| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 103/2025/00399/И |
| Дугаар | 103/ШШ2025/00375 |
| Огноо | 2025-05-01 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 103/ШШ2025/00375
| 2025 оны 05 сарын 01 өдөр | Дугаар 103/ШШ2025/00375 | Улаанбаатар хот |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.тунгалаг би,
Нэхэмжлэгч: ******* дүүргийн * дугаар хороо, **а байрны ** тоотод оршин суух, ******* ******* овогт *******-******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн * дүгээр хороо, ******* ** дугаар гудамжны ** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* холбогдох 1,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Т.- нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Т.- миний бие 2024 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Б.******* гаальтай приус-41 автомашиныг банк бусаар зарахаар тохиролцоход банк бус нь заавал улсын дугаартай байх шаардлага тавьсан. Б.******* автомашины улсын дугаар авах мөнгө байхгүй байсан тул та автомашины улсын дугаар аваад өгөөч, би сарын дотор улсын дугаарыг чинь эсхүл мөнгийг шийдвэрлэж өгье гэсэн тул миний бие зөвшөөрч 1,500,000 төгрөгөөр дугаар худалдан авч өгсөн. Б. автомашины улсын дугаараа авья гэхэд мөнгийг удахгүй өгнө, Ховдоос хүнээс авч өгнө гэх мэтээр одоог болтол дугаарын асуудлыг шийдэж өгөөгүй тул шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гэжээ.
Хариуцагч Б. нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Т.-эс авсан 78-44 УНХ улсын дугаарын үнэ болох 1,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Нэхэмжлэгч Т.- шүүхэд ирүүлсэн хүсэлтэндээ: ..., Б. зүгээс 1,000,000 төгрөгийг төлж барагдуулах хүсэлт гаргасан тул миний бие хүлээн зөвшөөрч 1,000,000 төгрөгийг гаргуулж, үлдэх 500,000 төгрөгийг хасах хүсэлтэй байна гэжээ.
Хариуцагч Б. нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* ******* овогт *******-******* нэхэмжлэлтэй, Боржигон овогт ******* овогт ******* ******* холбогдох 1,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 500,000 төгрөгөөр багасгаж, хариуцагч нь 1,000,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 1,000,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 28,550 төгрөгийн тавин хувь 14,275 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч Б. 14,275 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Т.-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ