| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Энхмандах |
| Хэргийн индекс | 157/2025/00195/И |
| Дугаар | 157/ШШ2025/00165 |
| Огноо | 2025-06-16 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 157/ШШ2025/00165
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Х аймгийн - сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч М.Энхмандах би,
Хариуцагч Х аймгийн - сум дугаар баг -07 тоотод оршин суух жигон овогт Б Г холбогдох “Зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 22,*******59,24,*******9 (хорин хоёр сая нэг зуун тавин есөн мянга хоёр зуун дөчин зургаан төгрөг арван есөн мөнгө)-ийг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 0 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
*******.Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч Б.Г нь манай компанитай 2024 оны 0******* дүгээр сарын *******0-ны өдөр L*******00004820 дугаартай "Цахим зээлийн эрх нээх гэрээ" байгуулсан бөгөөд гэрээнд "Цахим зээл гэж Зээлдэгчийн зээл олгогчид илгээсэн зээлийн хүсэлтийг үндэслэн гар утасны аппликейшнээр дамжуулан зээлдэгчид олгосон, эргэн төлөх нөхцөлтэй зээл болон батлан даалттай зээлийн мөнгөн хөрөнгийг" гэж заасны дагуу богино болон урт хугацаатай, хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн.
Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн *******9 дүгээр зүйлийн *******9.5-д "Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно" гэж заасны дагуу зээлдэгч Б.Гийн цахимаар гаргасан хүсэлтийн дагуу ******* аппликейшнаас:
2024 оны ************** дүгээр сарын *******0-ны өдөр 780209*******78 зээлийн дансны дугаартай, 2,709,000.00 (хоёр сая долоон зуун есөн мянган) төгрөгийн зээлийг 0 хоногийн хугацаатай, сарын хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5942*******525 банкны тоот дансанд;
2024 оны 09 дүгээр сарын *******-ны өдөр 79008507*******9 зээлийн дансны дугаартай, 505,000 (таван зуун таван мянган) төгрөгийн покет зеро зээлийг 90 хоногийн хугацаатай, хугацаа хэтэрсэн өдрөөс эхлэн .5 хувийн хүүтэй байхаар, эргэн төлөлтийн хугацаанд зээлдэгчийг хүүгийн төлбөрөөс чөлөөлөх нөхцөлтэйгөөр зээлдэгчийн 42028*******45 дансанд;
2024 оны 08 дугаар сарын *******5-ны өдөр 7*******000895*******0 зээлийн дансны дугаартай, *******4,80,000.00 (арван дөрвөн сая зургаан зуун наян мянган) төгрөгийн урт хугацаат зээлийг *******8 сарын хугацаатай cap бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын ,55 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5942*******525 банкны тоот дансанд зээл олголтыг хийсэн.
Зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг Аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар зээл олгогчид эргэн төлөх үүрэгтэй. Гэвч зээлдэгч нь зээлийг хугацаандаа төлж барагдуулах үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2025 оны 05 дугаар сарын *******9-ний өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл хүү, нэмэгдүүлсэн хүү, авлагын үлдэгдэлтэй байна. Үүнд:
*******. 2024 оны ************** дүгээр сарын *******0-ны зээлийн үлдэгдэл нь :
- Үндсэн зээл: 2,709,000.00 (хоёр сая долоон зуун есөн мянган) төгрөг
- Шимтгэл: 54,*******80.00 (тавин дөрвөн мянга нэг зуун наян) төгрөг
- Үндсэн хүү: 507,59.*******8 (таван зуун долоон мянга зургаан зуун тавин есөн төгрөг арван найман мөнгө) төгрөг
- Нэмэгдүүлсэн хүү: 85,500.50 (наян таван мянга таван зуун төгрөг тавин мөнгө) төгрөг
- Нийт: ,5,9.8 (гурван сая гурван зуун тавин зургаан мянга гурван зуун гучин есөн төгрөг жаран найман мөнгө) төгрөг
2. 2024 оны 09 дүгээр сарын *******-ны зээлийн үлдэгдэл нь :
- Үндсэн зээл: ,00.00 (гурван зуун гучин зургаан мянга зургаан зуун) төгрөг
- Шимтгэл: 0.00
- Үндсэн хүү: 44,929.*******8 (дөчин дөрвөн мянга есөн зуун хорин есөн төгрөг арван найман мөнгө) төгрөг
- Нэмэгдүүлсэн хүү: 28,9.89 (хорин найман мянга есөн зуун гучин гурван төгрөг наян есөн мөнгө) төгрөг
- Нийт: 4*******0,4.07 (дөрвөн зуун арван мянга дөрвөн зуун жаран гурван төгрөг долоон мөнгө) төгрөг
. 2024 оны 08 дугаар сарын *******5-ны зээлийн үлдэгдэл нь :
- Үндсэн зээл: *******4,79,999.4******* (арван дөрвөн сая зургаан зуун далан есөн мянга есөн зуун ерэн есөн төгрөг дөчин нэгэн мөнгө) төгрөг
- Шимтгэл: 0.00
- Үндсэн хүү: ,*******4,99*******. (гурван сая зургаан зуун арван дөрвөн мянга есөн зуун ерtн нэгэн төгрөг гучин зургаан мөнгө) төгрөг
- Нэмэгдүүлсэн хүү: 89,952.7 (наян есөн мянга есөн зуун тавин хоёр төгрөг жаран долоон мөнгө) төгрөг
- Нийт: *******8,84,94.44 (арван найман сая гурван зуун наян дөрвөн мянга есөн зуун дөчин гурван төгрөг дөчин дөрвөн мөнгө) төгрөг
Шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдон гарсан зардал: Нотариатын зардал 7500 (долоон мянга таван зуун) төгрөг.
Иймд хариуцагч Б.Гоос нийт 22,*******59,24,*******9 (хорин хоёр сая нэг зуун тавин есөн мянга хоёр зуун дөчин зургаан төгрөг арван есөн мөнгө) төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
2.Хариуцагч жигон овогт Б Г шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “... “******* ББСБ” ХХК-аас зээл авсан нь үнэн. “******* ББСБ” ХХК-аас нэхэмжилсэн 22,*******59,24,*******9 төгрөгийг төлөхийн зөвшөөрч байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
*******.Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК нь хариуцагч Б.Г холбогдуулан “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 22,*******59,24,*******9 (хорин хоёр сая нэг зуун тавин есөн мянга хоёр зуун дөчин зургаан төгрөг арван есөн мөнгө) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
2.Иргэний хуулийн 45******* дүгээр зүйлийн 45*******.******* дэх хэсэгт “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан.
.Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК, хариуцагч Б.Г нарын хооронд Иргэний хуулийн 45******* дүгээр зүйлийн 45*******.******* дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн байна.
4.Зохигчдын хооронд байгуулсан гэрээний дагуу нэхэмжлэгч байгууллага нь хариуцагчаас “Зээлийн гэрээний үүрэгт нийт 22,*******59,24,*******9 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна.
5.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Г нь нэхэмжлэлийн шаардлага болох 22,*******59,24,*******9 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
.Хариуцагч Б.Г нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 22,*******59,24,*******9 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг бичгээр ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.
7.Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28,74 төгрөгийн тал хувь болох *******4,7 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж *******4,7 төгрөгийг, хариуцагч Б.Гоос улсын тэмдэгтийн хураамж *******4,7 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, *******2 дугаар зүйлийн *******2.*******-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
*******.Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 22,*******59,24,*******9 (хорин хоёр сая нэг зуун тавин есөн мянга хоёр зуун дөчин зургаан төгрөг арван есөн мөнгө) төгрөгийг хариуцагч Б.Г нь төлөхийг зөвшөөрч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.*******, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28,74 төгрөгийн тал хувь болох *******4,7 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж *******4,7 төгрөгийг, хариуцагч Б.Гоос улсын тэмдэгтийн хураамж *******4,7 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-д олгосугай.
.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75. дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Б.Г нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн *******8 дугаар зүйлийн *******8.*******.******* дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.ЭНХМАНДАХ