Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 2024/ДШМ/03

 

 

 

                                               

Д.Н, Б.Б, Ж.Г, Э.П,

Н.Г, С.Т нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс даргалж, шүүгч Ц.Отгонцэцэг, шүүгч Ш.Төмөрбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор М.Хэрлэнчимэг,

Хохирогч Р.Х, Д.Б, Б.Г, Ө.М,

Хохирогч Р.Х, Ж.Б нарын өмгөөлөгч Д.Гансүх,

Шүүгдэгч Д.Н,

Шүүгдэгч Б.Б, Ж.Г, шүүгдэгч нарын өмгөөлөгч А.Мөнхтулга, 

Шүүгдэгч Э.П, түүний өмгөөлөгч О.Цэрэнпунцаг,

Шүүгдэгч Н.Г, түүний өмгөөлөгч Д.Бурмаа, Б.Баярмагнай, 

Шүүгдэгч С.Т, түүний өмгөөлөгч Б.Соёл-Эрдэнэ,

Нарийн бичгийн дарга М.Дөлгөөн нарыг оролцуулан

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргал даргалж, шүүгч Ш.Гандансүрэн, Ж.Дэлгэрмөрөн нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 2023/ШЦТ/375 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Ө.М, шүүгдэгч Ж.Гын өмгөөлөгч А.Мөнхтулга, шүүгдэгч Э.Пийн өмгөөлөгч О.Цэрэнпунцаг, шүүгдэгч Н.Гийн өмгөөлөгч Б.Баярмагнай, Д.Бурмаа, шүүгдэгч С.Тын өмгөөлөгч Б.Соёл-Эрдэнэ, шүүгдэгч Б.Б, Э.П, Д.Н, С.Т нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Д.Н, Б.Б, Ж.Г, Э.П, Н.Г, С.Т нарт холбогдох эрүүгийн 2130002850107 дугаар хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч З.Түвшинтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Монгол улсын иргэн, Б, 1978 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Дорноговь аймгийн Иххэт суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, охины хамт ... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,.

Монгол улсын иргэн, Г, 1983 оны 9 дүгээр сарын 29-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, эхийн хамт ... тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй, үүнд:

1.Увс аймгийн Сум дундын шүүхийн 2000 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 23 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.1.3 дах хэсэгт зааснаар 3 жил хорих ял оногдуулсан тогтоол биелүүлэхийг тэнсэн 2 жилийн хугацаагаар хойшлуулсан, 

2.Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 134 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял оногдуулж, тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай,

Монгол улсын иргэн, Н,1987 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, бүл 5, эх, дүү нарын хамт ...тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

Монгол улсын иргэн, П, 1990 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Увс аймгийн Зүүнхангай суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ....оршин суух, одоо ...тоот хаягт тур оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

Монгол улсын иргэн, Г, 1961 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 62 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, технологийн багш мэргэжилтэй, ам бүл 2, эхнэрийн хамт ... тоот оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

Монгол улсын иргэн, Т, 1976 оны 8 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 47 настай, эмэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт ... тоот оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

2. Б.Б,  Ж.Г нар бүлэглэн:

1. 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 12 цагаас 15 цагийн хооронд Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр "Төгрөг" гэх газар оршин суух иргэн Р.Х монгол гэрт нэвтэрч цутгамал Дамдинхянхярваа бурхан 1 ширхэг, шавар Бурхан багш 1 ширхэг, шавар Ногоон дарь-эх бурхан 1 ширхэг, шавар ламын дүр бурхан 1 ширхэг, хонх 1 ширхэг, очир 1 ширхэг, 1937 оны улсын сайн малчны шагналын мөнгөн хуц /хонь/ширхэг, зэс бумба 2 ширхэг, чулуун дээр сийлсэн морь 1 ширхэг, дэншиг гинжтэй 1 ширхэг, 65-70 сантиметрийн урт хайрцагтай магтаалын судар, чойрын ном хайрцагтай ширхэг, чойрын ном баринтагтай 2 ширхэг, Сундуй судар 1 ширхэг, Жадамба судар 1 ширхэг, Арван хангал судар, магтаал судар, гүнгэг судар, 25-30 сантиметрийн жижиг хайрцагтай судар 1 ширхэг, Алтангэрэл судар, зурмал Гомбо бурхан 1 ширхэг, зурмал Лхам бурхан 1 ширхэг, зурмал Насны 3-н бурхан 1 ширхэг, зурмал Алтан-овоо бурхан 1 ширхэг, зурмал Говийн-лха бурхан 1 ширхэг, зурмал Бурхан багш 1 ширхэг, зурмал Очирваань бурхан 1 ширхэг, зурмал Жамсран бурхан 1 ширхэг, зурмал Цагаан дарь-эх бурхан 1 ширхэг, зурмал Дамдин чойжоо бурхан 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 186,116,500 төгрөгийн хохирол учруулсан,

2. 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 14-15 цагийн хооронд Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр "Хөндий" гэх газар оршин суух иргэн Х.Э монгол гэрт нэвтэрч Бурхан багш, Ногоон дарь эх, Гомбо нэртэй 3 ширхэг цутгамал бурхан, 1 ширхэг мөнгөн аяга зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2,569,703 төгрөгийн хохирол учруулсан,

         3. 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр "Цагаан Өндөр" гэх газар оршин суух иргэн Б.У монгол гэрт нэвтэрч мөнгөн хазаар 1 ширхэг, 1 метр 20 см урттай үйсэн ташуур 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 6 ширхэг, гуулин домбо 1 ширхэг, бэлнээр 60.000 төгрөг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 3.107,576 төгрөгийн хохирол учруулсан,

        4. 2021 оны 9 дүгээр сараас 10 дугаар сарын хооронд Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр "Суваг" гэх газар оршин суух иргэн Н.Э монгол гэрт нэвтэрч мөнгөн хазаар 1 ширхэгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.900.000 төгрөгийн хохирол учруулсан,

        5. 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр "Төгөл" гэх газар оршин суух иргэн Д.Н монгол гэрт нэвтэрч мөнгөн аяга 6 ширхэг, хулсан ташуур 1 ширхэг, хоёр нүдний дуран 1 ширхэг, сүүжин хөөрөг 1 ширхэг, монгол гэрийн хивсэн хоолойвч 3 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 6,180,850 төгрөгийн хохирол учруулсан,

       6. 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр "Хоёр мод" гэх газар оршин суух иргэн Г.Б монгол гэрт нэвтэрч мөнгөн аяга 3 ширхэг, мөнгөн хазаар 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 5,968,146 төгрөгийн хохирол учруулсан,

       7. 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 17-18 цагийн хооронд Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Ихэрийн бууц” гэх газарт оршин суух иргэн Б.М монгол гэрт нэвтэрч мөнгөн аяга 1 ширхэг, бүтэн хонины мах зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 467.000 төгрөгийн хохирол учруулсан,

        8. 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр "Байшинт" гэх газарт оршин суух иргэн Ж.А монгол гэрт нэвтэрч мөнгөн хазаар 1 ширхэг, Самсунг S4 загварын гар утас зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 3.492.000 төгрөгийн хохирол учруулсан,

       9. 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Бор хужир" гэх газар оршин суух иргэн П.Л монгол гэрт нэвтэрч, Батноров хийцийн 12 тоноглолтой мөнгөн эмээл, шинэ цагийн 6 ширхэг мөнгөн аяга зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 10.437.400 төгрөгийн хохирол учруулсан,

       10. 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 20 цагийн үед Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр "Тэмээтийн дунд ус" гэх газарт оршин суух хохирогч Ш.Б хүн байнга амьдрах зориулалттай, тусгайлан хамгаалсан орон байранд нэвтэрч хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч хөөрөг, хөөрөгний даалин, алтан бөгж, ээмэг, мөнгөн бүс, мөнгөн аяга, эмээл зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 10.014.000 төгрөгийн хохирол учруулсан,

         11. 2022 оны 01 дүгээр сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр "Гэзэг хонхор" гэх газарт оршин суух хохирогч З.Б хүн байнга амьдрах зориулалттай, тусгайлан хамгаалсан орон байранд нэвтэрч Алтангэрэл нэртэй судар, Банзрагч нэртэй бурхан, ташуурын зандан мод, мөнгөн гялаантай эмээлийн хуучин мод зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 3.100.000 төгрөгийн хохирол учруулсан,

        12. 2022 оны 02 дугаар сарын 8-ны өдрийн 11 цагийн орчим Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Давхар хунхуй” гэх газарт оршин суух хохирогч Д.Д хүн байнга амьдрах зориулалттай, тусгайлан хамгаалсан орон байранд нэвтэрч хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар Алтангэрэл нэртэй судар, Очирваань нэртэй бурхан, мөнгөн гялаантай эмээл, хазаар, мөнгөн аяга зэрэг эд зүйлсийг авч 6.775.000 төгрөгийн хохирол учруулсан,

        13. 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Дорноговь аймгийн Айраг сумын Нард багийн "Олон овоо" гэх газарт нутаглах С.Т гэрээс самсунг S3 загварын гар утас, мөнгөн аяга, 35 лирт АИ- 92 бензинийг нууцаар, хууль бусаар авч хохирогч Г.Цогбаярт 180.000 төгрөг, хохирогч С.Т 328.400 төгрөгийн хохирол тус тус учруулсан,

        14. 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Дорноговь аймгийн Айраг сумын 3 дугаар багийн "Төгрөг" гэх газарт нутаглах Ж.Б зуслангийн байшингаас мөнгөн чимэглэлтэй эмээл, мөнгөн чимэгтэй хазаарыг нууцаар, хууль бусаар авч 11.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

        15.2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Дорноговь аймгийн Айраг сумын 1 дүгээр багийн нутаг "Бор элгэн" гэх газарт байрлах Ө.А гэрээс Редми Нөте 8 маркийн гар утас, хөөрөг зэргийг нууцаар, хууль бусаар авч 750.000 төгрөгийн хохирол учруулсан,

         16.2021 оны 9 дүгээр сарын 12-ноос 14-ний өдрийн хооронд Хэнтий аймгийн Галшар сумын 4-р багийн нутаг дэвсгэр “Хөтөлжүүт” гэх газар иргэн Н.С гэрт нэвтэрч мөнгөн хазаар 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 6 ширхэг зэрэг эд зүйлсийг нууцаар, хууль бусаар авч 24,960,000 мянган төгрөгийн хохирол учруулсан,

          17.2021 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс 13-ны өдрийн хооронд Хэнтий аймгийн Баянхутаг сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр "Гутлын уул" гэх газар нутаглах Б.Г гэрт нэвтэрч халтар манан хөөрөг 1 ширхэг, мөнгөн эмээл 1 ширхэг, 2 нүдний орос дуран 1 ширхэг, яргай ташуур 1 ширхэг зэрэг эд зүйлсийг нууцаар, хууль бусаар авч 6.740.000 мянган төгрөгийн хохирол учруулсан,

          18.2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс 15-ны өдрийн хооронд Хэнтий аймгийн Баянхутаг сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр "Гутлын уул" гэх газарт нутаглах Д.Б гэрт нэвтэрч хөөрөг 1 ширхэг, эмээлийн гөлөм 1 ширхэг зэрэг эд зүйлсийг нууцаар, хууль бусаар авч 250.000 мянган төгрөгийн хохирол учруулсан,

           19.2021 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн орчимд Хэнтий аймгийн Баянхутаг сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Гутлын уул" гэх газарт нутаглах  С.Э гэрт нэвтэрч Алтангэрэл судар 1 ширхэг, морины судар 1 ширхэг зэрэг эд зүйлсийг нууцаар, хууль бусаар авч 5.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

            20.2021 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр Төв аймгийн Бүрэн сумын Өнжүүл 5 дугаар багийн нутаг дэвсгэр “Цагаан дэл” гэх газарт хохирогч Н.Н байнга амьдрах орон байрнаас 7 ширхэг мөнгөн аяга нууцаар, хууль бусаар авч 2.142.800 төгрөгийн хохирол учруулсан,

             21.2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Төв аймгийн Бүрэн сумын Өнжүүл 5 дугаар багийн “Салаагийн бууц” гэх газарт Г.О байшингаас мөнгөн хазаар 2 ширхэг, хуучны эмээлийн мод 1 ширхэг, дөрөө 1 ширхэг, жижиг орон дээр дэвсдэг хэвцэнцэр 4 ширхэг зэрэг эд зүйлсийг нууцаар, хууль бусаар авч 4.102.420 төгрөгийн хохирол учруулсан,

            22.2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Төв аймгийн Баянжаргалан сумын 2 дугаар баг “Шар худаг” гэх газар нутаглах иргэн М.М гэрээс 2 ширхэг мөнгөн ташуурыг нууцаар, хууль бусаар авч 2,000,000 төгрөгийн хохирол учруулсан,

            23.2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Төв аймгийн Дэлгэрхаан сумын Дуут хуримт 2 дугаар баг "Энгэрийн бууц" гэх газарт нутаглах иргэн Д.М гэрээс их гарын мөнгөн аяга, дунд гарын мөнгө аяга, эрэгтэй дээл, эмэгтэй дээл зэрэг эд зүйлсийг нууцаар, хууль бусаар авч 2.355.350 төгрөгийн хохирол учруулсан,

            24.2021 оны 7 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө Төв аймгийн Баянжаргалан сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Баян Эрхтий” гэх газарт иргэн Ч.Ц гэрт нэвтэрч Тожилын их гарын мөнгөн эмээлийг нууцаар, хууль бусаар авч 9.600.000 төгрөгийн хохирол учруулсан,

      25. 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Төв аймгийн Баянжаргалан сумын Улаан ухаа 2 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Б.Б гэрт нэвтэрч 22 ширхэг мөнгөн аягыг нууцаар, хууль бусаар авч 4.512.970 төгрөгийн хохирол учруулсан,

           26. 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Төв аймгийн Бүрэн сумын Монгол 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Талбулаг” гэх газар оршин суух иргэн Л.Б гэрт нэвтэрч булган малгай, мөнгөн тоногтой бүс, жижиг мөнгөн аяга, даалинтай дунд гарын мана нэртэй хөөрөг зэрэг эд зүйлсийг нууцаар, хууль бусаар авч 1.834.950 төгрөгийн хохирол учруулсан,

          27. Төв аймгийн Баянцагаан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Дэрт” гэх газар нутаглах иргэн Ч.Ч, М.Ц нарын гэрт нэвтэрч мана хөөрөг 1 ширхэг, суран бугуйл 1 ширхэг, хуучин цагийн хөөрөг 1 ширхэг, шинэ цагийн хөөрөг 1 ширхэг, савхин куртка, 2 нүдний дуран зэрэг эд зүйлсийг нууцаар, хууль бусаар авч хохирогч нарт 7.765.150 төгрөгийн хохирол учруулсан,

           28. 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Төв аймгийн Дэлгэрхаан сумын нутаг дэвсгэр "Шар хоолой" гэх газарт иргэн Ц.Д гэрт нэвтэрч 5 ширхэг мөнгөн аяга, бэлэн мөнгө 50.000 төгрөгийг нууцаар, хууль бусаар авч 2.463.800 төгрөгийн хохирол учруулсан,

       29. 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Төв аймгийн Бүрэн сумын Өнжүүл 5 дугаар багийн нутаг дэвсгэр “Баян хөөвөр” гэх газарт иргэн Ч.М гэрт нэвтэрч дээд доод хэсэг нь мөнгөлсөн ташуур, буудаг булган малгай, дунд гарын 3 ширхэг мөнгөн аяга, мөнгөн бугуйвч, хүрэн манан хөөрөг зэрэг эд зүйлсийг нууцаар, хууль бусаар авч 2.035.000 мянган төгрөгийн хохирол учруулсан,

           30. 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Төгрөгийн ар” гэх газарт нутаглах иргэн Н.Ц, М.С нарын гэрт нэвтэрч дунд гарын цахиур манан хөөрөг 1 ширхэг, мөнгөн аяга 3 ширхэг, Лүмбэнгарав судар, Банзрагч судар, Жадамба судар, М.С гэрээс мөнгөн аяга 3 ширхэг, хөөрөг 1 ширхэг зэрэг эд зүйлсийг нууцаар, хууль бусаар авч хохирогч нарт 5.990.000 мянган төгрөгийн хохирол учруулсан,

           31. 2021 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Бандага” гэх газарт нутаглах иргэн Д.Б гэрт нэвтэрч хул аяга 4 ширхэг, мөнгөн аяга 2 ширхэг, манан хөөрөг 1 ширхэг зэрэг эд зүйлсийг нууцаар, хууль бусаар авч 1.900.000 мянган төгрөгийн хохирол учруулсан,

          32. 2021 оны 12 дугаар сарын 17-ноос 20-ны өдрийн хооронд Дундговь аймгийн Адаацаг сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Бага бөгс” гэх газарт нутаглах иргэн Т.Т гэрт нэвтэрч мөнгөн аяга 3 ширхэг, мөнгөн хазаар 1 ширхэг зэрэг эд зүйлсийг нууцаар, хууль бусаар авч 1.620.000 мянган төгрөгийн хохирол учруулсан,

          33. 2021 оны 6 дугаар сарын 10-наас 11-ний өдөр Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Булан” гэх газарт нутаглах иргэн Ц.Да гэрт нэвтэрч мөнгөн аяга 3 ширхэг, мөнгөн хазаар 1 ширхэг зэрэг эд зүйлсийг нууцаар, хууль бусаар авч 2.370.000 төгрөгийн хохирол учруулсан,

           34. 2021 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Хөөвөрийн эх” гэх газарт нутаглах иргэн Н.Н гэрт нэвтэрч алтан үсэгтэй Алтангаанжуур судар, Жадамба судар, Сундуйн жүд судар, Дарь эх  бурхан, Гомбо бурхан, Бурхан багш, Намсрай, цагаан, ногоон дарь эх, мэнгэний найман бурхан 15,  модон гуутай цагаан, ногоон дарь эх бурхан 2 ширхэг, мөнгөн гуутай 2 ширхэг арван хангал бурхан, хүзүүнд зүүдэг  модон гуутай гуулин бурхан, хүзүүнд зүүдэг модон гуутай гуйлан бурхан, гуулин гуутай хүзүүнд зүүдэг бурхан, гуулин бурхан, хүрэн модон гуутай 2 ширхэг зурмал цаасан бурхан, том очиртой гуулин хонх, Жанцан бурхан зэрэг эд зүйлсийг нууцаар, хууль бусаар авч 20.700.000 мянган төгрөгийн хохирол учруулсан,

          35. 2021 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Хонхор тойром” гэх газарт нутаглах иргэн Л.А гэрт нэвтэрч Алтангэрэл судар 1 ширхэг, Бурхан багш 1 ширхэг, хүзүүнд зүүдэг бурхан багш 1 ширхэг, мөнгөн аяга 1 ширхэг зэрэг эд зүйлсийг нууцаар, хууль бусаар авч 2.640.000 төгрөгийн хохирол учруулсан,

          36. 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр “Гүнжийн хоолой” гэх газар нутаглах иргэн Н.У гэрт нэвтэрч 3 ширхэг мөнгөн аяга зэрэг эд зүйлсийг нууцаар, хууль бусаар авч  500.000 мянган төгрөгийн хохирол учруулсан,

          37. 2020 оны 9 дүгээр сарын үед Төв аймгийн Баян-Өнжүүл сумын  Бүрд 3 дугаар багийн нутаг “Ишцэрэн” гэх газарт байрлах иргэн Л.Э контейнерт нэвтэрч цахилгаан мотор 3 ширхэг,  эрдэнэт хивс 1 ширхэг,  эрэгтэй хүний хурган дотортой дээл 2 ширхэг, эмэгтэй хүний хурган дотортой дээл 2 ширхэг, усны носос 1 ширхэг хурганы элдээгүй арьс 40 ширхэг,  ишигний элдээгүй арьс 15 ширхгийг нууцаар хууль бусаар авч 4,019,800 төгрөгийн хохирол учруулсан,

          38. 2021 оны 7 дугаар  сарын эхээр Төв аймгийн Баянжаргалан сумын 2 дугаар багийн нутаг Хөмөлтийн энгэр гэх газар иргэн Ө.О гэрээс хөнгөн цагаан  суварга 1 ширхэг, Бурхан багш нэртэй гуулин бурхан 1 ширхэг, мөнгөн цөгц 2 ширхэг,  2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр халтар манан хөөрөг 1 ширхэг алдагдаж 3,340,000 төгрөгийн хохирол учруулсан,

          Б.Б, Д.Н нар бүлэглэн:

          39.2021 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Дорноговь аймгийн Сайхандулаан сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Хужир өвөл” гэх газарт иргэн У.А гэрт нэвтэрч мөнгөн аяга 4 ширхэг, мөнгөн цөгц 1 ширхэг, дунд гарын халтар манан хөөрөг 1 ширхэг зэрэг эд зүйлсийг нууцаар, хууль бусаар авч 8.060.000 мянган төгрөгийн хохирол учруулсан,

          40. 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 15-18 цагийн хооронд Хэнтий аймгийн Галшар сумын 4-р багийн нутаг дэвсгэр “Шорвогийн улаан өндөр” гэх газарт иргэн Б.Х гэрт нэвтэрч мөнгөн аяга 10 ширхэг, бэлэн мөнгө 40.000 мянган төгрөг, Самсунг С3 маркийн гар утас зэрэг эд зүйлсийг нууцаар, хууль бусаар авч 1.730.000 мянган төгрөгийн хохирол учруулсан,

          41. 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Төв аймгийн Баянцагаан сумын Алтат 4-р багийн нутаг дэвсгэрт нутаглах иргэн Э.Ч гэрт нэвтэрч 19 ширхэг мөнгөн аяга, хулсан ташуур 1 ширхэг, эмээлийн гөлөм 1 ширхэг, мөнгөн тоногтой хазаар 1 ширхэг зэрэг эд зүйлсийг нууцаар, хууль бусаар авч 8.899.460 төгрөгийн хохирол учруулсан,

          42. 2021 оны 12 дугаар сарын 12-ноос 14-ний өдрийн хооронд Төв аймгийн Баянцагаан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Цахиур” гэх газар иргэн Л.Н монгол гэрт нэвтэрч хөөрөг 2 ширхэг, жижиг мөнгөн аяга 1 ширхэг, Алтангэрэл судар, гуулин бурхан тус бүр 1 ширхэгийг нууцаар, хууль бусаар авч 10.432.500 төгрөгний хохирол учруулсан,

          43. 2021 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Төв аймгийн Баянжаргалан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт нутаглах иргэн П.Ө гэрт нэвтэрч 20 ширхэг мөнгөн аяга, мөнгөн хазаар, хормойн боолт зэрэг эд зүйлсийг нууцаар, хууль бусаар авч 6.600.000 төгрөгийн хохирол учруулсан,

          44. 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Төв аймгийн Бүрэн сумын Монгол 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Талбулаг” гэх газар иргэн Д.Ө, Н.Д нарын гэрт нэвтэрч  мөнгөн хазаар 1 ширхэг, мөнгөн аяга 5 ширхэг, мөнгөн цөгц 1 ширхэг, гуулин цөгц 1 ширхэг, хөөрөг 3 ширхэг, Алтангэрэл судар 2 ширхэг, Таравжамба судар 1 ширхэг, Доржзодов судар 1 ширхэг, Бурхан багш 1 ширхэг, хонх-очир 1 ширхэг зэрэг эд зүйлсийг нууцаар, хууль бусаар авч хохирогч нарт 8.428.600 төгрөгийн хохирол учруулсан,

          45. 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Даргиат” гэх газар нутаглах иргэн С.Г гэрт нэвтэрч мөнгөн аяга 2 ширхэг, гуулин хүрд 1 ширхэг, Бурхан багш 1 ширхэг, 21 дарь эх бурхан 1 ширхэг, Говийн лха бурхан 1 ширхэг, Жамсран бурхан 1 ширхэг, Занабазар бурхан 1 ширхэг, Модон бурхан 1 ширхэг, ноолууран дээл 1 ширхэг зэрэг эд зүйлсийг нууцаар, хууль бусаар авч 1.521.000 мянган төгрөгийн хохирол учруулсан,

          46. 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Дундговь аймгийн Адаацаг сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Говийн ихэр” гэх газарт нутаглах иргэн Д.С гэрт нэвтэрч Аюуш бурхан 1 ширхэг, шүрэн эрх 1 ширхэг, Очиртой бурхан 1 ширхэг  зэрэг эд зүйлсийг нууцаар, хууль бусаар авч 7.300.000 мянган төгрөгийн хохирол учруулсан,

          47. 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Хэнтий аймгийн Баянхутаг сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Хонгор” гэх газарт иргэн Б.Б гэрт нэвтэрч цоожтой авдрыг нь онгойлгож авдар дотор байсан эмээлийн мөнгөн чимэг, 3 ширхэг мөнгөн аяга зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр нууц далд аргаар авч 2,100,000 төгрөгийн хохирол учруулсан,

          48. 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 26-ны өдрийн хооронд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын нутаг дэвсгэр “Бандага” гэх газарт иргэн Б.Г гэрт нэвтэрч мөнгөн аяга 1 ширхэг /дунд/, модон хул 1 ширхэг, 3 ширхэг хурган дээлийн дотор зэрэг эд зүйлсийг нууцаар, хууль бусаар авч 2,035,00 төгрөгийн хохирол учруулсан,

          Б.Б, Э.П нар бүлэглэн:

          49. 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Төв аймгийн Дэлгэрхаан сумын Тарган 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Булаг худаг" гэх газар нутаглах иргэн Ө.М гэрт нэвтэрч Бурхан багш, Говийн лха бурхан, Догшин дүртэй бурхан нийт 3 ширхэг бурханыг нууцаар, хууль бусаар авч 87.875.000 төгрөгийн хохирол учруулсан,

          50. 2021 оны 6 дугаар сарын 24-нөөс 29-ний өдрийн хооронд Дундговь аймгийн Адаацаг сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Цагаан нуур” гэх газар нутаглах иргэн Б.О хүн байнга амьдрах зориулалттай байшинд нэвтэрч мөнгөн хазаар 2 ширхэг, эмээлийн мод 1 ширхэг, дөрөө 1 ширхэг, бүргэд хаалга 1 ширхэг, вакуум цонх зэрэг эд зүйлсийг нууцаар, хууль бусаар авч 4.930.000 мянган төгрөгийн хохирол учруулсан,

          51. 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Гашуун” гэх газар нутаглах иргэн Ц.О гэрт нэвтэрч Сандуй судар 1 ширхэг, мөнгөн аяга 1 ширхэг, монетон ээмэг, бөгж, гинж, зурмал бурхан 3 ширхэг зэрэг эд зүйлсийг нууцаар, хууль бусаар авч 2.796.000 мянган төгрөгийн хохирол учруулсан,

          52. 2021 оны 6 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Билүүтийн хар толгой” гэх газар нутаглах иргэн Ю.Б гэрт нэвтэрч мөнгөн эмээл 1 ширхэг, мөнгөн ташуур 1 ширхэг, мөнгөн хазаар 1 ширхэг зэрэг эд зүйлсийг нууцаар, хууль бусаар авч 10.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

           53. 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Дундговь аймгийн Адаацаг сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Сэртэн” гэх газар нутаглах иргэн Б.П гэрт нэвтэрч хул аяга 1 ширхэг,  мөнгөн аяга 17 ширхэг зэрэг эд зүйлсийг нууцаар, хууль бусаар авч 4.520.000 мянган төгрөгийн хохирол учруулсан,

          54. 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Дундговь аймгийн Өлзийт сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Томбого” гэх газар нутаглах иргэн Ц.П, Л., Д.Э нарын гэрт нэвтэрч мөнгөн хазаар 1 ширхэг, хөөрөгний толгой 1 ширхэг, мөнгөн хазаар 2 ширхэг, мөнгөн аяга 5 ширхэг, Самсунг Жи330 маркийн гар утас зэрэг эд зүйлсийг нууцаар, хууль бусаар авч хохирогч нарт 5.910.000 төгрөгийн хохирол учруулсан,

          55. 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Дундговь аймгийн Гурвансайхан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Могойн баруун заараг” гэх газарт иргэн М.М гэрт нэвтэрч 2 ширхэг мөнгөн аяга, цахилгаан хөрөө 1 ширхэг, 10 кг ааруул зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 760,000 төгрөгийн хохирол учруулсан,

          56. 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Дундговь аймгийн Гурвансайхан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Могойн нөмөр” гэх газарт иргэн Б.Ө гэрт нэвтэрч мөнгөн аяга 11 ширхэг мөнгөн бүс 1 ширхэгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 3,740,000 төгрөгийн хохирол учруулсан,

          57. 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Дундговь аймгийн Гурвансайхан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Гурвансайхан уул” гэх газарт иргэн Г.М гэрт нэвтэрч мөнгөн аяга 1 ширхэг /дунд/, эрэгтэй хүний мөнгөн зүүлт 1 ширхэг, гуулийн хонх 1 ширхэг, гуулин очир 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 760,000 төгрөгийн хохирол учруулсан,

          Б.Б, Э.П, Д.Н нар бүлэглэн:

58. 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр "Олон нуурын гол" гэх газар нутаглах иргэн Б.С хүн байнга амьдрах зориулалттай, тусгайлан хамгаалсан орон байранд нэвтэрч хүрэн өнгийн торгоор ороосон дээр доороо модон халхавчтай “Алтангэрэл” судар, тус сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Ар хоолой” гэх газар нутаглах Н.М хүн байнга амьдрах зориулалттай, тусгайлан хамгаалсан орон байранд нэвтэрч мөнгөн гуутай Ногоон дарь эх бурхан, гуулин гуутай Цагаан дарь эх бурхан зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 430,000 төгрөгийн хохирол учруулсан,

59. 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Дундговь аймгийн Адаацаг сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Боргио” гэх газар нутаглах иргэн А.Л гэрт нэвтэрч 12 ширхэг бурхан, мөнгөн аяга 2 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 6.750.000 төгрөгийн хохирол учруулсан,

Б.Б, Ж.Г, Э.П нар бүлэглэн:

        60. 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр “Тэрэгтийн зүүн тал” гэх газар нутаглах иргэн Б.Т вагончикт нэвтэрч мөнгөн хазаар 1 ширхэг, мөнгөн аяга 5 ширхэг, хөөрөг 1 ширхэг, бурхан 1 ширхэг, дуран 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2.160.000 мянган төгрөгийн хохирол учруулсан, 

Б.Б дангаараа:

   61. 2021 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн хооронд Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Ботгоны гол” гэх газар нутаглах иргэн М.Н гэрт нэвтэрч мөнгөн гуутай, даавуун дээр зурсан зурмал "Арвайн хангал" бурхан 1 ширхэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 200.000 мянган төгрөгийн хохирол учруулсан,

          62. 2020 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Аманшанд багийн нутаг дэвсгэр “Мэлхийт” гэх газар нутаглах иргэн Э.Н гэрт нэвтэрч Батноров хийцийн мөнгөн чимэгтэй эмээлийг  хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 5.000.000 мянган төгрөгийн хохирол учруулсан,

        Н.Г нь Б.Б, Ж.Г, Э.П нартай бүлэглэн:

        1.2021 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 12 цагаас 15 цагийн хооронд Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр "Төгрөг" гэх газар оршин суух иргэн Р.Х монгол гэрт нэвтэрч цутгамал Дамдинхянхярваа бурхан 1 ширхэг, шавар Бурхан багш 1 ширхэг, шавар Ногоон дарь-эх бурхан 1 ширхэг, шавар ламын дүр бурхан 1 ширхэг, хонх 1 ширхэг, очир 1 ширхэг, 1937 оны улсын сайн малчны шагналын мөнгөн хуц /хонь/ширхэг, зэс бумба 2 ширхэг, чулуун дээр сийлсэн морь 1 ширхэг, дэншиг гинжтэй 1 ширхэг, 65-70 сантиметрийн урт хайрцагтай магтаалын судар, чойрын ном хайрцагтай ширхэг, чойрын ном баринтагтай 2 ширхэг, Сундуй судар 1 ширхэг, Жадамба судар 1 ширхэг, Арван хангал судар, магтаал судар, гүнгэг судар, 25-30 сантиметрийн жижиг хайрцагтай судар 1 ширхэг, Алтангэрэл судар, зурмал Гомбо бурхан 1 ширхэг, зурмал Лхам бурхан 1 ширхэг, зурмал Насны 3-н бурхан 1 ширхэг, зурмал Алтан-овоо бурхан 1 ширхэг, зурмал Говийн-лха бурхан 1 ширхэг, зурмал Бурхан багш 1 ширхэг, зурмал Очирваань бурхан 1 ширхэг, зурмал Жамсран бурхан 1 ширхэг, зурмал Цагаан дарь-эх бурхан 1 ширхэг, зурмал Дамдин чойжоо бурхан 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 186.116.500 төгрөгийн хохирол учруулсан,

       2.2022 оны 01 дүгээр сарын 3-ны өдрийн 14-15 цагийн хооронд Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр "Хөндий" гэх газар оршин суух иргэн Х.Э монгол гэрт нэвтэрч Бурхан багш, Ногоон дарь эх, Гомбо нэртэй 3 ширхэг цутгамал бурхан, 1 ширхэг мөнгөн аяга зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2,569,703 төгрөгийн хохирол учруулсан,

        3.2022 оны 01 дүгээр сарын 7-ноос 8-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр "Гэзэг хонхор" гэх газарт оршин суух хохирогч З.Б гэрт нэвтэрч хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар Алтангэрэл нэртэй судар, Банзрагч нэртэй бурхан, ташуурын зандан мод, мөнгөн гялаантай эмээлийн хуучин мод зэрэг эд зүйлсийг 3.100.000 төгрөгийн хохирол учруулсан,

      4.2022 оны 02 дугаар сарын 8-ны өдрийн 11 цагийн орчим Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Давхар хунхуй” гэх газарт оршин суух хохирогч Д.Д хүн байнга амьдрах зориулалттай, тусгайлан хамгаалсан орон байранд нэвтэрч хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар Алтангэрэл нэртэй судар, Очирваань нэртэй бурхан, мөнгөн гялаантай эмээл, хазаар, мөнгөн аяга зэрэг эд зүйлсийг авч 6.775.000 төгрөгийн хохирол учруулсан,

5. 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр "Олон нуурын гол" гэх газар нутаглах иргэн Б.Схүн байнга амьдрах зориулалттай, тусгайлан хамгаалсан орон байранд нэвтэрч хүрэн өнгийн торгоор ороосон дээр доороо модон халхавчтай “Алтангэрэл” судар, тус сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Ар хоолой” гэх газар нутаглах Н.Монхорын хүн байнга амьдрах зориулалттай, тусгайлан хамгаалсан орон байранд нэвтэрч мөнгөн гуутай Ногоон дарь эх бурхан, гуулийн гуутай Цагаан дарь эх бурхан зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 430,000 төгрөгийн хохирол учруулсан,

6.2021 оны 12 дугаар сарын 12-ноос 14-ний өдрийн хооронд Төв аймгийн Баянцагаан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Цахиур” гэх газар иргэн Л.Н монгол гэрт нэвтэрч хөөрөг 2 ширхэг, жижиг мөнгөн аяга 1 ширхэг, Алтангэрэл судар, гуулин бурхан тус бүр 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар  авч 10.432.500 төгрөгний хохирол учруулсан,

7.2021 оны 7 дугаар сарын 5-ны өдөр Төв аймгийн Дэлгэрхаан сумын Тарган 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Булаг худаг" гэх газарт нутаглах иргэн Ө.М гэрт нэвтэрч Бурхан багш, Говийн лха бурхан, Догшин дүртэй бурхан нийт 3 ширхэг бурханыг нууцаар, хууль бусаар авч 87.875.000 төгрөгийн хохирол учруулсан,

8.2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Төв аймгийн Бүрэн сумын Монгол 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Талбулаг” гэх газар иргэн Д.Ө, Н.Д нарын гэрт нэвтэрч  мөнгөн хазаар 1 ширхэг, мөнгөн аяга 5 ширхэг, мөнгөн цөгц 1 ширхэг, гуулин цөгц 1 ширхэг, хөөрөг 3 ширхэг, Алтангэрэл судар 2 ширхэг, Таравжамба судар 1 ширхэг, Доржзодов судар 1 ширхэг, Бурхан багш 1 ширхэг, хонх-очир 1 ширхэг зэрэг эд зүйлсийг нууцаар, хууль бусаар авч хохирогч нарт 8.428.600 төгрөгийн хохирол учруулсан,

9.2021 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хооронд Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Ботгоны гол” гэх газар нутаглах иргэн М.Нгэрт нэвтэрч мөнгөн гуутай, даавуун дээр зурсан зурмал "Арвайн хангал" бурхан 1 ширхэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 200.000 мянган төгрөгийн хохирол учруулсан,

          10.2021 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс 13-ны өдрийн хооронд Хэнтий аймгийн Баянхутаг сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр "Гутлын уул" гэх газар нутаглах Б.Г гэрт нэвтэрч халтар манан хөөрөг 1 ширхэг, мөнгөн эмээл 1 ширхэг, 2 нүдний орос дуран 1 ширхэг, яргай ташуур 1 ширхэг зэрэг эд зүйлсийг нууцаар, хууль бусаар авч 6.740.000 мянган төгрөгийн хохирол учруулсан,

           11.2021 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн орчимд Хэнтий аймгийн Баянхутаг сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Гутлын уул" гэх газарт нутаглах  С.Эгэрт нэвтэрч Алтангэрэл судар 1 ширхэг, морины судар 1 ширхэг зэрэг эд зүйлсийг нууцаар, хууль бусаар авч 5.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

           12.2021 оны 6 дугаар сарын 24-нөөс 29-ний өдрийн хооронд Дундговь аймгийн Адаацаг сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Цагаан нуур” гэх газар нутаглах иргэн Б.О хүн байнга амьдрах зориулалттай байшинд нэвтэрч мөнгөн хазаар 2 ширхэг, эмээлийн мод 1 ширхэг, дөрөө 1 ширхэг, бүргэд хаалга 1 ширхэг, вакуум цонх зэрэг эд зүйлсийг нууцаар, хууль бусаар авч 4.930.000 мянган төгрөгийн хохирол учруулсан,

          13.2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Төгрөгийн ар гэх газарт нутаглах иргэн Н.Ц, М.С нарын гэрт нэвтэрч дунд гарын цахиур манан хөөрөг 1 ширхэг, мөнгөн аяга 3 ширхэг, Лүмбэнгарав судар, Банзрагч судар, Жадамба судар, М.С гэрээс мөнгөн аяга 3 ширхэг, хөөрөг 1 ширхэг зэрэг эд зүйлсийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогч нарт 5.990.000 мянган төгрөгийн хохирол учруулсан,

          14.2021 оны 7 дугаар сарын 5-ны өдөр Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Гашуун” гэх газарт нутаглах иргэн Ц.О гэрт нэвтэрч Сандуй судар 1 ширхэг, мөнгөн аяга 1 ширхэг, монетон ээмэг, бөгж, гинж, зурмал бурхан 3 ширхэг  зэрэг эд зүйлсийг нууцаар, хууль бусаар авч 2.796.000 мянган төгрөгийн хохирол учруулсан,

          15.2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Дундговь аймгийн Адаацаг сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Боргио” гэх газарт нутаглах иргэн А.Л гэрт нэвтэрч 12 ширхэг бурхан, мөнгөн аяга 2 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 6.750.000 төгрөгийн хохирол учруулсан,

          16.2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Даргиат” гэх газар нутаглах иргэн С.Г гэрт нэвтэрч мөнгөн аяга 2 ширхэг, гуулин хүрд 1 ширхэг, Бурхан багш 1 ширхэг, 21 дарь эх бурхан 1 ширхэг, Говийн лха бурхан 1 ширхэг, Жамсран бурхан 1 ширхэг, Занабазар бурхан 1 ширхэг, Модон бурхан 1 ширхэг, ноолууран дээл 1 ширхэг зэрэг эд зүйлсийг нууцаар, хууль бусаар авч 1.521.000 мянган төгрөгийн хохирол учруулсан,

          17.2021 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр Дундговь аймгийн Адаацаг сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Говийн ихэр” гэх газарт нутаглах иргэн Д.С гэрт нэвтэрч Аюуш бурхан 1 ширхэг, шүрэн эрх 1 ширхэг, Очиртой бурхан 1 ширхэг  зэрэг эд зүйлсийг нууцаар, хууль бусаар авч 7.300.000 мянган төгрөгийн хохирол учруулсан,

          18.2021 оны 6 дугаар сарын 10-наас 11-ний өдөр Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Булан” гэх газарт нутаглах иргэн Ц.Д гэрт нэвтэрч мөнгөн аяга 3 ширхэг, мөнгөн хазаар 1 ширхэг зэрэг эд зүйлсийг нууцаар, хууль бусаар авч 2.370.000 төгрөгийн хохирол учруулсан,

          19.2021 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Хөөвөрийн эх” гэх газарт нутаглах иргэн Н.Н гэрт нэвтэрч алтан үсэгтэй Алтангаанжуур судар, Жадамба судар, Сундуйн жүд судар, Дарь эх  бурхан, Гомбо бурхан, Бурхан багш, Намсрай, цагаан, ногоон дарь эх, мэнгэний найман бурхан 15,  модон гуутай цагаан, ногоон дарь эх бурхан 2 ширхэг, мөнгөн гуутай 2 ширхэг арван хангал бурхан, хүзүүнд зүүдэг модон гуутай гуулин бурхан, хүзүүнд зүүдэг модон гуутай гуулин бурхан, гуулин гуутай хүзүүнд зүүдэг бурхан, гуулин бурхан, хүрэн модон гуутай 2 ширхэг зурмал цаасан бурхан, том очиртой гуулин хонх, Жанцан бурхан зэрэг эд зүйлсийг нууцаар, хууль бусаар авч 20.700.000 мянган төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдийг үйлдэж гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан хууль бус эх үүсвэрийг нь нуун далдалсан гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн,

          С.Т нь Б.Б, Ж.Г, Э.П, Д.Н нартай бүлэглэн:

          1. 2022 оны 01 дүгээр сарын 3-ны өдрийн 14-15 цагийн хооронд Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр "Хөндий" гэх газар оршин суух иргэн Х.Э монгол гэрт нэвтэрч Бурхан багш, Ногоон дарь эх, Гомбо нэртэй 3 ширхэг цутгамал бурхан, 1 ширхэг мөнгөн аяга зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2,569,703 төгрөгийн хохирол учруулсан,

          2. 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр "Цагаан Өндөр" гэх газар оршин суух иргэн Б.У монгол гэрт нэвтэрч мөнгөн хазаар 1 ширхэг, 1 метр 20 см урттай үйсэн ташуур 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 6 ширхэг, гуулин домбо 1 ширхэг, бэлнээр 60.000 төгрөг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 3,107,576 төгрөгийн хохирол учруулсан,

          3. 2021 оны 9 дүгээр сараас 10 дугаар сарын хооронд Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр "Суваг" гэх газар оршин суух иргэн Н.Э монгол гэрт нэвтэрч 1 ширхэг мөнгөн хазаарыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.900.000 төгрөгийн хохирол учруулсан,

          4. 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр "Төгөл" гэх газар оршин суух иргэн Д.Н монгол гэрт нэвтэрч мөнгөн аяга 6 ширхэг, хулсан ташуур 1 ширхэг, хоёр нүдний дуран 1 ширхэг, сүүжин хөөрөг 1 ширхэг, монгол гэрийн хивсэн хоолойвч 3 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 6,180,850 төгрөгийн хохирол учруулсан,

          5. 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр "Хоёр мод" гэх газар оршин суух иргэн Г.Б монгол гэрт нэвтэрч мөнгөн аяга 3 ширхэг, мөнгөн хазаар 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 5,968,146 төгрөгийн хохирол учруулсан,

          6. 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 17-18 цагийн хооронд Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Ихэрийн бууц” гэх газарт оршин суух иргэн Б.М монгол гэрт нэвтэрч мөнгөн аяга 1 ширхэг, бүтэн хонины мах зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 467.000 төгрөгийн хохирол учруулсан,

          7. 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр "Байшинт" гэх газарт оршин суух иргэн Ж.А монгол гэрт нэвтэрч мөнгөн хазаар 1 ширхэг, Самсунг S4 загварын гар утас зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 3.492.000 төгрөгийн хохирол учруулсан,

          8. 2020 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Бор хужир" гэх газар оршин суух иргэн П.Л монгол гэрт нэвтэрч, Батноров хийцийн 12 тоноглолтой мөнгөн эмээл, шинэ цагийн 6 ширхэг мөнгөн аяга зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 10.437.400 төгрөгийн хохирол учруулсан,

          9. 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 20 цагийн үед Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр "Тэмээтийн дунд ус" гэх газарт оршин суух хохирогч Ш.Б гэрт нэвтэрч хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хөөрөг, хөөрөгний даалин, алтан бөгж, ээмэг, мөнгөн бүс, мөнгөн аяга, эмээл зэрэг эд зүйлсийг авч 10.014.000 төгрөгийн хохирол учруулсан,

          10. 2022 оны 01 дүгээр сарын 7-ноос 8-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр "Гэзэг хонхор" гэх газарт оршин суух хохирогч З.Б гэрт нэвтэрч хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар Алтангэрэл нэртэй судар, Банзрагч нэртэй бурхан, ташуурын зандан мод, мөнгөн гялаантай эмээлийн хуучин мод зэрэг эд зүйлсийг авч 3.100.000 төгрөгийн хохирол учруулсан,

          11. 2022 оны 02 дугаар сарын 8-ны өдрийн 11 цагийн орчим Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Давхар хунхуй” гэх газарт оршин суух хохирогч Д.Д хүн байнга амьдрах зориулалттай, тусгайлан хамгаалсан орон байранд нэвтэрч хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар Алтангэрэл нэртэй судар, Очирваань нэртэй бурхан, мөнгөн гялаантай эмээл, хазаар, мөнгөн аяга зэрэг эд зүйлсийг авч 6.775.000 төгрөгийн хохирол учруулсан,

          12. 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Дорноговь аймгийн Айраг сумын Нард багийн "Олон овоо" гэх газарт нутаглах С.Т гэрээс Заглэипд 8-8 маркийн гар утас, мөнгөн аяга, 35 лирт АИ- 92 бензинийг нууцаар, хууль бусаар авч хохирогч Г.Цогбаярт 180.000 төгрөг, хохирогч С.Тунгалагт 328.400 төгрөгийн хохирол тус тус учруулсан,

          13. 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Дорноговь аймгийн Айраг сумын 3 дугаар багийн "Төгрөг" гэх газарт нутаглах Ж.Б зуслангийн байшингаас мөнгөн чимэглэлтэй эмээл, мөнгөн чимэгтэй хазаарыг нууцаар, хууль бусаар авч 11.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

          14. 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Дорноговь аймгийн Айраг сумын 1 дүгээр багийн нутаг "Бор элгэн" гэх газарт байрлах Ө.А гэрээс Редми Нөте 8 маркийн гар утас, хөөрөг зэргийг нууцаар, хууль бусаар авч 750.000 төгрөгийн хохирол учруулсан,

          15. 2021 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр Төв аймгийн Бүрэн сумын Өнжүүл 5 дугаар багийн нутаг дэвсгэр “Цагаан дэл” гэх газарт хохирогч Н.Н гэрт нэвтэрч 7 ширхэг мөнгөн аягыг нууцаар, хууль бусаар авч 2.142.800 төгрөгний хохирол учруулсан,

          16. 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Төв аймгийн Бүрэн сумын Өнжүүл 5 дугаар багийн “Салаагийн бууц” гэх газарт Г.О байшингаас мөнгөн хазаар 2 ширхэг, хуучны эмээлийн мод 1 ширхэг, дөрөө 1 ширхэг, жижиг орон дээр дэвсдэг хэвсэнцэр 4 ширхэг зэрэг эд зүйлсийг нууцаар, хууль бусаар авч 4.102.420 төгрөгийн хохирол учруулсан,

          17. 2021 оны 12 дугаар сарын 12-ноос 14-ний өдрийн хооронд Төв аймгийн Баянцагаан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Цахиур” гэх газар иргэн Л.На монгол гэрт нэвтэрч хөөрөг 2 ширхэг, жижиг мөнгөн аяга 1 ширхэг, Алтангэрэл судар, гуулин бурхан тус бүр 1 ширхэгийг нууцаар, хууль бусаар авч 10.432.500 төгрөгний хохирол учруулсан,

          18. 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдөрТөв аймгийн Баянжаргалан сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Шар худаг” гэх газар нутаглах иргэн М.М гэрт нэвтэрч 2 ширхэг мөнгөн ташуурыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2,000,000 төгрөгийн хохирол учруулсан,

          19. 2022 оны 02 дугаар сарын 9-ний өдөр Төв аймгийн Дэлгэрхаан сумын Дуут хуримт 2 дугаар багийн нутаг дэвсгэр "Энгэрийн бууц" гэх газар иргэн Д.М гэрт нэвтэрч их гарын мөнгөн аяга, дунд гарын мөнгө аяга, эрэгтэй дээл, эмэгтэй дээл зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2.355.350 төгрөгийн хохирол учруулсан,

          20. 2021 оны 7 дугаар сарын 5-ны өдөр Төв аймгийн Дэлгэрхаан сумын Тарган 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Булаг худаг" гэх газарт нутаглах иргэн Ө.М гэрт нэвтэрч Бурхан багш, Говийн лха бурхан, Догшин дүртэй бурхан нийт 3 ширхэг бурханыг нууцаар, хууль бусаар авч 87.875.000 төгрөгийн хохирол учруулсан,

          21.2021 оны 7 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө Төв аймгийн Баянжаргалан сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Баян Эрхтий” гэх газарт иргэн Ч.Ц гэрт нэвтэрч Тожилын их гарын мөнгөн эмээлийг нууцаар, хууль бусаар авч 9.600.000 төгрөгийн хохирол учруулсан,

          22. 2021 оны 7 дугаар сарын 7-ны өдөр Төв аймгийн Баянжаргалан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт нутаглах иргэн П.Ө гэрт нэвтэрч 20 ширхэг мөнгөн аяга, мөнгөн хазаар, хормойн боолт зэрэг эд зүйлсийг нууцаар, хууль бусаар авч 6.600.000 төгрөгийн хохирол учруулсан,

          23. 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Төв аймгийн Баянцагаан сумын Алтат 4-р багийн нутаг дэвсгэрт нутаглах иргэн Э.Ч гэрт нэвтэрч 19 ширхэг мөнгөн аяга, хулсан ташуур 1 ширхэг, эмээлийн гөлөм 1 ширхэг, мөнгөн тоногтой хазаар 1 ширхэг зэрэг эд зүйлсийг нууцаар, хууль бусаар авч 8.899.460 төгрөгийн хохирол учруулсан,

          24. 2022 оны 01 сарын 4-ний өдөр Төв аймгийн Баянжаргалан сумын Улаан ухаа 2 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Б.Б гэрт нэвтэрч 22 ширхэг мөнгөн аягыг нууцаар, хууль бусаар авч 4.512.970 төгрөгийн хохирол учруулсан,

          25. 2021 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр Төв аймгийн Бүрэн сумын Монгол 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Талбулаг” гэх газар оршин суух иргэн Л.Б гэрт нэвтэрч булган малгай, мөнгөн тоногтой бүс, жижиг мөнгөн аяга, даалинтай дунд гарын мана нэртэй хөөрөг зэрэг эд зүйлсийг нууцаар, хууль бусаар авч 1.834.950 төгрөгийн хохирол учруулсан,

          26. Төв аймгийн Баянцагаан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Дэрт” гэх газар нутаглах иргэн Ч.Ч, М.Ц нарын гэрт нэвтэрч мана хөөрөг 1 ширхэг, суран бугуйл 1 ширхэг, хуучин цагийн хөөрөг 1 ширхэг, шинэ цагийн хөөрөг 1 ширхэг, савхин куртка, 2 нүдний дуран зэрэг эд зүйлсийг нууцаар, хууль бусаар авч хохирогч нарт 7.765.150 төгрөгийн хохирол учруулсан,

          27. 2020 оны 01 дүгээр сарын 7-ны өдөр Төв аймгийн Дэлгэрхаан сумын нутаг дэвсгэр "Шар хоолой" гэх газарт иргэн Ц.Д гэрт нэвтэрч 5 ширхэг мөнгөн аяга, бэлэн мөнгө 50.000 төгрөгийг нууцаар, хууль бусаар авч 2.463.800 төгрөгийн хохирол учруулсан,

          28. 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Төв аймгийн Бүрэн сумын Монгол 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Талбулаг” гэх газар иргэн Д. Ө нарын гэрт нэвтэрч  мөнгөн хазаар 1 ширхэг, мөнгөн аяга 5 ширхэг, мөнгөн цөгц 1 ширхэг, гуулин цөгц 1 ширхэг, хөөрөг 3 ширхэг, Алтангэрэл судар 2 ширхэг, Таравжамба судар 1 ширхэг, Доржзодов судар 1 ширхэг, Бурхан багш 1 ширхэг, хонх-очир 1 ширхэг зэрэг эд зүйлсийг нууцаар, хууль бусаар авч хохирогч нарт 8.428.600 төгрөгийн хохирол учруулсан,

          29. 2021 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хооронд Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Ботгоны гол” гэх газар нутаглах иргэн М.Н гэрт нэвтэрч мөнгөн гуутай, даавуун дээр зурсан зурмал "Арвайн хангал" бурхан 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 200.000 мянган төгрөгийн хохирол учруулсан,

          30. 2021 оны 9 дүгээр сарын 12-ноос 14-ний өдрийн хооронд Хэнтий аймгийн Галшар сумын 4-р багийн нутаг дэвсгэр “Хөтөлжүүт гэх газар иргэн Н.С гэрт нэвтэрч мөнгөн хазаар 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 6 ширхэг зэрэг эд зүйлсийн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 24,960,000 төгрөгийн хохирол учруулсан,

          31. Яллагдагч Б.Б, Ж.Г нар бүлэглэн 2021 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс 13-ны өдрийн хооронд Хэнтий аймгийн Баянхутаг сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр "Гутлын уул" гэх газар иргэн Б.Гн гэрт нэвтэрч халтар манан хөөрөг 1 ширхэг, мөнгөн эмээл 1 ширхэг, 2 нүдний орос дуран 1 ширхэг, яргай ташуур 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 6.740.000 мянган төгрөгийн хохирол учруулсан,

          32. 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс 15-ны өдрийн хооронд Хэнтий аймгийн Баянхутаг сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр "Гутлын уул" гэх газар иргэн Д.Б гэрт нэвтэрч хөөрөг 1 ширхэг, эмээлийн гөлөм 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 250.000 мянган төгрөгийн хохирол учруулсан,

          33. 2021 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн орчимд Хэнтий аймгийн Баянхутаг сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Гутлын уул" гэх газарт байх С.Э гэрт нэвтэрч Алтангэрэл судар 1 ширхэг, морины судар 1 ширхэг зэрэг эд зүйлсийг нууцаар, хууль бусаар авч 5.000.000 төгрөгний хохирол учруулсан,

          34. 2021 оны 6 дугаар сарын 24-нөөс 29-ний өдрийн хооронд Дундговь аймгийн Адаацаг сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Цагаан нуур” гэх газарт нутаглах иргэн Б.Отгонбаатарын хүн байнга амьдрах зориулалттай байшинд нэвтэрч мөнгөн хазаар 2 ширхэг, эмээлийн мод 1 ширхэг, дөрөө 1 ширхэг, бүргэд хаалга 1 ширхэг, вакуум цонх зэрэг эд зүйлсийг нууцаар, хууль бусаар авч 4.930.000 төгрөгийн хохирол учруулсан,

          35. 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Төгрөгийн ар” гэх газарт нутаглах иргэн Н.Ц, М.С нарын гэрт нэвтэрч дунд гарын цахиур манан хөөрөг 1 ширхэг, мөнгөн аяга 3 ширхэг, Лүмбэнгарав судар, Банзрагч судар, Жадамба судар, М.С гэрээс мөнгөн аяга 3 ширхэг, хөөрөг 1 ширхэг зэрэг эд зүйлсийг нууцаар, хууль бусаар авч хохирогч нарт 5.990.000 мянган төгрөгийн хохирол учруулсан,

          36. 2021 оны 7 дугаар сарын 5-ны өдөр Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Гашуун” гэх газар нутаглах иргэн Ц.О гэрт нэвтэрч Сандуй судар 1 ширхэг, мөнгөн аяга 1 ширхэг, монетон ээмэг, бөгж, гинж, зурмал бурхан 3 ширхэг  зэрэг эд зүйлсийг нууцаар, хууль бусаар авч 2.796.000 мянган төгрөгийн хохирол учруулсан,

          37. 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Дундговь аймгийн Адаацаг сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Боргио” гэх газар нутаглах иргэн А.Л гэрт нэвтэрч 12 ширхэг бурхан, мөнгөн аяга 2 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 6.750.000 төгрөгийн хохирол учруулсан,

          38. 2021 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Бандага” гэх газарт нутаглах иргэн Д.Б гэрт нэвтэрч хул аяга 4 ширхэг, мөнгөн аяга 2 ширхэг, манан хөөрөг 1 ширхэг зэрэг эд зүйлсийг нууцаар, хууль бусаар авч 1.900.000 мянган төгрөгийн хохирол учруулсан,

          39. 2021 оны 6 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Билүүтийн хар толгой” гэх газар нутаглах иргэн Ю.Б гэрт нэвтэрч мөнгөн эмээл 1 ширхэг, мөнгөн ташуур 1 ширхэг, мөнгөн хазаар 1 ширхэг зэрэг эд зүйлсийг нууцаар, хууль бусаар авч 10.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

          40. 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Дундговь аймгийн Адаацаг сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Сэртэн” гэх газар нутаглах иргэн Б.П гэрт нэвтэрч хул аяга 1 ширхэг,  мөнгөн аяга 17 ширхэг зэрэг эд зүйлсийг нууцаар, хууль бусаар авч 4.520.000 мянган төгрөгийн хохирол учруулсан,

          41. 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Даргиат” гэх газар нутаглах иргэн С.Г гэрт нэвтэрч мөнгөн аяга 2 ширхэг, гуулин хүрд 1 ширхэг, Бурхан багш 1 ширхэг, 21 дарь эх бурхан 1 ширхэг, Говийн лха бурхан 1 ширхэг, Жамсран бурхан 1 ширхэг, Занабазар бурхан 1 ширхэг, Модон бурхан 1 ширхэг, ноолууран дээл 1 ширхэг зэрэг эд зүйлсийг нууцаар, хууль бусаар авч 1.521.000 мянган төгрөгийн хохирол учруулсан,

          42. 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Дундговь аймгийн Адаацаг сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Говийн ихэр” гэх газарт нутаглах иргэн Д.С гэрт нэвтэрч Аюуш бурхан 1 ширхэг, шүрэн эрх 1 ширхэг, Очиртой бурхан 1 ширхэг  зэрэг эд зүйлсийг нууцаар, хууль бусаар авч 7.300.000 мянган төгрөгийн хохирол учруулсан,

          43.2021 оны 12 дугаар сарын 17-ноос 20-ны өдрийн хооронд Дундговь аймгийн Адаацаг сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Бага бөгс” гэх газарт нутаглах иргэн Т.Т гэрт нэвтэрч мөнгөн аяга 3 ширхэг, мөнгөн хазаар 1 ширхэг зэрэг эд зүйлсийг нууцаар, хууль бусаар авч 1.620.000 мянган төгрөгийн хохирол учруулсан,

          44. 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Дундговь аймгийн Өлзийт сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Томбого” гэх газарт нутаглах иргэн Ц.П, Л.Г, Д.Э нарын гэрт нэвтэрч мөнгөн хазаар 1 ширхэг, хөөрөгний толгой 1 ширхэг, мөнгөн хазаар 2 ширхэг, Мөнгөн аяга 5 ширхэг, Самсунг Жи-330 маркийн гар утас зэрэг эд зүйлсийг нууцаар, хууль бусаар авч хохирогч нарт 5.910.000 төгрөгийн хохирол учруулсан,

          45. 2021 оны 6 дугаар сарын 10-наас 11-ний өдөр Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Булан” гэх газарт нутаглах иргэн Ц.Д гэрт нэвтэрч мөнгөн аяга 3 ширхэг, мөнгөн хазаар 1 ширхэг зэрэг эд зүйлсийг нууцаар, хууль бусаар авч 2.370.000 төгрөгийн хохирол учруулсан,

          46. 2021 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Хөөвөрийн эх” гэх газарт нутаглах иргэн Н.Н гэрт нэвтэрч алтан үсэгтэй Алтангаанжуур судар, Жадамба судар, Сундуйн жүд судар, Дарь эх  бурхан, Гомбо бурхан, Бурхан багш, Намсрай, цагаан, ногоон дарь эх, мэнгэний найман бурхан 15,  модон гуутай цагаан, ногоон дарь эх бурхан 2 ширхэг, мөнгөн гуутай 2 ширхэг арван хангал бурхан, хүзүүнд зүүдэг модон гуутай гуйлан бурхан, хүзүүнд зүүдэг модон гуутай гуйлан бурхан, гуулин гуутай хүзүүнд зүүдэг бурхан, гуулин бурхан, хүрэн модон гуутай 2 ширхэг зурмал цаасан бурхан, том очиртой гуулин хонх, Жанцан бурхан зэрэг эд зүйлсийг нууцаар, хууль бусаар авч 20.700.000 мянган төгрөгийн хохирол учруулсан,

          47. 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 15-18 цагийн хооронд Хэнтий аймгийн Галшар сумын 4-р багийн нутаг дэвсгэр “Шорвогийн улаан өндөр” гэх газарт иргэн Б.Х гэрт нэвтэрч мөнгөн аяга 10 ширхэг, бэлэн мөнгө 40.000 мянган төгрөг, Самсунг С3 маркийн гар утас зэрэг эд зүйлсийг нууцаар, хууль бусаар авч 1.730.000 мянган төгрөгийн хохирол учруулсан,

          48. 2020 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Аманшанд багийн нутаг дэвсгэр “Мэлхийт” гэх газар нутаглах иргэн Э.Н гэрт нэвтэрч Батноров хийцийн мөнгөн чимэгтэй эмээлийг  хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 5.000.000 мянган төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдийг үйлдэж гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдалсан гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн,

          Ж.Г нь:

          1.Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин 84-48 гоотод 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Д.Э хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

3. Төв аймгийн Прокурорын газраас Шүүгдэгч Б Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1,

Шүүгдэгч Гт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4,

Шүүгдэгч Нд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4,

Шүүгдэгч Пид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4,

Шүүгдэгч Гд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2,

Шүүгдэгч Тт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

4. Анхан шатны шүүх: Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Г, Т нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг яллахаас татгалзаж тухайн зүйл хэсэгт зааснаар шүүгдэгч нарыг гэм буруугүй гэж үзсэн тул хэрэгсэхгүй болгож,

Шүүгдэгч Б, Г нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр, урьдчилан үгсэн тохиролцож, байнга үйлдэж амьдралын эх үүсвэрээ болгосон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан гэм буруутайд, 

Шүүгдэгч Ж.Гыг зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэм буруутайд,

Шүүгдэгч Н, П нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр, урьдчилан үгсэн тохиролцож, хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, машин механизм ашиглаж үйлдсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэм буруутайд,

Шүүгдэгч Г, Т нарыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж авч, эзэмшиж, ашигласан, байнга тогтвортой үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэм буруутайд тус тус тооцож,

             Шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар 12 /арван хоёр/ жил хорих ялаар,

            Шүүгдэгч Ж.Гыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар 7 /долоо/ жил хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 5 /тав/ жил хорих ялаар,

            Шүүгдэгч Д.Нг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 4 /дөрөв/ жил хорих ялаар,

            Шүүгдэгч Э.Пийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 6 /зургаа/ жил хорих ялаар,

            Шүүгдэгч Н.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 3 /гурав/ жил хорих ялаар,

            Шүүгдэгч С.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 3 /гурав/ жил хорих ялаар тус тус шийтгэж,

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар оногдуулсан 7 /долоо/ жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар оногдуулсан 5 /тав/ жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 12 /арван хоёр/ жил хорих ялаар тогтоож,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан 12 /арван хоёр/ жил хорих, шүүгдэгч Ж.Гт оногдуулсан 12 жил хорих, шүүгдэгч Д.Нд оногдуулсан 4 жил хорих, шүүгдэгч Э.Пид оногдуулсан 6 жил хорих, шүүгдэгч Н.Гд оногдуулсан 3 жил хорих ялуудыг тус тус нээлттэй хорих байгууллагад,

           шүүгдэгч С.Тт оногдуулсан 3 жил хорих ялыг эмэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бы цагдан хоригдсон 553 /таван зуун тавин гурав/ хоног, шүүгдэгч Д.Нгийн цагдан хоригдсон 372 /гурван зуун далан гурав/ хоног, шүүгдэгч Ж.Гын цагдан хоригдсон 312 /гурван зуун арван хоёр/ хоног, шүүгдэгч Э.Пийн цагдан хоригдсон 237 /хоёр зуун гучин долоо/ хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан тооцож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар

шүүгдэгч Б.Б, Ж.Г, Н.Г нараас тус бүр 38 805 500 /гучин найман сая найман зуун таван мянга таван зуу/ төгрөг гаргуулж Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр "Төгрөг" гэх газар оршин суух хохирогч Хорлууд Рэгзэнгийн Хишигбадам /РД:ЛК77020217/-д,

 шүүгдэгч Б.Б, Ж.Г, С.Т, Н.Г нараас тус бүр 642 425 /зургаан зуун дөчин хоёр мянга дөрвөн зуун хорин тав/ төгрөг гаргуулж Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 5 дугаар баг “Хөндий” гэх газар оршин суух хохирогч Э-д, 2 609 350 /хоёр сая зургаан зуун есөн мянга гурван зуун тавь/ төгрөг гаргуулж Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 3 дугаар баг  “Бор хужир” гэх газар оршин суух Л/-д, 1 416 000 /нэг сая дөрвөн зуун арван зургаан мянга/ төгрөг гаргуулж Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын 4-р баг “Тэмээтийн дунд ус” гэх газар оршин суух Б-т, 775 000 /долоон зуун далан таван мянга/ төгрөг гаргуулж Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын 3-р багийн нутаг “Гэзэг хонхор” гэх газар оршин суух Б/-д, 1 693 750 /нэг сая зургаан зуун ерэн гурван мянга долоон зуун тавь/ төгрөг гаргуулж Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын 1-р багийн нутаг “Давхар хунхай” гэх газар оршин суух Д/-д, 1 685 000 /нэг сая зургаан зуун наян таван мянга/ төгрөг гаргуулж Хэнтий аймгийн Баянхутаг сумын 2-р баг “Гутлын Уул” гэх газар оршин суух Гт, 1 250 000 /нэг сая хоёр зуун тавин мянга/ төгрөг  гаргуулж Хэнтий аймгийн Баянхутаг сумын 2-р баг “Гутлын Уул” гэх газар оршин суух Эт, 1 150 000 /нэг сая нэг зуун тавин мянга/ төгрөг гаргуулж Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 4-р баг “Төгрөгийн сэрүүн чулуу” гэх газар оршин суух Ц-д, 592 500 /таван зуун ерэн хоёр мянга таван зуу/ төгрөг гаргуулж Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 4-р баг “Булан” гэх газар оршин суух Д/-д, 4 800 000 /дөрвөн сая найман зуун мянга/ төгрөг гаргуулж Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 3-р багт оршин суух  Н-т,  

шүүгдэгч Б.Б, Ж.Г, С.Т нараас тус бүр 1 036 666 /нэг сая гучин зургаан мянга зургаан зуун жаран зургаа/ төгрөг гаргуулж Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 5-р баг “Цагаан өндөр” гэх газар оршин суух хохирогч У-т, 633 333 /зургаан зуун гучин гурван мянга гурван зуун гучин гурав/ төгрөг гаргуулж Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 2-р баг “Суваг” гэх газар оршин суух хохирогч хохирогч  Н-д, 2 060 283 /хоёр сая жаран мянга хоёр зуун наян гурав/ төгрөг гаргуулж Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 2-р баг “Төгөл” гэх газар оршин суух Н-д, 822 715 /найман зуун хорин хоёр мянга долоон зуун арван тав/ төгрөг гаргуулж Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 5-р баг “Хоёр мод” гэх газар оршин суух Б-д, 155 666 /нэг зуун тавин таван мянга зургаан зуун жаран зургаа/ төгрөг гаргуулж Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 2-р багийн нутаг “Ихэрийн бууц” гэх газар оршин суух М-д, 1 164 000 /нэг сая нэг зуун жаран дөрвөн мянга/ төгрөг гаргуулж Сүхбаатар аймгийн Түвшинширээ сум 3-р багт оршин суух А-д, 109 466 /нэг зуун есөн мянга дөрвөн зуун жаран зургаа/ төгрөг гаргуулж Дорноговь аймгийн Айраг сумын Нард баг “Олон овоо” гэх газар оршин суух  Т-т, 60 000 /жаран мянга/ төгрөг гаргуулж Дорноговь аймгийн Айраг сумын Нард баг “Олон овоо” гэх газар оршин суух  Ц-т, 3 666 666 /гурван сая зургаан зуун жаран зургаан мянга зургаан зуун жаран зургаа/ төгрөг гаргуулж Дорноговь аймгийн Айраг сум 3-р баг “Төгрөг” гэх газар оршин суух Б/-д, 250 000 /хоёр зуун тавин мянга/ төгрөг гаргуулж Дорноговь аймгийн Айраг сум 1-р баг “Бор элгэн” гэх газар оршин А-д, 8 320 000 /найман сая гурван зуун хорин мянга/ төгрөг гаргуулж Хэнтий аймгийн Гал шар сумын 4-р баг Хөтөлшүүт гэх газар оршин суух С/-д, 83 333 /наян гурван мянга гурван зуун гучин гурав/ төгрөг гаргуулж Хэнтийн аймгийн Баянхутаг сумын 2-р баг “Гутлын уул” гэх газар оршин суух хохирогч Б-д, 714 266 /долоон зуун арван дөрвөн мянга хоёр зуун жаран зургаа/ төгрөг  гаргуулж Төв аймгийн Бүрэн сумын Өнжүүл 5-р баг “Цагаан дэл”  гэх газар оршин суух Нд, 1 367 473 /нэг сая гурван зуун жаран долоон мянга дөрвөн зуун далан гурав/ төгрөг гаргуулж Төв аймгийн Бүрэн сум Өнжүүл 5-р баг “Салаагийн бууц” гэх газар оршин суух Д-т, 666 666 /зургаан зуун жаран зургаан мянга зургаан зуун жаран зургаа/ төгрөг гаргуулж Төв аймгийн Баянжаргалан сум Улаан-Ухаа 2-р багт оршин суух М-т, 785 116 /долоон зуун наян таван мянга нэг зуун арван зургаа/ төгрөг гаргуулж Төв аймгийн Дэлгэрхаан сум 2-р баг “Энгэрийн бууц” гэх газар оршин суух М-д, 3 200 000 /гурван сая хоёр зуун мянга/ төгрөг гаргуулж Төв аймгийн Баянжаргалан сум Эрдэнэ 3-р баг “Пянзын дов” гэх газар оршин суух Ц-д, 1 504 323 төгрөг гаргуулж хохирогч төгрөг гаргуулж Төв аймгийн Баянжаргалан сум Улаан-Ухаа 2-р багт оршин суух Б-д, 611 650 /зургаан зуун арван нэгэн мянга зургаан зуун тавь/ төгрөг гаргуулж Төв аймгийн Бүрэн сум Монгол 3-р баг “Тал булаг” гэх газар оршин суух Б-д, 952 000 /есөн зуун тавин хоёр мянга/ төгрөг гаргуулж Төв аймгийн Баянцагаан сумын 3-р баг “Дэрт” гэх газар оршин суух Ч-д, 1 887 050 /нэг сая найман зуун наян долоон мянга тавь/  төгрөг гаргуулж Төв аймгийн Баянцагаан сумын 3-р баг “Дэрт” гэх газар оршин суух  Ц-д, 821 266 /найман зуун хорин нэгэн мянга хоёр зуун жаран зургаа/ төгрөг гаргуулж Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сум 3-р багт оршин суух  Д-д, 1 017 500 /нэг сая арван долоон мянга таван зуу/ төгрөг гаргуулж Төв аймгийн Бүрэн сумын Өнхүүл 5-р баг “Баян хөөвөр” гэх газар оршин суух М-д, 633 333 /зургаан зуун гучин гурван мянга гурван зуун гучин гурав/ төгрөг гаргуулж Дундговь аймгийн Эрдэнэдалай сум 4-р баг Бандагт гэх газар оршин суух Д/-д, 540 000 /таван зуун дөчин мянга/ төгрөг гаргуулж Дундговь аймгийн Адаацаг сумын 2-р багт оршин суух Т-т,   

Шүүгдэгч Б.Б, Ж.Г нараас тус бүр 695 000 /зургаан зуун ерэн таван мянга/ төгрөг гаргуулж Дундговь аймгийн Эрдэнэдалай сум 7-р баг Халгайтын 05-11 тоотод оршин С-д, 1 320 000 /нэг сая гурван зуун хорин мянга/ төгрөг гаргуулж Дундговь аймгийн Эрдэнэдалай сум 3-р баг “Хонхорхой тойром” гэх газар оршин суух А-т,

Шүүгдэгч Б.Б, Д.Н нараас тус бүр 4 030 000 /дөрвөн сая гучин мянга/ төгрөг гаргуулж Дорноговь аймгийн Сайхандулаан сумын 2-р баг “Хужих өвөл” гэх газар оршин суух А-т, 3 936 425 /гурван сая есөн зуун гучин зургаан мянга дөрвөн зуун хорин тав/ төгрөг гаргуулж Төв аймгийн Бүрэн сумын Монгол 3-р баг “Тал булаг” гэх газар оршин суух Ө-д, 1 050 000 /нэг сая тавин мянга/ төгрөг гаргуулж  Хэнтийн аймгийн Баянхутаг сум Цантын хоолой 3-р багт оршин суух Б-д, 1 017 500 /нэг сая арван долоон мянга таван зуу/ төгрөг гаргуулж Дундговь аймгийн Эрдэнэдалай сум 4-р баг Бандаг гэх газар оршин суух Г-д,

Шүүгдэгч Б.Б, Д.Н, С.Т нараас тус бүр 576 666 /таван зуун далан зургаан мянга зургаан зуун жаран зургаа/ төгрөг гаргуулж Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 5-р баг Өгөөмөр гэх газар оршин суух Х-т,

Шүүгдэгч Б.Б, Д.Н, Н.Г, С.Т  нараас тус бүр 2 224 865 /хоёр сая хоёр зуун хорин дөрвөн мянга найман зуун жаран тав/ төгрөг гаргуулж Төв аймгийн Баянцагаан сумын Алтат 4-р багт оршин суух Ч/-д, 2 608 125 /хоёр сая зургаан зуун найман мянга нэг зуун хорин тав/ төгрөг гаргуулж Төв аймгийн Баянцагаан сум 3-р баг “Цахиур” гэх газар оршин Н/-т, 211 437 /хоёр зуун арван нэгэн мянга дөрвөн зуун гучин долоо/ төгрөг гаргуулж Төв аймгийн Бүрэн сумын Монгол 3-р баг “Ажнай өвдөг” гэх газар оршин суух Д/-д, 380 250 /гурван зуун наян мянга хоёр зуун тавь/ төгрөг гаргуулж Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 2-р багт оршин суух Г/-д, 1 825 000 /нэг сая найман зуун хорин таван мянга/ төгрөг гаргуулж Дундговь аймгийн Адаацаг сумын 4-р багт оршин суух С/-д,

Шүүгдэгч Б.Б, Д.Н, С.Т нараас тус бүр 2 200 000 /хоёр сая хоёр зуун мянга/ төгрөг гаргуулж Төв аймгийн Баянжаргалан сумын Эрдэнэ 3-р баг “Шинэ ус” гэх газар оршин суух Ө/-д,

Шүүгдэгч Б.Б, Э.П, С.Т нараас тус бүр 29 291 666 /хорин есөн сая хоёр зуун ерэн нэгэн мянга зургаан зуун жаран зургаа/ төгрөг гаргуулж Төв аймгийн Дэлгэрхаан сумын 1-р баг “Булаг худаг” гэх газар оршин суух М-д, 3 333 333 /гурван сая гурван зуун гучин гурван мянга гурван зуун гучин гурав/ төгрөг гаргуулж Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 4-р баг “Хар толгой” гэх газар оршин суух Б-д, 

Шүүгдэгч Б.Б, Э.П, Н.Г, С.Т нараас тус бүр 1 232 500 /нэг сая хоёр зуун гучин хоёр мянга таван зуу/ төгрөг гаргуулж Дундговь аймгийн Адаацаг сумын 2-р багт оршин суух О/-т, 699 000 /зургаан зуун ерэн есөн мянга/ төгрөг гаргуулж Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 3-р баг “Гашуун” гэх газар оршин суух О-д, 1 506 606 /нэг сая таван зуун зургаан мянга зургаан зуун зургаа/ төгрөг гаргуулж Дундговь аймгийн Адаацаг сумын 4-р багт оршин суух П/-т , 610 000 /зургаан зуун арван мянга/ төгрөг гаргуулж Дундговь аймгийн Өлзий сумын Буянт 1-р багт оршин суух П/-д,

Шүүгдэгч Б.Б, Э.П нараас тус бүр 1 450 000 /нэг сая дөрвөн зуун тавин мянга/ төгрөг гаргуулж Дундговь аймгийн Өлзийт сум 1-р багт оршин суух Г, 590 000 /таван зуун ерэн мянга/ төгрөг гаргуулж Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын 3-р багт оршин суух Э/-т, 370 000 /гурван зуун далан мянга/ төгрөг гаргуулж Дундговь аймгийн Гурвансайхан сумын 4-р баг Гурвансайхан Уул гэх газар оршин суух М-д,

Шүүгдэгч Б.Баас 3 740 000 /гурван сая долоон зуун дөчин мянга/ төгрөг гаргуулж Дундговь аймгийн Гурвансайхан сум 4-р багт оршин суух Ө-д, 760 000 /долоон зуун жаран мянга/ төгрөг гаргуулж Дундговь аймгийн Гурвансайхан сумын 4-р багт оршин суух М/-д, 

Шүүгдэгч Б.Б, О.Т, Н.Г нараас тус бүр 66 666 /жаран зургаан мянга зургаан зуун жаран зургаа/ төгрөг гаргуулж Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сум 4-р баг “Ар хоолой” 3гэх газар оршин суух Н/-д,

Шүүгдэгч Б.Б, О.Т нараас 2 500 000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөг гаргуулж Дорноговь аймгийн Дэлгэрэх сум 2-р баг Чандмань баг Мэлхийт гэх газар оршин суух Н/-д,

Шүүгдэгч Б.Б, Э.П, Д.Н, Н.Г, О.Т нараас тус бүр 68 960 /жаран найман мянга есөн зуун жар/ төгрөг гаргуулж Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сум 2-р баг “Олон нуурын гол” гэх газар оршин суух Ст, 1 350 000 /нэг сая гурван зуун тавин мянга/ төгрөг гаргуулж Дундговь аймгийн Адаацаг сум 4-р багт оршин суух Л/-д,

Шүүгдэгч Б.Б, Э.П, Д.Н нараас тус бүр 57 500 /тавин долоон мянга таван зуу/ төгрөг гаргуулж Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын 4-р баг “Ар хоолой” гэх газар оршин суух М/-т,

Шүүгдэгч Б.Б, Ж.Г, Э.П, Н.Г, О.Т нараас тус бүр 432 000 /дөрвөн зуун гучин хоёр мянга/ төгрөг гаргуулж Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 6-р баг “Их-Уул” гэх газар оршин суух Т/-д,

Шүүгдэгч Б.Б, Ж.Г нараас тус бүр 2 009 900 /хоёр сая есөн мянга есөн зуу/ төгрөг гаргуулж Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Бүрд 3-р багт оршин суух Э-т, 1 670 000 /нэг саях зургаан зуун далан мянга/ төгрөг гаргуулж Төв аймгийн Баянжаргал сум 2-р багт оршин суух О/-т олгож,  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан бусдын эзэмшлийн мөнгөлөг саарал өнгийн 4692УНЧ улсын дугаартай Тoyota Prius 20 маркийн тээврийн хэрэгслийн үнэ 16 665 866 /арван зургаан сая зургаан уун жаран таван мянга найман зуун жаран зургаа/ төгрөг, Сувдан цагаан Тoyota Harrier маркийн 7270УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 23 528 340 /хорих гурван сая таван зуун хорин найман мянга гурван зуун дөч/ төгрөг, Nissan X-Trail 4950УВХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 7 366 656 /долоон сая гурван зуун жаран зургаан мянга зургаан зуун тавин зургаа/ төгрөг нийт 47 560 862 /дөчин долоон сая таван зуун жаран мянга найман зуун жаран хоёр/ төгрөгийг шүүгдэгч Б.Б, Э.П, Д.Н, Ж.Г нараас хувь тэнцүүлэн шүүгдэгч Б.Баас 11 890 215 /арван нэгэн сая найман зуун ерэн мянга хоёр зуун арван тав/ төгрөг, шүүгдэгч Э.Поос 11 890 215 /арван нэгэн сая найман зуун ерэн мянга хоёр зуун арван тав/ төгрөг, шүүгдэгч Д.Нгээс 11 890 215 /арван нэгэн сая найман зуун ерэн мянга хоёр зуун арван тав/ төгрөг, шүүгдэгч Ж.Гоос 11 890 215 /арван нэгэн сая найман зуун ерэн мянга хоёр зуун арван тав/ төгрөг тус тус гаргуулж улсын төсөвт оруулж, 

Эрүүгийн 2130002850107  дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 5 ширхэг модон аяга, 1 ширхэг цөгц зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Ө-д олгож, 5 ширхэг цоожийг устгахыг Төв аймгийн Шүүхийн тамгын газарт даалгаж,

            Хэрэгт хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч С.Т, Н.Г нар цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нарын иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж,

            Улсын яллагчаас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гэх 369 600 төгрөгийг нотлох баримт хангалттай авагдаагүй тул хэлэлцэхгүй орхиж иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж тус тус шийдвэрлэжээ.

5.Хохирогч Ө.Мягмаржав давж заалдах гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхийн шийтгэх тогтоолд хохирол барагдуулах хугацаа заагаагүй байна. Мөн шүүх шүүгдэгч С.Т, Н.Г нарт зөөлөн хандаж байна гэж үзлээ. Хохирогч бид хохироод үлдэх үү. Шүүгдэгч Б.Б, Э.П, С.Т нараас тус бүр 29,291,666 төгрөг гаргуулж хохирол барагдуулж өгнө үү. Гомдолтой байна” гэв.

6.Шүүгдэгч Б.Б, Ж.Г нарын өмгөөлөгч А.Мөнхтулга давж заалдах гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т, 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчлэгдсэн шүүгдэгч Ж.Гтой хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд түүний эрхийг хамгаалан өмгөөлөгчөөр оролцож байна. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 2023/ШЦТ/375 дугаартай шийтгэх тогтоолын шүүгдэгч Ж.Гт холбогдох хэсэгт өөрчлөлт оруулах үндэслэлээр энэхүү гомдлыг гаргасан.

1. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ж.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар 7 жилийн хорих ял, 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 5 жилийн хорих ял нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 12 жил хорих ял оноосон. Шүүгдэгч Ж.Г нь гэм буруу зүйлчлэлтэй огт маргаагүй. Харин шүүхээс шүүгдэгч Ж.Гын хохирогч Д.Эрдэнэбатын эрүүл мэндэд хүнд гэмтэл санаатай учруулсан хэргийн талаар шүүхийн шийтгэх тогтоолын 112 талд хохирогчид 3,800,000 төгрөгийн хохирол төлсөн байх бөгөөд хохирогч шүүх хуралдаанд оролцохгүй гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдав” гэсэн дүгнэлт хийсэн. Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогч нэхэмжлэх зүйлгүй санал гомдол байхгүй гэсэн нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах хуулийн зохицуулалтыг хэрэглэж ял оногдуулах боломжтой.

Иймд Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 2023/ШЦТ/375 дугаартай шийтгэх тогтоолын шүүгдэгч Ж.Гт холбогдох хэсэгт өөрчлөлт оруулж өгнө үү.

... Эрүүгийн хуулийг ноцтой зөрчсөн бөгөөд хураасан хөөрөг бусад эд зүйлсийг эзэнд нь өгөөгүй, хохирлоос хасч тооцоогүй нөхцөл байдал тогтоогдож байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар хүчингүй болгуулах саналтай байна...” гэв.

7.Шүүгдэгч Э.Пийн өмгөөлөгч О.Цэрэнпунцаг давж заалдах гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 2023/ШЦТ/375 дугаар тогтоолыг хүлээн авч танилцаад дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

1.Шүүхийн тогтоол нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарч чадахгүй байхаас гадна оролцогч нарын гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг яллагдагч тус бүрийн гэмт хэрэг үйлдсэн оролцоо, учирсан хохирлыг нэг мөр нарийвчлан тогтоолгүйгээр ижил тэнцүү хувааснаас гадна алдагдсан эд зүйлүүд соёлын үнэт бүтээлүүд байхад хууль тогтоомжид нийцүүлэн гарсан Засгийн газрын тогтоолыг үндэслэн мэргэшсэн мэргэжилтэнг оролцуулан шинжээчийн дүгнэлтийг гаргуулж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг үнэн зөв бодитой гаргахаас гадна гэмт хэрэг үйлдсэн гэмт хэргийн хамтран оролцогч бүрийг хамруулан шалгаж тогтоогоогүй. Энэ талаар шүүхээс нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэт тогтоосны үр дүнд хэргийг эцэслэн шийдвэрлэх тогтоол гарч хугацаа өгсөөр байхад прокурор энэ талаар ямар ч ажиллагаа хийлгүйгээр тухайн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүх яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан зүйл заалтыг бүхэлд нь зөрчсөн гэж үзэж байна.

Мөн эрүүгийн хариуцлагыг оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаа Улсын их хурлаас баталсан Өршөөлийн тухай хуульд хамрагдах талаар гэмт хэрэг үйлдсэн хугацаа тус бүрийг тодорхой тайлбарлаж дүгнэж санал хүсэлтийг гаргасаар байтал хуульд нийцүүлэн хамруулалгүйгээр миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлуудыг дордуулж байна.

Үүнээс гадна хохирогч нарын алдагдсан эд хөрөнгийг зах зээлийн ханшнаас хэт өндрөөр үнэлсэн. Үнэхээр ховор эд зүйл бол нарийн мэргэжлийн шинжээч нарыг оролцуулан бурхан, судар зэрэг нь соёлын өв эсэх талаар тодорхой болгох шаардлагатай. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэх саналтай байна” гэв.

8.Шүүгдэгч Н.Гийн өмгөөлөгч Б.Баярмагнай давж заалдах гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Н.Гийн өмгөөлөгчөөр оролцож байна. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Н.Г нарт холбогдох хэргийг 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хянан шийдвэрлэсэн 2023/ШЦТ/375 дугаартай шийтгэх тогтоолыг дараах байдлаар давж заалдах гомдол гаргасан. Үүнд:

1. Шүүгдэгч Н.Г нь гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр гэм буруутайд тооцож хохирогч нарт тодорхой хэмжээний хохирол гаргуулахаар тогтоосон. Шүүгдэгч Н.Г нь Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо 39-54 тоотод эхнэрийн хамт оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, гурван үл хөдлөх хөрөнгөтэй талаар анхан шатны шүүхээс дүгнэсэн байсан. Шүүгдэгч Н.Г нь мэдүүлэхдээ “Б.Б, Ж.Г, С.Т нараас бурхан шашны эд зүйл худалдан авсан нь үнэн. Гэхдээ хулгайн эд зүйл гэдгийг мэдээгүй, тэд өөрсдөө надад хэлэхдээ хөдөөгүүр бурхан шашны эд зүйл худалдан авдаг гэж хэлж байсан, тиймээс тэднээс эд зүйл худалдан авдаг байсан” гэх мэдүүлгийг үнэн зөвөөр өгсөн. Шүүгдэгч Н.Г нь анхан шатны шүүхээс хохиролд тооцож төлүүлэхээр заасан төлбөрийг давж заалдах шатны шүүх хуралдаанд төлж барагдуулсан.

2. Шүүгдэгч Н.Гд анхан шатны шүүх 3 жилийн хорих ялыг оногдуулсан. Түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан үеэс эхлэн биеийн эрүүл мэндийн байдал муудаж, түрүү булчирхайн хагалгаанд орсон. Шүүгдэгч Н.Г нь Төв аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлж хагалгаанд орж биеийн байдал сайнгүй байна. Мөн цаашид ч удаа дараа хагалгаа хийлгэж эмнэлэгт удаан хугацаагаар хэвтэн эмчлүүлэх шаардлагатай талаар эмнэлгийн байгууллагын зүгээс мэдэгдсэн байгаа.

Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь хүнлэг бус, хэрцгий, хүний нэр төр, алдар хүндийг гутаах шинжгүй байна” гэж заасан байдаг.

Иймд Шүүгдэгч Н.Гийн гэм буруугаа хүлээсэн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн байдал, эрүүл мэндийн байдал, хувийн байдал зэргийг харгалзан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэсэн саналтай байна. Миний үйлчлүүлэгчийн хувьд хохирогч нарт учирсан хохирол төлбөр төлөгдсөн, хор уршиг арилсан гэж үзэж байна...” гэв.

9.Шүүгдэгч Н.Гийн өмгөөлөгч Д.Бурмаа давж заалдах гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 2023\ШЦТ\375 дугаарын шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчиж гарсан гэж үзэж, эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

1.Шүүх гэмт хэргийн улмаас хохирсон бодит хохирлын хэмжээг буруу тогтоосон. Тухайлбал: Хохирогч Р.Хишигбадамын гэрээс 28 төрлийн бурхан, судар ном, эд зүйл алдагдсан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон байх ба 1 дүгээр хавтаст хэргийн 132-162 дугаар хуудсанд “Линзийн өгөөж” ХХК-ийн үнэлгээгээр 111,750,000 төгрөгөөр үнэлэгдсэн байна. 30 дугаар хавтаст хэргийн 168 дугаар хуудсанд “Болор” үнэлгээ ХХК-ийн үнэлгээгээр хохирогч Р.Хишигбадам буцааж хүлээн авсан 14 төрлийн судар ном, эд зүйлс 69.700,000 төгрөгөөр үнэлэгдсэн байна.

Шинжээч дүгнэлтдээ “...Диваажингийн чого судар, Маналын чого сударын хувьд өмнөх үнэлгээнд ороогүй. Тухайн үед судар номоо бүртгэхдээ орхигдсон байна, хүлээн авах үедээ мэдсэн гэх тул... 800,000 төгрөгөөр тооцсон болно. Мөн шинжээч дүгнэлт хэсэгтээ, хохирогч Р.Хишигбадамын хүлээн авсан судар ном, эд зүйлийн үнийг 69,700,000 төгрөгөөр тооцлоо...” гэжээ. Мөрдөгч, шинжээчид ирүүлсэн тогтоолдоо хохирогчийн мөрдөн байцаалтын шатанд буцааж хүлээн авсан судар ном, эд зүйлийг жагсааж бичжээ.

Хохирогч Р.Хишигбадамын хүлээн авсан зүйлээс Диваажингийн чого, Маналын чого, Цэвэгмидын чого судараас бусад нь алдагдсан зүйлд үнэлэгдсэн байхад шүүх буцааж авсан зүйлийг нийт хохиролд оруулан хохирогч Р.Хишигбадамд 186,116,500 төгрөгийн хохирол учирсан мэтээр давхардуулан тооцсон, энэ талаар үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй.

Эдгээр зүйл бүгд хохирогч Р.Хишигбадамын алдагдсан эд зүйлийн жагсаалтад байх ба урдах шинжээчийн дүгнэлтээр үнэлэгдсэн. Гэтэл хүлээн авсан зүйлээ дахин үнэлүүлсэн нь шинжээчийн дүгнэлт үнэлгээнээс тодорхой байна. “Линзийн өгөөж” ХХК-ийн хийсэн алдагдсан зүйлийн үнэлгээ, “Болор үнэлгээ” ХХК-ийн хүлээн авсан зүйлийн үнэлгээ зэргийг харьцуулан үзэхэд дээрх байдал тогтоогдож байгаа.

2.Анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй.

Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт /3-р хавтаст хэргийн хуудас 2/ Х.Эрдэнэхүүгийн монгол гэрт нэвтэрч 3 ширхэг цутгамал бурхан 1 ширхэг мөнгөн аяга зэрэг зүйл алдагдсан байх ба мөрдөн байцаалт шүүхийн шинэчилсэн байцаалтаар шүүгдэгч Б.Б, Ж.Г нар шинэ цагийн бурхан тул Н.Гд өгөөгүй Хараа голд хаясан гэж мэдүүлсэн /1 хавтаст хэрэг 193-194 хуудас Б.Бы мэдүүлэг, 1 хавтаст хэрэг 212 хуудас Ж.Гaн-Очирын мэдүүлэг 5 дугаар хуудас, 17. Б.Ганбаатарын гэрээс халтар манан хөөрөг, мөнгөн эмээл нүдний орос дуран яргай ташуур зүйл алдагдсан байх ба эдгээрийг Б.Б н.Эрдэнэчимэг гэгчид зарж борлуулсан гэж мэдүүлсэн 8 дугаар хуудас 9. Д.Сүнжидмаагийн гэрээс Очиртой бурхан, шүрэн эрхи зэрэг зүйл алдагдсан ба эдгээрийг Б.Б нь Н.Гд өгөөгүй зар дээрээс эртний эдлэл авдаг хүнд болон шүрэн эрхийг Хархорин зах дээр хүнд зарсан гэж мэдүүлсэн ба шүүхийн шинэчилсэн байцаалтаар ч Н.Гд өгөөгүй нь тогтоогдсон.

Мөн шүүх тодорхойлох хэсгийн 4-р хуудас 9. П.Лувсангийн гэрийн хулгай. 10. Ш.Болдбаатарын гэрийн хулгай, 6 дугаар хавтас 30 хуудас. Ч.Мөнхөөгийн гэрийн хулгай 7 дугаар хуудас 3. Э.Чадраагийн гэрийн хулгай, 10 дугаар хавтас 1 хуудас. Б.Тулгын гэрийн хулгай зэрэг хохирогч нарын гэрээс мөнгөн эдлэл, эмээлийн мөнгөн хэрэгсэл, булган малгай, хөөрөг, бөгж ээмэг зэрэг зүйлс алдагдсан байх ба эдгээрийг Г худалдан авсан нь тогтоогдоогүй байхад хулгайн эд зүйлийг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж авсан, эзэмшсэн, зарж борлуулсан гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй.

Энэ талаарх нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй байхад Гийг авч борлуулсан мэтээр үндэслэлгүй дүгнэсэн. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Н.Г нь бурхан, судар ном, эртний эдлэл авдаг болох нь тогтоогдсон.

Дээрх дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн гэж үзэж байна.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн талаар: Шүүхийн шийдвэр нь тодорхой ойлгомжтой түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх шаардлагыг хангаагүй.

Б.Т, Н.Г нарын үйлдлийг ялгаагүй. Оролцоогүй, авч борлуулаагүй эд зүйлийг авсан, борлуулсан мэтээр үзсэн. Тухайлбал: Шийтгэх тогтоолын 4 дүгээр хуудас 9,10,11,12-т заасан хулгайн хэргийн эд зүйл, 6 дугаар хуудас 30,31,32-т заасан хулгайн хэргийн эд зүйл, 7 дугаар хуудас н.Чадраа, н.Насандэлгэрийн гэрийн хулгайн эд зүйлээс хэн нь аль хохирогчийн ямар эд зүйлийг авч борлуулсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт яллах дүгнэлтэд тодорхой заасан байхад ойлгомжгүй бичигдсэн.

4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн хэмжээг тогтоох шүүгдэгч тус бүрээр ямар хэмжээгээр гаргуулах тухай асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.8 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй хохирлын тооцоог шүүгдэгч нэг бүрээр гаргахдаа ойлгомжгүй биелүүлэхэд эргэлзээтэй байдлаар бичигдсэн.

Шүүгдэгч Н.Г нь мөрдөн байцаалтын шатанд нэлээд хэдэн хохирогчид эд зүйлийг нь буцааж өгч хохирлыг барагдуулсан. Тухайлбал: Хохирогч Р.Хишигбадамд 69,700,000 төгрөгийн бурхан, судар ном, эд зүйлийг нь буцааж өгсөн. 7 дугаар хавтас 91-93 xyyдас, 100-104 хуудас хохирогч Д.Даваадоржид судрын савслага, Алтангэрэл судар зэргийг хүлээлгэн өгсөн. Гэтэл 7 хавтасны 103 дугаар хуудаст “Вендо” ХХК-ийн үнэлгээгээр Алтангэрэл судар 300,000 төгрөгөөр үнэлэгдсэн байна. 11 дүгээр хавтасны 250 хуудаст хохирогч Д.Өлзийдалайд таньж олуулах ажиллагаагаар Алтангэрэл судрыг хүлээлгэн өгсөн. 12 дугаар хавтасны 50 дугаар хуудас, 68 хуудаст “Эй Жэй Жэй Эм” ХХК-ийн үнэлгээгээр Алтангэрэл судар 294,000 төгрөгөөр үнэлэгдсэн. 19 дүгээр хавтасны 234 дүгээр хуудаст хохирогч Н.Нэргүйгээр таньж олуулах ажиллагаа хийж Жадамба судраа таньж хүлээлгэн өгсөн. Энэ нь үнэлгээгээр 1,500,000 төгрөгөөр үнэлэгдсэн. 19 дүгээр хавтасны 107 дугаар хуудаст хохирогч А.Амарбаярт эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлд Говийн лха зурмал бурхан 2,000,000 төгрөг, Алтангэрэл баринтагтай судар 500,000 төгрөг 19 дүгээр хавтас 143 дугаар хуудаст “Дамно” ХХК-ийн үнэлгээгээр үнэлэгдсэн зэргээр хүлээлгэн өгсөн байна.

Харин прокурорын яллах дүгнэлтийн хавсралт хохирлын тооцоонд хохирогч Р.Хишигбадамд 69,700,000 төгрөг, хохирогч Н.Нэргүйд 1,500,000 төгрөг, хохирогч А.Амарбаярт 500,000 төгрөг хохирол зэргийг төлөгдсөнөөр бичжээ. Хохирогч Н.Г нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар 5 хохирогчид 74,294,000 төгрөгийн хохирлыг барагдуулсан. Эдгээрийг шүүх төлөх төлбөрөөс хасаж тооцоогүй болно. Энэ талаар дүгнэлт хийгээгүй.

Нэр бүхий хохирогч нарын хулгайн эд зүйлийг аваагүй байхад үндэслэлгүйгээр хулгайлсан болон эд зүйлийг нь авсан, борлуулсан гэх шүүгдэгч нартай хохирлыг хувааж төлүүлэхээр тооцсон нь үндэслэлгүй байна.

Тухайлбал: П.Лувсангийн гэрийн хулгай, Ш.Болдбаатарын гэрийн хулгай, Ч.Мөнхөөгийн гэрийн хулгай Э.Чадраагийн гэрийн хулгай Б.Тулгын гэрийн хулгайн хохирлын нийт 8,278,375 төгрөгийг үндэслэлгүйгээр оногдуулсан. Мөн хохирогч Р.Хишигбадамын хохиролд 69,700,000 төгрөгийн судар ном, эд зүйлийг нь буцаан өгсөн байхад Н.Гд 38,805,500 төгрөгийг нэмж төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй үндэслэлгүй байна.

5.Шүүх шийтгэх тогтоолдоо шүүгдэгч Н.Гд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, хохирол нөхөн төлөөгүй, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл, хувийн байдал зэргийг харгалзан зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналыг хүлээн авах боломжгүй гэж дүгнэн Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 3 жилийн хорих ял оногдуулсан.

Шүүх, шүүгдэгч Н.Гд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон байхад дүгнэлт хийгээгүй энэ талаарх хуулийн шаардлагыг хангаагүй.

Н.Г нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, тодорхой хэмжээний хохирлыг төлсөн, хулгайн гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч нарын хууль бус үйлдэл нөлөөлсөн, 6.5 дугаар зүйлийн 3-т заасан. Энэ зүйлд заагаагүй боловч эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдал байсан зэргийг шүүх харгалзаж үзээгүй. Н.Г нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад ямар ч саад учруулаагүй, хэнээс юу авснаа маш тодорхой үнэн зөвөөр мэдүүлдэг. Шүүхийн шинэчилсэн байцаалтаар ч энэ тухайгаа мэдүүлж, хэнээс хэдэн удаа авч, хэдэн төгрөг шилжүүлснээ баримтаар гаргаж өгсөн. Мөн хохирогч нарын эд зүйл байгаа эсэх, эд зүйлийг нь буцааж өгөх зэрэгт өөрийн санаачлагчаар мөн цагдаа мөрдөх байгууллагаас үзлэг хийхэд өөрт байгаа бүх л бурхан, судар номыг гарган өгч ямар нэгэн хүндрэл саад учруулаагүй. Н.Гийн дэлгүүрт байгаа бурхан, судар ном зэрэгт нэлээд олон хохирогчоор тухай бүр таньж олуулах ажиллагаа хийлгэсэн.

Мөрдөн шалгах алба удаа дараа ямар ч прокурорын тогтоол, шийдвэргүй бурхан, судар номыг нь хураан авсан, өөрөө сайн дураар аваачиж хохирогч нарт таньж олоход нь тус дэм үзүүлж байсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байгаа юм.

Мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж энэ гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн нөхцөл байдал тогтоогдсон байдаг. Эдгээр нөхцөл байдлуудыг шүүх харгалзаж үзэлгүй хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэм буруугаа хүлээгээгүй гэж хорих ял оногдуулсанд гомдолтой байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.

Шүүгдэгч Н.Гийн таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх саналыг гаргаж байна. Н.Гийн хувьд нээлттэй хагалгаанд орсон, элэгний циреозтой, архаг өвчтэй эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү” гэв.

10.Шүүгдэгч С.Тын өмгөөлөгч Б.Соёл-Эрдэнэ давж заалдах гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 38.1.1, 39.5, 39.6, 39.7 дугаар зүйлүүдийг баримтлан дараах үндэслэл байгаа гэж үзэн давж заалдах гомдлыг гаргаж байна.

1.Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 2023/ШЦТ/375 тогтоолын 17 дугаар хуудаст буюу тодорхойлох хэсэгт гэрч Р.Эрдэнэчимэг нь “...С.Т 2021 оны 01 дүгээр сараас 2022 оны 3 дугаар сар хүртэл хугацаанд надад мөнгөн аяганы хуулсан хар цагаан мөнгөний материал авч ирж өгдөг байсан. Мөн С.Тын мөнгөн хазаарын хэрэглэл нь цагаан зэс болохоор буцааж өгсөн. Ийнхүү эмээлийн мөнгөн эдлэл 8 ширхэг авч ирж өгсөн...” гэж мэдүүлжээ. С.Т ийнхүү 12 удаа мөнгөн аяганы хуулга болон 1,995,800 төгрөг, 131,600 төгрөгийг Б.Бы данс, С.Т нарын данс руу шилжүүлсэн тухай удаа дараа мэдүүлсэн.

2.Р.Эрдэнэчимэгийн үйлдэл бол шүүгдэгч Н.Гийн үйлдэлтэй яг адил. Харин ч С.Таас авсан зүйлсээ цааш дамлан борлуулж ашиг олсон байдаг. Чухам яагаад гэрч болоод /Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.12/ шүүхээр орсон нь ойлгомжгүй юм. Гэрчүүдийн мэдүүлгээр С.Т нь мөнгө аяганы хуулга л Р.Эрдэнэчимэгт өгсөн байгаа юм.

3. Шүүгдэгч Н.Г гуай шүүх хуралдаанд өгсөн удаа дараагийн мэдүүлэгт С.Таас авсан зүйлийг мөрдөн байцаах шатанд цагдаа нар ирээд эд зүйлийг хурааж аваад явсан байдаг .

4.С.Т нь анх удаа энэ гэмт хэрэгт болгоомжгүй байдлаар Б.Бд хууртагдан холбогдсон бөгөөд гэнэн цагаан сэтгэлээр түүнд итгэж явсан хүний хувьд найздаа тусалж байна гэж ойлгосон байдаг. Энэ хүмүүс өдөр бүр уулзалдаж байгаагүй бөгөөд үе үе таарахаараа өөрийгөө эртний эдлэл цуглуулагч гэж ойлгуулан дээрх эд зүйлсийг авч ирж өгдөг байсан. Шүүх хохирлыг тооцохдоо мөнгөн дүнг хэт хавтгайруулан хувааж С.Тт их хэмжээний буюу 108 сая төгрөгийн хохирол төлүүлэхээр шийдвэрлэсэн нь шударга бус юм.

5. С.Тт холбогдох үйлдэл болон хор уршиг, хэргийн нөхцөл байдлыг сайтар хянан үзэж, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлэн шийтгэл тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэх саналтай байна” гэв.

11.Шүүгдэгч Б.Б давж заалдах гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би доорх үндэслэлүүдээр гомдол гаргаж байгааг хууль эрх зүйд нийцүүлэн хянан шийдвэрлэж өгнө үү. Зарим нэг хураалгасан эд баримт алга болсон, хохирлоос хасагдаагүй, буруу хохирогчид өгсөн зэрэг процессын алдаа гарсан гэж үзэж байна.

1. Ахмад н.Батбуян хэрэг хамтран үйлдсэн Ж.Гын хамт очиж миний төрсөн дүү болох Б.Баттүвшингээс 2 ширхэг хөөрөг, 1 ширхэг мөнгөн аяга, эмээлийн мөнгөн чимэг хураан авсан. 2 ширхэг хөөрөг, 1 ширхэг мөнгө аяга хэнд өгсөн нь тодорхойгүй, хохирлоос хасагдаагүй алга болсон байна.

Эмээлийн мөнгөн чимгийг Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын хэсгийн төлөөлөгч ахлах дэслэгч н.Ганхүлэг нь хохирогч Д.Даваадорж буюу буруу хохирогчид хэрэг хамтран үйлдсэн Ж.Гын хамт очиж өгсөн байдаг. Уг эмээлийн чимэг нь Хэнтий аймгийн Баян хутаг сумын 3 дугаар багийн иргэн н.Баасанжавынх болно.

2. Ж.Гын найз болох М.Мягмарсүрэнгээс ахлах дэслэгч н.Ганхүлэг 3 ширхэг хөөрөг хурааж авсан. Мягмарсүрэнгийн мэдүүлэг 6 дугаар хавтаст хэргийн 161-163-т байгаа. Тархи мана, нимгэн хаш, бордуу судалтай мана хөөрөг зэрэг 3 ширхэг үлдээгээд явсан гэж мэдүүлсэн байдаг. Эдгээр 3 хөөргөний тархи мана, нимгэн хаш 2 хөөргийг хохирогч Ш.Болдбаатарын эхнэр н.Азбилэг таньж авсан. /6хх-108/

Энэ гурван хөөргөний зураг 6 дугаар хавтаст хэргийн 114-т байгаа боловч №2-т байгаа бор өнгөтэй манан хөөрөг яасан нь тодорхойгүй алга болсон байна.

3. Хохирогч Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын 3 дугаар багийн иргэн хохирогч Ш.Болдбаатарын мөнгөн хэрэглэлгүй бүтэн эмээлийг 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдөр мэдүүлэг газар дээр нь шалгах явцдаа олж мөрдөн байцаагч ахмад н.Батбаатар, н.Цэрэндовдон нарт хүлээлгэн өгсөн боловч тэр нь хохирлоос хасагдаагүй. /6-р хх-181/

4.Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын 1 дүгээр багийн иргэн хохирогч Д.Даваадоржид Алтангэрэл судар хүлээлгэж өгсөн. /7-р хх-105/. Хэрэглэлгүй бүтэн эмээл хүлээлгэж өгсөн/7 хх-77,78,79/. Н.Ганхүлэг ахлах дэслэгч эмээлийн мөнгөн чимэг өгсөн гэх. Энэ нь хохирлоос хасагдаагүй /7хх-138/

5.Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 3 дугаар багийн иргэн хохирогч Л.Амарбаярт Н.Гээс /ченж/ хурааж авсан /21хх-106/

Говийн лха зурмал бурхан 1 ширхэг, цайвар өнгийн баринтагтай Алтангэрэл судар 1 ширхэг зэргийг хүлээлгэж өгсөн./7хх-107/. Эдгээр нь хохирлоос хасагдаагүй /7хх-143/. Ж.Г бид хоёр тус бүр 1,320,000 төгрөг хохирогч Л.Амарбаярт олгуулахаар шүүхийн шийдвэр гарсан байна.

6. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 3 дугаар багийн иргэн хохирогч Н.Нэргүй /О.Ганбаяр/ таньж олуулах ажиллагаагаар Жадамба судар /20 хх-239/ Алтан ганжуур судар /20 хх-241/ буцааж олгосон байдаг. Эдгээрийн хохирол болох 4,500,000 төгрөгийг хохирлоос хасаж тооцоогүй байна. /21 хх-51/

Иймээс ахмад н.Батбуянгийн эд мөрийн баримтаар хурааж авсан 2 ширхэг манан хөөрөг, 1 ширхэг мөнгөн аяга, ахлах дэслэгч Н.Ганхүлэгийн эд мөрийн баримтаар хурааж авсан 1 ширхэг мөнгөн хөөрөг яасан нь тодорхойгүй хохирогчид аваагүй, хохирлоос хасагдаагүй алга болсон.

Хохирогч Ш.Болдбаатар, Д.Даваадорж, Л.Амарбаяр, Н.Нэргүй нарын хохирлоос хасагдаагүй нь хэрэг хянан шийдвэрлэхэд гарсан процессын алдаанд гомдолтой байгаа тул хэргээ дахин шалгуулах хүсэлтэй байна. Иймд гомдлыг минь хүлээн авна уу...” гэв.

12.Шүүгдэгч Э.П давж заалдах гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гомдол гаргах үндэслэл:

1. Хохирогч Ө.Мягмаржавын Говийн лха бурхан, догийн дүртэй бурхан, бурхан багш хэмээх 3 бурханыг хулгайлан авсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Харин уг 3 бурхныг 87,875,000 төгрөгөөр үнэлсэнд гомдолтой байна. Учир нь: Уг 3 бурханы 2 нь зурмал, 1 нь шармал бурхан байсан. Энэ нь 10 дугаар хавтас хх-101, 95-105 байх нотлох баримтаар нотлогдсоор байтал үнийн дүнг биет бурхантай жишиж хэт өндөр гаргасан байна.

2. Уг шийтгэх тогтоолд миний үйлдэлд холбогдолгүй машин буюу 7270УНГ Toyota harrier маркийн улсын дугаартай машины үнэлгээний дүн болох 23,000,000 төгрөгийг надад хамаатуулж хувь тэнцүүлэн төлөх шийдвэр гаргасанд гомдолтой байна. Өөрөөр хэлбэл, миний үйлдсэн 12 удаагийн үйлдэлд Toyota harrier гэх машин огт хэрэглэгдээгүй бөгөөд би уг машиныг харж ч байгаагүй. Энэ нь миний өгсөн мэдүүлэг болон нотлох баримтын хүрээнд батлагдсаар байтал хувь тэнцүүлэн төлүүлэх шийдвэр гаргасанд гомдолтой байна...” гэв.

13.Шүүгдэгч Д.Н давж заалдах гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би 2021 оны 7 дугаар сарын 07-ны өдөр буюу хохирогч П.Өлзийсайханыг орсон үйлдэлд яваагүй байхад явсан болгож 6,600,000 төгрөгийн хохирол гарснаас надад хувааж 2,200,000 төгрөгийн хохирол төлүүлсэн, мөн 7270УНГ улсын дугаартай Toyota harrier маркийн авто машинтай огт явж хулгай хийгээгүй байхад хохирлыг нь хуваан мөрдөн байцаагч, прокурор нар надад нэмж үйлдэл өгч тооцсонд гомдолтой байна.

 Мөн Б.Б, Э.П нарын үйлдсэн хэргийн хохирогч Ю.Буяннэмэхэд 10,000,000 төгрөг, Б.Пүрэвдэлгэрт 4,520,000 төгрөг, Ц.Пүрэвсанд 3,070,000 төгрөг, Л.Гэрэлт-Од 6,000,000 төгрөг, Д.Эрдэнэбаярт 3,750,000 төгрөг, М.Мөнх-Оргилд 740,000 төгрөг, Б.Өлзийд 3,740,000 төгрөг, Т.Мөнхтулгад 760,000 төгрөг. Эдгээр 8 айлын үйлдэлд би яваагүй байхад цуг явсан болгож хохирлыг хуваан бодсон байна. Иймд миний хохирол, үйлдлийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү...” гэв.

14.Шүүгдэгч С.Т давж заалдах гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Т миний бие 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Төв аймгийн анхан шатны шүүх хуралд орж гурван жил эмэгтэйчүүдийн 407 дугаар нээлттэй хорих ангид ял сонссон бөгөөд хохирлын хэмжээ 96,984,960 төгрөг болсон. Энэ хохирлын хэмжээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Ж.Г, Б.Б, Д.Н, Э.П нартай хамтарч хулгай хийж яваагүй. Анхан шатны шүүхийн тогтоолтой танилцаж уншихад хулгай хийсэн үйлдэл болгонд мөн ямар ч хамааралгүй эд зүйлс дээр хохирол тооцсон байдаг. Жишээ нь:

Хохирогч Ө.Мягмаржавын хохирлын хэмжээ 87,870,000 төгрөг. Үүнийг С.Т, Б.Б, Э.П нараас тус бүр 29,971,700 төгрөг гаргуулахаар тооцсон. Хохирогч Ө.Мягмаржав нь анхан шатны шүүх хуралд өөрийн биеэр оролцож, гурван гуутай бурхнаа алдаж хохирсон тухайгаа ярихад Э.П гэрээс нь хулгайлж аваад Н.Г ченжид өгсөн гэдэг. Н.Г ченж худалдан авснаа хүлээн зөвшөөрч эдгээр хүмүүс шүүх хурал дээр ярьсан. Шүүх хуралд оролцож байсан бүх талууд болох шүүгчид, прокурор, өмгөөлөгчид, шүүгдэгч, хохирогч нар эдгээр гурван хүний яриаг сонсож байсан.

Мөн домбо, хөөрөг, куртик, бензин, үстэй дээл, дуран, хивс, ааруул 10 кг, алтан бөгж, гар утас, хулсан ташуур гэх мэт хулгайд алдагдсан зүйлүүдийг би мэдэхгүй, хараагүй байхад хохирол гаргасан байсан. Энэ бүгдээс дүгнэж үзэхэд хохирлыг хүлээн зөвшөөрөхгүй гомдолтой байгаа тул гомдлыг минь хүлээн авна уу.

Б нь хөдөөгүүр явж айлуудаас хямд эд зүйлс авч, хотод ирж арай үнэтэй зардаг өөрийгөө ченж гэж надад ойлгуулсан. Б.Б таньдаг ченж байна уу гэсэн болохоор нь би н.Эрдэнэчимэг гэх ченжид хэлж өгсөн. Эрдэнэчимэг бид хоёр урьд нь үсчинээр цуг ажилладаг байсан. Би н.Эрдэнэчимэгт мөнгөн аяганы хуулсан мөнгө, хазаарын мөнгө өгсөн байдаг. Н.Г гэх ченжийг надад зааж өгч эд зүйлсийг оруулаад өгчих гэж гуйж байсан. Би Н.Г гэх ченжийг танихгүй. Н.Гд зурмал бурхан, судар, хуучин хадаг, бурхан тахил хийдэг хайрцаг өгч байсан. Хоёр ченжид өгч байсан зүйлсийн мөнгийг нь миний данс руу хийж би Б.Бы данс руу бүх мөнгийг нь шилжүүлж байсан. Дансны хуулгаар энэ нь нотлогдож, хавтаст хэрэгт хавсаргасан байгаа. Эдгээр хоёр ченжид өгсөн зүйлс нь хулгайн юм байсныг би огт мэдээгүй. Үүнийг дамжуулж өгсөн үйлдэлдээ гэмшиж гэм буруугаа хүлээж байна. Харин ченжид өгсөн эд зүйлсийн тооцоог мөнгөн дүнгээр гаргаж хохирол болгон гаргавал би төлөхөөс татгалзахгүй...миний ар гэрин байдлыг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү...” гэв.

15.Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор М.Хэрлэнчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч, шүүгдэгч нарын өмгөөлөгч нараас шийтгэх тогтоолын 7 дахь заалт буюу хохирол төлбөртэй холбогдуулж гомдлыг гаргасан байна. Шийтгэх тогтоол дээр зарим хохирогч нарын хохирол төлөгдсөн, мөрдөн шалгах ажиллагааны явцад эд зүйлүүдийг авч хохирогчид буцааж өгсөн нь хохирлыг нөхөн төлөгдсөн гэж үзэж шүүгдэгч нарын хохирлоос хасаж тооцох нь зүйтэй байна. Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахад татгалзах зүйлгүй. Шүүгдэгч Г, Т нарт анхан шатны шүүх хуралдаанд зорчих эрхийг хязгаарлах ялыг санал болгож байсан. Өмгөөлөгч нараас Г, Т нарт оногдуулсан ялыг өөрчлөх тухай санал гаргасан. Үүнийг шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх асуудал тул прокурорын хувьд ялыг өөрчлөхөд татгалзах зүйлгүй. Шүүгдэгч Гын тухайд хорих ялыг багасгаж өгнө үү гэсэн саналыг гаргасан. Шүүхийн эрх хэмжээний асуудал учраас хэлэх тайлбар байхгүй...” гэв.

16.Хохирогч Р.Хишигбадамын өмгөөлөгч Д.Гансүх давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч Баярсайхан, Хишигбадам нарын өмгөөлөгчөөр оролцож байсан. Өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоосоо татгалзаж байгаа. Гэхдээ шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудад тайлбар хэлье.

1.Бурмаа өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хишигбадамд нийтдээ 116.000.000 төгрөгийн эд зүйлс алдагдсан гэх ерөнхий тооцоолол гарсан. Гэхдээ миний үйлчлүүлэгч Хишигбадамын тайлбарлаж байгаагаар үнэлүүлсэн эд зүйлсүүдээс гадна 3 судрыг нэмж үнэлүүлсэн гэж ярьдаг. Мөн хүлээлгэж өгсөн сударнуудаас хуудас дутуу, урагдаж тасарсан байдалтайгаар ирсэн гэж хэлдэг. Түүнчлэн Арван хангал судраас 2 ширхэг алдсан байхад нэг судрыг нь үнэлээд, нөгөө сударыг нь үнэлэхгүй орхисон байдаг. Хулгайд алдагдсан эд зүйлсүүдийг давхардуулан үнэлсэн гэж үзэх боломжгүй. Чойрын ном баринтагтай 2, шоголтой 2 ширхэгийг алдсан гэж хавтаст хэргийн 73 дугаар хуудсанд мэдүүлсэн. Үүнээс нэг, нэг судар олдсоныг нь нэмж үнэлүүлсэн. Магтаалын судар, шоголтой магтаалын судар номонд 32 ширхэг ном байснаас 1 ширхэг ном нь олдохдоо хуудас дутуу ирээд, үлдсэн 31 ном нь олдоогүй. Үүнийг бүрэн бүтэн олдсон, хохирол нь арилсан гэж үзэх боломжгүй. Ногоон дарь эх бурхан нь олдохдоо сэв суусан байдалтай, дахин сэргээх боломжгүй үүнийг төлөгдсөн гэж үзэхгүй байна. Буцааж авсан ном судар нь хуудас дутуу, урагдаж тасарсан, уншихад шаардлага хангахгүй учраас хохирлыг бүрэн төлөгдсөн гэж үзэхгүй. Тиймээс Бурмаа өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хүний бурхан тахлыг сүйтгэх нь аюултай, бурхан тахилаа алдсан хохирогч нарын сэтгэл зүйл хүнд байдалтай байгаа. Бурхан тахил нь тухайн айлынхаа ах дүү нарынх нь бүх амь насыг даатгаж явдаг зүйл байдаг. Харин шүүгдэгч Т, Г нарын хувьд хохирогч Хишигбадамд учруулсан хохирлоос нилээдгүй хэмжээг нь төлсөн учир ял шийтгэлийг өөрчлөхөд татгалах зүйлгүй...” гэв.

17.Хохирогч Р.Хишигбадам давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Н.Гийн өмгөөлөгч Бурмаагийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний хулгайд алдагдсан бурхан ном судар, бурхан зэрэг нийт 14 ширхэг ном сударнууд маань 69.700.000 төгрөгөөр тооцогдож үнэлэгдсэн. Хамгийн анхны үнэлгээр 116.416.500 төгрөгөөр тооцуулахдаа хүлээн авсан эд зүйлсүүдээ үнэлүүлээгүй. Сүүлд олж авсан эд зүйлс дээр үнэлгээ хийлгэхэд 67.700.000 төгрөгийн үнэлгээ гаргасан. Үүнийг би давхардсан гэж үзэхгүй байна. Чойрын ном судар 4 ширхэг байснаас 2 ширхэг судар нь олдоод 2 ширхэгээр л үнэлэгдсэн. Арван хангал нэртэй судар 2-3 ширхэг байснаас зарим нь олдоод, зарим нь олдоогүй. Гэтэл хохирлыг давхардуулж тооцлоо гэж ярьж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн олдсон эд зүйлсээс шаардлага хангахгүй зүйлс их ирсэн бөгөөд урагдаж тасарсан, хуудас дутуу ирснийг би бүрэн төлөгдсөн гэж тооцохгүй. Миний хувьд авсан эд зүйлсээ үнэлүүлээгүй. Аймгийн мөрдөн байцаагчаас намайг дуудаад та дутуу зүйлүүддээ үнэлгээ хийлгүүлээрэй гэж хэлсэний дагуу үнэлүүлсэн. Гомдолтой байна...” гэв.

18. Хохирогч Б.Ганчулуун давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би хохирлоо барагдууж авмаар байна. Өөр ярих зүйлгүй...” гэв.

19. Хохирогч Д.Батзаяа давж заалдах шатны шүүхийн шүүхийн хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хөөрөгний хохирлыг барагдуулж авмаар байна...” гэв.

20. Шүүгдэгч Н.Г давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Өмгөөлөгчтэйгээ санал нэг байна. Дундговийн 2 байцаагч ирээд хохирогч Мягмаржавын эзэмшлийн шавар бурхан, мөнгөн гуутай бурхан зэргийг аваад явсан. Энэ талаар хэрэгт байхгүй байна...” гэв.

21. Шүүгдэгч Ж.Г давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэлэх зүйл байхгүй...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 болон 3 дахь хэсгүүдэд тус тус зааснаар давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.Б, Ж.Г, Э.П, Д.Н, С.Т, Н.Г нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ мөрдөн шалгах, прокурор болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн хохирогч Ө.Мягмаржав, шүүгдэгч Ж.Гын өмгөөлөгч А.Мөнхтулга, шүүгдэгч Н.Гийн өмгөөлөгч Б.Баярмагнай, Д.Бурмаа, шүүгдэгч Э.Пийн өмгөөлөгч О.Цэрэнпунцаг, шүүгдэгч С.Тын өмгөөлөгч Б.Соёл-Эрдэнэ, шүүгдэгч Б.Б, Э.П, Д.Н, С.Т нарын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүй бүхэлд нь хянан үзлээ.

2.Шүүх хэргийн бодит байдлыг хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн сэргээн тогтоохдоо талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоодог тул хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн мөн хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тал бүрээс нь нягт, нямбай, бүрэн гүйцэд бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэсний дагуу үнэлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж үзэхэд, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул хүчингүй болгож шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг хийлээ.

Шүүх хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь бүхэлдээ хууль ёсны дагуу явагдсан эсэх, уг ажиллагааг явуулахад Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль бусад хуулийн заалт чанд мөрдөгдсөн эсэхийг хянах ба хүний эрхийн зөрчил гаргуулахгүй байх баталгааг хангасан шийдвэр гаргах нь хуулиар хүлээсэн үүрэг юм.

Өөрөөр хэлбэл, шүүхийн хэлэлцүүлгийн явцад яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг шүүх, шүүгч нь хуульд заасны дагуу тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянан үзэж тухайн хэрэг учрал болж өнгөрсөн цаг хугацаа, үйл баримтыг сэргээн дүрслэх замаар хэргийн бодит байдлыг тогтоосноор шүүгдэж буй этгээдийн гэм бурууг үгүйсгэх, эсхүл гэм буруутай эсэх болон хэргийн зүйлчлэл, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудын талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийснээр шүүхээс гарч буй шийдвэр нь хууль ёсны ба үндэслэл бүхий болно.

Үүний нэгэн адил прокурорын яллах дүгнэлт нь хүчин чадлын хувьд шүүхийн шийдвэрийн нэгэн адил тодорхой, ойлгомжтой бичигдсэн байхаас гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан байх ёстой. 

3.Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл, прокурорын яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт зарим шүүгдэгч нарын хэн нь хэнтэй бүлэглэн тухайн гэмт хэргийг үйлдсэн, бусдад хэр хэмжээний хохирол учирсан талаарх үйл баримт тодорхой бус байхаас гадна яллагдагчаар татсан тогтоолоос зөрүүтэй бичигдсэн, шийтгэх тогтоолд энэ талаар хэрхэн үнэлэлт, дүгнэлт өгсөн нь тодорхойгүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд заасан шаардлагад нийцээгүй байна. Тухайлбал:

3.1.Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Б.Б, Ж.Г нарын хохирогч Р.Хишигбадамд учруулсан хохирлын хэмжээг буруу тогтоосон гэж үзэн тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т тус тус зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан прокурорын 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 2130002850107 дугаар тогтоолд 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 50, 51 тоот /хх-ийн 30-р хавтас 71-73, 78-80-р тал/ прокурорын тогтоолуудаар “...Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 1 дүгээр багийн иргэн Р.Хишигбадамд буцаан өгсөн Арван хангал судар, Алтангэрэл судар, Чойрын судар баринтагтай, Диваажингийн чог судар, Жамсран судар, Маналын чог судар, Зэс бумба, Чойрын судар хайрцагтай, Магтаалын судар хайрцагтай, Жадамбын судар, Цэгмэдийн чог судар, Магтаалын судар баринтагтай, Гүнрэг судар, Ногоон дарь эх бурхан зэрэг эд зүйлийн үнэлгээг гаргуулахад нийт 69.700.000 төгрөгөөр үнэлсэн байна. Иймд хохирогч Р.Хишигбадамд гэмт хэргийн улмаас 186.116.500 төгрөгийн хохирол учирсан нөхцөл байдал тогтоогдож байх тул 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолын Тодорхойлох, Тогтоох хэсэгт өөрчлөлт оруулах үндэслэлтэй...” гэж үзэн нэмэлт өөрчлөлт оруулсан боловч дээрх хулгайд алдагдсан гэх эд зүйлсийн талаар 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 564/А тоот “Яллах дүгнэлт”-ийн тэмдэглэх болон тогтоох хэсэгт огт дурдалгүй орхигдуулсан байхад анхан шатны шүүх хэрхэн үнэлж дүгнэсэн нь тодорхойгүй, ойлгомжгүй байна.

3.2. Яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсгийн “Хоёр. Яллаж байгаа гэмт хэргийн товч утга”-ийн 2-д Б.Б, Ж.Г нар бүлэглэн 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 14-15 цагийн хооронд Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр "Хөндий" гэх газар оршин суух иргэн Х.Эрдэнэхүүгийн монгол гэрт нэвтэрч Бурхан багш, Ногоон дарь эх, Гомбо нэртэй 3 ширхэг цутгамал бурхан, 1 ширхэг мөнгөн аяга зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2,569,703 төгрөгийн хохирол учруулсан,

9-д Б.Б, Ж.Г нар бүлэглэн 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Бор хужир гэх газар оршин суух иргэн П.Лувсангийн Монгол гэрт нэвтэрч Батноров хийцийн 12 тоноглолтой мөнгөн эмээл, шинэ цагийн 6 ширхэг мөнгөн аяга зэргийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлан авч 10.437.400 төгрөгийн хохирол учруулсан гэж бичсэн атлаа яллагдагч С.Тыг дээрх гэмт хэргийг Б.Б, Ж.Г, Э.П, Д.Н нартай бүлэглэн /яллах дүгнэлтийн 12-р тал үйлдэл холбогдол 8-д/ гэж,

Мөн яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсгийн “Хоёр. Яллаж байгаа гэмт хэргийн товч утга”-ийн 2-т Б.Б, Ж.Г нар бүлэглэн 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 14-15 цагийн хооронд Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр "Хөндий" гэх газар оршин суух иргэн Х.Эрдэнэхүүгийн монгол гэрт нэвтэрч Бурхан багш, Ногоон дарь эх, Гомбо нэртэй 3 ширхэг цутгамал бурхан, 1 ширхэг мөнгөн аяга зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2,569,703 төгрөгийн хохирол учруулсан гэж бичсэн атлаа яллагдагч Н.Г нь дээрх гэмт хэргийг Б.Б, Ж.Г, Э.П нартай бүлэглэн /яллах дүгнэлтийн 9-р тал үйлдэл холбогдол 2-т/ гэж бичсэн.

3.3.Үүнээс гадна яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсгийн “Хоёр. Яллаж байгаа гэмт хэргийн товч утга”-ийн 9-д Б.Б, Ж.Г нар бүлэглэн 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Бор хужир гэх газар оршин суух иргэн П.Лувсангийн Монгол гэрт нэвтэрч Батноров хийцийн 12 тоноглолтой мөнгөн эмээл, шинэ цагийн 6 ширхэг мөнгөн аяга зэргийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлан авч 10.437.400 төгрөгийн хохирол учруулсан гэж бичсэн атлаа уг гэмт хэргийг Б.Б, Э.П нар бүлэглэн гэж “Гурав. Нотлох баримтуудын талаар”-ын 9-д /яллах дүгнэлтийн 27-р тал/ бичсэн байхаас гадна шүүгдэгч нар уг үйл баримтын талаар зөрүүтэй мэдүүлж эргэлзээтэй нөхцөл байдал үүссэн байхад шүүх ямар баримтыг үнэлж, шүүгдэгч Б.Б, Ж.Г нарыг гэм буруутайд тооцсон нь / 32-р хавтас 19-р тал, шийтгэх тогтоолын 12 дугаар тал/ ойлгомжгүй байна.

3.4. 2021 оны 6 дугаар сарын 24-нөөс 29-ний өдрийн хооронд Дундговь аймгийн Адаацаг сумын 2 дугаар багийн нутаг “Цагаан нуур” гэх газар нутаглах иргэн Б.Отгонбаатарын гэрээс мөнгөн нуухтай мөнгөн халбагатай чац манан хөөрөг, зүү ороосон ногоон өнгийн даалин, алтан шармал бурхан, хулсан ташуур зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 13.850.000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдэлд 2022 оны 6 дугаар сарын 08-ныд өдрийн 2122001230101 дугаар прокурорын тогтоолоор Э.Пид/16-р хавтас 226-227 тал/,

2022 оны 6 дугаар сарын 08-ны 2122001230101 прокурорын тогтоолоор Б.Бд /16-р хавтас 232-233 тал/ тус тус эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Отгонбаатарын гэрээс мөнгөн нуухтай мөнгөн халбагатай чац манан хөөрөг, зүү ороосон ногоон өнгийн даалин, алтан шармал бурхан, хулсан ташуур зэрэг нь алдагдсан талаар хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/16-р хавтас 174-177 тал/, хохирогч Б.Отгонбаатарын мэдүүлэг/16-р хавтас 185 тал/, гэрч Г.Дэлгэрмаагийн мэдүүлэгт/16-р хавтас 191 тал/ тус тус тусгагдсан байхад 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 564/А тоот “Яллах дүгнэлт”-ийн тэмдэглэх хэсгийн “Хоёр. Яллаж байгаа гэмт хэргийн товч утга”-ийн 50-д /яллах дүгнэлтийн 7-р тал/, “Гурав. Нотлох баримтуудын талаар”-ын 49-д /яллах дүгнэлтийн 67-р тал/ “...2021 оны 6 дугаар сарын 24-нөөс 29-ний өдрийн хооронд Дундговь аймгийн Адаацаг сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Цагаан нуур” гэх газар нутаглах иргэн Б.Отгонбаатарын хүн байнга амьдрах зориулалттай байшинд нэвтэрч мөнгөн хазаар 2 ширхэг, эмээлийн мод 1 ширхэг, дөрөө 1 ширхэг, бүргэд хаалга 1 ширхэг, вакуум цонх зэрэг эд зүйлсийг нууцаар, хууль бусаар авч 4.930.000 мянган төгрөгийн хохирол учруулсан” гэж алдагдсан эд зүйлсийг зөрүүтэй тусгасан байхад анхан шатны шүүх тодруулах ажиллагааг хийлгүй, яллах дүгнэлтэд тусгагдсан байдлаар нь шууд хохиролд тооцсон.  

3.5. Прокурорын 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 96 дугаар тогтоолоор Б.Б, Ж.Г нь бүлэглэн 2021 оны 9 дүгээр сарын 12-ноос 14-ний өдрийн хооронд Хэнтий аймгийн Галшар сумын нутаг, 4 дүгээр багийн “Хөтөлжүүт” гэх газарт байх иргэн Н.Сүх-Эрдэнийн гэрт нэвтэрч мөнгөн хазаар 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 6 ширхэг, монетон бөгж 1 ширхэг зэрэг эд зүйлсийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч 25.360.000 төгрөгийг хохирол учруулсан гэсэн атлаа хэрэгт авагдсан ямар нотлох баримтаар хохирлын хэмжээ буурсан талаар үндэслэл бүхий дүгнэлт өгөлгүйгээр тухайн үйлдлийн улмаас хохирогчид 24.960.000 төгрөгийн хохирол учирсан гэж,

Б.Б, Э.П нарын үйлдлийн улмаас Дундговь аймгийн Гурвансайхан сумын 4 дүгээр багийн нутаг “Могойн баруун заараг” гэх газарт оршин суух М.Мөнх-Оргилд 740.000 төгрөгийн хохирол учирсан гэдэг нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдон, эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах тогтоолд тусгагдсан байхад 760,000 төгрөг гэж ямар нотлох баримтыг үндэслэн яллах дүгнэлт үйлдсэн нь ойлгомжгүй, эргэлзээтэй нөхцөл байдлыг бий болгож байна.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцдог бол мөн зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтоодог.

Мөн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулахаар заасан бол 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого” гэдгийг “...гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно...” гэж тус тус хуульчилсан.

Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх зарим нэг тээврийн хэрэгслийг үнэлгээний байгууллагаар үнэлүүлэн зах зээлийн үнэ цэнийг тогтоолгосон хэдий ч уг тээврийн хэрэгслүүдийг буюу хөрөнгө хамгаалах зайлшгүй хийх ажиллагааг хийсэн эсэх нь тодорхойгүй, үүнтэй холбоотой нотлох баримтуудыг хэрэгт хавсаргаагүй орхигдуулсан.

5.Шүүгдэгч Д.Гээс эд мөрийн баримтаар мөрдөн шалгах ажиллагааны явцад хураан авсан гэх нэр бүхий эд зүйлс /хоёр ширхэг бурхан/-ийг хэрхэн шийдвэрлэсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй, бусад шүүгдэгч нараас хураан авч хохирогч нарт хүлээлгэн өгсөн эсэхтэй холбоотой баримтыг хэрхэн үнэлсэн нь тодорхойгүй байгаа зэрэг нь шүүхээс Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зөрчилгүй уг эд хөрөнгүүдийг болон гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлыг үнэн зөв тогтоон шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдалд хүргэсэн.

6.Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заадаг ба гэмт хэрэг үйлдсэн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт оршиж, Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим хэрэгждэг.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл, тухайн хэрэгт гэрчээр оролцсон Р.Эрдэнэчимэг гэгч нь шүүгдэгч нарын бусдаас хулгайлан авсан гэх эд зүйлсийг удаа дараагийн үйлдлээр худалдан авч зарж борлуулан ашиг олж байсан гэдэг нь тогтоогдсон байхад энэ талаар мөрдөн шалгах ямар нэгэн ажиллагаа хийлгүйгээр орхигдуулсан байна.

Мөн прокуророос Д.Н нь бусадтай бүлэглэн 2020 оны 10 дугаар сарын 25-наас 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл нийт 12 удаагийн,

Ж.П нь бусадтай бүлэглэн 2020 оны 9 дүгээр сарын 02-ноос 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хүртэл 11 удаагийн үйлдлээр хулгайлах гэмт хэргийг үйлдсэн,

Н.Г нь бусадтай бүлэглэн 2020 оны 10 дугаар сарын 25-наас 2022 оны 2 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл 19 удаагийн,

С.Т нь бусадтай бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 07-ноос 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл нийт 47 удаагийн үргэлжилсэн үйлдлээр хулгайлах гэмт хэргийг үйлдэхэд хамжигчаар оролцсон гэж дүгнэсэн атлаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т зааснаар тус тус зүйлчлэн тус бүр яллах дүгнэлт үйлдсэн нь хэргийн зүйлчлэлийг буруу тогтоосон буюу Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.

7.Анхан шатны шүүх дээр дурдагдсан хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагааны явцад алдаа, зөрчлийг хуулиар өөрт олгогдсон эрхийн дагуу зөвтгүүлэхгүйгээр буюу хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийхгүйгээр зарим шүүгдэгч нарыг оролцоогүй үйлдэл холбогдолд нь оролцсон мэтээр дүгнэн шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан дүгнэлт өгсөн, мөн зарим хохирогч нарт учирсан хохирлыг зөвтгөн тогтоохгүй орхигдуулан шийдвэрлэсэн шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, ойлгомжгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл болж байна.

Дээрх зөрчлүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1-т гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/, 1.2-т “гэмт хэргийг хэн үйлдсэн”, 1.3-т “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр”, 1.4-т “Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал”, 1.5-д гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ” зэрэг хэргийн нотолбол зохих байдлуудад хамаарч байх тул давж заалдах шатны шүүхээс зөвтгөн нөхөн гүйцэтгэх боломжгүй байна.

8. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүх хуралдаанаар хэргийн оролцогч нарын гаргасан давж заалдах гомдлоос “шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэсэн хэсгийг хүлээн авахаар тогтов.

9. Хохирогч Р.Хишигбадам, Ж.Баярсайхан нарын өмгөөлөгч Д.Гансүх нь давж заалдах гомдлоосоо татгалзсан болохыг дурдав.

 

10.Шүүгдэгч Б.Б, Ж.Г, Н.Г, Д.Н, С.Т, Э.П нарт тус бүр хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 2023/ШЦТ/375 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

 

2.Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  З.ТҮВШИНТӨГС

 

                                                           ШҮҮГЧИД                                               Ц.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                                                           Ш.ТӨМӨРБААТАР