Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 126/ШШ2025/0012

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа

бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Ганчимэг би Хөвсгөл аймгийн Засаг дарга, Хөвсгөл аймгийн Худалдан авах ажиллагааны газар, Уурын зуухны халаалтын тогоо 2 ширхэг тендер шалгаруулалтын Үнэлгээний хороонд холбогдох Б************** хязгаарлагдмал хариуцлагатай компани /цаашид ХХК гэх/-ийн тендерийг шаардлага хангахгүй гэж ЭХЯ/20240102069 дугаартай тендерт шалгаруулахаас татгалзаж, Ө************** ХХК-ийн тендерийг хамгийн сайн тендер гэж үнэлсэн Үнэлгээний хорооний 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 05 дугаар хурлын тэмдэглэлийг хүчингүй болгуулах, ЭХЯ/20240102069 дугаартай тендерт оролцсон Б************** ХХК-ийн материалыг дахин үнэлэн Б************** ХХК-ийг шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгосон зөвлөмж гаргахыг Тендер шалгаруулалтын үнэлгээний хороонд даалгах, Хөвсгөл аймгийн Худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 01/614 дугаар Ө************** ХХК-д Гэрээ байгуулах эрх олгосон" мэдэгдлийг хүчингүй болгуулах, Хөвсгөл аймгийн Худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 1/688 дугаартай Мэдэгдэл хүргүүлэх тухай татгалзсан шийдвэрийг хүчингүй болгож, ЭХЯ/20240102069 дугаартай Уурын зуухны халаалтын тогоо, 2 ширхэг /Хөвсгөл, И************** сум/ тендерт Б************** ХХК-ийг шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр гаргахыг Хөвсгөл аймгийн Худалдан авах ажиллагааны газарт даалгах, Хөвсгөл аймгийн Засаг дарга, Ө************** ХХК-ийн хооронд 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр байгуулагдсан УТ2503001143 тоот Уурын зуухны халаалтын тогоо, 2 ширхэг /Хөвсгөл И************** сум/ гэрээг хүчингүй болгуулах шаардлага бүхий Б************** ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б************** ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр зарласан Уурын зуухны халаалтын тогоо, 2 ширхэг /Хөвсгөл, И************** сум/ ЭХЯ/20240102069 дугаартай тендер шалгаруулалтад оролцсон.

Тус тендерийн хариуг Хөвсгөл аймгийн Худалдан авах ажиллагааны газар 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 01/579 тоот мэдэгдлээр манай компанийг 2024 онд 9 тендерт шалгарсан бөгөөд хэрэгжүүлж байгаа, хэрэгжүүлэх эрх авсан гэрээний талаарх мэдээллийг ирүүлээгүй нь тендерийн баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 18.1 дэх заалтыг хангаагүй байна гэх утгатай хариу өгсөн.

Үүний дагуу тендерийн материалтай танилцахад тус тендерт шалгаруулж гэрээ байгуулах эрх олгосон Ө************** ХХК-ийн тендерт ирүүлсэн материал шаардлага хангахгүй, харин манай компани шаардлага хангасан байсан тул Сангийн яаманд гомдол гаргаж, Сангийн яам гомдлыг хянан үзээд 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 03/10123 дугаар албан бичгээр ... Ө************** ХХК тендерийн ижил төстэй бараа нийлүүлсэн гэрээний мэдээлэлд 2020-2024 онд хэрэгжүүлсэн 29 гэрээний мэдээллийг ирүүлсэн байна.

Үүнээс тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 18.1-д заасан хугацаа болон төсөвт өртгийн 50 хувиас багагүй үнийн дүнтэй гэрээнд Илчит сансар ХХК-тай 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан 192,000,000.0 төгрөгийн үнийн дүнтэй КВР-2.0 мВт зуух-Зш, Утаа сорогч-3ш, Вентилятор-1ш худалдах, худалдан авах гэрээ, Киели жүйрик ХХК-тай 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан КВР-2.0 мВт, зуух-Зш, Утаа сорогч-2ш, Вентилятор-2ш худалдах, худалдан авах гэрээ хамаарч байх ба тус хоёр гэрээнд холбогдох гэрээ дүгнэсэн актыг хавсаргаж ирүүлээгүй байхад дээрх шаардлагад нийцсэн гэж хянан үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлгүй байна гээд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10.1 дэх хэсгийг үндэслэн захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгож, тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг үнэлгээний хороонд даалгасан.

Үнэлгээний хороо дахин үнэлгээ хийж, захиалагчаас 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 01/613 тоот мэдэгдлээр манай тендерийг хүлээлгэж өгсөн акт ирүүлээгүй гэж дахин татгалзсан.

Үүнийг мөн эс зөвшөөрч Сангийн яаманд гомдол гаргаж, Сангийн яам гомдлыг хянан үзээд 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 03/10818 дугаар албан бичгээр ... Б************** ХХК тендерт Т************** ДЭХГ-тай 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан 22/106 дугаартай Худалдах, худалдан авах гэрээ, гэрээний дагуу 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн гэрээ дүгнэсэн акт ирүүлсэн байх ба уг актаар гэрээнд заасан дүнгээр барааг нийлүүлж дууссаныг тодорхойлсон байх тул хүлээлгэж өгсөн акт ирүүлээгүй гэж хянан үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлгүй байна гээд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10.1 дэх хэсгийг үндэслэн захиалагчийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 1/613 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг үнэлгээний хороонд даалгасан.

Гэтэл Сангийн яамны 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 03/10818 дугаар албан бичгээр захиалагчийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 1/613 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин үнэлгээ хийхийг даалгасаар байтал захиалагчаас 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 01/688 тоот мэдэгдлээр манай компанийг Сангийн сайдын 278 дугаар тушаалын 15 дугаар хавсралтаар хүлээлгэж өгсөн акт ирүүлээгүй нь тендерийн баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 18.1 дэх заалтыг хангаагүй байна гэж дахин татгалзсан.

Сангийн яамны 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 03/10818 дугаар шийдвэрээр Б************** ХХК-ийг тендерийн баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 18.1 дэх заалтыг хангаагүй гэж үзсэн захиалагчийн шийдвэрийг үндэслэлгүй болохыг тогтоож, захиалагчийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 1/613 тоот шийдвэрийг хүчингүй болгон шийдвэрлэсээр байхад хариуцагч нь Өмнөх манай гаргасан 1/613 тоот шийдвэр хүчин төгөлдөр болохыг мэдэгдье гэсэн нь Сангийн яамны шийдвэртэй зөрчилдөж байна.

Өөрөөр хэлбэл Сангийн яамны ТШЗ 18.1 дэх заалтыг хангаагүй гэж үзсэн нь үндэслэлгүй байна гэж шийдвэрлэж байхад дахин дахин энэ үндэслэлээр татгалзаж байгаа нь хариуцагч гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий байгууллагынхаа шийдвэрийг биелүүлэхгүй байгааг харуулж байна.

Тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 18.1-д Ижил төстэй бараа нийлүүлсэн туршлагыг нотлох гэрээний туршлагын шаардлага: Шаардлагатай Сүүлийн 3 жил буюу 2021, 2022, 2023 оны аль нэг жилд батлагдсан төсөвт өртгийн 50 хувиас багагүй үнийн дүнтэй барааг 1-оос доошгүй удаа энэ төрлийн ижил төстэй барааг нийлүүлсэн туршлагатай байх шаардлагатай бөгөөд үндсэн гүйцэтгэгчээр ажилласан байна.

Туршлагыг харуулах Өгөгдлийн хүснэгтэд заасан хугацаанд гүйцэтгэсэн ижил төстэй бараа нийлүүлсэн гэрээний талаар V бүлгийн Маягт 3, Маягт 5-ын дагуу бэлтгэсэн мэдээлэл ирүүлэх, бараа нийлүүлсэн гэрээ, хүлээлгэж өгсөн актыг эх хувиас хуулбарлаж ирүүлнэ гэж заасан байсан.

Манай компани ижил төстэй барааг нийлүүлсэн гэрээний мэдээллийг маягт-3 аар, ижил төстэй барааг нийлүүлсэн гэрээний дэлгэрэнгүй мэдээллийг маягт-5 аар гаргаж, Т************** ДЭХГ-тай 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан 22/106 дугаартай Худалдах, худалдан авах гэрээ, гэрээний дагуу 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн гэрээ дүгнэсэн акт, төлбөрийн баримтуудыг хавсарган хүргүүлсэн байхад илт үндэслэлгүйгээр манай тендерээс дахин татгалзаж байна.

Энэ байдал нь манай компанийн төрийн худалдан авах ажиллагаанд шударгаар оролцох, өрсөлдөх, шалгарах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна.

Уг тендерт 4 компани оролцсон бөгөөд манай компани Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн оролцогч бөгөөд 264,026,330 төгрөг буюу хамгийн бага үнийн санал ирүүлсэн оролцогч юм.

Тэгэхээр Б************** ХХК нь хуулийн 26.9-д заасан шаардлага хангасан тендер ирүүлсэн оролцогч тул үнийн өрсөлдөөнд оролцох эрхтэй. Захиалагчийн 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 01/688 дугаар мэдэгдэл нь өмнө шийдсэн асуудал тул дахин хянуулахаар Сангийн яаманд гомдол гаргалгүй шүүхэд шууд хандаж байна. Мөн цахим системд Ө************** ХХК-тай гэрээ байгуулагдсан гэсэн төлөвтэй байна.

Хөвсгөл аймгийн Худалдан авах ажиллагааны газар нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.4-д заасан шийдвэр гаргах захиалагчийн эрх, үүргийг хэрэгжүүлэх эрх хэмжээтэй болохыг мөн хуулийн 49.2.4-т заасан байна.

Иймд Хөвсгөл аймгийн Худалдан авах ажиллагааны газар нь тендерт оролцсон этгээдийг шалгаруулах шийдвэр гаргах эрх хэмжээтэй.

Нөгөө талаараа тендерт оролцогчийг үндэслэлгүйгээр шалгаруулахаас татгалзах эрх хэмжээгүй юм. Мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2, 50.2.2 дахь заалтын дагуу энэхүү нэхэмжлэлдээ ЭХЯ/20240102069 дугаартай Уурын зуухны халаалтын тогоо, 2 ширхэг /Хөвсгөл, И************** сум/ тендер шалгаруулалтын Үнэлгээний хороог хариуцагчаар тодорхойлж байна.

Иймд манай Б************** ХХК нь шаардлага хангасан тендер ирүүлсэн оролцогчийн хувьд тендерт шалгарч, гэрээ байгуулах субьектив эрхээ сэргээлгэж, хууль ёсны итгэлийг хамгаалуулахаар тус нэхэмжлэлийг гаргаж байна гэжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Энхзол шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:

Тус шүүхэд Б************** ХХК-аас Хөвсгөл аймгийн Худалдан авах ажиллагааны газар, ЭХЯ/20240102069 дугаартай Уурын зуухны халаалтын тогоо, 2 ширхэг /Хөвсгөл, И************** сум/ тендер шалгаруулалтын Үнэлгээний хороо, Хөвсгөл аймгийн Засаг даргад тус тус холбогдуулан Б************** ХХК-ийн тендерийг шаардлага хангахгүй гэж ЭХЯ/20240102069 дугаартай тендерт шалгаруулахаас татгалзаж, Ө************** ХХК-ийн тендерийг хамгийн сайн тендер гэж үнэлсэн Үнэлгээний хорооний 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 05 дугаар хурлын тэмдэглэлийг хүчингүй болгуулах, ЭХЯ/20240102069 дугаартай тендерт оролцсон Б************** ХХК-ийн материалыг дахин үнэлэн Б************** ХХК-ийг шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгосон зөвлөмж гаргахыг Тендер шалгаруулалтын үнэлгээний хороонд даалгах, Хөвсгөл аймгийн Худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 01/614 дугаар Ө************** ХХК-д Гэрээ байгуулах эрх олгосон" мэдэгдлийг хүчингүй болгуулах, Хөвсгөл аймгийн Худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 1/688 дугаартай Мэдэгдэл хүргүүлэх тухай татгалзсан шийдвэрийг хүчингүй болгож, ЭХЯ/20240102069 дугаартай Уурын зуухны халаалтын тогоо, 2 ширхэг /Хөвсгөл, И************** сум/ тендерт Б************** ХХК-ийг шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр гаргахыг Хөвсгөл аймгийн Худалдан авах ажиллагааны газарт даалгах Хөвсгөл аймгийн Засаг дарга, Ө************** ХХК-ийн хооронд 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр байгуулагдсан УТ2503001143 тоот Уурын зуухны халааптын тогоо, 2 ширхэг /Хөвсгөл И************** сум/ гэрээг хүчингүй болгуулах шаардлагуудыг гаргасан.

Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудаасаа бүхэлд нь нэхэмжлэгч тал татгалзаж байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б************** ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн Засаг дарга, Хөвсгөл аймгийн Худалдан авах ажиллагааны газар, Уурын зуухны халаалтын тогоо 2 ширхэг тендер шалгаруулалтын Үнэлгээний хороонд тус тус холбогдуулан гаргасан захиргааны хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ: 20.1.1. ...нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах ..., 66 дугаар зүйлийн 66.1-д Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно гэж заасан.

Нэхэмжлэгч Б************** ХХК нь 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн А/25-10 дугаар албан бичгээр олгосон итгэмжлэлдээ нэхэмжлэлийн шаардлагаас бүрэн эсвэл хэсэгчлэн татгалзах эрхийг олгосон байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Энхзол нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзаж буйгаа илэрхийлсэн тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүйг дурдъя.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б************** ХХК нь Хөвсгөл аймгийн Засаг дарга, Хөвсгөл аймгийн Худалдан авах ажиллагааны газар, Уурын зуухны халаалтын тогоо 2 ширхэг тендер шалгаруулалтын Үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан Б************** ХХК-ийн тендерийг шаардлага хангахгүй гэж ЭХЯ/20240102069 дугаартай тендерт шалгаруулахаас татгалзаж, Ө************** ХХК-ийн тендерийг хамгийн сайн тендер гэж үнэлсэн Үнэлгээний хорооний 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 05 дугаар хурлын тэмдэглэлийг хүчингүй болгуулах, ЭХЯ/20240102069 дугаартай тендерт оролцсон Б************** ХХК-ийн материалыг дахин үнэлэн Б************** ХХК-ийг шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгосон зөвлөмж гаргахыг Тендер шалгаруулалтын үнэлгээний хороонд даалгах, Хөвсгөл аймгийн Худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 01/614 дугаар Ө************** ХХК-д Гэрээ байгуулах эрх олгосон" мэдэгдлийг хүчингүй болгуулах, Хөвсгөл аймгийн Худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 1/688 дугаартай Мэдэгдэл хүргүүлэх тухай татгалзсан шийдвэрийг хүчингүй болгож, ЭХЯ/20240102069 дугаартай Уурын зуухны халаалтын тогоо, 2 ширхэг /Хөвсгөл, И************** сум/ тендерт Б************** ХХК-ийг шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр гаргахыг Хөвсгөл аймгийн Худалдан авах ажиллагааны газарт даалгах, Хөвсгөл аймгийн Засаг дарга, Ө************** ХХК-ийн хооронд 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр байгуулагдсан УТ2503001143 тоот Уурын зуухны халаалтын тогоо, 2 ширхэг /Хөвсгөл И************** сум/ гэрээг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5, 50 дугаар зүйлийн 50.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ГАНЧИМЭГ