| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 305/2025/00381/И |
| Дугаар | 305/ШШ2025/00379 |
| Огноо | 2025-06-04 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 305/ШШ2025/00379
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга би
нэхэмжлэгч: Улаанбаатар хотын ************ дүүргийн *********-р хороо, ******************** үйл ажиллагаа явуулдаг ************* ББСБ ХХК-н нэхэмжлэлтэй
хариуцагч: Говь-Алтай аймгийн ********** сумын *********** багт оршин суух А-н Л-д холбогдох
******** кредит гэрээний үүрэгт 640,041.14 (зургаан зуун дөчин мянга дөчин нэг зууны арван дөрөв) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүх 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ********* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ... Хариуцагч А-н Л нь ************ ББСБ ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна.
2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 2174889 тоот ******** кредит үйлчилгээний гэрээг байгуулж 500,000 төгрөгийн зээлийн эрх үүссэн бөгөөд ******** аппликейшнээр дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах зорилгоор зээлийн эрхээ ашиглах, нэхэмжлэгдсэн зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн 15-ны дотор төлөхөөр тохиролцсон. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:
2174889 тоот ********** кредит гэрээний үүрэгт үндсэн зээлд 499,968.09 төгрөг, үндсэн хүүд 129,525.98 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 9,547.07 төгрөг, шимтгэлд 1,000 төгрөг, нийт 640,041.14 төгрөгийг хариуцагч А-н Л-с гаргуулж өгнө үү ... гэжээ.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А шүүхэд гаргасан хүсэлтдээ ...********** ББСБ-н нэхэмжлэлтэй А.Л-д холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжилсэн үнийн дүнг бүрэн төлсөн тул нэхэмжлэлээсээ бүрэн хэмжээгээр татгалзаж байна ... гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй.
********* ББСБ ХХК-ийн 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 03-03/2714 дугаар албан бичгээр А.Л-д холбогдох иргэний хэрэгт итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А, Д.Э нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан нэхэмжлэгчийн эдлэх бүх эрхийг олгожээ.
Хариуцагч А.Л нь ****** кредит гэрээний үүрэгт 640,041.14 (зургаан зуун дөчин мянга дөчин нэг зууны арван дөрөв) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ******** ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь биелүүлсэн тул ********** ББСБ ХХК нь нэхэмжлэлээсээ татгалзсан байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасан нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэжээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19,851(арван есөн мянга найман зуун тавин нэг) төгрөгийн тал хувь 9,925.5 (есөн мянга есөн зуун хорин тав арваны тав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 9,925.5 (есөн мянга есөн зуун хорин тав арваны тав) төгрөгийг улсын орлогоос гаргуулж, нэхэмжлэгч ********** ББСБ ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. *********** ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, А-н Л-д холбогдох ******** кредит гэрээний үүрэгт 640,041.14 (зургаан зуун дөчин мянга дөчин нэг зууны арван дөрөв) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19,851(арван есөн мянга найман зуун тавин нэг) төгрөгийн тал хувь 9,925.5 (есөн мянга есөн зуун хорин тав арваны тав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 9,925.5 (есөн мянга есөн зуун хорин тав арваны тав) төгрөгийг улсын орлогоос гаргуулж, нэхэмжлэгч ********* ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА