Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 103/ШШ2025/00316

 

 

 

 

 

2025 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 103/ШШ2025/00316

 

Улаанбаатар хот

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн * дүгээр хороо, ******* ******* *, өөрийн байранд байрлах, ******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн * дүгээр хороо, ******* * дугаар гудамжны * тоотод оршин суух, ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 750,145 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч ******* банк ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: ******* банк нь З.******* ЗГ4705117271 тоот зээлийн гэрээ байгуулан 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 4,000,000 төгрөг, 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 2,000,000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 1,500,000 төгрөг, 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 4,470,000 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 3,000,000 төгрөгийн зээлийг тус тус 30 сарын хугацаатай, жилийн 16.8 хувийн хүүтэй зээлдүүлсэн ба зээлийн гэрээний үүрэгт нийт 18,775,842 төгрөгийг эргэн төлсөн байна. Иймд З.******* үндсэн зээл 516,035 төгрөг, зээлийн хүү 196,136 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 37,974 төгрөг нийт 750,145 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч З. нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* банк ХК-ийн нэхэмжилсэн 750,145 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Хариуцагч З. нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй, ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 750,145 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22,554 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 11,277 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч З.******* улсын тэмдэгтийн хураамж 11,277 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* банк ХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ