Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 103/ШШ2025/00352

 

 

 

 

 

2025 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 103/ШШ2025/00352

Улаанбаатар хот

 

                       Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,

Нэхэмжлэгч: Багануур дүүргийн * дүгээр хороо, Наран хороолол, өөрийн байранд байрлах, Багануур дүүргийн Прокурорын газрын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн * дүгээр хороо, ******* ** дугаар гудамжны * тоотод оршин суух, ******* овогт ******* ******* холбогдох эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохиролд 1,382,265 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Багануур дүүргийн Прокурорын газар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Иргэн Ц.******* нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан" гэмт хэргийг үйлдсэн тул тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 2022/ШЦТ/32 дугаартай шийтгэх тогтоолоор Ц.******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгох ял шийтгэж шийдвэрлэхдээ Ц.*******ын Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан 1,382,265 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлээгүй болно. Гэвч Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад "гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад" төлүүлэх талаар хуульчилсан ба Ц.******* нь дээрх 1,382,265 төгрөгийг төлж барагдуулахгүй байснаар бусад эмнэлгийн тусламж үйлчилгээ авах шаардлагатай иргэдэд даатгалын мөнгөн хөрөнгө зөв зарцуулагдаагүй байх үндэслэлийг буй болгож, нийтийн ашиг сонирхолд хохирол учруулж байх тул хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Иймд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалт, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугааp зүйлийн 510.1, 513 дугаар зүйлийн 513.1, 513.2 дахь хэсэг заасныг үндэслэн Улаанбаатар хот, Багануур дүүрэг, * дүгээр хороо, ******* ** дугаар гудамжны * тоотод оршин суух ******* овогт ******* *******оос хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардал болох 1,382,265 төгрөгийг гаргуулан Багануур дүүрэг дэх Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн Төрийн сангийн 100900020080 дугаартай дансанд оруулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Багануур дүүргийн Прокурорын газрын нэхэмжилсэн 1,382,265 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Хариуцагч Ц.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Багануур дүүргийн Прокурорын газрын нэхэмжлэлтэй, ******* овогт ******* ******* холбогдох эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохиролд 1,382,265 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Нэхэмжлэгч байгууллага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Ц.*******оос улсын тэмдэгтийн хураамжид төлөх 37,066 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 18,533 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ