| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 305/2025/00447/И |
| Дугаар | 305/ШШ2025/00383 |
| Огноо | 2025-06-09 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 305/ШШ2025/00383
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга би
нэхэмжлэгч: Улаанбаатар хотын *********** дүүргийн ******-р хороо,**************** үйл ажиллагаа явуулдаг ************************ ББСБ ХХК-н нэхэмжлэлтэй
хариуцагч: Говь-Алтай аймгийн ********* сумын **************** багийн ************** тоотод оршин суух С-н А-д холбогдох
зээлийн гэрээний үүрэгт 4,279,242.97 (дөрвөн сая хоёр зуун далан есөн мянга хоёр зуун дөчин хоёр зууны ерэн долоо) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн агуулга ... Зээлдэгч С.А нь 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар байгуулсан гэрээний дагуу 93001-54250 дугаартай зээл 306 хоног, 93001-54251 дугаартай зээл 336 хоног, хугацаа хэтэрч, зээлийн гэрээнүүдэд заасан эргэн төлөх хуваарийг ноцтой зөрчиж байна. Тодруулбал:
93001-54250 дугаартай зээлд
Үндсэн зээлийн үлдэгдэл: 1,938,491.79 төгрөг
Зээлийн хүү: 111,295.51 төгрөг
Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт: 452.13 төгрөг, нийт 2,050,239.43 төгрөг,
93001-54251 дугаартай зээлд
Үндсэн зээлийн үлдэгдэл: 1,733,130.02 төгрөг
Зээлийн хүү: 450,709.54 төгрөг
Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт: 17,163.98 төгрөг, нийт 2,201,003.54 төгрөг,
************** ББСБ ХХК-ийн зүгээс зээлдэгч С.А*д зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, утсаар холбогдож байсан. Зээлдэгч С.А нь одоог хүртэл зээлийн төлбөрөө төлөхгүй байх тул Цахим зээлийн эрх нээх гэрээний 7.4-т заасны дагуу гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, дараах шаардлагыг гаргаж байна. Үүнд:
Талуудын хооронд байгуулсан 275021 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ, 93001- 54250 дугаар болон 93001-54251 дугаар зээлийн дэд гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөрт 3,671,621.81 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 562,005.05 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 17,616.11 төгрөг, нотариатын зардалд 28,000.00 төгрөг, бүгд 4,279,242.97 (дөрвөн сая хоёр зуун далан есөн мянга хоёр зуун дөчин хоёр зууны ерэн долоо) төгрөгийн зээлийн төлбөрийг хариуцагч С.А-с гаргуулж, ББСБ-ыг хохиролгүй болгож өгнө үү ... гэжээ.
2. Хариуцагч С.А-н тайлбарын агуулга ... Миний бие С овогтой А нь ************* ББСБ нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Нэхэмжлэлийн үнийн дүн болох 4,279,242.97 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Төлж барагдуулна ... гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй гэж хуульчилжээ.
Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхээ эдэлж хариуцагч С.А нь нэхэмжлэгч *********** ББСБ ХХК-н зээлийн гэрээний үүрэгт зээлийн гэрээний үүрэгт 4,279,242.97 (дөрвөн сая хоёр зуун далан есөн мянга хоёр зуун дөчин хоёр зууны ерэн долоо) төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрчээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэл бүрдэнэ.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж хариуцагчаас гаргуулах агуулгаар зохицуулжээ.
Иймээс нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 83,418(наян гурван мянга дөрвөн зуун арван найм) төгрөгөөс 41,709(дөчин нэгэн мянга долоон зуун ес) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 41,709(дөчин нэгэн мянга долоон зуун ес) төгрөгийг, хариуцагчаас 41,709(дөчин нэгэн мянга долоон зуун ес) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуулийн уг зохицуулалтад нийцэхээр байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.А нь нэхэмжлэгч *************** ББСБ ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 4,279,242.97 (дөрвөн сая хоёр зуун далан есөн мянга хоёр зуун дөчин хоёр зууны ерэн долоо) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 83,418(наян гурван мянга дөрвөн зуун арван найм) төгрөгөөс 41,709(дөчин нэгэн мянга долоон зуун ес) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 41,709(дөчин нэгэн мянга долоон зуун ес) төгрөгийг, хариуцагчаас 41,709(дөчин нэгэн мянга долоон зуун ес) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид нэхэмжлэгч ************** ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА