| Шүүх | Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамсранжавын Ганчимэг |
| Хэргийн индекс | 126/2024/0108/З |
| Дугаар | 126/ШШ2025/0010 |
| Огноо | 2025-06-19 |
| Маргааны төрөл | Газар, |
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 126/ШШ2025/0010
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Хайрхан Х*******-ийн Б***********-ийн нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн М*********** сумын Засаг дарга, М*********** сумын Засаг даргын Тамгын газрын газрын даамал нарт холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Ц.Баасанжав, нэхэмжлэгч Х. Б***********-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У*********** , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Батсүх, хариуцагч Хөвсгөл аймгийн М*********** сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд хариуцагч Б.Н*********** , Л.Г*********** , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Уртбаяр, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ц.Б*********** нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь;
Нэхэмжлэлийн шаардлага
1.Хөвсгөл аймгийн М*********** сумын Засаг даргын 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн А/136 дугаартай Газар эзэмших гэрчилгээний хугацаа сунгах тухай захирамжийн хавсралтын 5-д бичигдсэн Ц.Б***********-т төмс, хүнсний ногооны усалгаатай тариалан зориулалтаар газар эзэмших эрхийн хугацаа сунгасан гэх заалтыг илт хууль бусад тооцуулах тухай
Хэргийн нөхцөл байдлын талаар товч
2.Хөвсгөл аймгийн М*********** сумын *********** багийн малчин Х.Б*********** М*********** сумын *********** багийн нутаг дэвсгэр Ц*********** гэх газарт өвөлжөө, хаваржааны газар эзэмшдэг.
3.Түүний өвөлжөө, хаваржааны газраас 500 метрийн зайд Дэлгэрмөрөн голын тохойд иргэн Ц.Б***********-т төмс, хүнсний ногооны усалгаатай тариалангийн зориулалтаар газар эзэмших эрх олгожээ.
4.Улмаар Ц.Б*********** дээрх газартаа хүнсний ногоо тариалж эхэлснээр маргаан үүссэн байна.
5.Нэхэмжлэгч Х.Б*********** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У*********** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
5.1.Миний бие Х.Б*********** нь Хөвсгөл аймгийн М*********** сумын *********** багийн нутаг Ц*********** гэх газар 2007 оноос хойш өдийг хүртэл гэр бүлийн хамтаар мал маллан амьдарсаар ирсэн билээ.
5.2.Тус шүүхэд нэхэмжлэл гаргах болсон шалтгаан нь, миний хувьд өөрийн амьдарч байгаа газраа 2011 оноос хадлангийн талбайн зориулалтаар ашиглаж эхэлсэн бөгөөд 2014 оноос тус газраа өөрийн гараар хашаа босгон, 5 жилийн хугацаанд барьж дуусгасан.
5.3.Ингээд тус газраа албан ёсоор өөрийн эзэмшлийнх болгохын тулд хууль журамд нийцүүлэн М*********** сумын Засаг даргын 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн А/58 дугаартай Газар эзэмшүүлэх тухай захирамжаар тус сумын *********** багийн нутаг Ц*********** гэх газар 4000 м2 газрыг хадлангийн талбайн зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар шинээр эзэмшихээр болж, Хөвсгөл аймгийн М*********** сумын газрын даамал Ж.Мөнгөнчимэгтэй мөн өдөр иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх тухай гэрээ байгуулсан.
5.4.Тус өдөр байгуулсан гэрээнд үндэслэн нэгж талбарын *********** дугаар бүхий гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар 1,6 га газар эзэмших эрхийн гэрчилгээг сумын газрын даамлаас олгосон.
5.5.Уг газар нь миний хувьд нэгэнт хадлангийн талбайн зориулалтаар уг газрыг ашиглаж байсан иргэний хувьд ийм бага хэмжээний буюу 0,4 га газрыг эзэмших өргөдөл гаргаагүй төдийгүй гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших ч шаардлагагүй байхгүй байсан юм.
5.6.Тэр ч утгаараа надад гэрчилгээ олгохдоо хадлангийн талбай эзэмших зорилгод минь нийцүүлэн 1,6 га газрын хэмжээг зааж олгосон болов уу гэж ойлгодог.
5.7.Хэдий тийм боловч иргэн Х.Б*********** миний дээрх гэрээ, гэрчилгээндээ үндэслэн газар эзэмшүүлэгч тал болох сумын газрын даамлаас газраа хүлээн авсан бөгөөд энэ үед, одоогийн хашаалсан хадлангийн талбай дээр минь өөрийн биеэр хүрэлцэн ирж, кадастрын хэмжилтийг хийж, таны олоогийн хашаалсан газрыг баталгаажууллаа гэсэн.
5.8.Ингээд түүнээс хойш хууль ёсоор олгогдсон газраа зориулалтын дагуу эзэмшиж, жил бүр газрын төлбөрийг хугацаа алдалгүй төлсөөр өдийг хүрсэн.
5.9.Гэтэл 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Ц.Б*********** гэх хүн гэнэт хүрч ирээд, газрын маргаантай асуудлыг дэгдээж эхэлсэн төдийгүй иргэн миний эзэмшлийн хадлангийн талбайд дур зоргоор халдаж, ногооны газар хагалж эхэлсэн.
5.10.Түүгээр ч зогсохгүй тэрээр өдийг хүртэл ногоогоо усалж байгаа нэрийдлээр талбайн хажуугаар урсах голын ундаргыг багасгахад чиглэсэн байгаль орчны эсрэг хууль бус үйлдлийг тууштай үргэлжлүүлсээр байна.
5.11.Өнгөрсөн жил гаруйн хугацаанд миний бие өөрийн газартаа хадлан тэжээлээ бэлдэж чадахгүй байгаагаас мал сүргээ тэжээх өвсний нөөцгүй болох, өөр бусдаас өвс худалдаж аван, илүү нэмэлт зардал гаргах зэргээр эдийн засгийн хохирлыг нэлээдгүй үзлээ.
5.12.Тухайн иргэний энэхүү хууль бус үйлдлийг таслан зогсоохын тулд ямар шалтгаанаар ийнхүү хүний газарт хамаагүй халдаж байгаа талаар тодруулж асуухад тэрээр Хөвсгөл аймгийн М*********** сумын Засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 206 дугаартай Газар эзэмшүүлэх ашиглуулах тухай захирамжийн дагуу олгогдсон гэх газар эзэмших эрхийн гэрчилгээ болон кадастрын зураг /шинэ/ зэргийг үзүүлж, ойлгомжгүй байдлыг үүсгэсэн.
5.13.Дээрх шалтгааны улмаас өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нийцүүлэн Ц.Б***********-т эй үүсгэсэн газрын маргаанаа шийдвэрлүүлэхээр өдийг хүртэл төрийн болон нутгийн захиргааны холбогдох бүхий л байгууллагын удирдлага, албан тушаалтнуудтай албан ёсоор уулзаж, холбогдох өргөдөл, гомдлыг гарган, харилцан албан бичгээр хариу өгч, авалцсаар ирсэн боловч дорвитой шийдэлд хүрсэнгүй.
5.14.Хамгийн хачирхалтай нь надтай газрын маргаан үүсгэж буй иргэн Ц.Б*********** нь анх газар эзэмшсэн гэх цаг хугацаанд буюу 2009 онд 14 настай хүүхэд байсан учир бодит байдалтай нийцэхгүй болсон.
5.15.Энэ талаар нь түүнд учирлан ойлгуулахыг хичээсэн боловч элдэв шалтгаан тоочоод хүний үг хүлээж авахгүй байсан учир арга буюу Хөвсгөл аймгийн Архивын тасагт хандан 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 11/507 дугаартай Магадлагаа гаргуулсан.
5.16.Албан бичигт Тус аймгийн М*********** сумын Засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 206 дугаартай захирамжийн хавсралтад Ц.Б***********-ийн нэр байхгүй тул холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна гэх тайлбарыг дурдан, миний эргэлзээг тайлсан.
5.17.Гэвч, Ц.Б*********** нь өөрийн хууль бус захирамжаар түрий барин, бусармаг байдлаа хаацайлан, хамгаалсаар, хууль бус үйлдлээ үргэлжлүүлсээр байгаа.
5.18.Миний хувьд маргаан үүссэнээс хойш буюу 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн зөрчилтэй асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсэн Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газарт хандахад тус газар нь 2023 оны 6 дугаар сарын 08-ны өдөр 1/1224 дугаартай албан бичгээр ... өргөдөлд дурдсан асуудлаар харьяа аймаг, сумын Газрын албанаас тодруулах нь зүйтэй юм ... гэсэн хариуг өгсөн байдаг.
5.19.Улмаар дээрх албан бичигт үндэслэн М*********** сумын газрын даамал Г.Н***********-тай удаа дараа уулзан учир явдлаа ойлгуулан тайлбарлахад тэрээр ... таны газар хажуу талын уулан дээр харагдаж байна. ...хуучин кадастрын зураг чинь олдохгүй байна. ... та шинээр кадастрын зураг хийлгээд ир, тэгээд залруулж өгье. ... энэ хүний газар таны газар дээр давхцаж харагдаад байна. Би egazar-аас энэ хүнийхийг устгачихлаа, мөн гэрчилгээг нь хүчингүй болгосон ... гэх мэт зүйлийг яриад миний асуудлыг шийдвэрлэж өгсөн гэх ойлголтыг төрүүлэн 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Байршил өөрчлөх, Талбайн хэмжээ өөрчлөх гэх 2 өргөдлийг надаас бичүүлэн авсан.
5.20.Тухайн үедээ нээрээ ч gazar.gov.mn сайт руу хандаад үзэхэд Ц.Б***********-ийн газрын давхцал бүхий бүртгэл устгагдсан байсан.
5.21.Тийм болохоор төрийн байгууллага иргэнийхээ эрхийг хамгаалж байна даа гэж бодон, цаашдын үйл ажиллагаанд итгэл төгс байсан.
5.22.Мөн тэрээр хэлэхдээ ... одоо таны хүсэлт e.gazar сайт руу илгээгдсэн. Цаашид таны газрын байршлыг зөв болгоод мөн талбайн хэмжээг одоогийн зөв хэмжээгээр гаргаж өгнө. Ингэхийн тулд танд 2 янзын захирамж гаргах юм байна. Энэ оны 12 дугаар сард ИТХ-аар оруулж, ирэх жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаад, 2024 оны 01 дүгээр сард гэрчилгээ чинь гарнаа ... гэж хэлсэн.
5.23.Гэвч, түүнээс хойш миний өргөдөл, гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн эсэх нь тодорхойгүй, түүний хэлж ярьсан хугацаанд гэрчилгээ минь шинэчлэгдэн олгогдоогүй.
5.24.Уг учир явдлыг дахин нягтлуулах зорилгоор М*********** сумын Засаг даргын орлогч Р.Элбэг-Очирт хандан 2023 оны *********** сарын 16-ны өдөр бичгээр өргөдөл гаргасан.
5.25.Түүнчлэн М*********** сумын ИТХ-ын дарга Б.Н*********** болон Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын ахлах мэргэжилтэн Э*********** нар хандан энэхүү гомдлынхоо талаар учирлан ойлгуулж байсан.
5.26.Тухай бүрт эдгээр албан тушаалтнууд нь иргэн миний асуудлыг нааштай байдлаар шийдэж өгөхөө илэрхийлж байсан.
5.27.Тодруулбал, Засаг даргын орлогч Р.Э***********-ын газрын үсэг бүхий цохолтод ... Өмнөх эрхийн гэрчилгээг сэргээн хуулийн дагуу ажиллая ... гэх албан үүрэг өгөгдсөн байдаг.
5.28.Газрын даамал Г.Н*********** ч надтай дахин уулзан тайлбарлахдаа ... таны материалыг танилцуулсан байгаа, удахгүй бүтнээ ... гэж хэлэн цаг хугацааг хий хоосон аргацааж байсан.
5.29.Түүнээс хойш асуудал шийдэгдэхгүй байсаар байтал буюу энэ оны 5 дугаар сараас эхлэн иргэн Ц.Б*********** нь дахин манай газрыг хагалж эхэлсэн.
5.30.Ингээд 2024 оны 5 дугаар сарын 08-ны өдөр цахим мэдээллийн сан руу орж шалгахад Ц.Б***********-ийн бүртгэл миний газартай давхцан дахин сэргээгдсэн байсан бөгөөд түүний газар эзэмших эрхийн хугацааг Хөвсгөл аймгийн М*********** сумын Засаг даргын 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн А/136 дугаартай захирамжаар сунгасан байсан нь намайг маш их гайхшируулж, мөн бухимдуулсан.
5.31.Дээрх өдөр дахин М*********** сумын Засаг даргын Тамгын газрын даамал Г.Н***********-тай уулзан, юу болоод байгааг тодруулахаар явж очиход тэрээр жирэмсний амралтаа авсан байсан тул эрх бүхий албан тушаалтнаар утсаар холбогдуулан яриулсан бөгөөд ... иргэнийг чирэгдүүлж, санаатайгаар энэ хүний өргөдлийг ИТХ-д танилцуулалгүй, хоцроож хохироосон байна ... гэж түүнийг загнасан.
5.32.Гэвч, миний асуудал мөн л шийдэгдэхгүй байсан учир Хөвсгөл аймгийн М*********** сумын Засаг дарга Х.Т***********-т хандан өргөдөл гаргахад тэрээр 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 01/479 дугаартай албан бичгээр ... тухайн маргааныг шүүх байгууллагад хандан шийдвэрлүүлнэ үү ... гэсэн хариу өгсөн.
5.33.Энэхүү албан бичгийн хариу авсан өдрөө Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт хандан гомдол гаргахад тус газар нь 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 428 дугаартай албан бичгээр ... газрын кадастрын мэдээллийн санд *********** тоот нэгж талбарын дугаартай ердийн хадлангийн зориулалттай 16398 м2 газар нь ... уулын орой дээр бүртгэгдсэн байна ... ямар нэгэн өөрчлөлт хийхгүй болно ... гэсэн хариуг өгсөн болно.
5.34.Дээр дурдсан гомдол шийдвэрлэх явцад газрын даамал Г.Н***********-ийн жирэмсний амралттай хойгуур түүний ажлыг түр орлон гүйцэтгэж байгаа Г*********** гэх даамалтай мөн уулзан учир явдлаа хэлэхэд тэрээр анхалж уг асуудлыг хүлээн авсан Г.Н***********-тай утсаар холбогдон тодруулахад тэрээр ... наад асуудлыг чинь Б***********-ийн тал шийдэх гээд хөөцөлдөж байгаа, Б***********-т олгогдсон газар хүчингүй болсон байгаа шүү дээ, цахим мэдээллийн санд ч гэсэн устгагдчихсан байгаа шүү дээ ... гэх мэт зүйлийг ярьж дуусаад, тэр даруйдаа e.gazar сайт дээр Ц.Б***********-ийн бүртгэлийг мөн хүчингүй болгосон байсан.
5.35.Энэ үйл явдлыг мэдсэн Г*********** даамал мөн л уурлаж ... ингэж дуртай үедээ нээгээд, дургүй үедээ хаагаад байж болдог асуудал юм уу энэ чинь ... гээд угаасаа Ц.Б*********** гэх хүнийг чинь л цуг байлцуулж байж л энэ асуудлыг чинь шийдэхгүй бол болохгүй юм байна гээд намайг хариу хүлээгээд байж бай гэсэн.
5.36.Гэсэн хэдий ч би тус газраас гараад үргэлжлүүлэн Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын орлогч дарга З.Н***********-тай уулзан, өнгөрсөн хугацааны бүхий л болсон процесс болоо зөрчигдөж буй эрхээ сэргээлгэмээр байна гэх хүсэл зоригоо илэрхийлэхэд тэрээр ... хариуцсан газрын даамлаараа уламжлуулаад иргэн Ц.Б***********-т эзэмшүүлсэн байгаа хууль бус газартай холбоотой захирамжийг цуцлуулж болноо ... цаашлаад олон жил хөдөө орон нутагтаа амьдарч, газраа зориулалтын дагуу зүй зохистой ашиглаж, хамгаалж ирсний хувьд иргэн Х.Б*********** та уг газрыг эзэмших даваа эрхтэй тул дахин газрын байршил болон талбайн хэмжээг өөрчлөх хүсэлтээ газрын даамалдаа хандан гаргаарай ... гэсэн зөвлөмжийг өгсөн.
5.37.Түүний зөвлөмжийн дагуу сумын Газрын даамал Г.Н*********** болон түр орлон гүйцэтгэх байгаа Г*********** нартай утсаар холбогдон ярихаар хэд хэдэн удаа хичээсэн боловч эдгээр хүмүүс утсаа ерөөс авахгүй, биечлэн уулзах гэхээр улаан цайм зугтах зэргээр иргэн намайг маш их чирэгдүүлэн, төрийн албан хаагчийн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхээс үндэслэлгүйгээр татгалзаж байгааг ойлгохгүй байна.
5.38.Ингээд эцсийн үр дүнг үзэхээр Хөвсгөл аймгийн Засаг дарга П.Л***********-т хандан 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдөр гомдол гаргахад тэрээр уг асуудлыг хянаж, хариу өгөх үүргийг 2024 оны 6 дугаар сарын 04-ний өдөр аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Машбатад өгөн, цохолт хийн шилжүүлсэн.
5.39.Дээрх цохолтод үндэслэн Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 5/1125 дугаартай албан бичиг Хөвсгөл аймгийн М*********** сумын Засаг дарга руу хүргэгдсэн бөгөөд тэрээр 2024 оны 7 сарын 01-ний өдрийн 01/562 дугаартай албан бичгээр ... хуулийн байгууллагын шийдвэрийг хүлээж байгаа тул хариу өгөх боломжгүй байна ... гэсэн хариуг өгсөн тул шүүхэд нэхэмжлэл гарган, зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээс өөр арга үлдсэнгүй.
5.40.Хариуцагч нарын дээр дурдсан хууль бус үйлдлүүд нь Захиргааны ерөнхий хуулийн 4.2 дугаар 4.2.1 дэх хэсэгт заасан хуульд үндэслэх, 4.2.2 дахь хэсэгт заасан шуурхай, тасралтгүй байх, 4.2.5 дахь хэсэгт заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, 4.2.6 дахь хэсэгт бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах гэх зэрэг захиргааны шийдвэр гаргах үйл ажиллагаанд баримталбал зохих тусгай зарчмуудыг ноцтой зөрчсөн болно.
5.41.Иймд Хөвсгөл аймгийн М*********** сумын Засаг даргын 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн А/136 дугаартай Газар эзэмших гэрчилгээний хугацаа сунгах тухай захирамжийн хавсралтын 5-д бичигдсэн Ц.Б***********-т төмс, хүнсний ногооны усалгаатай тариалан зориулалтаар газар эзэмших эрхийн хугацаа сунгасан гэх заалтыг илт хууль бусад тооцож, Хөвсгөл аймгийн М*********** сумын Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/58 дугаар захирамжаар Х.Б***********-д газар эзэмших эрх олгосон газрын кадастрын зураглалыг өөрчилж, зөвтгөхгүй байгаа Хөвсгөл аймгийн М*********** сумын Засаг даргын Тамгын газрын газрын даамлын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, кадастрын мэдээллийн санд зөвтгөж оруулахыг Хөвсгөл аймгийн М*********** сумын Засаг даргын Тамгын газрын газрын даамалд даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгааг хүлээн авч, хангаж шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.
6.Нэхэмжлэгч Х.Б*********** 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ
6.1.Ц.Б***********-т олгосон газар нь миний эзэмшлийн газартай давхцаж олгогдож, иргэн миний эзэмшиж байсан газрыг уулын орой, хад, асга ихтэй хадлан хадах ямар ч боломжгүй газар болгон кадастр зураглалыг өөрчлөн, мөн 2009 онд гарсан захирамжийг үндэслэн Ц.Б***********-т газар эзэмших гэрчилгээ олгосон байгаа нь түүнд давуу байдал бий болгож, миний эрхийг зөрчиж, эрх зүйн байдлыг дордуулж байна.
6.2.Хөвсгөл аймгийн М*********** сумын Засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 206 дугаартай Газар эзэмшүүлэх, ашиглуулах тухай захирамжийн хавсралт бүхий иргэдийн нэрсийн жагсаалтад Ц.Б***********-ийн нэр байхгүй, мөн Ц.Б*********** нь 2009 онд насанд хүрээгүй буюу 14 настай байхад түүнд төмс, хүнсний ногооны усалгаатай тариалангийн зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон хууль бус байна.
6.3.Дээрх хууль бус үйлдлээс улбаалан Хөвсгөл аймгийн М*********** сумын Засаг дарга нь 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн А/136 дугаартай Газар эзэмших гэрчилгээний хугацаа сунгах тухай захирамжаараа Ц.Б***********-т төмс, хүнсний ногооны усалгаатай тариалангийн зориулалтаар газар эзэмших эрхийн хугацааг сунгасан, энэхүү захирамжийг үндэслэн газар эзэмших гэрчилгээ олгож байгаа нь Хөвсгөл аймгийн М*********** сумын Засаг дарга болон Хөвсгөл аймгийн М*********** сумын Засаг даргын Тамгын газрын газрын даамал нарын хууль бус буруутай үйлдэл юм.
6.4.Иймд Цэнд-Аюушийн Б***********-т 2009 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 206 дугаартай М*********** сумын Засаг даргын захирамжийг үндэслэн Хөвсгөл аймгийн М*********** сумын *********** баг, Э*********** багийн Ц*********** гэх газар нэгж талбарын *********** дугаар бүхий 19000 м.кв газрыг төмс, хүнсний ногооны усалгаатай тариалангийн зориулалтаар олгосон Э-*********** дугаартай газар эзэмших гэрчилгээг илт хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэжээ.
7.Нэхэмжлэгч Х.Б*********** 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
7.1.Нэхэмжлэлийн сүүлд гаргасан шаардлагаасаа татгалзаж байна. 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Тус шаардлагад Ц.Б***********-т 2009 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 206 дугаартай М*********** сумын Засаг даргын захирамжийг үндэслэж М*********** сумын Э*********** багийн Ц*********** гэх газар нэгж талбарын дугаар бүхий 19000 м2 төмс, хүнсний ногоо, усалгаатай тариалангийн зориулалттай газар эзэмшүүлэх гэрчилгээг илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн байснаас татгалзаж байгаа.
7.2.Өмнөх нэхэмжлэлийн шаардлагаасаа М*********** сумын Засаг даргын 2018 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн А/58 дугаартай захирамжаар Х.Б***********-д газар эзэмших эрх олгох, газрыг кадастрын зураглалыг өөрчлөх, зөвтгөх, зөвтгөхгүй байгаа Хөвсгөл аймгийн М*********** сумын Засаг даргын Тамгын газрын газрын даамлын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, кадастрын мэдээллийн санд зөвтгөж оруулахыг Хөвсгөл аймгийн М*********** сумын Засаг даргын Тамгын газрын газрын даамалд даалгах тухай нэхэмжлэлээсээ тус тус татгалзаж байна.
7.3.Хөвсгөл аймгийн М*********** сумын Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/136 дугаартай газар эзэмших гэрчилгээний хугацаа сунгах тухай захирамжийн хавсралтын 5-д бичигдсэн Ц.Б***********-т төмс, хүнсний ногооны усалгаатай тариаланд зориулагдсан газар эзэмших эрхийн гэрчилгээ сунгах гэх заалтыг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.
8.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У*********** шүүх хуралдаанд тайлбарлахдаа:
8.1.Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцож байна. Х.Б*********** нь 2007 оноос хойш Хөвсгөл аймгийн М*********** сумын *********** багийн нутагт мал маллаж эхэлсэн.
8.2.2017 онд тухайн газрыг өвөлжөө, хаваржааны зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмших эрхийн гэрчилгээг зохих журмын дагуу гаргуулж авсан байдаг.
8.3.Харин хариуцагч тал М*********** сумын Засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 206 дугаартай газар эзэмшүүлэх, ашиглуулах тухай захирамжийн дагуу олгосон гэх Ц.Б***********-ийн төмс, хүнсний ногооны усалгаатай тариалангийн зориулалттай газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгасан.
8.4.Уг газар нь Х. Б***********-ийн малын бэлчээрийн газар болон өвөлжөө, хаваржааны газартай 500 метрийн зайтай ойрхон байдаг. Малын идэш тэжээлийн газарт олгогдсон нь түүний мал аж ахуй эрхлэх эрхийг нь зөрчиж байна гэж үзэж байна.
8.5.Ц.Б*********** нь газар эзэмших эрхийн гэрчилгээг авахдаа уг газрыг Т.Б*********** гэх хүнээс авсан гэж тайлбарладаг.
8.6.М*********** сумын Засаг даргын 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн А/136 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай захирамж нь өөрөө 2009 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 206 дугаартай захирамжийг үндэслэн олгосон гэдэг боловч Т.Б*********** гэдэг хүнээс авсан гэдэг нь тохирдоггүй.
8.7.Өөрөөр хэлбэл түүний нэр байдаггүй. Мөн П.Б***********-ийн нэр ч гэсэн байдаггүй.
8.8.М*********** сумын Засаг дарга болон газрын даамал нар өмнөх шүүх хуралдаанд ямар ч нотлох баримтгүйгээр Ц.Б***********-ийг 2009 он гэж хэлснийг бүртгэж авсан тухай тайлбарладаг.
8.9.Мөн П.Б*********** нь төмс, хүнсний ногоо тариалах гэрчилгээг авахдаа кадастрыг өөрийн хувийн компаниар гаргуулж авсан тухай Г.Н*********** тайлбарласан байдаг.
8.10.Тэгэхдээ газрын хэмжээг дур мэдэн өөрчилсөн байна уу гэж харагдахаар буюу газрын гэрчилгээг 15 жилээр болгож өөрчилсөн. Энэ нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр кадастрын зургийн мэдээллийг засварлахыг хориглосон хуулийн заалтыг зөрчсөн харагдаж байна.
8.11.Мөн гэрч Т.Б***********-ийн мэдүүлгээр Ц.Б*********** нь 2024 онд гэрчилгээг өөрөөс нь эх хувиар нь авсан гэж мэдүүлдэг. Ямар нэгэн гэрээ, гэрчилгээ худалдан авах асуудал байхгүй гэдэг.
8.12. Т.Б***********-ийн газар эзэмших гэрчилгээг 2005 онд хэдэн жилийн хугацаатай эзэмшүүлэх талаар бичээгүй. Харин 2006 оны газар эзэмших гэрээнд 2005 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс 2010 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хүртэлх 5 жилийн хугацаагаар гэсэн байдаг.
8.13.Энэ хугацааг ямар нэгэн байдлаар сунгасан талаар хэрэгт ямар нэгэн баримт байхгүй. Үүнийгээ ч Т.Б*********** хэлдэг. Өмнө нь хугацаа сунгах талаар холбогдох байгууллагад хандаж байгаагүй ээ гэж хэлдэг.
8.14.Х.Б*********** 2008 онд газар эзэмших хүсэлт гаргаад уг маргаж байгаа газар дээр газар олгосон гэдэг боловч түүнд олгосон газрын мэдээллээс харахад уулын орой дээр байсан гэдгээс энэ асуудал үүссэн.
8.15.Харин П. Б***********-т олгогдсон газрын асуудлаар Х.Б*********** Авлигатай тэмцэх газар гомдол гаргаснаар Г.Нарантуяад холбогдуулан эрүү үүсгээд Хөвсгөл аймгийн сум дундын анхан шатны шүүхээс Г.Нарантуяаг гэм буруутайд тооцоод эрүүгийн хариуцлага оногдуулсан.
8.16.Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 3 дугаартай тогтоолын хавсралтаар бэлчээрийн ашиглалтыг хариуцлагажуулах журмыг гаргасан.
8.17.Уг журмын 5.1.6-д Э*********** жсэн суурин мал аж ахуй эрхлэх болон тэжээвэр амьтныг өсгөн үржүүлэх, нөхөн сэргээх, мод тарихаас бусад зорилгоор бэлчээрийг хашиж хамгаалахгүй байхаар заасан байгаа.
8.18.Гэтэл Ц.Б*********** үүнийг төмс, хүнсний ногооны чиглэлээр хашсан газрыг ашиглаад байгаа.
8.19. Ц.Б***********-ийн үйлдсэн нь Усны тухай хууль, Газрын тухай хуульд заасан усны сан бүхий газрын онцгой хамгаалалттай бүс болон ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ах ахуйн бүсэд иргэн хуулийн этгээдэд газар ашиглаж эзэмшүүлэхгүй байхыг хориглох заалтыг зөрчсөн гэж үзэж байна.
8.20.Хамгийн гол нь Ц.Б***********-т олгосон газар нь хууль ёсны дагуу олгогдоогүй гэдгийг анхаарах хэрэгтэй.
8.21.Шүүх шинжилгээний дүгнэлтээр Хөвсгөл аймгийн шүүх шинжилгээний 2025 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр Т.Б***********-ийн гэрчилгээний 15 гэж заасан буюу 15 жилийн хугацаатай гэх энэ бичвэрийн 1-ийн тоо нь бусад 1-ийн тоотойгоо тохирохгүй байна гэж дүгнэлт гарсан.
8.22.Өөрөөр хэлбэл газрыг хууль бусаар зохиомлоор худлаа баримт бүрдүүлж газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгуулж авсан байна гэж манайхаас маргаж байна.
8.23.Монгол Улсын Үндсэн хуульд мал сүрэг үндэсний баялаг бөгөөд төрийн хамгаалалтад байна гээд төрөөс малыг түүний бэлчээрийг хамгаалан уламжлалт мал аж ахуйг дэмжих бодлогыг төрөөс байнга явуулсаар ирсэн.
8.24.Тийм учраас Х. Б***********-ийн мал маллах, мал аж ахуй эрхлэх үйл ажиллагааны эрх нь зөрчигдөж байна гэж үзээд нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь хангаж өгнө үү гэж шүүхээс хүсэж байна гэв.
9.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Батсүх шүүх хуралдаанд тайлбарлахдаа:
9.1.Бид нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлээд, багасгаад олон талаар Х. Б***********-ийн эрх ашгийг хамгаалахын төлөө захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан.
9.2.Хөвсгөл аймгийн М*********** сумын Засаг дарга 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн А/136 дугаартай газар эзэмших гэрчилгээг сунгасан тухай захирамжийн 5-д заасан бичигдсэн Ц.Б***********-т төмс, хүнсний ногооны усалгаатай тариалангийн зориулалтаар олгосон заалтыг илт хууль бус болохыг хүчингүй болгуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасан.
9.3.Энэ үндэслэл нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар утга агуулгын хувьд илэрхий алдаатай мөн хууль зүйн үндэслэлгүй эрх зүйн үндэслэлгүйгээр энэ заалтад маргаан үүсгэж мэтгэлцэж байна.
9.4.Захиргааны хэргийн шүүхийн нэг давуу тал нь нотлох баримтаа өөрөө бүрдүүлж, цуглуулж үүний хүчээр маргааны зангилаа тайлагдаж байна.
9.5.Тухайлбал Х.Б***********-д олгосон бэлчээр буюу өвөлжөө хаваржааны зориулалтаар олгосон газар нь газрын гэрчилгээ нь хүчин төгөлдөр байгаа.
9.6.Мөн нэгж талбарын хил заагийн эргэлтийн цэг олгож Засаг даргаас зөвшөөрөл өгсөн. Энэ мэтчилэн ямар нэгэн эрх зүйн зөрчил байхгүй.
9.7.Мөн өөрөө хүсэлт гаргаад Засаг даргад 2008 онд хадлангийн зориулалтаар талбай аваад түүнийгээ өөрөө арчлан хамгаалаад мал аж ахуй эрхэлдэг байхад нь нэмэлтээр Засаг дарга мөн газрын даамал болон газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг зөрчиж 2 аж ахуйг нэг дор байлгаснаас ийм зөрчил маргаан үүсэх шалтгаан болсон байна.
9.8.Гэрч н.П*********** гэдэг Хөдөө аж ахуйн газрын мэргэжилтнээс зохистой малын бэлчээр, радиустай холбоотой мөн хэрхэн ямар зайнд бэлчих талаар мэдүүлэг авсан байна. 500 метрийн зайд П. Б***********-т газар усалгаатай тариалангийн чиглэлээр төмс хүнсний ногооны зориулалтаар олгосон газар нь байдаг.
9.9.Мөн гэрч н.П*********** хэлэхдээ ойрын бэлчээр нь 3 километр, холын бэлчээр нь 5 километрийн радиуст мал бэлчээрлэж өвс тэжээлээ олж идэх боломжтой гэж байгаа юм.
9.10.Гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөөд Ц.Б*********** гэдэг хүн гуравдагч этгээдээр орж ирсэн. Өөрөөр хэлбэл энэ газрыг яаж өөрийнх нь болсон бэ гэдэг талаар эрх зүйн үндэслэлээ тайлбарлахдаа Т.Б*********** гэдэг хүнээс худалдаж авсан гэдэг. Мөн н.Урантэс гэдэг хүнээс худалдаж авсан гэнэ.
9.11.Ингээд эрх зүйн маргааныг нь нарийн нягтлаад шалгахаар бүгд хоорондоо зөрчилтэй, өөрийнх нь ярьж байгаа зүйл болоод хэргийн материалд цугласан зүйлүүд хоорондоо зөрчилтэй байдаг.
9.12.Тухайлбал Т.Б*********** гэрчээр мэдүүлэг өгөхдөө 2024 оны хавраас манай гэр бүлийн хүмүүстэй Ц.Б*********** нь хамтран ажиллаж ногоо тарьсан гэдэг. Гэтэл П.Б*********** нь 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс энэ газрыг мэдээллийн нэгдсэн суманд бүртгүүлж өгөөч гэж ногоо тарих асуудал хөндөгдөөд Х.Б*********** болон Ц.Б*********** нарын хооронд маргаан үүсэх асуудлууд үүсчихсэн байдаг.
9.13.Мөн газрын хэмжээний тухай 0,2 га газар байсан. 0,4 га газар биш гэдэг ч юм уу албан ёсоор мэдүүлсэн байна.
9.14.Гэрч Н.О***********-ийн мэдүүлэг дээр хугацааны тухай ч гэсэн асуудалтай байдаг. 15 жилээр сунгасан, 5 жилээр сунгасан гэдэг. Гэрч болоод энэ хуулийн зохицуулалтаас харахад 5 жил нь үндэслэл бүхий байна.
9.15.Хөвсгөл аймаг дахь Шүүх шинжилгээний хэлтсийн дүгнэлтийн хоёр дахь заалтаар 15 жилийн хугацаатай гэх бичвэрийн 1-ийн тоо нь уг баримт дээр байгаа бусад 1-ийн тоотой тохирохгүй байна гэх мэтчилэн хэргийн материал болоод бодит нөхцөл байдалд зөрчилтэй, хууль зөрчсөн, хэн нэгнийхээ эрх ашгийг хөндсөн нотлох баримтууд гаргаж ирээд байна.
9.16.Шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн баримтаас үзэхэд Т.Б*********** өөрийн газраас н.Э*********** , н.Э*********** нарт тус бүр 0,3 га-г хуваагаад өгчихсөн байна.
9.17.Энэ маргаан цаашлаад явах юм бол дахиад ч өөр гуравдагч этгээд гэдэг юм уу, эрх ашиг нь хөндөгдсөн хүмүүс гарч ирэхээр байна.
9.18.Засаг дарга 2023 онд Ц.Б***********-т холбогдох бусдын эрх, ашиг хөндөгдсөн, эрх ашигт халдсан захиргааны акт гарсан байна. Үүнийг илт хууль бус болохыг шүүх тогтоож өгөөч гэж хүсэж байна гэв.
10.Хариуцагч Хөвсгөл аймгийн М*********** сумын Засаг даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н*********** шүүхэд ирүүлсэн тайлбартаа болон шүүх хуралдаан тайлбарлахдаа:
10.1.Захиргааны ерөнхий хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд илт хууль бус болохыг тогтоолгох гэсэн заалт байгаа болохоос илт хууль бусад тооцуулах гэсэн ойлголт байхгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага ойлгомжгүй байна.
10.2.Нэхэмжлэлд дурдагдсан Ц.Б*********** гэх иргэнээс би Ц***********-д ногоо ярьдаг хүнээс газар авсан, газрын эзэмших эрхийн хугацаа нь дуусч байгаа юм байна, эзэмших эрхийг нь миний нэр дээр сунгаж өгнө үү гэсэн утга бүхий өргөдөл өгсөн байсан.
10.3.Тухайн үедБ*********** нь би энэ газрыг авч ашиглаад нилээн хэдэн жил орхичихсон гэж ярьж байсан. Газар эзэмших эрхийг нь сунгасан захирамж гаргахын тулд тухайн газрыг өмнө нь ямар захирамжаар эзэмшүүлсэн талаарх мэдээллийг нь оруулах ёстой тулБ*********** нь урьд нь хэн гэдэг хүнээс авсан гэдгээ хэлээгүй, өргөдөл дээрээ бичээгүй байсан бөгөөд тухайн үед газрын мэдээллийн санд мэдээлэл нөхөж оруулж байсан программ маань хаагдах гээд байсан тул би төмс хүнсний ногооны зориулалтаар газар эзэмшүүлж байсан 2009 оны 206 дугаар захирамжид холбоод яараад программд оруулсан, ингэхдээ Б***********-с дараа ирэхэд нь лавлаж байгаа зөвтгөж болох байх гэж бодсон юм.
10.4.ИнгээдБ*********** нь огт эргэж ирээгүй тул би зөвтгөж чадаагүй. Би Батпүрэвийг өмнө нь огт таньдаггүй байсан, одоо харин маргаан гарснаас хойш мэддэг болсон.
10.5.Нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэгчийн гэрээ, гэрчилгээний хуулбар болон анх Х.Б***********-д газар эзэмшүүлсэн захирамж зэргийг үзэхэд Х.Б***********-д М*********** сумын Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/58 дугаар захирамжийн хавсралтын 18 дугаарт Хашхүүгийн Болормаад Ц***********-д 4000 м.кв газар хадлангийн талбайн зориулалтаар эзэмшүүлсэн байх бөгөөд харин газар эзэмших гэрээ гэрчилгээ дээр нь 16398 м.кв газар хадлангийн талбайн зориулалтаар гэж бичсэн байна.
10.6.Тэгэхээр Х.Б*********** нэгэнт 2018 оны А/58 дугаар захирамжийн дагуу кадастрын зургаа зөвтгүүлэхээр хүсэлт гаргасан тул зөвтгөж өгөхийг зөвшөөрч байна.
10.7.Харин эзэмшил газрын байршлыг өөрчлөхөд Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4 Иргэнд энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнд багтаан эзэмшүүлэх газрын дээд хэмжээ, байршлыг хүн амын нягтрал, газрын нөөцийг харгалзан тухайн сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтоож болно гэж зааснаар Х. Б***********-ийн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар байршлыг нь өөрчлүүлэхээр оруулсан боловч санал нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дээр дэмжигдээгүй байсан, энэ талаар М*********** сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэмдэглэл байгаа байх, би Х.Б***********-д туслах гээд л уул нь байршил өөрчлөхөд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар шийдэх юм байна гэдгийг тайлбарлаж зөвлөсөн.
10.8.Мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.10-т Эзэмшил газрын хэмжээ, байршлыг дараах тохиолдолд өөрчилж болно гээд байршил өөрчлөх 8 тохиолдлыг хуулиар заасан байх бөгөөд Х. Б***********-ийн газар нь энэ 8 тохиолдлын алинд нь ч хамаарахгүй байх тул байршлыг өөрчилж программд оруулж болохгүй байгаа бөгөөд би өөрчлөхгүй, алдааг засахгүй гэсэндээ программд оруулахгүй байгаа юм биш гэдгийг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй байна.
10.9.Иргэн Цэнд-Аюушийн Б***********-т хууль тогтоомжид заасны дагуу газрын гэрээ гэрчилгээ олгосон тул нэхэмжлэгчийн гаргаж байгаа нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Гаргаж байгаа нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
10.10.Ц.Б*********** нь Т.Б***********-с газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэн авч байгаа гэж гэрчилгээ авчирч өгсөн. Газрын мэдээллийн санд нөхөн бүрдүүлэлт хийх хугацаа дуусаж байсан учир яаран мэдээллийг бүртгэсэн. М*********** сумын Засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 206 дугаар Газар эзэмшүүлэх, ашиглуулах тухай захирамжийн 2 дугаар хавсралтын 25 дугаарт газар эзэмшүүлсэн захирамжийг хүчингүй болгож Ц.Б***********-т газар эзэмших эрхийн хугацаа сунгаж байгаа гэж бичсэн нь техникийн шинжтэй алдаа. Өмнөх захирамжийн загвар дээр бичиж хуулж тавихдаа алдаа гаргасан байна.
10.11.Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д газрыг Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад 15-60 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж болно гэж заасан тул Т.Б*********** нь 2005 оны 07 дугаар сарын 21-нээс эхлэн 15 жилийн хугацаатай газар эзэмших эрхтэй, Т.Б***********-ийн газар ашиглах эрхийн гэрчилгээнд хугацаа 15 жил гэж байгаа, Т.Б***********-ийн газар эзэмших эрхийг Ц.Б***********-т хуулийн дагуу шилжүүлсэн гэжээ.
11.Хариуцагч Хөвсгөл аймгийн М*********** сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г*********** шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа
11.1.Иргэн Х*******-ийн Б***********-ийн хашаа барьсан Г*********** ХХК-ийн үйлдсэн кадастрын зураг 27945.1 м2 газар нь Дэлгэрмөрөн голын онцгой болон энгийн хамгаалалтын бүсэд орсон.
11.2.Иргэн Ц.Б***********-ийн хүнсний ногоо тарьж буй Г*********** ХХК-ийн үйлдсэн кадастрын зураг 25382 м2 газар нь Дэлгэрмөрөнголын онцгой хамгаалалтын бүсэд орсон.
11.3.Иргэн Х*******-ийн Б***********-ийн кадастрын зураг болох 16398 м2 газар Дэлгэрмөрөн голын онцгой хамгаалалтын бүсэд орсон. Иргэн Ц.Б***********-ийн кадастрын зураг болох 19000 м2 газар Дэлгэрмөрөнголын онцгой хамгаалалтын бүсэд орсон.
11.4.Иргэн Х.Б***********-д олгохдоо хээрийн судалгаа хийсэн эсэх нь тодруулах боломжгүй, тухайн үед ажил хариуцаж байсан газрын даамал нь байхгүй, Хөвсгөл аймагт байдаггүй, тодруулах боломжгүй байна. Иргэн Х.Б***********-д газар олгохдоо эргэлтийн цэг хүлээлгэн өгсөн акт байхгүй байна.
11.5.Иргэн Т.Б***********-ийн 2005 онд олгосон газрыг сунгасан эрх зүйн акт байхгүй. Иргэн Т.Б***********-ийн 2005 онд олгосон манай мэдээллийн санд байхгүй байна.
11.6.Иргэн Х. Б***********-ийн газрыг тухайн үед олгохдоо мэдээллийн санд уулын орой дээр олгосон байна. Иргэн Ц.Б***********-ийн газар нь голын хамгаалалтын бүсэд олгогдсон. Тухайн газрыг мэдээллийн санд газрын даамлын зүгээс зөөж зөөвөрлөж ондоо газар тавих боломжгүй. Иргэн Ц.Б***********-т 2009 онд газар эзэмшүүлсэн Засаг даргын захирамж байхгүй болно.
11.7.Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д газрыг Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад 15-60 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж болно гэж заасан тул Т.Б*********** нь 2005 оны 07 дугаар сарын 21-нээс эхлэн 15 жилийн хугацаатай газар эзэмших эрхтэй, Т.Б***********-ийн газар ашиглах эрхийн гэрчилгээнд хугацаа 15 жил гэж байгаа, Т.Б***********-ийн газар эзэмших эрхийг Ц.Б***********-т хуулийн дагуу шилжүүлсэн.
11.8.Манай аймагт бэлчээрийн газрыг ашиглуулах гэрээ байгуулсан тохиолдолд байхгүй. Иргэн Х.Б*********** М*********** сумын Засаг даргатай бэлчээр ашиглах гэрээ байгуулаагүй. М*********** сумын нутаг дэвсгэрт бэлчээрийн газар байхгүй.
12.Хариуцагчийн өмгөөлөгч Д.Уртбаяр шүүх хуралдаанд тайлбарлахдаа:
12.1.Өнөөдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжилсэн төлөөлөгчийн өмгөөлөгчөөр оролцож дараах дүгнэлтийг гаргаж байна. Нэхэмжлэгч талаас тухайн гаргасан 136 дугаартай захиргааны акт нь илт хууль бус байна. Тийм учраас хууль бус болохыг тогтоож өгөөч гэж байна.
12.2Нэгдүгээрт утга найруулгын илэрхий алдаатай байна гээд дараа нь иргэн, хуулийн этгээдийн ашиг сонирхолд халдаад байна гэж байна.
12.3.Нэхэмжлэгч талд шүүх хуралдаан түрүүн эхлэхэд хэлсэн. Нэхэмжлэгч нь би нэхэмжлэгч юм аа гэдгээ тодорхойлж чадахгүй байна гэж үзэж байна.
12.4.М*********** сум дээр байгаа нэг ажилтнаас мэдүүлэг авсан. Малын бэлчээрийг энэ хүн ингэж тогтоогоод мал нь бэлчиж болно гэсэн гээд байна. Энэ хүн өнөөдөр шийдвэр гаргадаг этгээд биш.
12.5.Байгаль орчин, ногоон хөгжил аялал жуулчлалын сайд, Барилга, хот байгуулалтын сайдын 2015 А/230/27 дугаартай хамтарсан тушаалын хавсралтаар усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам гээд тогтоож өгсөн.
12.6.Энэ журмын 3.10-д нэхэмжлэгчийн амьдраад байгаа газар мал бэлчээх, мал аж ахуй эрхлэхийг хориглоно гээд бүр журамлачихсан. Үүнийг нь улсын бүртгэлийн нэгдсэн бүртгэлийн 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 3540 гэсэн дугаарт бүртгээд эрх зүйн акт болгочихсон ийм акт байгаа юм.
12.7.М*********** сумын нэг ажилтан ирээд гэрчийн мэдүүлэг өгөхөөр малыг 3000 метрт бэлчээнэ. Энэ нь таны эрх ашгийг зөрчиж байна гэж тайлбарлаад байгаа нь хуульд нийцэхгүй байна гэж үзэж байна.
12.8.Өнөөдөр нэхэмжлэгч тал манайх малчин өрх юм аа гэдэг байдлаа нотолж чадахгүй байгаа учраас энэ хүний эрх ашгийг зөрчөөд байгаа, энэ захиргааны актыг хууль бус юм гээд тогтоолгох гээд байгаа байдал тогтоогдохгүй байна гэж үзэж байна.
12.9.Захиргааны хэргийн анхан шатын шүүх тодорхой хэмжээнд шалгах ажиллагааг явуулсан. Өнөөдөр шүүх шинжилгээний байгууллагын дүгнэлтээр газрын гэрчилгээг зассан, 1-ийн тоог тавьчихсан байна гэж байгаа юм.
12.10.Тэр дүгнэлт дээр хэдий хугацаанд засварлагдсан нь тодорхой бус байна. Үүнийг тогтоох боломжгүй гэж байгаа юм. Яг одоо харьцуулан шинжилсэнгүй. Тэгэхээр шүүх шийдвэр гаргахдаа анхаарч үзээсэй гэдгийг бас хэлэх байна.
12.11.Газрын тухай хуульд хадлангийн талбай, бэлчээрийн талбайг ашиглахдаа тодорхой хэмжээнд жил бүр тогтоосон хугацаа байгаа. Тэр хугацаанд зохицуулаад ажиллах талаар гэрээ байгуулсан асуудал байхгүй байна. Ийм учир шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүсэлтийг нь хэрэгсэхгүй болгож өгөөч гэсэн саналыг гаргаж байна гэв.
13.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ц.Б*********** шүүхэд ирүүлсэн тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа
13.1.Миний бие Ц.Б*********** нь 2005 оны 07 дугаар сарын 31-ний өдөр тухайн үеийн Засаг дарга болох н.Пунцагбалжирын захирамжтай иргэн Т.Б*********** гэдэг хүний төмс хүнсний ногооны чиглэлээр ашиглах 15 жилийн хугацаатай газрыг худалдан авсан.
13.2.Газрын хугацаа сунгах шаардлагатай байсан тул 2023 онд хугацааг нь 15 жилийн сунгах хүсэлтийг М*********** сумын газрын даамал н.Нарантуяад гаргасан. Тухайн газар нь кадастрын зураг дээр Х. Б***********-ийн газартай давхцалгүй байгаа. Т.Б*********** гэж хүний газар эзэмших эрхийн гэрчилгээ М*********** сумын газрын албанд эрх хувиараа бий гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь;
14.Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгч Х. Б***********-ийн М*********** сумын Засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 206 дугаартай захирамжийг үндэслэж Ц.Б***********-т М*********** сумын Э*********** багийн Ц*********** гэх газар нэгж талбарын дугаар бүхий 19000 м2 төмс, хүнсний ногоо, усалгаатай тариалангийн зориулалттай газар эзэмшүүлэх гэрчилгээг илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, М*********** сумын Засаг даргын 2018 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн А/58 дугаартай захирамжаар Х.Б***********-д газар эзэмших эрх олгох, газрыг кадастрын зураглалыг өөрчлөх, зөвтгөх, зөвтгөхгүй байгаа Хөвсгөл аймгийн М*********** сумын Засаг даргын Тамгын газрын газрын даамлын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, кадастрын мэдээллийн санд зөвтгөж оруулахыг Хөвсгөл аймгийн М*********** сумын Засаг даргын Тамгын газрын газрын даамалд даалгах тухай шаардлагаас татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Хөвсгөл аймгийн М*********** сумын Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/136 дугаартай газар эзэмших гэрчилгээний хугацаа сунгах тухай захирамжийн хавсралтын 5-д бичигдсэн Ц.Б***********-т төмс, хүнсний ногооны усалгаатай тариаланд зориулагдсан газар эзэмших эрхийн гэрчилгээ сунгах гэх заалтыг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа, хөөн хэлэлцэх хугацааны талаар
15.Нэхэмжлэгч Х.Б*********** нь Хөвсгөл аймгийн М*********** сумын *********** багийн нутаг Ц*********** гэх газарт эзэмшиж буй хадлангийн зориулалттай нэгж талбарын *********** дугаартай 16398 м2 газрын эзэмших эрх зөрчигдөж байгаа талаар Хөвсгөл аймгийн Засаг даргад хандаж, аймгийн Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 01/479 тоот албан бичгээр ... шүүх байгууллагад хандаж шийдвэрлүүлнэ үү гэсэн хариу өгчээ.
16.Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно гэж заасан тул Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд зааснаар урьдчилан шийдвэрлүүлэх журмыг хангасан гэж үзлээ.
17.Хөвсгөл аймгийн М*********** сумын Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/136 дугаартай газар эзэмших гэрчилгээний хугацаа сунгах тухай захирамжийн хавсралтын 5-д бичигдсэн Ц.Б***********-т төмс, хүнсний ногооны усалгаатай тариаланд зориулагдсан газар эзэмших эрхийн гэрчилгээ сунгах гэх заалтыг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага гаргасан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д Захиргааны байгууллагын гаргасан захиргааны акт, байгуулсан захиргааны гэрээ илт хууль бус болох, эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоох болон захиргааны хэм хэмжээний акттай холбоотой нэхэмжлэлд энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацаа үл хамаарна. гэж зааснаар хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй.
Маргааны зүйл, үйл баримтын талаар
18.Нэхэмжлэгч Х.Б*********** хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өвөлжөө, хаваржааны бэлчээрийн газарт давхцуулан, хууль зөрчиж Дэлгэрмөрөнголын онцгой хамгаалалтын бүсэд Ц.Б***********-т газар эзэмших эрх олгож байгаа нь миний мал маллаж амьдрал ахуйгаа залгах эрхийг зөрчиж байна гэсэн агуулгаар маргасан.
19.Нэхэмжлэгч Х.Б*********** нь Хөвсгөл аймгийн М*********** сумын Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн А/142 тоот захирамжаар М*********** сумын *********** баг буюу Э*********** багийн Ц***********-д 500 м2 өвөлжөө, хаваржааны газар эзэмшдэг болох нь хэрэгт авагдсан *********** тоот газар эзэмших эрхийн гэрчилгээ, *********** тоот Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ-гээр нотлогдож байна.
20.Хөвсгөл аймгийн М*********** сумын *********** баг буюу Жилчиг багийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 10/113 тоот албан бичгээр Х.Б*********** 2024 оны мал тооллогоор үхэр-14, хонь-29, ямаа-21, нийт 64 толгой мал тоолуулсан гэжээ. /хэргийн 3 дахь хавтасны 91 дүгээр хуудас/
21.Цэнд-Аюушийн Б***********-т М*********** сумын Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/136 тоот захирамжийг үндэслэн Хөвсгөл аймгийн М*********** сумын *********** баг буюу Э*********** багт Ц*********** гэх газарт нэгж талбарын *********** дугаар бүхий 19000 м2 газрыг төмс, хүнсний ногооны усалгаатай тариалан зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, эрхийн улсын бүртгэлийн Э-*********** дугаар бүртгэсэн Иргэний газар эзэмших эрхийн дугаар гэрчилгээг 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр олгосныг /Хэргийн 1 дэх хавтасны 218 дугаар хуудас/ нэхэмжлэгч Х.Б*********** илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага гаргасан.
Нэхэмжлэл гаргах эрхийн талаар
22.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д "малчин" гэж мал аж ахуй эрхэлж үндсэн орлогоо олдог иргэнийг ойлгохоор, Малчны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д "мал аж ахуйн зохистой дадал" гэж бэлчээрийг хамгаалах, мал маллагаа, малын эрүүл мэнд, үүлдэр угсаа, ашиг шим, түүхий эдийн чанар, аюулгүй байдлыг хангах арга барил, үйл ажиллагааг ойлгохоор, Малын генетик нөөцийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д "мал" гэж уламжлагдан маллаж ирсэн таван хошуу малыг ойлгохоор, 8 дугаар зүйлийн 8.3-т Малын генетик нөөцийг ашиглахад малчин, мал бүхий этгээд, хуулийн этгээд дараахь эрх эдэлнэ: ... 8.3.6.бэлчээр, ус, хужир марааг зөв зохистой ашиглах, 14 дүгээр зүйлийн 14.1-д Мал хамгаалах талаар малчин, ... дараахь үүрэг хүлээнэ: 14.1.1.бүс нутгийн онцлогийг харгалзан өвөлжих, хаваржих бэлчээрийн малд зориулж хадлан тэжээл бэлтгэх, ус, хашаа байраар хангах, малыг байгалийн эрсдэлээс хамгаалах нөхцөлийг бүрдүүлэх гэж заасан тул Х.Б*********** нь өөрийнх нь өвөлжөө, хаваржааных нь ойролцоо газар эзэмших эрх олгосон захиргааны актын талаар нэхэмжлэл гаргах эрхтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн зарим шаардлагаас татгалзсан талаар
23.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ: 20.1.1. ...нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах ..., 66 дугаар зүйлийн 66.1-д Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно гэж заасан.
24.Иймд Х.Б*********** нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад М*********** сумын Засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 206 дугаартай захирамжийг үндэслэж Ц.Б***********-т М*********** сумын Э*********** багийн Ц*********** гэх газар нэгж талбарын дугаар бүхий 19000 м2 төмс, хүнсний ногоо, усалгаатай тариалангийн зориулалттай газар эзэмшүүлэх гэрчилгээг илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, М*********** сумын Засаг даргын 2018 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн А/58 дугаартай захирамжаар Х.Б***********-д газар эзэмших эрх олгох, газрыг кадастрын зураглалыг өөрчлөх, зөвтгөх, зөвтгөхгүй байгаа Хөвсгөл аймгийн М*********** сумын Засаг даргын Тамгын газрын газрын даамлын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, кадастрын мэдээллийн санд зөвтгөж оруулахыг Хөвсгөл аймгийн М*********** сумын Засаг даргын Тамгын газрын газрын даамалд даалгах тухай шаардлагаасаа тус тус татгалзсаныг баталж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
25.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй гэж заасныг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож
шийдвэрлэсэн үндэслэлийн талаар
26.Нэхэмжлэгч Х.Б*********** Хөвсгөл аймгийн М*********** сумын Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/136 дугаартай газар эзэмших гэрчилгээний хугацаа сунгах тухай захирамжийн хавсралтын 5-д бичигдсэн Ц.Б***********-т төмс, хүнсний ногооны усалгаатай тариаланд зориулагдсан газар эзэмших эрхийн гэрчилгээ сунгах гэх заалтыг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагаа дэмжиж буй.
27.Хөвсгөл аймгийн М*********** сумын Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/136 дугаартай газар эзэмших гэрчилгээний хугацаа сунгах тухай захирамжийн хавсралтын 5-д иргэний овог, нэр, регистр: Ц.Б*********** (РА*********** ), нэгж талбарын дугаар: *********** , байршил: *********** баг Ц*********** , газрын хэмжээ: 19000, эзэмших хугацаа: 15, зориулалт: Төмс, хүнсний ногооны усалгаатай тариалан, хүчингүй болгож буй захирамжийн дугаар: Сумын Засаг даргын 2009.12.31-ний өдрийн 206 дугаар захирамжийн 25 дахь заалт, тайлбар: Газар эзэмших эрхийн хугацаа сунгах гэжээ. Хэргийн 1 дэх хавтасны 220 дугаар хуудас
28.Хөвсгөл аймгийн М*********** сумын Засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 206 дугаар Газар эзэмшүүлэх, ашиглуулах тухай захирамжийн 2 дугаар хавсралтын 25 дугаарт Г.У***********-д *********** баг Х*********** чиглэлд 2300 м2 газрыг 15 жилийн хугацаатай төмс, хүнсний ногоо тариалах зориулалтаар эзэмшүүлжээ.
29.Хариуцагч Г.Н*********** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Ц.Б*********** нь Т.Б***********-с газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэн авч байгаа гэж гэрчилгээ авчирч өгсөн. Газрын мэдээллийн санд нөхөн бүрдүүлэлт хийх хугацаа дуусаж байсан учир яаран мэдээллийг бүртгэсэн. М*********** сумын Засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 206 дугаар Газар эзэмшүүлэх, ашиглуулах тухай захирамжийн 2 дугаар хавсралтын 25 дугаарт Г.У***********-д газар эзэмшүүлсэн захирамжийг хүчингүй болгож Ц.Б***********-т газар эзэмших эрхийн хугацаа сунгаж байгаа гэж бичсэн нь техникийн шинжтэй алдаа. Өмнөх захирамжийн загвар дээр бичиж хуулж тавихдаа алдаа гаргасан байна гэв.
30.Хөвсгөл аймгийн М*********** сумын Засаг даргын 2005 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 120 дугаар захирамжийн хавсралт 1-ийн 3 дугаарт Хүнсний ногоо тариалах зориулалтаар Э***********-ийн булангийн доод хэсэгт Б**********-д 0,4 га 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ. /Хэргийн 2 дахь хавтасны 26-27 дугаар хуудас/
31.Улмаар 2006 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Хөвсгөл аймгийн М*********** сумын Засаг даргын 2005 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 120 дугаар шийдвэрийг үндэслэн М*********** сумын газрын асуудал хариуцсан албан тушаалтан Б.О*********** , М*********** сумын 6 дугаар багийн 24 дүгээр гудамжны 4 тоотод оршин суух Т.Б*********** нар ногоо тарих зориулалтаар 1 га газрыг Э***********-ийн Ц.О***********-ын доод талд гэсэн байршилд 2005 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 2010 оны 07 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл хугацаагаар ашиглуулахаар улсын бүртгэлийн ************* дугаартай Иргэний газар ашиглах гэрээ байгуулжээ. /Хэргийн 2 дахь хавтасны 12 дугаар хуудас/
32.Хариуцагч аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Иргэн Т.Б***********-ийн 2005 онд олгосон газрыг сунгасан эрх зүйн акт байхгүй. Иргэн Т.Б*************-ийн 2005 онд олгосон газар манай мэдээллийн санд байхгүй /хэргийн 2 дахь хавтасны 32-33 дугаар хуудас/ гэх тайлбар, гэрч Т.Б***********-ийн Засаг дарга газар эзэмших хугацааг тэдэн жил гэж хэлээгүй. Хэдэн жилийн хугацаатай газар эзэмшиж, ашиглах эрхтэй гэдгийг мэдэхгүй. Ц.Б***********-т газар эзэмших эрхийн гэрчилгээгээ шилжүүлэн өгөх үед газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа хүчинтэй байсан эсэхийг мэдэхгүй гэх мэдүүлэг, Хөвсгөл аймгийн М*********** сумын Засаг даргын 2005 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 120 дугаар захирамжийн хавсралт 1-ийн 3 дугаарт Хүнсний ногоо тариалах зориулалтаар Э***********-ийн булангийн доод хэсэгт Б**********-д 0,4 га 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр, /хэргийн 2 дахь хавтасны 26-27 дугаар хуудас/, 2006 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн улсын бүртгэлийн ************* дугаартай Иргэний газар ашиглах гэрээ-нд 2005 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 2010 оны 07 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл хугацаагаар газар ашиглуулахаар заасан /хэргийн 2 дахь хавтасны 12 дугаар хуудас/ зэргээс үзэхэд Т.Б***********-ийн газар ашиглах эрхийн хугацаа 2010 оны 07 дугаар сарын 21-ний өдөр дуусгавар болжээ.
33.Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д газрыг Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад 15-60 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж болно гэж заасан тул Т.Б*********** нь 2005 оны 07 дугаар сарын 21-нээс эхлэн 15 жилийн хугацаатай газар эзэмших эрхтэй, Т.Б***********-ийн газар ашиглах эрхийн гэрчилгээнд хугацаа 15 жил гэж байгаа, Т.Б***********-ийн газар эзэмших эрхийг Ц.Б***********-т хуулийн дагуу шилжүүлсэн гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна.
34.Тодруулбал, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-т Сумын Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: ... 21.4.3.энэ хуулийн 21.3.2-т зааснаас бусад газрыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах, 33 дугаар зүйлийн 33.1.1-д энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан ... газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу аймаг, сум, нийслэлийн Засаг дарга гаргана, 34 дүгээр зүйлийн 34.6-д Газар эзэмших гэрээнд дараахь зүйлийг тусгана: ... 34.6.5.газар эзэмшүүлэх хугацаа гэж заасан.
35.Хөвсгөл аймгийн М*********** сумын Засаг даргын 2005 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 120 дугаар захирамжид Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийг үндэслэсэн байх ба Т.Б**********-д 0,4 га газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна.
36.Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т зааснаар илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна. Харин илт хууль бусад хамаарахгүй алдаатай захиргааны акт эрх зүйн үйлчлэлтэй байдаг онцлогтой тул М*********** сумын Засаг даргын 2005 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 120 дугаар захирамжид газар эзэмших эрхийн хугацааг 5 жилийн хугацаатай олгосон нь эрх зүйн үйлчлэлтэй захиргааны акт болно.
37.Хөвсгөл аймаг дахь Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 26 дугаартай шинжээчийн дүгнэлтийн 2-т Т.Б********-н ************* дугаартай газар ашиглах эрхийн гэрчилгээний 15 жилийн хугацаатай гэх бичвэрийн 1-ийн тоо нь уг баримт дээрх бусад 1-ийн тоотой тохирохгүй байна /хэргийн 3 дахь хавтасны 171-172 дугаар хуудас/, Хөвсгөл аймгийн М*********** сумын Засаг даргын 2005 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 120 дугаар захирамжид Т.Б**********-д 0,4 га газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн, 2006 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн улсын бүртгэлийн ************* дугаартай Иргэний газар ашиглах гэрээ-нд 2005 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 2010 оны 07 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл хугацаагаар газар ашиглуулахаар заасан /хэргийн 2 дахь хавтасны 12 дугаар хуудас/ зэргээс үзэхэд Т.Б***********-ийн газар эзэмших эрхийн хугацаа 2010 оны 07 дугаар сарын 21-ний өдөр дуусгавар болсон. Газар эзэмших эрхийн хугацаа дуусгавар болоод 13 жил өнгөрсний хойно Т.Б***********-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг Ц.Б***********-т шилжүүлэх боломжгүй.
38.Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6-д Газар эзэмших гэрээнд дараахь зүйлийг тусгана: ... 34.6.5.газар эзэмшүүлэх хугацаа, 34.8-д Газар эзэмших гэрээ нь эрхийн гэрчилгээний хамт хүчин төгөлдөр байх бөгөөд гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэнэ, 35 дугаар зүйлийн 35.1-д Газар эзэмшигч дараахь эрхтэй: ... 35.1.4.газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгөөр эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх, 38 дугаар зүйлийн 38.3-т Аймаг, сумын Засаг дарга, ... газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авч дараахь зүйлүүдийг тодруулна: 38.3.2.шилжүүлэхийг хүссэн эрхийн гэрчилгээ нь хүчин төгөлдөр эсэх гэж заасан бөгөөд газар эзэмших эрхийн хугацаа дуусгавар болж эрхийн гэрчилгээ хүчин төгөлдөр бус болсон байх тул Т.Б***********-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг Ц.Б***********-т шилжүүлсэн, М*********** сумын Засаг даргын Хөвсгөл аймгийн М*********** сумын Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/136 дугаартай газар эзэмших гэрчилгээний хугацаа сунгах тухай захирамжийн хавсралтын 5-д техникийн шинжтэй алдаа гаргасан гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н***********-ийн тайлбар үндэслэлгүй.
39.Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6-д Усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс болон ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах, эзэмшүүлэхийг хориглоно гэж заасныг зөрчиж Ц.Б***********-т газар эзэмших эрх олгосон болох нь Д***********-д голын сав газрын захиргааны 2024 оны *********** сарын 08-ны өдрийн 108 тоот албан бичиг ... 2.Иргэн Ц.Б***********-ийн хүнсний ногоо тариалж буй Г*********** ХХК-ийн инженер Б.А********-н үйлдсэн кадастрын зураг 25382.0 квадрат метр талбай, газрын мэдээллийн санд бүртгэгдсэн 19000 квадрат метр 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хэвлэсэн кадастрын зураг бүхий талбай нь Дэлгэрмөрөнголын онцгой хамгаалалттай бүстэй 100 хувь давхцалтай байна /хэргийн 2 дахь хавтасны 21-23 дугаар хуудас/ гэснээр нотлогдож байна.
40.Ц.Б***********-т М*********** сумын Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/136 тоот захирамжийг үндэслэн Хөвсгөл аймгийн М*********** сумын *********** баг буюу Э*********** багт Ц*********** гэх газарт нэгж талбарын *********** дугаар бүхий 19000 м2 газрыг төмс, хүнсний ногооны усалгаатай тариалан зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, Иргэний газар эзэмших эрхийн *********** дугаар гэрчилгээ 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр олгосон /хэргийн 1 дэх хавтасны 218 дугаар хуудас/ нь буруу байна.
41.Гэсэн хэдий ч нэхэмжлэгч Х. Б***********-ийн М*********** сумын Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/136 дугаартай газар эзэмших гэрчилгээний хугацаа сунгах тухай захирамжийн хавсралтын 5-д бичигдсэн Ц.Б***********-т төмс, хүнсний ногооны усалгаатай тариаланд зориулагдсан газар эзэмших эрхийн гэрчилгээ сунгах гэх заалтыг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй гэж шүүх үзлээ.
42.Хөвсгөл аймгийн М*********** сумын *********** багийн иргэн Х.Болормаа, М*********** сумын *********** багийн нутаг дэвсгэрт өвөлжөө, хаваржааны 500 м2 газар эзэмшдэг, тодорхой тооны малтай болох нь хэрэгт авагдсан *********** дугаар Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ /хэргийн 3 дахь хавтасны 31 дүгээр хуудас/, 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн *********** дугаар Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ /хэргийн 3 дахь хавтасны 32-33 дугаар хуудас/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаагаар /хэргийн 3 дахь хавтасны 71 дүгээр хуудас/ тус тус нотлогдож байна.
43.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д "малчин" гэж мал аж ахуй эрхэлж үндсэн орлогоо олдог иргэнийг ойлгохоор заасан тул Х.Болормааг малчин гэж үзэв.
44.Малчны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д "мал аж ахуйн зохистой дадал" гэж бэлчээрийг хамгаалах, мал маллагаа, малын эрүүл мэнд, үүлдэр угсаа, ашиг шим, түүхий эдийн чанар, аюулгүй байдлыг хангах арга барил, үйл ажиллагааг ойлгохоор, Малын генетик нөөцийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д "мал" гэж уламжлагдан маллаж ирсэн таван хошуу малыг ойлгохоор, 8 дугаар зүйлийн 8.3-т Малын генетик нөөцийг ашиглахад малчин, мал бүхий этгээд, хуулийн этгээд дараахь эрх эдэлнэ: ... 8.3.6.бэлчээр, ус, хужир марааг зөв зохистой ашиглах, 14 дүгээр зүйлийн 14.1-д Мал хамгаалах талаар малчин, ... дараахь үүрэг хүлээнэ: 14.1.1.бүс нутгийн онцлогийг харгалзан өвөлжих, хаваржих бэлчээрийн малд зориулж хадлан тэжээл бэлтгэх, ус, хашаа байраар хангах, малыг байгалийн эрсдэлээс хамгаалах нөхцөлийг бүрдүүлэх гэж заасан.
45.Иймд нэхэмжлэгч Х.Б*********** малчин хүний хувьд өөрийнх нь эзэмшлийн өвөлжөө, хаваржааны ойролцоо газар эзэмших эрх олгосон захиргааны актын талаар нэхэмжлэл гаргах эрхтэй боловч түүний бэлчээр ашиглах эрхийг нь зөрчсөн гэж үзэх боломжгүй байна.
46.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д Энэ хуулийн зорилт нь хүн, ...-ээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, ... эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ... гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино, 3 дугаар зүйлийн 3.1-д Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно: ... 3.1.3."нэхэмжлэл" гэж хүн, ...-ээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, ... эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар ... захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг гэж заасан бөгөөд захиргааны хэргийн шүүх нэхэмжлэгчийн субьектив эрхийг хамгаалдаг онцлогтой.
47.Субьектив эрх гэдэг нь хууль буюу хэм хэмжээний актад шууд заасан эсхүл тэдгээрийн үндсэн дээр олж авч болох эрх мэдэл буюу боломж юм.
48.Газрын тухай хууль /2022 оны 04 дүгээр сарын 22 болон 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулж, өөрчлөн найруулахаас өмнө/-ийн 3 дугаар зүйлийн 3.1-д Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно: ... 3.1.6.бэлчээр гэж мал, амьтан бэлчээх зориулалттай байгалийн болон таримал ургамлын нөмрөг бүхий хөдөө аж ахуйн газарт хамааруулсан газрыг, 20 дугаар зүйлийн 20.1-д Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал газрын харилцааны талаар дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 20.1.6.тухайн орон нутгийн онцлогт тохируулж, бэлчээрийг зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх журмыг батлах, 52 дугаар зүйлийн 52.2-т Зуслан, намаржаа болон отрын бэлчээрийг баг, хот айлаар хуваарилж нийтээр ашиглана. Тухайн жилийн бэлчээрийн гарц, иргэдийн саналыг харгалзан өвөлжөө, хаваржааны бэлчээрийг малаас чөлөөлөх, мал оруулах хугацааг сум, дүүргийн Засаг дарга тогтоож, баг, хорооны Засаг дарга, иргэд мөрдөж хэрэгжүүлнэ. Өвөлжөө, хаваржааны тодорхой нутаг бэлчээрийг талхлагдахаас хамгаалах, нөхөн сэргээх зорилгоор тухайн бүс нутгийн онцлог, бэлчээр ашиглаж ирсэн уламжлал, газрын даац, чадавхийг харгалзан, багийн иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн сумын Засаг дарга малчдад болзол, гэрээний дагуу хэсэг бүлгээр ашиглуулж болно, 52.4-т Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь байгаль орчин, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан нутаг дэвсгэртээ бэлчээрийн болон суурин мал маллагааны бүс нутгийг тогтоож болно, 52.6-д Энэ хуулийн 52.1-д заасан ерөнхий хуваарь, 52.4, 52.5-д заасан газрын хэмжээ болон уг газрыг ашиглуулахтай холбогдсон журмыг тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно гэж тус тус заасан.
49.Хөвсгөл аймгийн М*********** сумын Жилчиг багийн иргэдийн Нийтийн Хурлын зөвлөлийн 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 02 тоот албан бичигт сумын 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулахаар М*********** сумын Жилчиг *********** багийн иргэдийн Нийтийн Хурлаар бэлчээр ашиглалтын талаарх асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргаагүй болно гэжээ. /хэргийн 3 дахь хавтасны 67 дугаар хуудас/
50.Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.6, 52 дугаар зүйлийн 52.2, 52.6-д зааснаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бэлчээр ашиглалтын талаар журам батлах бүрэн эрхтэй бөгөөд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 03 дугаар Бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах журам батлах тухай тогтоол нь Монгол Улсын захиргааны хэм хэмжээний актын улсын бүртгэлд бүртгэгдэн хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.
51.Тус журмын Гурав-ын 3.2-т Өвөлжөө, хаваржааны бэлчээрийг сумын Засаг даргатай байгуулсан бэлчээр ашиглах гэрээний үндсэн дээр талуудын хүлээх үүргийн дагуу ашиглах ерөнхий зохицуулалтыг баримтална гэж заасан байна.
52.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У*********** , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г*********** ийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар Х.Б*********** М*********** сумын Засаг даргатай бэлчээр ашиглах гэрээ байгуулаагүй болох нь тогтоогдож байна.
53.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 03 дугаартай тогтоолоор батлагдсан Бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах журам-ын Гурав-ын 3.2, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.6, 52 дугаар зүйлийн 52.2-т заасны дагуу нэхэмжлэгч Х.Б*********** М*********** сумын Засаг даргатай бэлчээр ашиглах гэрээ байгуулаагүй тул түүний бэлчээрийн газартай Ц.Б***********-ийн М*********** сумын Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/136 дугаартай захирамжийн холбогдох хэсгээр эзэмшиж байгаа газар давхцалтай гэж үзэх боломжгүй. Нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй.
54.Шүүхийн үзлэгээр М*********** сумын Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/136 дугаартай захирамжийн холбогдох хэсгээр Ц.Б***********-ийн эзэмшиж байгаа газраас Х. Б***********-ийн өвөлжөө, хаваржааны газар хүртэл 500 метр зайтай болох нь тогтоогдсон.
55.Хэдийгээр гэрчийн мэдүүлгээр малын ойрын бэлчээр 3-5 км радиуст багтаж байгаа гэх боловч энэхүү хэмжээгээр бэлчээр ашиглах гэрээ байгуулаагүй, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагаас нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээний акт баталж бэлчээр ашиглах гэрээ байгуулахыг малчдаас шаардсан тул нэхэмжлэгчид субъект эрх үүсээгүй гэж үзсэн болно.
56.Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4-т Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журмыг байгаль орчны болон газрын харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлах бөгөөд энэ журмаар онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн зааг, бүсэд мөрдөх дэглэмийг тогтооно гэж заасан.
57.Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны А-230/127 дугаар хамтарсан тушаалын хавсралтаар баталсан Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөн журам-ын 2.5-д Онцгой хамгаалалтын бүсэд дор дурдсанаас бусад бүх төрлийн үйл ажиллагаа явуулахыг болон зуслан, суурьшлын бүс байгуулахыг хориглоно: 2.5.5.зөвхөн 2.3.1-2.3.3-д заасан газарт мал бэлчээх гэж заасан.
58.Мөн журмын 2.3-т Онцгой хамгаалалтын бүсийг дараах байдлаар тогтооно: 2.3.1.гол мөрний урсац бүрэлдэх эх хэсэгт түүний эргээс усны хагалбарын хил хүртэлх зайд; 2.3.2.гол М*********** , горхи, булаг, шандын эргээс 50 метрээс доошгүй зайд буюу түүнээс өргөн, намаг бүхий татамтай тохиолдолд нийт татмын хэмжээгээр өргөсгөж; 2.3.3.нуур, урсацын тохируулгатай усан сангийн эргээс 100 метрээс доошгүй зайд, гол М*********** дээр байгуулсан усан сангийн хувьд түүний эргээс тухайн гол мөрний онцгой хамгаалалтын бүсийн өргөнтэй тэнцүү хэмжээний зайд гэжээ.
59.Иймд Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын бүсэд мал бэлчээх боломжтой байна.
60.Х.Б*********** М*********** сумын Засаг даргатай бэлчээр ашиглах гэрээ байгуулсны дараа түүний бэлчээрт М*********** сумын Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/136 дугаар захирамжаар Ц.Б***********-ийн эзэмшиж байгаа газар давхцалтай болвол тухайн үед шүүхэд нэхэмжлэл гаргахад энэхүү шүүхийн шийдвэр саад болохгүйг дурдъя.
61.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн зарим шаардлагаасаа татгалзсан тул татгалзсан шаардлагад холбогдох баримтуудыг шүүх нотлох баримтаар үнэлээгүй, Хөвсгөл аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 2025/ШЦТ/124 дүгээр тогтоол хүчин төгөлдөр болоогүй тул шүүх шийдвэр гаргахдаа зөвхөн хэрэгт авагдсан баримт, хэргийн оролцогчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг үндэслэн шийдвэрлэсэн болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Х. Б***********-ийн Хөвсгөл аймгийн М*********** сумын Засаг дарга, М*********** сумын Засаг даргын Тамгын газрын газрын даамал нарт холбогдуулан гаргасан М*********** сумын Засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 206 дугаартай захирамжийг үндэслэж Ц.Б***********-т М*********** сумын Э*********** багийн Ц*********** гэх газар нэгж талбарын дугаар бүхий 19000 м2 төмс, хүнсний ногоо, усалгаатай тариалангийн зориулалттай газар эзэмшүүлэх гэрчилгээг илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, М*********** сумын Засаг даргын 2018 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн А/58 дугаартай захирамжаар Х.Б***********-д газар эзэмших эрх олгох, газрыг кадастрын зураглалыг өөрчлөх, зөвтгөх, зөвтгөхгүй байгаа Хөвсгөл аймгийн М*********** сумын Засаг даргын Тамгын газрын газрын даамлын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, кадастрын мэдээллийн санд зөвтгөж оруулахыг Хөвсгөл аймгийн М*********** сумын Засаг даргын Тамгын газрын газрын даамалд даалгах тухай шаардлагаасаа татгалзсан татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй, энэхүү шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад гомдол гаргах эрхгүй, шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг тус тус дурдсугай.
3.Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.4, 52.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Х. Б***********-ийн Хөвсгөл аймгийн М*********** сумын Засаг даргад холбогдуулан гаргасан Хөвсгөл аймгийн М*********** сумын Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/136 дугаартай газар эзэмших гэрчилгээний хугацаа сунгах тухай захирамжийн хавсралтын 5-д бичигдсэн Ц.Б***********-т төмс, хүнсний ногооны усалгаатай тариаланд зориулагдсан газар эзэмших эрхийн гэрчилгээ сунгах гэх заалтыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
5.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба энэхүү шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтыг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ГАНЧИМЭГ
,