| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 305/2025/00445/И |
| Дугаар | 305/ШШ2025/00382 |
| Огноо | 2025-06-06 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 305/ШШ2025/00382
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга би
нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн ********************** үйл ажиллагаа явуулдаг ********** банк ХК-н нэхэмжлэлтэй
хариуцагч: Говь-Алтай аймгийн ************ сумын ************* багийн ********* тоотод оршин суух Ж овогт П-н Т-д холбогдох
зээлийн гэрээний үүрэгт 9,121,954.99 (есөн сая нэг зуун хорин нэгэн мянга есөн зуун тавин дөрөв зууны ерэн ес) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн агуулга ...Зээлдэгч П.Т нь нэхэмжлэгч ******** банк ХК-тай 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр ЗГ/56546521 тоот Зээлийн гэрээ байгуулж 10,000,000(арван сая) төгрөгийг, жилийн 19.8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээл авч, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр БГХ/56546521 тоот барьцааны гэрээ байгуулан ирээдүйд орж ирэх цалингийн орлого барьцаалсан.
Зээлдэгч П.Т нь зээлийн гэрээний үүрэгт 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 1,586,477.32 төгрөг, зээлийн хүү 987,253.11 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,144.18 төгрөг, нийт 2,574,874.61 төгрөг төлсөн.
Нэхэмжлэгчийн зүгээс зээлийн төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч хариуцагч буюу зээлдэгч гэрээнд заасан үүргээ зөрчиж, 2025 оны 05 дугаар сарын 23-ний өдрийн байдлаар 123 хоногийн хугацаа хэтэрсэн байна.
Мөн талууд нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйл (Банк, эрх бүхий хуулийн этгээдээс цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэх)-ийн 7.1 -дБанк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гэрээ байгуулан данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болно. гэж, мөн хуулийн 7.2-т Энэ хуулийн 7.1-0 заасны дагуу цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууцлалын шаардлага хангасан нууц үг, нууц код, цахим гарын үсэг зэргийг ашиглаж болох бөгөөд эдгээрийг цахим хэлбэрээр хийсэн шилжүүлэг, зээлийн гэрээ, бусад хэлцэлд зурсан гарын үсэгтэй адилтгаж үзнэ гэж, мөн талууд харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээнд Зээлдэгч нь зээлийн гэрээ, зээл олголт эргэн төлөлтийн хуваарь, барьцааны гэрээ болон харилцагчид зээлийн бүтээгдэхүүний мэдээлэл танилцуулах маягттай тус тус танилцан, зөвшөөрлөө илэрхийлж нууц код эсхүл тоон гарын үсгээр баталгаажуулахаар банктай харилцан тохиролцсон бөгөөд аль нэг хэлбэрээр нь баталгаажуулсан зээлийн гэрээ, зээл олголт эргэн төлөлтийн хуваарь, барьцааны гэрээ болон хариуцагчид зээлийн бүтээгдэхүүний мэдээлэл танилцуулах маягтыг банк хүлээн авснаар талуудын хооронд гэрээ, хэлцэл байгуулагдсанд тооцно" гэж тус тус заасны дагуу зээлийн гэрээ, барьцааны гэрээ, зээлийн өргөдөл, бүтээгдэхүүний нөхцөлийг нэг удаагийн нууц кодоор баталгаажуулсан болно.
Иймд 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар ЗГ/56546521 тоот зээлийн гэрээний үүрэгт 9,121,954.99(есөн сая нэг зуун хорин нэгэн мянга есөн зуун тавин дөрөв зууны ерэн ес) төгрөг гаргуулахаар шаардаж байна ... гэжээ.
2. Хариуцагч П.Т-н тайлбарын агуулга ...Миний бие П овогтой Т нь бүх баримтуудтай танилцлаа. ******* банкнаас ирсэн 9,121,954.99 төгрөгийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Энэ мөнгөн дүнг 06 дугаар сард багатааж төлнө ... гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй гэж хуульчилжээ.
Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхээ эдэлж хариуцагч П.Т нь нэхэмжлэгч ********* банк ХК-н зээлийн гэрээний үүрэгт 9,121,954.99 (есөн сая нэг зуун хорин нэгэн мянга есөн зуун тавин дөрөв зууны ерэн ес) төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрчээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэл бүрдэнэ.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж хариуцагчаас гаргуулах агуулгаар зохицуулжээ.
Иймээс нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 160,901.28(нэг зуун жаран мянга есөн зуун нэг зууны хорин найм) төгрөгөөс 80,450.64(наян мянга дөрвөн зуун тавь зууны жаран дөрөв) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 80,450.64(наян мянга дөрвөн зуун тавь зууны жаран дөрөв) төгрөгийг, хариуцагчаас 80,450.64(наян мянга дөрвөн зуун тавь зууны жаран дөрөв) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуулийн уг зохицуулалтад нийцэхээр байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч П.Т нь нэхэмжлэгч ******** банк ХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 9,121,954.99 (есөн сая нэг зуун хорин нэгэн мянга есөн зуун тавин дөрөв зууны ерэн ес) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 160,901.28(нэг зуун жаран мянга есөн зуун нэг зууны хорин найм) төгрөгөөс 80,450.64(наян мянга дөрвөн зуун тавь зууны жаран дөрөв) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 80,450.64(наян мянга дөрвөн зуун тавь зууны жаран дөрөв) төгрөгийг, хариуцагчаас 80,450.64(наян мянга дөрвөн зуун тавь зууны жаран дөрөв) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид нэхэмжлэгч ********** банк ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА