Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 157/ШШ2025/00099

 

2025         04         30                                         157/ШШ2025/00099

  

 

 

  Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

  хэргийг  хэрэгсэхгүй болгох тухай

 

 

ХаймгийнБ сум дахь Сум дундын шүүхийн шүүгч         Б.Болор-Эрдэнэ би

Нэхэмжлэгч: У хот, Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, У "К банк" ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хаймгийн Г сум, 4 дүгээр баг С багт оршин суух, Х овогт П-ийн П-д холбогдох

“зээлийн гэрээний үүрэгт 8,917,462 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг  2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад   

                                                             

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч "К банк" ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ү шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “П.П-ээс зээлийн гэрээний  дагуу үндсэн зээл 7,554,145 төгрөг, зээлийн хүү 1,325,746 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 37,572 төгрөг, нийт 8,917,462 төгрөг гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагч П.П шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Миний бие 2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр цахим цалингийн зээл авсан бөгөөд 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл хугацаа хэтрүүлсэн билээ. Нэхэмжлэлийн шаардлагын дүн 8,917,462 төгрөгийг 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн сар бүр 800,000 төгрөгийн төлөлт хийх хүсэлтэй байна.” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч "К банк" ХК нь хариуцагч П.П-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 8,917,462 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр гаргажээ.

Хариуцагч П.П нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “...8,917,462 төгрөгийг 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн сар бүр болгон 800,000 төгрөгийн төлөлт хийх хүсэлтэй байна.” гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар гаргасан нь бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.” гэж заасан.

Иймд хариуцагч П.Пгийн нэхэмжлэлийн шаардлага болох 8,917,462 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч "К банк" ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 157,630 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамж 157,630 төгрөгийг тал хувиар бууруулж, хариуцагч П.П-ээс улсын тэмдэгтийн хураамжид 78,815 төгрөг, Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжид 78,815 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “Каптрон банк” ХК-нд олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

          1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч "К банк" ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч П.П-д холбогдох 8,917,462 (найман сая есөн зуун арван долоон мянга дөрвөн зуун жаран хоёр) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч "К банк" ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 157,630 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хариуцагч П.П-ээс улсын тэмдэгтийн хураамжид 78,815 төгрөгийг, Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжид 78,815 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч "К банк" ХК-нд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч П.П нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

     ШҮҮГЧ                         Б.БОЛОР-ЭРДЭНЭ