Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 305/ШШ2025/00272

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхтуяа би

нэхэмжлэгч: ******** аймгийн НДГ-н нэхэмжлэлтэй,

хариуцагч: “У” ХХК-д холбогдох

дутуу төлсөн нийгмийн даатгалын шимтгэл 3,911,000 төгрөгийн төлбөрийг гаргуулж нийгмийн даатгалын санд төлүүлэх тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: Дутуу төлсөн нийгмийн даатгалын шимтгэл 3,911,000 төгрөг гаргуулах тухай.

 2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Нэхэмжлэгч **** аймгийн НДГ нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “У” ХХК нь Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2, 32 дугаар зүйлийн 32.2.1, 32.2.2 дахь хэсгийг зөрчиж, нийгмийн даатгалын байцаагчийн зүгээс хуулиар олгогдсон эрх, үүргийн хүрээнд шимтгэлийн өр төлбөрөө барагдуулах талаар удаа дараа шаардлага тавьж, нийгмийн даатгалын улсын байцаагчийн албан шаардлага, мэдэгдэл хүргүүлж хуулийн хүрээнд ажиллаж ирсэн. Тус компани нь Нийгмийн даатгалын байгууллага, байцаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, улсын байцаагчийн албан шаардлагыг заасан хугацаанд барагдуулаагүй, хариу ирүүлээгүй зэрэг үйлдлийг удаа дараа гаргаж хуулийг хэрэгжүүлээгүй өнөөдрийг хүрсэн. “У” ХХК-аас дутуу төлсөн нийгмийн даатгалын шимтгэл 3,911,000 (гурван сая есөн зуун арван нэгэн мянга) төгрөгийн төлбөрийг гаргуулж нийгмийн даатгалын санд төлүүлэх гэжээ.

3. Хариуцагч “У” ХХК шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “У” ХХК-ийн нийгмийн даатгалын шимтгэлийн үлдэгдэл 3,911,000 (гурван сая есөн зуун арван нэгэн мянга) төгрөгийг 2025 онд төлөх график: 2025.06.30-нд 911,000 төгрөг, 2025.07.30-нд 1,000,000 төгрөг, 2025.08.30-нд 1,000,000 төгрөг, 2025.09.30-нд 1,000,000 төгрөг, нийт 3,911,000 төгрөг гэжээ.

4. ****** аймгийн НДГ шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: У ХХК-тай холбоотой дутуу төлөгдсөн нийгмийн даатгалын шимтгэлийн төлбөрийг гаргуулах нэхэмжлэлд хариуцагчаас төлбөр барагдуулах график гаргаж ирүүлснийг хүлээн зөвшөөрч байгааг үүгээр мэдэгдье гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.****** аймгийн НДГ-ын нэхэмжлэлтэй, “У” ХХК-д холбогдох дутуу төлсөн нийгмийн даатгалын шимтгэл 3,911,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт ...Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй, 26.3 дахь хэсэгт ...Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй гэж тус тус заажээ.

Хариуцагч “У” ХХК нь нийгмийн даатгалын шимтгэлийн үлдэгдэл 3,911,000 (гурван сая есөн зуун арван нэгэн мянга) төгрөгийг 2025.06.30-нд 911,000 төгрөг, 2025.07.30-нд 1,000,000 төгрөг, 2025.08.30-нд 1,000,000 төгрөг, 2025.09.30-нд 1,000,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч хариу тайлбар ирүүлснийг нэхэмжлэгч ******* аймгийн НДГ нь дутуу төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх хуваарийг хүлээн зөвшөөрсөн хүсэлтийг ирүүлж, харилцан тохиролцож эвлэрчээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлөх хуваарийн хувьд зохигч харилцан эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хуульд нийцсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь эрх зүйн үндэслэлтэй байна.

3. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар 3,911,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 77,526 төгрөгийн тал хувь 38,763 төгрөгийг хариуцагч “У” ХХК-иас гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.********* аймгийн НДГ-н нэхэмжлэлтэй, “У” ХХК-д холбогдох дутуу төлсөн нийгмийн даатгалын шимтгэл 3,911,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч “У” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлөх хугацааны хувьд 2025 оны 06 дугаар сарын 30-нд 911,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 30-нд 1,000,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 30-нд 1,000,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 30-нд 1,000,000 төгрөгийг тус тус хуваан төлөхөөр харилцан тохиролцож эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2 Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар 3,911,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 77,526 төгрөгийн тал хувь 38,763 төгрөгийг хариуцагч “У” ХХК-иас гаргуулж улсын орлогод оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                              Ч.МӨНХТУЯА