| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Энхмандах |
| Хэргийн индекс | 157/2025/00196/И |
| Дугаар | 157/ШШ2025/00167 |
| Огноо | 2025-06-16 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 157/ШШ2025/00167
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хэнтий аймгийн *******-******* сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч М.Энхмандах би,
Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн *******-******* тооцооны төвийн нэхэмжлэлтэй
Хариуцагч Хэнтий аймгийн *******-******* сумын *******-р баг ******* *******-*******04 тоотод оршин суух, ******* овогт Н******* Д, ******* овогт Н******* У нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 14,*********************,9************** (арван дөрвөн сая найман зуун гучин найман мянга есөн зуун гучин найман) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж, хянаад.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн *******-******* тооцооны төв шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Иргэн Насанбат овогтой Д нь Хасбанкны *******-******* тооцооны төвөөс 2024 оны 05 дугаар сарын 1*******-ны өдөр 14*******00*********************67 дугаартай цалингийн зээлийн гэрээ байгуулан 21,000,000 төгрөгийн зээлийг *******0 сарын хугацаатай, жилийн 15 хувийн хүүтэй, өрхийн хэрэглээ зориулалтаар авсан. Банк нь 202******* оны 05 дугаар сарын 1*******-ны өдөр зээлдэгч Н.Дын ХасБанк дахь 50056*******9011 тоот дансанд 21,000,000 төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон. Гэтэл зээлдэгч нь Банктай байгуулсан 14*******00*********************67 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2025 оны 0******* дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн төлөлгүй *******5 хоног хугацаа хэтрүүлээд байна. Иймд 14,*********************,9************** (арван дөрвөн сая найман зуун гучин найман мянга есөн зуун гучин найман) төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
2.Хариуцагч овогт Н******* Д шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Н.Д миний бие *******ны 50056*******9011 данстай. 2025 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүртэл цалингийн зээлийн хоцрогдолтой нь үнэн болно. Эхнэр 2025 оны 05 дугаар сарын 1*******-ны өдөр хагалгаанд орж санхүүгийн хэрэглээнд зарцуулсан болно. Иймээс Хас банкны зээл болох 14,*********************,9************** төгрөгийг 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн зээлээ хугацаанд нь төлөх болно” гэв.
*******.Хариуцагч овогт Н******* У шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Н.У миний бие Хас банкны нэхэмжлэлтэй танилцлаа. Миний бие төрсөн дүү болох Н.Дын *******наас авсан зээлд хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан нь үнэн болно. Цаашид зээлийг миний дүү Н.Д төлөх болно” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч *******” ХХК-ийн *******-******* тооцооны төв нь хариуцагч Н.Д, Н.У нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 14,*********************,9************** (арван дөрвөн сая найман зуун гучин найман мянга есөн зуун гучин найман) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
2.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан.
*******.Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн *******-******* тооцооны төв, хариуцагч Н.Д, Н.У нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн байна.
4.Зохигчдын хооронд байгуулсан гэрээний дагуу нэхэмжлэгч байгууллага нь хариуцагчаас “Зээлийн гэрээний үүрэгт нийт 14,*********************,9************** төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна.
5.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.Д, Н.У нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 14,*********************,9************** төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
6.Хариуцагч Н.Д, Н.У нар нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 14,*********************,9************** төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг бичгээр ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.
7.Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн *******-******* тооцооны төвийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2*******2,145 төгрөгийн тал хувь болох 116,072 төгрөг 50 мөнгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 116,072 төгрөг 50 мөнгийг, хариуцагч Н.Д, Н.У нараас улсын тэмдэгтийн хураамж 116,072 төгрөг 50 мөнгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “*******” ХХК-ийн *******-******* тооцооны төвд олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 75******* дугаар зүйлийн 75*******.1, 12******* дугаар зүйлийн 12*******.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн *******-******* тооцооны төвийн нэхэмжилсэн “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 14,*********************,9************** (арван дөрвөн сая найман зуун гучин найман мянга есөн зуун гучин найман) төгрөгийг хариуцагч Н.Д, Н.У нар нь төлөхийг зөвшөөрч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “*******” ХХК-ийн *******-******* тооцооны төвийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2*******2,145 төгрөгийн тал хувь болох 116,072 төгрөг 50 мөнгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 116,072 төгрөг 50 мөнгийг, хариуцагч Н.Д, Н.У нараас улсын тэмдэгтийн хураамж 116,072 төгрөг 50 мөнгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “*******” ХХК-ийн *******-******* тооцооны төвд олгосугай.
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Н.Д, Н.У нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.1.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.ЭНХМАНДАХ