Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 103/ШШ2025/00370

 

 

 

 

 

2025 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 103/ШШ2025/00370

Улаанбаатар хот

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Эрдэнэтунгалаг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч:1992 онд ******* аймагт төрсөн, 33 настай, эмэгтэй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Багануур дүүргийн * дугаар хороо, ******* ******* ** дугаар гудамжны ** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч:2002 онд Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, Багануур дүүргийн * дүгээр хороо, ******* * дугаар гудамжны ** тоотод оршин суух, ******* овогт ******* ,

Хариуцагч:2002 онд Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эмэгтэй, дүүргийн ** дүгээр хороо, * дугаар байрны **-** тоотод оршин суух, ******* овогт - нарт холбогдох гар утасны болон , аппликейшний зээлийн төлбөр нийт 6,482,075 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Ц.,

Хариуцагч: Э., Д.-,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б. нар оролцов.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

1.Нэхэмжлэгч Ц. нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Миний бие Ц. нь хариуцагч Э., Д.- нартай харилцан тохиролцож 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдөр аппликейшнд бүртгүүлэн миний нэр дээр дараа төлбөрт 80302208 дугаар авч Samsung S24 маркийн 3,438,000 төгрөгийн үнэтэй гар утас зээлээр авсан, мөн миний кредит картнаас 380,000 төгрөгийн хүнс авч ашигласан байсан. 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Д.-Аюш нь таныг аппликейшнд // бүртгүүлээд өгье гэж хэлээд миний хувийн мэдээллийг авч банкны интернэт банкаар нэвтрэн 6234580120887787 дугаартай картаар уншуулсан, аппликейшнаас 1,500,000 төгрөгийн зээл авч хувьдаа ашигласан. Зээл авахдаа таны юнителийн симийг сэргээгээд өгье гэж хэлээд миний зургийг авсан, тухайн үед төрөөд сар болоогүй нялх биетэй байсан учир анзаараагүй итгээд өнгөрсөн. Үүнээс хойш 1 жилийн хугацаа өнгөрч байхад нэг ч төгрөгийн төлөлт хийгдээгүй, Монгол банкны хар жагсаалтад орсон, мөнгө татаад байдаг учраас банкны картаа ашиглаж чадахгүй байна. Иймд аппликейшнаас авсан үндсэн зээл, зээлийн хүү 2,500,000 төгрөг, гар утасны төлбөр 3,438,000 төгрөг, 80302208 дугаарын төлбөр 164,075 төгрөг, кредит картын төлбөр 380,000 төгрөг нийт 6,482,075 төгрөгийг Э., Д.- нараас гаргуулж өгнө үү гэжээ.

2.Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамж гарсны дараа, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж эхлэхээс өмнө нэхэмжлэгч нь 6,482,075 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа 300,000 төгрөгөөр багасгаж, үлдэх 6,182,075 төгрөгийг хариуцагч Э. 3,091,037 төгрөгийг, хариуцагч Д.- 3,091,037 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар эвлэрэн хэлэлцсэн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөө, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 118,663 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 6,182,075 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 113,869 төгрөгийг хариуцагч нараас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1.******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй, ******* овогт ******* , ******* овогт - нарт холбогдох гар утасны болон , аппликейшний зээлийн төлбөр нийт 6,482,075 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь шаардлагаа 300,000 төгрөгөөр багасгаж, үлдэх 6,182,075 төгрөгийг хариуцагч Э. 3,091,037 төгрөгийг, хариуцагч Д.- 3,091,037 төгрөгийг нэхэмжлэгч Ц.д тус тус төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 118,663 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 6,182,075 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 113,863 төгрөгийг хариуцагч Э., Д.- нараас гаргуулж нэхэмжлэгч Ц.д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч нар нь сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжинд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ