| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 103/2025/00348/И |
| Дугаар | 103/ШШ2025/00340 |
| Огноо | 2025-04-23 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 103/ШШ2025/00340
| 2025 оны 04 сарын 23 өдөр | Дугаар 103/ШШ2025/00340 | Улаанбаатар хот |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,
Нэхэмжлэгч: Багануур дүүргийн * дугаар хороо, ******* ** дугаар гудамжны * тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн * дугаар хороо, ** дүгээр байрны * тоотод оршин суух, ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 4,505,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч А.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдөр ням гаригт манай гэрт зээлдэгч С.******* нь ирж, бага охины сургуулийн төлбөр нь нэхэгдээд байна, Сүхбаатар аймаг руу очиж мал төхөөрч ирэх гэсэн чинь малдаа тариа тариулсан тул боломжгүй боллоо, сарын хугацаатай ямар ч хүүтэй хамаагүй мөнгө олж өгнө үү гэж өөрөө шахамдуулан өдөржин гуйж суусан. Тэгээд би ийш тийшээ залгаж 1 хүнээс 650,000 төгрөг олж данс руу нь шилжүүлсэн. Өөр хүнээс маргааш нь буюу 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 2,000,000 төгрөгийг тус тус 10 хувийн хүүтэй авч аман гэрээгээр зээлдүүлсэн. 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр зээл төлөх хугацаа болж, мөнгөө нэхсэн чинь байраа барьцаалж удахгүй мөнгөтэй болж төлнө гэж ярьсаар 2024 оны 12 дугаар сар дууслаа. Иймд аман гэрээний тохиролцооны дагуу 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдөр үндсэн зээл 2,650,000 төгрөг, зээлийн хүү 1,855,000 төгрөг нийт 4,505,000 төгрөгийг С.*******аас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч С.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие нь А.******* нэхэмжилсэн 4,505,000 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Хариуцагч С.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй, ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 4,505,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 87,030 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 43,515 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч С.*******аас улсын тэмдэгтийн хураамж 43,515 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.*******т олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ