Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 305/ШШ2025/00381

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга би

нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн ************ сумын ************* багт үйл ажиллагаа явуулдаг ************** ХХК-н нэхэмжлэлтэй

хариуцагч: Говь-Алтай аймгийн ********** сумын ******-р багт оршин суух Н-н Ц-д холбогдох

Зээлээр авсан хүнсний барааны үнэ 2,975,000 (хоёр сая есөн зуун далан таван мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ************* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ... ************* сумын *********-р багт оршин суух Н овогтой Ц нь зээлээр хүнсний бараа авсан. Удаа дараа төлбөрөө барагдуулах шаардлага тавьсан боловч тооцоогоо хийгүй байгаа тул зээлж авсан хүнсний барааны үнэ 2,975,000 төгрөгийг тус компанийн /********************/ дансанд байршуулж өгнө үү ... гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй.

Нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч С.Д ...Иргэн Н овогтой Ц-д холбогдуулж барааны үнийн үлдэгдэл болох 2,975,000 төгрөгийг гаргуулж өгөх хүсэлт гаргасан. Иргэн Н овогтой Ц нь тус төлбөрийг 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдөр бүрэн төлж дуусгасан тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэх агуулга бүхий хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч Н.Ц нь зээлээр авсан хүнсний барааны үнэ 2,975,000 (хоёр сая есөн зуун далан таван мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ************ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь биелүүлсэн тул *************** ХХК нь нэхэмжлэлээсээ татгалзсан байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасан нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэжээ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,550(жаран хоёр мянга таван зуун тавь) төгрөгийн тал хувь 31,275 (гучин нэгэн мянга хоёр зуун талан тав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 31,275 (гучин нэгэн мянга хоёр зуун талан тав) төгрөгийг улсын орлогоос гаргуулж, нэхэмжлэгч ************** ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. ************* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Н-н Ц-д холбогдох зээлээр авсан хүнсний барааны үнэ 2,975,000 (хоёр сая есөн зуун далан таван мянга) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,550(жаран хоёр мянга таван зуун тавь) төгрөгийн тал хувь 31,275 (гучин нэгэн мянга хоёр зуун талан тав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 31,275 (гучин нэгэн мянга хоёр зуун талан тав) төгрөгийг улсын орлогоос гаргуулж, нэхэмжлэгч **************** ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА