| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатарын Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 157/2025/00096/И |
| Дугаар | 157/ШШ2025/00102 |
| Огноо | 2025-05-01 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 157/ШШ2025/00102
2025 05 01 157/ШШ2025/00102
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Х аймгийн Б сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Болор-Эрдэнэ би,
Нэхэмжлэгч: У хот, С дүүрэг, 8 дугаар хороо, “С” 5 давхар 510 тоот "А ББСБХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х аймгийн Б сум, 1 дүгээр баг, нийтийн 1 дүгээр байрны 5 тоотод оршин суух, Ц овогт Р-ын А-д холбогдох
“зээлийн гэрээний үүрэгт 6,948,434.48 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч "А ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Тэнгис шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Р.А-с 7108973560 тоот гэрээний үүрэгт үндсэн зээл 2,412,189.12 төгрөг, үндсэн хүү 728,933.23 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 71,243.38 төгрөг, 7108983628 тоот гэрээний үүрэгт үндсэн зээл 1,848,381.25 төгрөг, үндсэн хүү 595,533.25 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 55,295.39 төгрөг, 7108776453 тоот гэрээний үүрэгт үндсэн зээл 901,346.71 төгрөг, үндсэн хүү 293,725.44 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 30,786.71 төгрөг, нотариатын төлбөр 11,000 төгрөг, нийт 6,948,434.48 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.” гэжээ.
Хариуцагч Р.А шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Миний бие А ББСБ ХХК-иас авсан зээлээ цаг тухай үед нь төлж барагдуулаагүй удсан учир шалтгаан нь тухайн үед ажлын нөхцөл байдал улирлын чанартай мөн цалингаа тогтмол тавьдаггүй байсан. Тэр үед 1 хүний цалингаар амьдарч зээлээ төлөхөд хүндрэлтэй байсан. Одоо тогтмол ажилтай газар ажилд орсон болохоор 1 сарынхаа зээлийн хүүг төлөөд дараа сараас эхэлж төлөлтөө тогтмол хийх болно.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч "А ББСБХХК нь хариуцагч Р.А-д холбогдуулан 6,948,434.48 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр гаргажээ.
Хариуцагч Р.А нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “...Одоо тогтмол цалинтай газар ажилд орсон болохоор 1 сарынхаа зээлийн хүүг төлөөд дараа сараас эхэлж төлөлтөө тогтмол хийх болно.” гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар гаргасан нь бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.” гэж заасан.
Иймд хариуцагч Р.Алтанбаганын нэхэмжлэлийн шаардлага болох 6,948,434.48 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч "А ББСБХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 126,126 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамж 126,126 төгрөгийг тал хувиар бууруулж, хариуцагч Р.А-сулсын тэмдэгтийн хураамжид 63,063 төгрөг, Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжид 63,063 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч "А ББСБХХК -нд олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч "А ББСБХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Р.А-д холбогдох зээлийн гэрээний үүрэг 6,948.434.48 (зургаан сая есөн зуун дөчин найман мянга дөрвөн зуун гучин дөрвөн төгрөг, дөчин найман мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч "А ББСБХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 126,126 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хариуцагч Р.А-сулсын тэмдэгтийн хураамж 63,063 төгрөгийг, Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамж 63,063 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч "А ББСБ ХХК-нд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Р.А нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх заалтад зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ