| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Батсүх |
| Хэргийн индекс | 192/2025/00051/И |
| Дугаар | 192/ШШ2025/04386 |
| Огноо | 2025-05-22 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 192/ШШ2025/04386
2025 05 22 192/ШШ2025/04386
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Батсүх би,
Нэхэмжлэгч: ***
Хариуцагч: Е***
42,139,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн агуулга: **К нь Хан-Уул д*** барилгын талбайд хүүхдийн тоглоомын талбайн тогтоом нийлүүлэх, угсарч суурилуулах ажлыг гүйцэтгэхээр 2022 оны 10-р сарын 28-ны өдөр АГГ/223/22 дугаар ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Манай компаниас өнгөрсөн хугацаанд тус компанид удаа дараа гэрээний үүргээ биелүүлэхийг утсаар болон албан тоотоор мэдэгдсэн боловч үр дүн гараагүй тул 2023 оны 7-р сарын 28-ны өдөр хүргүүлсэн. Хариуцагч ***ХХК-д гэрээний дагуу урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 15,802,200 төгрөг, алданги 26,337,000 төгрөг, нийт 42,139,200 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж өгнө үү.
Зохигчдоос шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ..нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаас 28,936,100 төгрөгөөс татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 13,203,100 төгрөгийг 2025 оны 6-р сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулах-аар зохигчид харилцан тохиролцож эвлэрсэн тул эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Магн***-д холбогдуулан 42,139,200 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанаас өмнө зохигчид эвлэрсэн болох нь шүүхэд бичгээр ирүүлсэн ...нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаас 28,936,100 төгрөгөөс татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 13,203,100 төгрөгийг 2025 оны 6-р сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулах-аар харилцан тохиролцсон эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.
Зохигчийн хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. **** ХХК-д холбогдох 42,139,200 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн ...нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаас 28,936,100 төгрөгөөс татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 13,203,100 төгрөгийг 2025 оны 6-р сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулах-аар харилцан тохиролцсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 368,646 төгрөгөөс 184,323 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 184,323 төгрөгийг хариуцагчаас, 184,323 төгрөгийг Төрийн сангийн данснаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Т.БАТСҮХ