тэнсэн хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай /регистрийн дугаар: АЭ88061019/

 

          Холбогдсон хэргийн талаар:

        Шүүгдэгч Б.А нь 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 23 цагийн орчим Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Россия караокены 1 дүгээр өрөөнд үйлчлүүлж байхдаа агсам тавьж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас 450000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

        Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад

тодорхой ярьсан учир нэмж ярих зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв.

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.Баярмаа мэдүүлэхдээ: “Тэр 450.000 төгрөг караокены машины мөнгө юм. Тухайн үед караокены 3 өрөөг түрээслэдэг байсан. Нэг машин нь эвдэхээр тэр өрөө бүхэлдээ ажилгаагүй болж байгаа. 12 дугаар сарын 20-нд хүлээлгэж өгсөн. Тэр болтол нэг өрөө ашиглаагүй байсан. Тухайн караокены өрөөг түрээслэдэг хүмүүс өмнө авдаг байсан түрээсийн мөнгөө авдаг. Би дунд нь хохирч байна. Би 2 өрөө ажилуулж, 3 өрөөний түрээсийн мөнгө өгч байгаа. Нэг сарын 1.600.000 төгрөгөөр түрээсэлдэг. 3 өрөөнд хуваахаар нэг өрөөгөө 500.000 төгрөг болно. Орлогоо тооцвол их мөнгө гарч байна. Би зөвхөн түрээсийн мөнгөө гаргуулж нэхэмжилж байна. Мөнгө нь дүнгээ сайн санахгүй байна. Би мэдүүлэгтээ тодорхой хэлж өгсөн. Нийт 2.500.000 төгрөг нэхэмжилж байна. Үүнтэй холбоотой мөнгөний баримт байхгүй. Тухайн үед мэдүүлэг өгөхөд над руу ярина гэж хэлсэн ч яриагүй болохоор би дахин очоогүй. Шүүгдэгч надаас мөнгө төгрөгний баримт асуугаагүй.” гэв.

 

        Мөн мөрдөн байцаалтад цугларсан нотлох баримтуудаас хохирогч М.Баярмаагийн өгсөн мэдүүлэг /хх-12-13, 32-33/, Б.А ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-36-37/, Дамно ХХК-ийн үнэлгээ /хх-26-27/, шүүгдэгч Б.А ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-18/, шүүгдэгч Б.А ийн ял шалгах хуудас /хх-19/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

           Шүүгдэгч Б.А нь 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 23 цагийн орчим Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Россия караокены 1 дүгээр өрөөнд үйлчлүүлж байхдаа агсам тавьж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас 450000 төгрөгний хохирол учруулсан учруулсан болох нь:

 

Мөрдөн байцаалтад хохирогч М.Баярмаагийн өгсөн: “….А  гэх үл таних залуу агсам согтуу -авиад караокены машин устгаж гэмтээсэн. ...1 дүгээ өрөөнд чанга чанга хүмүүс дуугарч, юм нурах чимээ гараад ороход караокены машиныг аваад шидчихсэн байсан...", "...тэд нарын хажууд шалгаж үзсэн чинь ажиллахгүй байсан. Тэр дунд нэг залуу дээгүүрээ шалдалсан, намхан биетэй бор залуу байсан, уг залуу ганцаараа орилоод байсан. Бусад найзууд нь бол сандал дээр сууж байсан. ...Уг залуу би өөрөө төлье гэж хэлээд жолооны үнэмлэхээ орхисон... /хх 12-13, 32-33/ гэх мэдүүлэг,

 

          Мөрдөн байцаалтад Б.А ийн яллагдагчаар өгсөн “…”Россия” нэртэй караокены гадаа уулзаад уг караокед орж 1 дугаартай өрөөгөөр үйлчлүүлсэн. Би тэнд хэдэн шил архи ууснаа мэдэхгүй байа. Нэг мэдсэн чинь хороололд нэг буудалд сэрсэн. Харин Эрдэнэ найз маань маргааш өглөө надад чи караокед байхдаа караокены машиныг эвдэлсэн гэж хэлсэн. Тэр үед л би караокены машиныг эвдэлсэнээ мэдсэн.” /хх-36/ гэх мэдүүлэг,    

 

          Мөрдөн байцаалтад Дамно ХХК-ийн үнэлгээ 450.000 төгрөгөөр хохирлыг үнэлсэн гэх баримт /хх-26-27/,

  • шүүгдэгч Б.А ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-18/,
  • шүүгдэгч Б.А ийн ял шалгах хуудас /хх-19/ зэрэг болно.

 

         Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчид хохирол учруулснаа өөрөө хүлээсэн, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг адил бөгөөд бие биеэсээ хараат бусаар мэдүүлсэн, хохирогчид Дамно ХХК-ийн үнэлгээ хийсэн баримт зэргээр тогтоосон байна.

 

Иймд шүүгдэгч Б.А нь 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 23 цагийн орчим Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Россия караокены 1 дүгээр өрөөнд үйлчлүүлж байхдаа агсам тавьж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас 450.000 төгрөгний хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Дээрх байдлаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Б.А  нь өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгааг эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал болсноос гадна хохирогчид хохирол төлөхөө илэрхийлсэн нь хөнгөрүүлэх үндэслэл болов. Харин шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх хялбаршуулсан журмаар Б.А  холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул прокурорын саналын хүрээнд буюу шүүгдэгч Б.А эд 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр ял шийтгэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

Шүүгдэгч Б.А  нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Б овгийн Б-ын А-эд ийг эд хөрөнгө устгах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2. Б.А ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Б.А  нь шүүхээс оногдуулсан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.А  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

            5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Б.А  нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус

дурьдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар шүүгдэгч Б.А ээс 450.000 төгрөгийг гаргуулж хохирогч М.Баяраад олгосугай.

 

7. Хохирогч М.Баярмаа нь гэм хорын зардлын баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.А эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

           

   9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

  10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.А эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

             

                                    ДАРГАЛАГЧ,

                                   ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС