Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 103/ШШ2025/00315

 

 

 

 

 

2025 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 103/ШШ2025/00315

Улаанбаатар хот

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

биелүүлснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,

Нэхэмжлэгч: Багануур дүүргийн * дүгээр хороо, ******* *******, өөрийн байранд байрлах, Багануур дүүргийн Прокурорын газрын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн * дүгээр хороо, ******* ******* * дугаар гудамжны ** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* холбогдох эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохиролд 639,896 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Багануур дүүргийн Прокурорын газар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Иргэн Н.Пүрэвсүрэн нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан" гэмт хэргийг үйлдсэн тул тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 2021ЛШЦТ/28 дугаартай шийтгэх тогтоолоор Н.******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгох ял шийтгэж шийдвэрлэхдээ Н.Пүрэвсүрэнгийн Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан 639,896 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлээгүй болно. Гэвч Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад "гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад" төлүүлэх талаар хуульчилсан ба Н.Пүрэвсүрэн нь дээрх 639,896 төгрөгийг төлж барагдуулахгүй байснаар бусад эмнэлгийн тусламж үйлчилгээ авах шаардлагатай иргэдэд даатгалын мөнгөн хөрөнгө зөв зарцуулагдаагүй байх үндэслэлийг буй болгож, нийтийн ашиг сонирхолд хохирол учруулж байх тул хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Иймд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалт, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 513 дугаар зүйлийн 513.1, 513.2 дахь хэсэг заасныг үндэслэн Улаанбаатар хот, Багануур дүүрэг, * дүгээр хороо, ******* ******* * дугаар гудамжны ** тоотод түр оршин суух ******* овогт ******* ******* хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардал болох 639,896 төгрөгийг гаргуулан Багануур дүүрэг дэх Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн Төрийн сан 100900020080 дугаартай дансанд оруулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Н.Пүрэвсүрэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 639,896 төгрөгийг төлсөн болох нь хариуцагчийн Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Багануур дүүргийн Прокурорын газрын нэхэмжлэлтэй, ******* овогт ******* ******* холбогдох эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохиролд 639,896 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Нэхэмжлэгч байгууллага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Н.******* улсын тэмдэгтийн хураамжид төлөх 19,847 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 9,924 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ