| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2018/0379/Э |
| Дугаар | 434 |
| Огноо | 2017-03-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ч.Батбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 03 сарын 29 өдөр
Дугаар 434
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
нарийн бичгийн дарга А.Цэнд-Очир,
улсын яллагч Ч.Батбаяр,
хохирогч Л.Сайнтуяа,
шүүгдэгч Ц.Л нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ц.Л-дхолбогдох эрүүгийн 1706 00489 0387 дугаартай хэргийг 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1972 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд төрсөн, 46 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, ойжуулагч мэргэжилтэй, “” ХХК-д савлагчаар ажилладаг, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Ц-ийн Л.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.Л нь 2017 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, 9-8 тоот хашааны гадна хохирогч Л.Сайнтуяаг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Л мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад тодорхой ярьсан учир нэмж ярих зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Л.Сайнтуяа мэдүүлэхдээ: “Би нийгмийн бүх хүмүүстэй ажилдаг. Би ажилаа нууж 10, 20 жил хийсэн. Энэ жилээс ажиллагаагаа бүрэн илрүүлсэн. Би монгол улсын хэмжээнд ажиллагаагаа бүрэн хийж 5 жилийн өмнө дуусгасан. Уг ажиллагааны хариуцлагыг надад тооцож, хүчээр хийлгэж байгаа учир би өөрийнхөө албан тушаалыг хэлж ажиллаж байна. 2017 оны 7 дугаар сарын 15 ны өдөр ажил хийж явсан. Тухайн ажлынхаа аюулгүй байдлыг хангаж “Бонго” маркийн машинд хувцасаа шаатах гэж ачиж явсан. Ц.Л ажилтай болгож, ус, түлээ авч өгдөг. Тухайн хашааг би анх зааж өгсөн. Тухайн үед Ц.Л гарч ирсэн. Манай дүү нар хашаагаа түгжих гэхээр нь би хашаагаа давж орж хог ачисан. Тэр хог биш миний хувцас байсан. Анх ямар ч хамаагүй газар хувцасаа шатаадаг байсан юм. Цаанаас ийм газар хувцасаа шатааж болохгүй гэхээр нь нэг газар очиж шатаасан. Тухайн газрыг төрийн хамгаалалтанд авсан. Уг газарт би ордог, надаас өөр хүн ордоггүй. Ц.Л ирж хог ачих гэж байна уу гэж хэлэхээр нь хувцасаа нууж байсан учир хог гэж хэлсэн юм. Хашаагаа давж орж, хог түүж байснаа больсон. Ц.Л хог түүж байхаар нь гар нь муухай болно ажлын бээлий авах уу гэж хэлж өөрөө хогоо ачиж байснаа больсон. Манай хогоо ачуулъя гэхээр нь хог биш миний хувцасууд гэж хэлсэн. Тэгээд би явсан юм. Буцаж ирэхэд Ц.Л Сайнтуяа эгч хог ачихгүй, ус авч өгөхгүй гэж уурласан байсан. Манай дүүг хардсан. Манай хашаанд сарын өмнөөс хүн явж байна. Би дүү нарынхаа бүх зүйлийг хангаж өгч байдаг. Миний энэ ажлаас болж нөлөөлсөн. Ц.Л таны дүү юм хулгайлсан гэж хэлсэн. Би цагдаа дуудаж шалгаж үз гэж хэлсэн. Намайг гэртээ очиход манай дүү хашаанд Лхагвагийн хүү нэг залуутай явж байсан байна гэсэн. Архичин, хулгайч нарыг жилд 2, 3 аар нь ачуулж байдаг. Би нөхөн төлбөр авдаггүй. Манай дүүг хүн сэрдэж байгаа учир цагдаад мэдэгдэж, шалгуулъя гэсэн. Манай дүү аваагүй гэж өөрөө цагдаа дуудсан байсан. Манай дүү хулгайч биш, Лхагва хулгай гэж бодсон. Тэр орой Лхагва согтуу байсан. Маргааш нь цагдаа ирж уулзсан. Лхагва орилж чарилсан. Цагдаа нар шалгасан. Намайг тагнуулын ерөнхий газраас авахуулаад бүх хүн шалгасан. Лхагва нөхрөө гарч ирэхэд намайг шууд зодсон. Миний баруун, зүүн гуяанд цус хуралт, баруун нүдний зовхинд зөөлөн эдийн няцралт тогтоогдсон гэв.
Мөн мөрдөн байцаалтад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Л.Сайнтуяагийн өгсөн мэдүүлэг /хх-20-22/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 9030 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-26/, шүүгдэгч Ц.Лхагвын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-23-24, 35/, шүүгдэгч Ц.Лхагвын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-30/, шүүгдэгчийн ял шалгах хуудас /хх-31/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.Л нь 2017 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, 9-8 тоот хашааны гадна хохирогч Л.Сайнтуяаг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Мөрдөн байцаалтад хохирогч Л.Сайнтуяагийн өгсөн: “….2017 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 026 дугаар цэргийн ангийн хашаа 8 тоот гэртээ ирээд өөрийнхөө өмсөж байсан ажлын хувцсаа шатаах гэж байтал Ц.Л ирээд “Сайнаа эгчээ манай гэрээс намайг согтуу байхад нөхрийн бичиг баримт, мөнгө алга болчихсон байна, танай дүү Сайнбаяр авчихсан юм шиг байна” гэхээр нь би “юу худлаа яриад байгаа юм байгаа юм бэ, манай дүү шил лаазаа түүгээд явж байгаа би урагшаа хогоо асгах гэж байхдаа тааралдсан” гэсэн. Тэр өдрийн маргааш нь би цагдаа дуудаад “энэ хүмүүс биднийг гүтгээд байна” гэхэд Ц.Л ирээд миний хөл рүү өшиглөөд, гараараа цохиж чулуу авч шидсэн. Миний хувьд учирсан гэмтлийг Ц.Л учруулсан. Миний цавь руу өшиглөж нүүр рүү нэг удаа гараараа цохисон…Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Би гомдолтой байна. Тухайн үед бид хоёроос өөр хүн байгаагүй.” /хх-20-22/ гэх мэдүүлэг,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн №9030 тоот дүгнэлтэнд:
1. Л.Сайнтуяагийн биед баруун, зүүн гуянд цус хуралт, баруун нүдний зовхины зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул ШЭГЗТ-н 2.4.1 зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” /хх-16/ гэх дүгнэлт,
Мөрдөн байцаалтад Ц.Лхагвын яллагдагчаар өгсөн: “…Би Л.Сайнтуяа гэдэг хүний цавь руу нэг удаа өшиглсөн маань үнэн. Энэ асуудлаа гэмшиж байна. Гэхдээ Л.Сайнтуяа гэдэг хүн манай хашааны гадаа ирээд намайг гэрээс дуудаж гаргаж ирээд “чи цагдаа нарт биеэ үнэлж суллагдаад ирэв үү” гэж хэл амаар доромжлоод байхаар нь уур хүрээд өшиглөсөн.” /хх-35/
Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-31/ зэрэг болно.
Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсныг өөрөө хүлээсэн, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг адил бөгөөд бие биеэсээ хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг шүүх эмнэлгийн дүгнэлтээр тогтоосон байна.
Иймд шүүгдэгч Ц.Лхагвын 2017 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, 9-8 тоот хашааны гадна хохирогч Л.Сайнтуяаг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.
Дээрх байдлаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн нь шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал болсноос гадна хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэл болов. Харин шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх хялбаршуулсан журмаар Ц.Л-дхолбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул прокурорын саналын хүрээнд буюу шүүгдэгч Ц.Л-д450 нэгж буюу 450.000 төгрөгөөр ял шийтгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ц.Л нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Ц-ийн Лыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Ц.Л-ыг 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Ц.Л нь шүүхээс оногдуулсан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Ц.Л нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Ц.Л нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Л-дурьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ц.Л-давсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС