2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 192/ШШ2025/04155

 

 

 

 

    2025              05             15                                       192/ШШ2025/04155

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

*******, *******, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч ******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *****-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ******* дүүрэг, ****-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 36,168,880 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүх 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, мөн сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, гэрч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга **** нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч ******* надаас хариуцагч нь 2022 оны 03 дугаар сараас 10 дугаар сарын хооронд бараа оруулж ирнэ гэж тодорхой хэмжээний мөнгийг авч байсан. Бид 2 хүү тохиролцож өгч авч байсан боловч нь миний мөнгийг 2022 оны 10 дугаар сараас эхэлж өгөхгүй бид 2-ын хооронд үл ойлголцол үүсэж улмаар би ******* дүүргийн Цагдаагийн газарт өргөдөл гаргаж, хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгасан юм. Шалгах явцад аудитын дүгнэлт гаргуулсан ба уг дүгнэлтээр хариуцагч нь надад 36,168,880 төгрөгийг төлөх зээл хүүгийн үлдэгдэлтэй болох нь тогтоогдон ч хүлээн зөвшөөрч, хэргийг хааж иргэний журмаар шийдвэрлэхээр болсон. миний мөнгийг одоо хүртэл өгөхгүй байх тул надад 36,168,880 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. Нэхэмжлэгч *******ийн зүгээс хариуцагч т 2022 оны 03 сараас 10 сарын хооронд бараа оруулж өгнө гэж тодорхой хэмжээний мөнгийг өгч байсан. нь мөнгийг өгөөгүйн улмаас ******* дүүргийн цагдаагийн газарт өргөдөл гаргаж хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгуулсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад аудитын дүгнэлт гаргуулан хариуцагч нь надад 36,168,880 төгрөгийг төлөх үүрэгтэй болох нь тогтоогдсон. тухайн үед аудитын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч хэргийг хаалгаж иргэний журмаар шийдвэрлэхээр болсон. Гэвч нь миний утсыг авахгүй байгаа тул надад өгөх 36,18,68,880 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хариуцагч 191,124,000 төгрөгийг хүлээн авсан эсэх дээр маргахгүй юм байна. 177,890,000 төгрөгийг буцаан төлсөн аудитын дүгнэлт гарчихсан. Энэ мөнгийг өгөхдөө тодорхой хүү тооцсон. Эхний мөнгийг аваад дараагийн мөнгө авахдаа хүмүүст өгсөн авсан мөнгөнийхөө хүүг тооцож өгсөн. Хариуцагч тал ерөөсөө хүү ярихгүй байна, үндсэн өгсөн авсан мөнгөө яриад л л байгаа болохоос биш хэдэн төгрөгийн хүү төлсөн гэдгээ тооцохгүй байна. Мэдээж ийм хэмжээний мөнгө үнийн дүн авч байгаа бол хүүгүй өгнө гэж байхгүй шүү дээ. Хүү төлсөн баримт нь аудитын дүгнэлтээр тогтоогдсон байгаа. Х.Тодгэрэл, *******, нарт 11,200,000 төгрөг өгсөн гэж үзэхэд дансанд аудитын дүгнэлтэд ирүүлж байгаа нь нэхэмжлэлийн шаардлагатай ямар ч холбоогүй гэж харж болохгүй. Бид зөвхөн энэ аудитын дүгнэлт гэдэг нь 36,168,880 төгрөгөөр үлдэгдэлтэй байна үүнийг төлөх ёстой гэж хариуцагч оос нэхэмжилж байгаа. Энэ аудитын дүгнэлт энэ гурван хүнд өгөх ёстой гэсэн ямар нэгэн дүгнэлт гараагүй. *******ийн заавраар өгсөн төлөх ёстой гэсэн бол 11,200,000 төгрөгийг манайх нэхэмжлэх боломжгүй. Гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлага нь аудитын дүгнэлтэд үндэслэн гаргаж байгаа учраас 11,200,000 төгрөгөө дахин тусдаа иргэний журмаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй. Мөн гар утас 1,239,000 төгрөгөөр авсан гэж ярьдаг. Хэн гэдэг хүн авсан юм гэдэг хүн өөрөө аваад өөрөө хэрэглэсэн юм уу тодорхойгүй баримт байхгүй. *******д өгсөн гэсэн ямар баримт байгаа вэ энэ хүн өөрөө мобикомоос зээлээр аваад л тэрийгээ өөрөө төлөхөөр яваад байгаа учраас яагаад ******* хамааруулж байна вэ өгсөн авсан харилцаа үүсээгүй учраас хүлээн зөвшөөрөх боломжгүй. Аудитын дүгнэлтээр яах аргагүй л 191,124,000 төгрөг авсан уу авсан 177,890,000 төгрөг төлсөн үү энэ мөнгөн дүн нь хүү бодогдож байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Аудитын дүгнэлтийг гаргахдаа хоёр хүний дансны хуулгыг авч байж дүгнэлт гаргадаг. Гар утастай холбоотой асуудлын талаар хариуцагч өөрөө нотолж чадаагүй. Энэ хоёрын хооронд гэрээ хэлцэл хийсэн зүйл байхгүй. Ялангуяа хариуцагч талд баримт байхгүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв. 

           

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Эрдэнэбат овогт Оюунболор нь Орсоо овогт Сарангэрэлтэй 2022 оны 01 дүгээр сард нөхрийн үеэл дүү н.Номин-Эрдэнээр дамжуулан танилцаж байсан, 2022 оны 03 дугаар сараас 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд 191,124,000 төгрөгийг *******ээс дансаар авч, эргүүлэн 177,890,000 дансаар шилжүүлсэн болно. Тухайн хугацаанд иргэн ******* нь 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр утас эвдэрсэн гэх шалтгаанаар миний нэр дээрх 99609981 дугаар дээр “Мобиком” ХХК-иас самсунг А-33 маркийн утас 1,239,000 төгрөгийн үнэ бүхий утас зээлээр худалдан авхуулж ашигласан. Уг зээлээ миний бие бүрэн төлж барагдуулсан. Мөн түүнчлэн иргэн *******ийн хүсэлтээр иргэн н.Анужин, н.Тодгэрэл, н.Насанжаргал нарт нийт 52 удаагийн гүйлгээгээр 11,200,000 төгрөгийг миний бие шилжүүлсэн. Жич: Уг 3 иргэн болох , Х.Тодгэрэл, Б.Насанжаргал нарыг миний бие Э.Оюунгэрэл нь огт танихгүй хүмүүс болно. *******ийн хамаарал бүхий хүмүүс болно. Х.Тодгэрэл 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс 09 дүгээр сарын 28-ны өдрийн хооронд хаан банкны 5750682414 дансанд данснаас 7 удаагийн гүйлгээгээр 5,600,000 төгрөг шилжүүлсэн, 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 09 дүгээр сарын 07-ны өдрийн хооронд хаан банкны дансанд данснаас 16 удаагийн гүйлгээгээр 1,920,000 төгрөг шилжүүлсэн, Анужин 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс 09 дүгээр сарын 08-ны өдрийн хооронд хаан банкны дансанд данснаас 7 удаагийн гүйлгээгээр 1,440,000 төгрөг шилжүүлсэн. Б.Насанжаргал 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс 09 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд хаан банкны 5037328750 дансанд 5029403009 данснаас 6 удаагийн гүйлгээгээр 960,000 төгрөг шилжүүлсэн. Миний бие ын гаргасан бүх тайлбар нь нотлох баримтаар тогтоогдох болно. Миний бие нийт 191,124,000 төгрөгөөс 177,890,000, 11,200,000, 1,239,000, нийт 190,329,000 төгрөгийг төлж барагдуулсан. Зөрүү мөнгө болох 795,000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй гэжээ. Нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлтэй биш тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. 2022 оны 01 дүгээр сард танилцаж байсан. Түүнээс хойш 2022 оны 03 сараас 2022 оны 11 сард холбогдсон. Нийт 191,124,000 төгрөгийг дансаар шилжүүлэн авсан байдаг. Тухайн хугацаандаа эргүүлэн 177,890,000 төгрөгийг эргүүлэн төлсөн байдаг. Үүн дээр нэмэгдээд гэрч асуулгаад байгаа шалтгаан нь гэрч нарт *******ийн хүсэлтээр нийт 52 удаагийн гүйлгээгээр 11,200,000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Нийт 52 удаагийн гүйлгээний мөнгөө хасахгүйгээр нэхэмжлэлийн 36,168,880 төгрөг гаргаж байгаа нь үндэслэлгүй. Тиймээс гаргаж байгаа нэхэмжлэл нь ямар ч үндэслэлгүй байгаа учраас үнийн дүн нь бодит бус байгаа учраас хүлээн зөвшөөрөхгүй болно. Зөвшөөрч байгаа үнийн дүнд нь 177,890,000 төгрөгөөс *******ийн зөвшөөрлөөр Х.Тодгэрэл, *******, н.Анужин гэж гурав хүний данс руу 22 удаагийн гүйлгээгээр 11,200,000 төгрөгийг төлсөн. Дээрээс нь нотлох баримт дунд байгаа гар утсыг *******ийн хүсэлтээр оор зээлээр авхуулаад тухайн үнийн дүнг нь өөрөө төлж барагдуулсан. Дээрээс нь нэхэмжлэгч нь 36,168,880 төгрөгөө юунд үндэслэж нэхэмжлэл гаргаад байгаа нь бодит тооцоололгүй гаргасан тиймээс манай тал бол тул хүлээн зөвшөөрөхгүй гэж үзэж байна. Энэ 36,168,880 төгрөгөө яаж үндэслээд байгаа юм бэ гэхээр 2023 онд ******* дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр эрүүгийн хэргийн залилангийн гэмт хэрэг үйлдсэн гэж гомдол гаргасан байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэж байх хугацаандаа олж авсан буюу тухайн дансыг яг хэдэн төгрөг авч өгсөн, хэдэн төгрөг орсон гэдэг хөндлөнгийн шинжээч буюу аудитын тодорхойлолт гаргуулсан байдаг. Тухайн аудитын тодорхойлолтод тодорхой заагаад өгчихсөн байгаа юм л даа. Хэрвээ хүү тооцвол ийм үнэ гарах юм байна, хүү тооцохгүй юм бол ийм үнэ гарч байна гээд хүү тодорхой заагаад өгчихсөн. Дээрээс нь тухайн нэхэмжлээд байгаа 36,168,880 төгрөг нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэж шалгаж байх явцад олж авсан үнийн дүн гарчхаад байгаа. Аудитын дүгнэлтийг үндэслэж тавиад байгаа. Гэтэл би өөрөө хуульч хүн биш л дээ. Гэхдээ ******* хоёрын хооронд иргэний харилцаа үүссэн гэж үзэж байгаа. Яагаад гэхээр тухайн эрүүгийн хэрэг нь шалгагдаж байх явцдаа энэ хэрэг нь залилангийн гэмт хэрэг буюу эрүүгийн хэрэг биш юм байна авсан нь үнэн юм байна өгсөн нь ч тогтоогдож байна тодорхой юм байна тэгэхээр иргэд хоорондын харилцааны асуудал байна гээд хаачихсан. Тэгэхээр иргэний хэргээр гаргахдаа бодит тооцоолол гаргаж тухайн үнийн дүнд гаргах ёстой гэсэн. Яагаад гэхээр *******, хоёр хоёрын хооронд ямар ч бичгээр үйлдсэн зээлийн гэрээ байхгүй. Тэгэхээр мэдээж хуульч хүн өөрөө мэдэж л байгаа. Иргэний харилцаан дээр Иргэний хууль дээр ч гэсэн заагаад өгчихсөн байдаг. Энэ гэрээ хүү тооцвол бичгээр үйлдсэн байх ёстой. Тэгэхээр энэ 36,168,880 төгрөгийн хүүтэй тооцож авна гээд байгаа мөнгө нь өөрөө үндэслэлгүй бодит тооцоололгүй байна. Тиймээс энэ аудитын дүгнэлтийг үндэслээд эрүүгийн хэрэг шалгаж байх явцад олж авсан гэж тооцвол ийм байх юм байна, тооцохгүй ийм байх юм байна гэсэн шинжээчийн тогтоолыг үндэслэж нэхэмжлэл гаргаад байгаа нь өөрөө хууль зөрчиж ямар ч үндэслэлгүй хүү тооцох боломжгүй гэсэн үг. Хэрвээ 36,168,880 төгрөгийн үндэслэлтэй зөв байсан юм бол яагаад ******* дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр эрүүгийн хэрэг дээр шалгагдаж байсан мөнгө нь үндэслэлтэй юм байна энэ мөнгийг гаргуулж авах ёстой гээд тухайн үед нэхэмжлэл өгөөгүй. Яагаад гэхээр энэ нь иргэн хоорондын харилцаагаар үүссэн хоорондын ямар ч зээлийн гэрээ байхгүй хүү тооцох үндэслэл байхгүй гэдгээр нь ойлгох ёстой. Тиймээс энэ гаргаад байгаа нэхэмжлэлийн үнийн дүнг нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. 191,124,000 төгрөг аваад 174,890,000 төгрөг авсан гэж хэлдэг. Гэрч Х.Тодгэрэл нь мөнгө орж ирэхээр нь *******ийн данс руу шилжүүлж байсан гэж хэлдэг. Мөн гэрч *******, ******* нар ч гэсэн хэлсэн. Гар утасны тухайд нотлох баримт байхгүй. ******* нь авсан зүйлээ аваагүй гэж байгааг ойлгохгүй байна. Иймд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нотлох баримтууд:

 

Нэхэмжлэгч талаас: нэхэмжлэл/хх 1 тал/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт/хх 2 тал/, иргэний үнэмлэхийн хуулбар/хх 3-4 тал/, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ/хх 5 тал/, итгэмжлэл/хх 65, 121 тал/, ******* дүүргийн Прокурорын газрын 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 380 дугаар прокурорын тогтоол/хх 6-7 тал/, “***” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт/хх 8-26 тал/ зэргийг,

Хариуцагч талаас: Иргэний үнэмлэхийн хуулбар/хх 28 тал/, хариу тайлбар/хх 32 тал/, итгэмжлэл/хх 72 тал/, хаан банкны хариуцагчийн дугаар дансны хуулга/хх 33-54 тал/, хаан банкны хариуцагчийн дугаар дансны хуулга/хх 55-58 тал/, “Мобиком” ХХК-ийн харилцагчийн гүйлгээний баримт/хх 59 тал/ зэргийг,

Шүүхийн журмаар: “Мобиком” ХХК-иас гар утас, төхөөрөмж зээлээр болон хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээ/хх 90-91 тал/, харилцагчийн гүйлгээний баримт/хх 92 тал/, үйлчилгээний гэрээ/хх 93 тал/, хэрэглэгчийн хувийн мэдээллийн хүснэгт/хх 94-96 тал/, Хаан банкнаас гийн тоот дансны эзэмшигчийн мэдээлэл/хх 104 тал/, Х.Тодгэрэлийг гэрчээр асуусан тэмдэглэл/хх147-150 тал/, гэрч , ******* нарын хур системээс авсан оршин суух хаягийн лавлагаа/хх 155-156 тал/, гэрч *******ын иргэний үнэмлэхийн лавлагаа/хх 163 тал/, гэрч Х.Тогтохбаяраас гарган өгсөн тоот дансны хуулга/хх 171-186 тал/ зэрэг нотлох баримт бүрдсэн байна

 

Шүүх зохигчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч  т холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 36,168,880 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч т 2022 оны 03 дугаар сараас 11 дүгээр сарыг хүртэлх хугацаанд хүү тохиролцож мөнгө зээлдүүлсэн боловч зээлдүүлсэн мөнгийг хүү үндсэн зээлийн хамт буцаан төлж байгаад төлөөгүйгээс ******* дүүргийн Цагдаагийн газарт өргөдөл гомдол гарган хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгуулах явцад аудитын дүгнэлтээр хариуцагч үндсэн зээлийн 13,234,000 төгрөг болон хүүний 22,934,880 төгрөг, нийт 36,168,880 төгрөгийн үлдэгдэлтэй гэж тогтоогдсон тул гаргуулах үндэслэлтэй гэж...

Хариуцагч нь *******тэй 2022 оны 03 дугаар сараас 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд 191,124,000 төгрөгийг *******ээс дансаар авч, эргүүлэн 177,890,000 төгрөгийг дансаар буцаан түүн рүү шилжүүлсэн, үлдэгдэл гэх нэхэмжлэлд дурдсан 36,168,880 төгрөгөөс ******* нь 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр утас эвдэрсэн гэх шалтгаанаар миний нэр дээр 99609981 дугаар дээр “Мобиком” ХХК-иас самсунг А-33 маркийн утас 1,239,000 төгрөгийн үнэ бүхий утас зээлээр худалдан авхуулсан боловч зээлийн утасны төлбөрийг миний бие төлж барагдуулсан, мөн *******ийн хүсэлтээр , гэрч *******, ******* нарт нийт 52 удаагийн гүйлгээгээр 11,200,000 төгрөгийг шилжүүлсэн тул ихэнх төлбөрийг барагдуулсан, үлдэгдэл зөрүү болох 795,000 төгрөгийг төлөхөд татгалзахгүй, хүүний 22,934,880 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж маргажээ.

Шүүх нэхэмжлэгчийн болон хариуцагч талын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв. 

Дараах үйл баримт тогтоогдов.

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч той амаар тохиролцон сарын 12 хувийн хүүтэйгээр зээл олгож, зээлдүүлсэн мөнгийг хүүгийн хамт тэгш байдлаар 28 өдрөөр тооцон төлөхөөр харилцан тохиролцон, *******ийн хаан банкны 5030520563 дансаар 118,834,000, төрийн банкны 109100024775 дансаар 59,790,000, хас банкны 5004607445 дансаар 12,500,000 төгрөгийг тус тус нийт 191,124,000 төгрөгийг т шилжүүлсэн, буцаан өөрийн хаан банкны 5011419581 дансаар 660,000, дансаар 54,920,000, дансаар 122,310,000 төгрөгийг тус тус нийт 177,890,000 төгрөгийг *******д шилжүүлсэн болох нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн эрүүгийн 221003249 дугаартай хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад авагдсан “Уваа уул аудит” ХХК-ийн аудитын дүгнэлтээр тогтоогддог./хх 8-26 тал/.

Уг дүгнэлтийн тооцооллын талаар зохигч талууд маргадаггүй.

Тус аудитын дүгнэлтэд дурдсан зээлийн үндсэн болон хүүний 36,168,880 төгрөгийн үлдэгдлийн тооцооллын талаар маргаагүй боловч хариуцагч уг зээлийн 13,234,000 төгрөгөөс  нэхэмжлэгчид 1,239,000 төгрөгийн үнэ бүхий утас авч өгсөн төлбөр, *******ийн гуйлтаар , гэрч *******, ******* нарт нийт 11,200,000 төгрөгийг шилжүүлсэн төлбөр зэргийг хасан тооцон үлдэгдэл 795,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжтой, харин хүүний 22,934,880 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Шүүх зохигч талуудын хооронд хүчин төгөлдөр зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсантай ижил хэмжээний мөнгийг хүүгийн хамт тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг хүлээхээр, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 282.3 дахь хэсэгт зааснаар талууд хүү тогтоож болохоор, хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр байгуулахаар, энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдахаар тус тус заасан.

Нэхэмжлэгч талын зүгээс зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй ч, зээлдүүлсэн мөнгийг банкаар өөрийн эзэмшлийн дансаар шилжүүлсэн, хариуцагч хүүг хүлээн зөвшөөрөн үндсэн зээл хүүгийн хамт мөн өөрийн дансаар дамжуулан буцаан төлж байсан гэх үйл баримт тогтоогдсон.

Дээрх үйл баримтаас үзвэл зохигч талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг хэлбэрийн хувьд амаар байгуулсан боловч хариуцагч хүүгийн хамт буцаан төлж байсан гэх үйл баримт тогтоогдов.

Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3-т зааснаар төлбөр гүйцэтгэснээр өрийг хүлээн зөвшөөрсөн буюу талууд хэлэлцэн тохиролцсон бол хуульд заасан тодорхой хэлбэрээр гэрээ хийхийг шаардахгүй гэж заасан ба хариуцагч ын хувьд зээлсэн мөнгөө хүүгийн хамт хүлээн зөвшөөрч төлж байсан байх тул хүү төлөхөөр бичгээр гэрээ байгуулаагүй гэх татгалзал үндэслэлгүй юм.

Иймээс талууд зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй ч зээлдэгчийн зүгээс хүүгийн хамт хүлээн зөвшөөрч өрийг төлж байсан тул хариуцагчийн нэхэмжлэгч хүү шаардах эрхгүй гэх татгалзал үндэслэлгүй.

Түүнчлэн эрүүгийн журмаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад томилогдсон шинжээч “Уваа уул аудит” ХХК-ийн хариуцагч ын зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээс үлдэгдэл төлбөр болох үндсэн зээлийн 13,234,000 төгрөг, хүүний 22,934,880 төгрөгийн үлдэгдлийн тооцооллын үндэслэлийн талаар маргаагүй, түүнчлэн уг шинжээчийн дүгнэлтийг үндэслэлтэй эсэх талаар хариуцагч тал эрүүгийн журмаар маргаагүй тул тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 2023 оны 04 үгээр сарын 05-ны өдрийн ******* дүүргийн прокурорын газрын прокурорын тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн шийдвэр хүчин төгөлдөр болсон, нэхэмжлэгч тал иргэний маргааны үндэслэл болгож байх тул нэхэмжлэгч дээрх аудитын дүгнэлтэд зээл болон хүүгийн төлбөрт 36,168,880 төгрөг гаргуулахаар шаардах эрхтэй гэж үзэв.

Харин хариуцагч талын татгалзалд дурдсанаар гэрч нараас нэхэмжлэгч мөнгө зээлдэн авсан нэхэмжлэгчийн өр төлбөрийг гэрч нарт хариуцагч төлж барагдуулсан үндэслэлээр 11,200,000 төгрөгийг хасаж тооцох үндэслэлтэй гэх татгалзлаас заримыг хангах үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1-д зааснаар хууль буюу гэрээнд үүрэг гүйцэтгэгч үүргээ заавал биечлэн гүйцэтгэхээр заагаагүй буюу үүргийн шинж чанарт харшлахгүй бол үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж болохоор, 211 дүгээр зүйлийн 211.2-т зааснаар үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн бол гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн буюу ийнхүү гүйцэтгэснээр үүрэг гүйцэтгүүлэгч ашиг олсон нөхцөлд уул үүргийг гүйцэтгэсэнд тооцохоор заасан.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас нэхэмжлэгч *******ийн төрийн банкны 109100024775 данс руу “тоогийгоос зээл” гэх гүйлгээний утгаар 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 3,000,000 төгрөгийг *******, нарын хамтын эзэмшлийн хаан банкны тоот данснаас зарлагын гүйлгээ хийгдсэн. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч рүү орлого байдлаар шилжсэн.

Үүнээс хойш гэрч *******, иргэн нарын хамтран эзэмшдэг хаан банкны тоот данс руу хариуцагч ын , тоот дансаар “99609981-1” гэх гар утасны дугаар бүхий гүйлгээний утгаар 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс мөн оны 09 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд 120,000 төгрөгөөр 20, 720,000 төгрөгөөр 1, 80,000 төгрөгөөр 1, 160,000 төгрөгөөр 1 удаагийн гүйлгээгээр нийт 3,360,000 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдсэн./171-173 тал/

Дээрх үйл баримтаас үзвэл хариуцагч талын нэхэмжлэгчийн даалгавраар түүний түүний өр төлбөрийг өмнөөс нь төлж барагдуулсан гэх татгалзал дээрх гэрч нарын дансны хуулгаар нотлогдсон.

Мөн гэрч ******* дансны хуулга гарган өгөөгүй боловч түүний шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэг тайлбараар зохигч талуудыг хоёулыг нь танихгүй, *******ын даалгавраар миний данс руу мөнгө орж ирж, би дараа нь буцаан шилжүүлж дансаа ашиглуулж байсан гээд 5037428750 тоот данс эзэмшдэг, тус дансанд ын гэх гэх тоот данснаас 2022 оны 08 сараас 09 сар хүртэл нийт 22 удаагийн гүйлгээгээр 80,000 төгрөгөөр 19, 40,000 төгрөгөөр 1, 120,000 төгрөгөөр 1, 560,000 төгрөгөөр 1, нийт 22 удаагийн гүйлгээгээр 2,240,000 төгрөг шилжин орж ирсэн болох нь хариуцагчийн шүүхэд гарган өгсөн дансны хуулга зэрэг нотлох баримтуудаар тогтоогддог.

Харин үлдэх 5,600,000/11,200,000-3,360,000-2,240,000/ төгрөгийн татгалзлаа хариуцагч тал нотлоогүй, нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрөөгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хариуцагч татгалзлаа нотлох үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

Мөн түүнчлэн нэхэмжлэгч ******* нь ын утас 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр эвдэрсэн гэх шалтгаанаар өөрийн 99609981 дугаарын эрхээр “Мобиком” ХХК-иас самсунг А-33 маркийн утас 1,239,000 төгрөгийн үнэ бүхий утас зээлээр худалдан авч, хариуцагч т өгсөн, уг утасны зээлийн төлбөрийг төлж барагдуулсан гэх тайлбарыг гаргадаг ч хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгчид уг маргаан бүхий утсыг өгсөн гэх үйл баримт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар тогтоогдсонгүй.

Дээрх үндэслэлүүдээр хариуцагч Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.2, 199 дүгээр зүйлийн 199.3-т зааснаар зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгөн хөрөнгөтэй ижил хэмжээний мөнгийг тохирсон хугацаанд нь хүүгийн хамт буцаан өгөх үүрэгтэй, нэхэмжлэгч буцаан шаардах эрхтэй тул зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 30,568,880/36,168,880-3,360,000-2,240,000/ төгрөгийг хариуцагчаас гаргуулан шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 338,975 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч оос 310,794 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгон шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116 дугаар зүйлийн 116.1, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.2, 199 дүгээр зүйлийн 199.3-т заасныг тус тус баримтлан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд хариуцагч Ж,Оюунболороос 30,568,880 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,600,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 338,975 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч оос 310,794 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар зохигчид мөн хуулийн 119.3-т заасан хугацааны дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      *****