Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 126/ШШ2025/0011

 

 

 

 

 

 

 

2025         06            20

                        126/ШШ2025/0011

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Ганчимэг даргалж, Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Ууганцэцэг, шүүгч Б.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Урианхан Л**************-ийн Б**********-ийн нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн Засаг дарга, М*************  сумын Засаг дарга, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Ц.Баасанжав, нэхэмжлэгч Л.Б********* , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Энхтүвшин, хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б********* /цахимаар/, М*************  сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.М********* , Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Н*********  , бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Б*********  , Т.А*********  , Н.О*********  /цахимаар/ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь;

1.Нэхэмжлэлийн шаардлага

1.1.Нийтийн зориулалттай орон сууцны газрыг Ш.Б***********-д  анх удаа газар эзэмшүүлсэн М*************  сумын Засаг даргын 2009 оны 09 сарын 27-ны өдрийн 134 дүгээр захирамж,

1.2.Иргэн Ш.Б*********** нь иргэн Д.Ж***********-д  750 м2 газраа Хөвсгөл аймгийн Засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/366 дугаар захирамжаар 380 м2 болгон багасгаж шилжүүлсэн,

1.3.Хөвсгөл аймгийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн А/461 дүгээр захирамжаар иргэн Д.Ж***********-с иргэн Б.Б*********  д 380 м2 эзэмших эрх шилжүүлсэн,

1.4.Иргэн Б***********-с иргэн Э***********  агсанд Хөвсгөл аймгийн М*************  сумын Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 155 дугаар захирамжаар 100

м2 газрыг нь 432 м2 болгон ихэсгэн шилжүүлсэн,

1.5.Иргэн Л.Э***********  агсны газар эзэмших эрхийн гэрчилгээг Хөвсгөл аймаг М*************  сумын Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн А/159 тоот захирамжаар 432 м2 газрыг нь 482 м2 болгон ихэсгэж эхнэр Т.А*********  т нь шилжүүлсэн,

1.6.Иргэн Т.А*********   нь иргэн Одончимэгт М*************  сумын Засаг даргын 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 03 тоот захирамжаар газраа шилжүүлсэн захирамжуудыг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох,

1.7.Газар эзэмшүүлэхдээ Газрын хуулийг хэрэгжүүлээгүй, газарт тавих хяналт үүргээ биелүүлээгүй, М*************  сумын Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын газрын даамал, Хөвсгөл аймгийн Засаг дарга, түүний харьяа Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даамлын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Газрын тухай хуулийг хэрэгжүүлэх, газар эзэмшүүлэхдээ хууль зөрчсөн доод шатны Засаг даргын болон өөрийн гаргасан хууль бус шийдвэрийг хүчингүй болгон зөрчлийг арилгах арга хэмжээ авахыг Хөвсгөл аймгийн Засаг дарга, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт даалгах,

2.Хэргийн нөхцөл байдлын талаар товч

2.1.Нэхэмжлэгч Л.Б*********  нь Хөвсгөл аймгийн М*************  сумын инженерийн шугам сүлжээ бүхий бүсэд 4 айл оршин суудаг, гал түлж халаадаг, нүхэн жорлон ашигладаг хуучнаар Хүнсний үйлдвэрийн ажилчдын байранд сууцны хоёр өрөө буюу хоёр сууц худалдан авчээ.

2.2.Түүний худалдан авсан хоёр сууц нь тус байрны голын хэсэгт орших бөгөөд хойд урд захад байрлах сууцны эзэд газраа 2021 онд хашаалсан.

2.3.Л.Б*********  нь өөрийн худалдаж авсан хоёр сууцны дэвсгэр болон орчны 108 м2 газрыг өмнөх эзэмшигчээс нь шилжүүлсэн авсан боловч хөршүүд нь эзэмшлийн газартаа хашаа барьсны улмаас тэрээр өөрийн эзэмшлийн газрыг орох, гарах гарцнаас өөрөөр ашиглах боломжгүй болж, жорлон барих, түлээ түлш хадгалах, автомашин байрлуулах газаргүй болсон тул маргаан эхэлжээ.

3.Нэхэмжлэгч Л.Б*********  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

3.1.Би М*************  сумын  ************* хорооны 2.1.4 тоотод байрлах Хүнсний үйлдвэрийн ажилчдын тодотголтой 4 айлын орон сууцнаас 2016 онд хоёр байр худалдан аваад өнөөг хүртэл амьдарч байна. Гэтэл 2020 онд тус байранд газрын маргаан гарч нэгж талбарын 67***********  дугаартай 108 м2 газартай, газар эзэмших гэрээ гэрчилгээтэй боловч уг газар маань тус байранд амьдардаг иргэн миний хувьд гэр рүүгээ орох орц гарцнаас өөр газаргүй болж 4-5 жил болж байна.

3.2.Газрын маргаан гарах болсон шалтгаан нь: Газрын тухай хуулийг хэрэгжүүлэх, улмаар иргэдэд газар эзэмшүүлэх хуулийн бэлтгэл хангах ажлын хүрээнд Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль, Иргэний хуулийн 5 дугаар дэд бүлэгт нийтийн зориулалттай орон сууц өмчлөх эрхийн тухай хуульд дангаар өмчлөх, дундын өмчлөлийн талаар тодорхой хуульчилж оруулж ирсэн ба М*************  сумын Засаг даргын 2003 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 44 дүгээр захирамж гарган дээрх хуулиудыг үндэслэн нийтийн орон сууцны газарт хэмжилт хийн оршин суугчдад нь газар олгох ажил 2003 оноос эхлэн хийж ирсэн ба 2003-2007 онуудад тухайн орон сууцанд амьдарч байсан иргэн Д.Ч***********-т 2003 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 44 дүгээр захирамжаар 100 м2, иргэн Өлзийтогтоход М*************  сумын Засаг даргын 2007 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 37 тоот захирамжаар 100 м2, иргэн Б***********-д   М*************  сумын Засаг даргын 2007 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 70 тоот захирамжаар 100 м2 газар тус тус олгосон байдаг.

3.3.Гэтэл М*************  сумын Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 155 тоот захирамжаар иргэн Бямбадоржийн 100 м2 газрыг иргэн Л.Э***********  агсанд 432 м2 газар болгон ихэсгэн газрыг шилжүүлсэн.

3.4.М*************  сумын Засаг даргын 2009 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 134 тоот захирамжаар иргэн Ш.Б***********-д  тухайн хашаан дотор байхгүй 750 м2 газар олгосон нь газрын маргаан үүсэх шалтгаан болсон.

3.5.Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т хүсэлт гаргасан газар нь тухайн оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан байх. 31.3-т хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй бусад оршин суугчдын эрх ашигт халдаагүй байна гэсэн заалттай зөрчилдөж өнөөдөр манай 108 м2 газар нь тус байрны дэвсгэр болох 33 м2 газраас бусад газар нь орц гарц иргэн Н.О*********** , Б.Б*********  ын газартай давхацсан байгаа.

3.6.Өөрөөр хэлбэл 4 айлын орон сууцны орчны газрыг 2 айлд давуу байдал үүсгэн хуваан эзэмшүүлсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасанчлан захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэсэн заалтын дагуу илт хууль бус гэж үзэж байна.

3.7.Бусад 4 актын тухайд Захиргааны ерөнхий хуулийн 47.3-т заасанчлан захиргааны актын аль нэг хэсэг илт хууль бус бөгөөд тэр нь тухайн захиргааны актыг гаргах гол үндэслэл болж байгаа бол захиргааны акт бүхэлдээ илт хууль бус байна гэж хуульчилсан байдаг тул мөн илт хууль бус болно.

3.8.Иргэн миний хувьд нийтийн орон сууцанд амьдарч байж 00-гүй, машины зогсоолгүй, түлээ буулгах газаргүй болж үндсэн хуулиар олгогдсон хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй байх, үл хөдлөх шударгаар олж авах, эзэмших, цэвэр аюулгүй орчинд амьдрах хууль ёсны ашиг сонирхол минь ноцтой зөрчигдөж байна.

3.9.Ийм учраас газартай холбоотой үүссэн маргааныг хянан шийдвэрлэх тухай хуулийн 60.1-д Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр /эс үйлдэхүйгээрээ/ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан эсхүл шүүх уг хууль бус үйлдлийг хүчингүй болгож үйлдлийг таслан зогсооно.

3.10.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д захиргааны акт хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгоно гэж тус тус заасан байдаг. Иймд:

3.11.Хөвсгөл аймгийн М*************  сумын Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 155 тоот захирамжийн хавсралт 37,

3.12.Хөвсгөл аймгийн Засаг даргын 2009 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 134 тоот захирамжийн хавсралт 2,

3.13.Хөвсгөл аймгийн Засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/366 тоот захирамжийн хавсралт 2,

3.14.Хөвсгөл аймгийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн А/461 тоот захирамжийн хавсралт 4,

3.15.Хөвсгөл аймгийн М*************  сумын Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн А/159 тоот захирамжийн хавсралт 29,

3.16.Хөвсгөл аймгийн М*************  сумын Засаг даргын 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 03 тоот захирамжийн хавсралт 16-г тус тус хүчингүй болгож өгнө үү.

3.17.Газрын тухай хуулийн 20.2.2, 20.2.7, 23.2.11, 31.2-т заасан заалтуудыг хэрэгжүүлээгүй М*************  сумын Засаг дарга, газрын даамал, Хөвсгөл аймгийн Засаг дарга, түүний харьяа Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даамлын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Захиргааны ерөнхий хуулийн 48.1-д заасанчлан зөрчлийг арилгах арга хэмжээ авахыг үүрэгдэж, орон сууцны байшингийн орчны газрын Иргэний хуулийн 151 дүгээр зүйлд зааснаар сервитутын хэмжээг Барилгын тухай хуулийн 8 дугаар зүйл болон Барилгын норм стандартад зааснаар тогтоож өгөхийг Хөвсгөл аймгийн Засаг дарга, түүний харьяа Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт даалгаж өгнө үү. Ингэснээр нэхэмжлэгч миний хууль ёсны ашиг сонирхол минь хамгаалагдах болно гэжээ.

4.Нэхэмжлэгч Л.Б*********  шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 

4.1.Би энэ газарт 2016 оноос хойш өнөөдрийг хүртэл амьдарч байна. Тухайн үед нэгдсэн жорлонтой, хашаан дотроо хашаалаагүй хаана ч машин техникээ тавьж болох талбайтай байсан

4.2.Тэгээд 2021 оноос газрын маргаан үүссэн. Газрын маргаан үүсэх гол шалтгаан хашаан дотор давхар хашаа барьснаас миний эрх зөрчигдөж эхэлсэн.

4.3.Тус байрны сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцын байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4.1.1-д  орон сууцын байшин гэж бүхэлдээ буюу ихэнх хэсэг нь 4 ба түүнээс дээш айлын сууцын зориулалтаар барьсан барилгыг хэлнэ гэж заасан ба орчны газар гээд тухайн орон сууц сууцын байшингийн оршин суугчдад зориулсан ногоон байгууламж сүүдрэвч явган хүний зам хүүхдийн тоглоомын талбай автомашины зогсоол тэдгээртэй адилтгах нийтийн эдэлбэр газрыг хэлнэ гэж заасан.

4.4.Газрын тухай хуулийн 3.1.9-д нийтийн эдэлбэр газар гэж зохих журмын дагуу нийтээрээ ашиглахаар тогтоогдсон байдаг бол мөн хуулийн 6.4-т иргэний орчны газрыг сууц өмчлөгчдийн холбоонд ашиглуулна гэж энэ хуульд тусгагдсан байгаа.

4.5.Анх яагаад 2021 онд ингэж маргаан үүсгэх шалтгаан болсон юм бэ гэхээр би хөдөө яваад ирсэн чинь хашаан дотор хашаа барьчихсан байсан. Тэгээд би Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт ийм боллоо гэж сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гарсан учраас миний эрх ашиг хөндөгдөж байна, засаж өгнө үү гэж өргөдөл гомдол гаргасан. Тухайн үедээ авч хэлэлцээгүй. Бүгдээрээ шүүхэд ханд гэсэн

4.6.Ийм учраас би шүүхээр 4 жил гаруй явж байна.  Дунд нь 2 жил шүүхээр яваагүй. Яагаад яваагүй вэ гэвэл өмнөх худалдаж авсан эзнээсээ газраа шилжүүлж аваагүй байхдаа захиргааны хэргийн шүүхэд анх нэхэмжлэлээ гаргаж байсан. Шүүх хүлээж аваагүй. Энэ миний буруу байсан.

4.7.2021 онд шүүхийн шинжээчид томилуулан тус  ************* тоотод байгаа хүнсний үйлдвэрийн 4 айлын орон сууцанд  шинжээчид очоод хэмжилт хийж,  план зураг гаргаад хэмжээс нь ийм байна гээд бүгдийг нь гаргачихсан.

4.8.Хөвсгөл аймгийн М*************  сумын Засаг даргын захирамж гараад Газрын тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга арга хэмжээний тухай буюу иргэдэд газар эзэмшүүлэх хуулийн бэлтгэл ажлын хүрээнд 2003 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн  44 дүгээр захирамж гарган журмаа боловсруулсан.

4.9.Үүний хүрээнд байгаль орчны улсын байцаагч н.Н*********** , манай хэсэг газрын зохион байгуулагч н.Б*********** , багийн Засаг дарга н.А*********** гэж 3 хүн ирээд газрыг хэмжиж зааж өгсөн.

4.10.Хүнсний үйлдвэрийн ажилчдын нийт 16 айлын дөрвөн орон сууц байдаг. 1975 онд анх баригдаж хүнсний үйлдвэрийн боловсон хүчин, төгсөн ирж байгаа залуучуудыг тогтвор суурьшилтай ажиллуулахын тулд тэдэнд орон сууц барьж байсан. Тэгээд 2006 онд хувьчлагдсан юм билээ.  

4.11.Газрын тухай хууль зөрчсөн иргэд байгууллага аж ахуйн нэгжүүдийн зөрчлийг арилгуулах ажлын дагуу газар зохион байгуулагч н.Б*********** ,  хяналт тавихыг улсын байцаагч н.Я***********-д үүрэг болгосон захирамж гарсан.

4.12.Түүний хүрээнд хүнсний үйлдвэрийн ажилчдын хашаанд байгаа байрнуудад хэмжилт хийгээд 1 айлд оногдох метр квадратыг зааж өгсөн. Энэ газраа хэрхэн хувааж авахаа өөрсдөө мэд гэсэн.  

4.13.Би тэгэхэд хажуугийн 2-1-2 тоотод Хүнсний үйлдвэрийн ажилчдын өөр нэг байранд амьдарч байсан. Тэр байрны маань 1 айлд 230 метр квадрат газар ноогдох юм байна шүү гэж хэлсэн.  Би хүнсний үйлдвэрийн ажилчдын орон сууцны асуудлыг хориод жил амьдарч байгаа тул бүгдийг нь мэднэ.

4.14.Тэр тухайн үедээ ийм зүйл болсон учраас 2016 онд  ************* тоот хүнсний үйлдвэрийн ажилчдын орон сууцнаас 2 байраа худалдаж авсан. Нийт газарт хэмжилт хийсэн юм чинь бас бусад байруудын оршин суугчдад адил хэмжээний газар олгосон гэрээ гэрчилгээтэй байх гэж бодож байсан. Гэтэл гэрчилгээ байдаггүй. 108 метр квадрат газрыг би өмнөх эзнээс нь шилжүүлээд авсан учир газар бол байсан.

4.15.2004 онд Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны тогтоол гараад М*************  сумын инженерийн шугам сүлжээтэй газрын бүсчлэлийг тогтоох тухай шийдвэр гарсан. Манай хүнсний үйлдвэрийн ажилчдын байр энэ инженерийн шугам сүлжээ бүхий бүсчлэлд хамаарагдсан.  

4.16.Тэгэхлээр үүнд юу гэж заасан бэ гэвэл инженерийн шугам сүлжээнд холбогдсон болон холбогдохоор төлөвлөгдөж байгаа газруудад газар ойлгох асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэж эрх зүйн баталгаагаар хангаж өгөхийг аймгийн Засаг дарга н.Дамдинсүрэнд даалгасугай. Уг тогтоолын хэрэгжилтэд аймгийн мэргэжлийн хяналтын газар хяналт тавьж үүрэг болгосугай гэсэн тогтоол гарсан.

4.17.Хариуцагч нар юу гэж тайлбарладаг вэ гэхээр инженерийн шугам сүлжээтэй бүсийн тогтоол нь 2004 онд гарсан боловч хэрэгжиж эхэлсэн хугацаа 2009 онд гэж хэлээд байгаа юм. 5 жилийн дараа л энэ инженерийн шугам сүлжээ бүхий газрын тогтоол хэрэгжиж эхэлсэн гэж хэлээд байна. Ямарваа нэгэн хууль, тогтоол, журам тэдэн сарын тэднээс хэрэгжиж эхэлнэ ээ гэж гараагүй бол тэр тухайн гарсан өдрөөсөө эхлээд хэрэгжих ёстой.

4.18.Тийм учраас 2009 оноос хэрэгжиж эхэлсэн гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймээс танай газар эмх замбараагүй байдалд орчихсон гэж хэлж байгаа юм.

4.19.Байгаль орчны байцаагч газрын орц гарцыг хасаад газрыг 4 айлд нь хуваахаар нэг айлд 100 метр квадрат газар ноогдсон гэж гэж таамаглаж байна. Тэр тухайн үед 2016 он, 2021 онуудад энэ хашааг бариад баруун талын айлыг урдуур нь гарц гаргасан. Ингээд шийдэхээр хашаа барьсан болохоор эзэмшлийн газар болчихож байгаа юм. 2003 оноос 2007 оны хооронд газар олголт иймэрхүү болсон. 

4.20.Түүний дараа 2008 онд н.Б***********-с иргэн Л.Э***********  100 м2 газартай, хашаа байшин худалдаж авсан. н.Б***************** тухайн газрыг нь 432  м2 болголгүйгээр шууд захирамж гаргаад 432 м2 газрыг шилжүүлсэн байсан.

4.21.Дараа нь 2009 онд иргэн Ш.Б***********-д  шинээр газар олгосон. Энэ хүн яагаад газар аваагүй байсан бэ гэвэл тэнд амьдарч байсан н.Н*********** байхад шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас битүүмжилсэн байсан учраас газар аваагүй байсан.

4.22.Ш.Б*********** гэдэг хүнд хашаа байшингаа шилжүүлж өгөхдөө нэг айлд тийм хэмжээний газар ноогддог гэдэг утгаар хүсэлт өгөөд тэрийг нь хянаж сайн шалгахгүйгээр 750 м2 газар өгчихсөн байгаа юм.  

4.23.Энэ байрны газрын нийт талбай 1061 м2. Л.Э***********  агсан 430 м2 газар эзэмшиж байсан. Одоо байгаа миний байрны анхны эзэн  н.Ч*********** гэдэг хүнд 100 м2 газар байсан.  Миний 100 м2 тэр 2009 оны үед байсан хэмжээ. Одоо бол  108 м2 болсон. 750 м2 газар нь Ш.Б*********** одоо нөгөө сая хэлсэнчлэн шинээр олгосон газар нь. Энэ гурвыг  нэмээд үзэхэд 1282 м2 болж байна. Тэгээд 1282 м2 1062 м2 хасаад үзэхээр 221  метр квадрат газар огт байхгүй. Ийм л газар олголт явагдсан.

4.24.Үүнийг яриад холбогдох газарт нь хэлэхээр шүүхээр шийд гэдэг. Аймгийн Засаг дарга дээр би хоёр удаа өргөдөл бичиж орсон. Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар ч гэсэн би ийм боллоо. Үүнийг хянаж гарцыг нь янзалж өгөөч гэж би гурав, дөрвөн удаа явсан.

4.25.Өнөөдрийн байдлаар Ш.Б***********-ын 750 м2 газрыг дараачийн хүнд шилжүүлэхдээ 380 м2 болгоод шилжүүлчихсэн. Мөн Ш.Б***********-ын нэр дээр 380 м2 болгоогүй шилжүүлчихсэн.  Зүгээр л багасгуулсан

4.26.Тэгээд Л.Э***********  агсны байрыг Н.О*********** т шилжүүлэхдээ 432 м2 газрыг нь 50 м2-аар бас нэмэгдчихсэн.  Ингээд шилжүүлэх болгондоо 100 м2 байсан газрыг  432 м2  болоод  бүр сүүлдээ 2021 онд дахиад 482 м2 болчихсон.

4.27.Шинжээч томилуулахад орц гарц нь 183 м2 гэсэн. Түүнийг нэмэхлээр 1045 м2.  1061 м2 –ээс 1045 м2 хасвал  16  м2 л үлдэж байгаа. Ер нь бол манай хоёр байрны газар.  Би газаргүй биш. Энэ кадастр дээр байгаа шүү дээ.   

4.28.Манай 2 байр мөн нийтийн эзэмшил газар ба зүүн талын айлын хашаан дотор хагас нь байгаад байгаа. Ийм кадастр хийгээд өгчихсөн. Би ийм газартай гэхээр энд эзэмших, өөрөө эдлэх ямар ч эрх алга.  Би энд нойл ч барьж  болохгүй. Энэ чинь орц гарц байхгүй юу. Мөн түлээ буулгах газар байхгүй.  Машины зогсоол байхгүй. Коридорт ирээд л зогсдог.  Хажуу талын айлын хүн гарах гэж байна. Энэ машинаа холдуул гэх мэт шаардлага тавьсан байдалтай 4-5 жил явж байна.  

4.29.Жорлон байхгүй юм чинь зун нь коридортоо хувин сав тавиад бие засдаг. Орой үдшийн цагт айлын нойл руу бариад явах хэцүү учраас гудамжинд асгадаг. Би үнэнийг л хэлье.  Муу ус гэж хэлдэг саарал усанд аль болох бүхэл юм хийдэггүй. Зүгээр л аяга угаасан тэр усаа бас орой харанхуй болохоор гудамжинд гаргаж асгадаг. Иймэрхүү байдалтай 4,5 жил боллоо. Өвөл амьдрах нөхцөл алга.  Коридорт бие засаад сууж байхдаа даарна шүү дээ. Өвөл болохоор хүүгийндээ амьдардаг. Зун нь  байрандаа ирж амьдардаг. Үүнийгээ л шийдүүлчихмээр байна.

4.30.Хариуцагч тайлбарлахдаа хуулийн дагуу газар олгосон гэж хэлдэг. Энэ удаагийн тайлбар дээр хуулийн дагуу газар олгосон гэдэг үг нь хасагдаад  кадастрын дагуу бид нар газар олгосон гэдэг үгээр тайлбар хийсэн байна билээ.

4.31.Улсаас ирсэн кадастрыг бид нар өөрчлөх ямар ч эрх зүйн үндэслэл байхгүй гэж хэлсэн. Би Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн ерөнхий газар хяналт шалгалтын хэлтэст хандсан. Ерөнхий кадастрын зургийг гаргахаас биш дотор 4 айлыг эндээс энэ хүртэл шүү гэж хийгээгүй ээ. Тэрийг тухайн орон нутаг мэргэжилтнүүд нь хийдэг учраас энэ талаар маргаан гарсан бол танай орон нутгийн мэргэжилтнүүд өөрсдөө засаж залруулах ёстой гэж хэлсэн.

4.32.Хамгийн гол нь газрын нэгжүүдэд эзэмшүүлж, шилжүүлсэн газрын хэмжээнүүд нь байнга ихсэж, багасаад байдаг.  2021 онд 432 м2 квадрат гэж байсан.  Дахиад хэдэн жилийн дараа 50 м2 нэмчихсэн. 

4.33.Ганц миний суудал биш байхгүй юу. Энд Б.Э*********** гэж  хөгшин амьдарч байгаа. Анх гуравдагч этгээд Т.А*********  ээс энэ байрыг нь худалдаж авахад газаргүй шүү гэж хэлээд 500.000 төгрөгөөр зарсан гэж Б.Э*********** өөрөө хэлдэг. Энэ бол хоорондоо тохирчихсон асуудал. Хуулиараа болохгүй шүү дээ. Үл хөдлөхийг бусад дагалдах газартай нь хамт шилжүүлэхээс биш байрыг нь буюу үл хөдлөхийг салгаж зарж болохгүй гэж хуульд заасан байдаг.  

4.34.Одоо үлдэж байгаа жоохон газар гурван айлын газар байгаа юм. 482 м2 Н.О*********** ийнх. Хашааны нийт урт  48 метр,  өргөн нь 20 метр,  араараа 22 метр.  482 метр квадрат гэдэг чинь тал нь ганцхан урд талын айл буюу Н.О*********** ийнх гэсэн үг.  Энэ орц гарцыг бас давхар хэмжилтэд оруулчихсан.  24 метр байгаа 20-иор үржүүлэхээр  482 метр квадрат. Тэгэхлээр Н.О*********** ийнх орц гарц давхардсан. Миний сая үзүүлсэн кадастр бас энд давхацсан.  Ингээд олон хүний газар орц гарцтай давхацчихсан.  

4.35.Одоо миний эзэмшиж байгаа газар нь дэвсгэр буюу 30 м2 газар л байна.  Орц, гарц нь 1 метр 70 сантиметр. Би энд түлээ буулгаж болохгүй.  Машин орж болохгүй. Хамгийн аймаар асуудал нь жорлон байдаг. Иймэрхүү л байдалд амьдарч байна.  

4.36.Иргэн хүний хувьд үндсэн хуулиар олгосон амьдрах эрх бий шүү дээ. Хэдийгээр өндөр настай ч гэсэн хүний адилаар эрх эдлэх байх гэж бодоод гуравдагч этгээд нарт эхлээд янз янзаар ингээч, тэгээч гэж хэлж үзсэн.

4.37.Т.А*********   надад хойд талын 56 м2 газрыг өгье гэсэн. Энэ газар дээр одоо Б.Э*********** ынх амьдарч байгаа. Эднийх өөрсдөө хашчихсан учраас Б.Э*********** гэж хүн газаргүй шүү гэсэн мөртлөө 56 м2 газарт  дотроо жорлон хийсэн байгаа. Жижиг жорлонтой юм чинь намайг оруулчих болов уу гэхэд оруулахгүй байгаа юм.

4.38.Энэ орц гарцаа хасаж байж 20 метр биш 16 метр байгаа юм. Би энэ дээр тооцоо хийчихсэн байгаа. 336 метр квадрат болох ёстой. Гэтэл орц гарцтайгаа хамт хэмжилт хийлгэсэн бол 480 хэдэн метр квадрат болох байсан. Дээр нь н.Эрдэнэбаярын хашаан дотор байгаа 56 метр квадратыг  нэмээд 1 айл  480 метр квадрат болж байгаа юм.  н.Эрдэнэбаярын нэр дээр газар байхгүй.  Газаргүй шүү гэж хэлээд өгчихсөн болохоор  гэрчилгээ дээр ийм гаргачихсан.  

4.39.Үүнийг буулгалаа гэхэд 3 айл ийм газар жорлонгоо хаана барих вэ? Түлээгээ хаана буулгах вэ? Машинаа хаана зогсоох вэ?  Ямар ч үндэслэл байхгүй байна шүү дээ. Үүнийг буулгалаа гэхэд жижигхэн газар гарч ирнэ. Тэгээд орц гарц нь болохоос биш газрын чанарын өөрчлөлт гарахгүй.

4.40.100 м2-ыг 482 м2 болтол ихэсгэсэн мөн огт байхгүй 750 м2 газар олгож эзэмшүүлсэн нь захиргааны акт гаргах эрх зүйн ямар ч үндэслэл байхгүй илт хууль бус гэж үзэж байна. Иймээс илт хууль бусад тогтоож өгөх байх гэж найдаж байна.

4.41.Б.Б*********  ын тайлбарт хариу тайлбар хийхэд танайх манай газар руу орчихсон байна шүү дээ гэхэд та урьд хүнтэй нь ярь, би хүнээс худалдаж авсан гэх зүйл ярьдаг. Хойшоо жижигхэн газар татъя. Тэгэхлээр машин орж ирэх зайтай болчихно гэхээр нь Б.Б*********  ын ахад нь би хэлсэн юм. Хэчнээн жил ингэж явчхаад одоо ингэхгүй ээ. Та нараас зөндөө олон гуйсан. Хойш нь татчихвал нэг машин ороод зогсчих юм байна гэж хэлээд л байсан. Тэгээд сүүлд шүүхээр явчихсан учраас шүүх дээр учраа олъё. Хуулийнхаа дагуу явна гэдгийг хэлсэн. Манай хүү янз бүрээр хэлсэн л юм байна л даа. Би тэрийг мэдэхгүй.

4.42.Хамгийн гол нь зөрчил юу байна вэ гэхээр Б.Б*********   энэ хашаан дотор амьдардаггүй. Зүүн талын байрны 4 айлын орон сууцанд амьдардаг. Тэгээд энэ газрыг авч юм барих гэсэн юм байна л даа. Одоо бол амьдардаггүй. Тэгэхлээр би З.Н*********   даргад хэлсэн.

4.43.Тэгээд манай газрыг худалдаж авсан юм чинь өөрийнхөө газрын хэсгийг таглаж орхисон. Өөрөөр хэлбэл 6, 7 айл газаргүй нарийн хэсгээр явж байгаа.

4.44.Хөршийн тухай хуульд зааснаар хөршийнхөө зөвшөөрөлгүйгээр хилээ тодорхойлсон, байгууламж хашаа байшин буулгаж болохгүй ээ. Үүнээс болоод бид нар машин тавих газаргүй байна гээд өргөдөл бичээд очсон чинь хэлэлцэж өгөөгүй.

4.45.Хэрвээ энэ айлууд баруун зүүн талын байрандаа байдаг бол ядаж машинаа тавих газартай байх байсан. Б.Б*********   нь байшин барилга бариад ороход түүгээр зорчих эрхтэй. Тэгэхлээр одоо байгаа газарт маань 3 айл амьдарч болох уу? 3 айлын түлш, 3 айлын машин, 3 айлын жорлон яаж байх вэ? Ийм учраас ингээд явж байгаа юм. Түүнээс биш шунаад ингэж яваагүй ээ.

4.46.Газрын хэмжээг шийдвэл орц гарц нь давхар шийдэгдчих учраас л ингэж хүсэлт тавьсан. Тэгэхэд намайг шуналаа гээд байгаа юм. Би ядаж нэг жорлонтой болчих юм сан гэж хүсэж байна.

4.47.Би өөрөө эд нартай харьцаагүй. Би хуулийн дагуу газраа хөөцөлдөж яваа хүн. 4 айлын орон сууцны газар 2 айл нь давуу байдал үүсгээд газар эзэмшүүлсэн байгаа нь илт хууль бус шүү дээ. Илт хууль бус захирамжуудыг илт хууль бус болохыг тогтоолгосны дараа дараа дөрвөн тэнцүү хувааж авах эсэх дараагийн асуудал.

4.48.Баруун талын 2.1.2 тоотод байгаа дөрвөн айлын орон сууцны айл бүр 230 м2 газартай. Би анх энэ  ************* тоотыг худалдаж авахдаа айл бүр бас л ийм хэмжээтэй газартай юм байх гэж бодож авсан. Ядаж 200 м2 газар нэг айлд ноогдож болно шүү дээ.

4.49.2016 онд худалдаж авах үед хөрш Т.А*********  ийнх хашаатай байсан. Газрын тухай хууль гарахаас өмнө хашчихсан байсан. Бусад нь нийтийн нэг хашаатай байсан.

4.50.Би байраа худалдаж аваад газрын албан дээр очсон. Танай газар 48 метрийг 4 айлд хуваахад 12 метр квадратаар хуваагдах ёстой байхад 3 айл байхаар 16 метр квадратаар хуваасан байна гэсэн. Дараа өдөр нь газрын албаны Б.Г*********** гэж дарга дээр очсон. Манай 4 айлын орон сууцыг газрын алба кадастр дээр 3 айл байгаагаар кадастраа хийсэн байна. Үүнийг 4 айл болгож болгож өгнө үү гэж хэлсэн.

4.51.Тэгэхэд зөвхөн хашааг нь хэдэн метр квадрат газартай гэдэг байдлаар кадастр хийлгэхээс биш дотор нь ороод танайх эндээс энэ хүртэл гэж кадастр хийдэггүй гэсэн. 4 айлын орон сууцыг хэзээ тэгж 3 айл байгаагаар хийсэн юм билээ. З.Н*********   даргын үе биш л дээ. 2003-2005 онд Хөвсгөл аймгийн М*************  сумын Засаг дарга н.Х*********** гэдэг хүн байсан.

4.52.Гэхдээ л төрийн тамгыг хүлээн авч байгаа төрийн албан хаагч нь ирээдүй, өнгөрсөн, одоо цагийг бүгдийг нь хариуцаж алдааг засах талаар ажил хийх ёстой. Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар ингэж зөрчсөн байна гэдгийг хүлээн авч албан тушаалтны шийдвэрийг хүчингүй болгуулах талаар саналыг тухайн шатны Засаг даргад тавьж шийдвэрлүүлэх ёстой.

4.53.Хуучин хашааг маань битүүлээд баруун талын айл зорчихоо больсон учраас нийтийн эдэлбэр газар 100 м2 нэмэгдэхээр байгаа. Ямар ч байсан жорлон барих,  машин зогсчих газартай баймаар байна.   

4.54.Б.Э*********** , И.С*********** тэгээд манайх гээд 3 айлын түлээ буулгах газартай, 3 айлын машин зогсчих зогсоолтой, дараа 3 айлын жорлон хэрэгтэй байна. Ийм хэмжээний газар шаардлагатай байна.

4.55.Анх газар худалдаж авч байхдаа эдгээр хүмүүсийг надтай адилхан л газартай гэж бодсон. Тэгтэл хашаан дотор хашаа бариад эхлэхээр нь юу болов гэсэн чинь бид нар газрынхаа хэмжээгээр хашаагаа барьж байна гэсэн. Энэ газрын асуудлыг анх тэгж мэдсэн. Би өөрөө баруун талын 2-1-2 байранд 1999 оноос хойш амьдарч байгаа учраас газрыг тэнцүү хуваадаг талаар мэднэ. Мөн энэ газарт тийм л таамаглалтай байсан.

4.56.Анх нэг айл 100 м2 газартай байсан. Энэ нь өөрчлөгдөөгүй бол зөрчил гарахгүй байсан. 100 м2 газар ямар үндэслэлээр 400 гаруй метр квадрат болчихдог юм бэ?  Талаас илүүг нь 1 айл эзэмшээд байдгийг би мэдэхгүй шүү дээ. Тийм учраас захирамж гаргаж байгаа Засаг даргын буруу гэж бодож байна.

4.57.Хүүгийнх, манайх хоёр байр нийлээд 108 м2 газартай. Яагаад гэвэл өмнөх Д.Ж*********** гэж хүн авахдаа газаргүй гэж яриад нэг газар нь олдохгүй байсан байрыг өөрийнхөө газрын хэмжээнд оруулаад тэмдэглүүлчихсэн юм.

4.58.Аймгийн Засаг дарга юм уу, М*************  сумын Засаг дарга захирамж гаргаж байгаа.  Тэгтэл захирамж дээр хууль зүйн баталгаажуулалт хийгээд гэрээ гэрчилгээг нь олгоно гэдэг юм байна.  Газар нь зөв байна уу? Үнэн байна уу? гэдгийг газар дээр нь очиж шалгаад 750 м2 газар энд байгаа юм байна гэж үзээд үүнийг олох нь зөв гэх мэтээр шалгаж захирамж, кадастр хийгддэг гэж ойлгож байна.  

4.59.Шалгаад нийтийн орон сууц гэдгийг харсан бол нэг айл нь 750 м2 нөгөө айл нь 380 м2 гээд хувааж болохгүй гэдэг саналыг Засаг даргад гаргаж баталгаажуулж байж гэрээ гэрчилгээ олгох ёстой. Тийм учраас тэр хүний хашаан дотор байхгүй их хэмжээний газар олгоод захирамж гаргачихсан. Кадастр хийчихсэн. Ингэж болохгүй гэж хэлээд байгаа. Хамгийн гол нь хяналт шалгалт хийж байж газар олгох ёстой. Нийтийн орон сууц гэдэг чинь тусгай хуультай. Зүгээр нэг хороололд бол өөр хэрэг.

4.60.Хариуцагч нарт хууль бус үйлдлийг хүчингүй болгож,  үйлдлийг таслан зогсоох эрх олгочихсон байна. Өөрийн орон сууцандаа амьдрах наад захын хэрэгцээгээ хангуулмаар байна. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.

4.61.Б.Э*********** ын тайлбарыг би шүүхэд авчирч өгсөн бөгөөд тэр өөрөө энэ тайлбарыг бичээгүй би утсаар асууж байгаа хүүхдээр бичүүлээд шүүхэд авчирч өгсөн нь үнэн гэв.

5.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Энхтүвшин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

5.1.Нэхэмжлэгчийн гаргасан саналыг дэмжиж байна. Бид нар хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлэхээ эрхэм зорилгоо болгоно гэж Үндсэн хуульдаа заасан.

5.2.Гэтэл өнөөдрийн шүүх хуралдаанд үүсээд байгаа асуудал нь бид нийгмээ бүтээж чадаагүйн улмаас үүссэн байна гэж үзэж байна. Нэхэмжлэгч 4 жил гаруй хугацаанд захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа надад жорлон барих, түлээгээ буулгах газар, зогсоолын газар хэрэгтэй байна гэж явсан байдаг.

5.3.Энэ 4 айлын орон сууц нь модон хийцтэй. Инженерийн шугам сүлжээнд холбогдоогүй гэдэгтэй маргах зүйл байхгүй. Дотроо цэвэр ус болон ариун цэврийн байгууламж нь шийдэгдээгүй. Дээр нь галлагаатай. Тэгэхээр зайлшгүй түлээ түлшний асуудал үүсэж байгаа юм.

5.4.Бие засна гэдэг хүний жам ёсны хэрэгцээ шаардлага. Гэтэл 4 айлын орон сууцны барилга нь 2 айлд нь давуу байдал олгоод дунд байгаа 2 айлд нь жорлон барих ч газар үлдээхгүй байна гэдэг нь жам ёсны хэрэгцээ шаардлагыг хангаж өгөөгүй, хясан боогдуулж байна гэж харж байна. 

5.5.Манай М*************  суманд өвөлдөө -35 хэм хүртэл хүйтэрдэг. Зундаа +35 хэм хүрж халдаг. -35 хэмд галлагаатай орон сууцанд гал түлэхгүйгээр байх боломжгүй шүү дээ. Тухайн орон байранд амьдарч байгаа хүн түлээ түлшээ хураах газаргүй байна гэдэг бас л тэр хүний амьд явах хэрэгцээ шаардлагыг хясан боогдуулж байна гэж үзэж байна.

5.6.Л.Б*********  гуай зөвхөн орц гарцны газартай. Хэрэгт Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар гээд шинжээчийн дүгнэлт авагдсан байгаа. Энэ дүгнэлтээр Л.Б*********  гуайн газрын кадастрын мэдээллийн санд талбайн хэмжээ 108 метр квадрат гэж байгаа юм. Эндээс Л.Б********* гийн үл хөдлөх хөрөнгийн газар дахь хэмжээ газрын кадастрын мэдээллийн санд буруу бүртгэгдэж орсон. Байшингаас орж, гарахаас өөр эзэмшил газаргүй байна гэж шинжээчийн дүгнэлт гарсан.

5.7.Үүнээс харахад үнэхээр Л.Б*********  гуайд бие засах газраас эхлээд түлээгээ хураах газар байдаггүй. 108 метр квадрат гэдэг нь байшингийх нь суурь дэвсгэр болоод орц гарцны хэсэг л байдаг. Тэгэхээр энэ хүн байр эзэмшиж байгаагийн хувьд жам ёсны хэрэгцээ шаардлагаа хангахуйц газартай байх ёстой байжээ. Энэ талаараа хүмүүнлэг байж чадсангүй.

5.8.Монгол Улсын иргэн газар эзэмших эрх гэдэг нь холбогдох хууль тогтоомжийн хүрээнд үүсдэг эрх. Тиймээс газар эзэмших эрх гэдэг нь жам ёсны эрх болон жам ёсны хэрэгцээ шаардлагатай өрсөлдөхүйц эрх биш юм аа.

5.9.Газар эзэмших эрх гэдэг нь холбогдох хууль тогтоомжийн хүрээнд үүсдэг буюу газар олгохдоо хажуу хөршөөс нь санал авах гэдэг ч юм уу ийм байдлаар олгогддог эрх юм.

5.10.Гэтэл энэ газар олголтыг хийхдээ Л.Б*********  гуайн жам ёсны хэрэгцээ шаардлагыг нь хясан боогдуулчихаад өнөөдөр гуравдагч этгээдүүдийн эрх ашгийг зөрчих гээд байна гэж байгаа нь хууль ёсны эрхтэй зэрэгцүүлээд байгаа нь үндэслэлгүй гэж харж байна.

5.11.Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2-т ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн гэж заасан.

5.12.Гэтэл энэ шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. Л.Б*********  гуай сая “Би хороололд байгаа газар яриагүй. 4 айлын орон сууцны тухай асуудлыг ярьж байна” гэж хэлсэн.

5.13.Хэрэгт авагдсан баримтаар 4 айлын орон сууц гэдэг нь маргаангүй. Эргэн тойрны газрыг нийтээрээ эзэмшдэг байсан гэдэг нь маргаангүй байна. Гэтэл газар олгохдоо 2 айлд давуу байдал олгоод бусад айлуудын хэрэгцээ шаардлагыг нь хангахгүй байдлаар олгосон нь Үндсэн хуульд заасан шударга ёсонд нийцэхүйц байдлаар газар олголтыг хийж чадаагүй байна.

5.14.Тухайн байрны талаар Х*********** ХК-ийн захирлын албан бичиг авагдсан байсан. 1994 онд тухайн байрыг 4 иргэнд хувьчилж өгсөн нь үнэн болно гэсэн тодорхойлолтыг гаргаж өгсөн байсан. Үүгээр тухайн байр 4 айлын байр байсан нь тогтоогдож байна.

5.15.Гэтэл газар эзэмшүүлэхдээ 2 иргэнд эзэмшүүлсэн нь шударга бус байна гэж үзэж байна. Энэ буруутай үйл ажиллагааг төрийн байгууллага ажлаа хийхдээ цаасан дээр хийж байгаатай холбоотой гэж харж байна.

5.16.Яагаад гэвэл тухайн газар олголтыг хийхдээ хээрийн судалгаа буюу очиж хэмжилт хийсэн зүйл байхгүй. Хэрэгт энэ талаар нотлох баримт авагдаагүй. Хариуцагч талаас энэ талаар мэдэхгүй байна. Хувийн хэрэгт нь байхгүй гэж байна.   Газар олголт хийхдээ нөхцөл байдлыг судалж нөхцөл байдлыг шалгахгүйгээр цаасан дээр газар олгосон нь буруу  байна. Заавал хээрийг судалгааг нь хийх ёстой. Захиргааны ямар нэгэн шийдвэр гаргахаасаа өмнө газар дээр очиж шалгах ёстой шүү дээ. Хэн нэгний эрх ашиг хөндөгдөхөөр байна уу гэдэг талаар судалгаа хийх ёстой.

5.17.Гэтэл иргэний хүссэн өргөдлийг шийдээд явчихсан. Нийтийн орон сууц шүү дээ. Гэтэл гэр хорооллын айлуудын газартай адилхан хувь хүмүүст эзэмшүүлсэн нь алдаатай байна.

5.18.Тухайн газарт нь очоод үзлэг хийгээд олгоход болохгүй зүйл байхгүй. Хүн цаасан дээр буюу кадастрын зурган дээр амьдардаггүй шүү дээ. Газар дээр амьдардаг. Тиймээс зайлшгүй хээрийн судалгааг зайлшгүй хийх ёстой байсан. Очоод үзсэн бол нийтийн эзэмшлийн газар байна гээд бусдын эрх ашиг хөндөгдөх юм байна гэдгийг хараад ойлгох байсан. Ийм ажиллагаагаа хийгээгүйн улмаас өнөөдрийн нөхцөл байдал үүсэж байна.

5.19.Гуравдагч этгээдүүдийн эрх ашиг хөндөгдөж байна гэж яриад байна. Тэр нь нэг талдаа үндэслэлтэй шүү дээ. Энэ алдааг анхнаасаа захиргааны байгууллага гаргаад явчихсан байгаа юм. 2-1-3,  ************* тоотуудад газар олгосон шийдвэр нь үндсэн хуулийн зорилго зорилтод нийцээгүй байх тул хүчингүй болгох нь зүйтэй байна.

5.20.Захиргааны актуудыг илт хууль бусад тооцуулах дараах үндэслэл байна гэж харж байна.

5.21.Хөвсгөл аймгийн М*************  сумын  ************* багийн нутаг дэвсгэрт  ************* тоотод н.Ө*****************-с н.Б***********-д   газар эзэмших эрх шилжүүлсэн Хөвсгөл аймгийн М*************  сумын Засаг даргын 2007 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 70 дугаар захирамжийн хавсралтын 113-т н.Б***********-с Л.Э*********** т газар эзэмших эрх шилжүүлсэн Хөвсгөл аймгийн М*************  сумын Засаг даргын 2008 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн  155 дугаар захирамжийн хавсралтын 37, Л.Э*********** аас Т.А*********  т шилжүүлсэн захирамж гээд  ************* тоотод газар эзэмшүүлсэн захирамжуудыг бүхэлд нь илт хууль бусад тооцуулах саналтай байна.

5.22.Эдгээрийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д зааснаар тухайн захиргааны актууд өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар гаргасан гэж үзэж байна.

5.23.Хавтаст хэрэгт Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2004 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 35 дугаар тогтоол авагдсан байсан. Үүгээр Хөвсгөл аймгийн М*************  сум дахь инженерийн шугам сүлжээ бүхий газарт газар эзэмшүүлэх, ашиглуулах бүсчлэлийг тогтоосон байсан.

5.24.Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.11-д зааснаар инженерийн шугам сүлжээ бүхий газарт газар эзэмшүүлэх ашиглуулах асуудлыг аймгийн Засаг дарга шийдвэрлэхээр заасан.

5.25.Гэтэл  ************* тоотод гарсан захирамжуудыг бүхэлд нь Хөвсгөл аймгийн М*************  сумын Засаг дарга эзэмшүүлсэн байгаа нь Хөвсгөл аймгийн М*************  сумын Засаг дарга өөрт олгогдоогүй эрх хэмжээг хэрэгжүүлсэн байна гэж үзлээ.

5.26.Мөн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч, М*************  сумын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар зарим захиргааны актыг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрч байна гэж үзсэн.

5.27.Гэхдээ өмгөөлөгчийн хувьд эдгээр 4 акт бүгдээрээ илт хууль бусад тооцуулах нь үндэслэлтэй гэж харж байна. Хүлээн зөвшөөрөхгүй гэдэг актууд 2007 оны 70 дугаар захирамж, 2008 оны захирамжууд байсан.

5.28.Тэгэхээр Газрын тухай хууль 2002 оны 6 дугаар сарын 7-ны өдрөөс батлагдаж хэрэгжиж эхэлсэн. Маргаан бүхий Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2 дахь заалт нь нэмэлт өөрчлөлт орж байгаагүй буюу 2002 оны хуульд ч гэсэн инженерийн шугам сүлжээ бүхий газарт газар эзэмшүүлэх ашиглуулах асуудлыг аймгийн Засаг дарга шийдвэрлэнэ гэж заачихсан байсан.

5.29.Тухайн цаг үед 2002 оны 1 ************* сарын 6-ны өдөр батлагдсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль үйлчилж байсан. Энэ хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-т захиргааны акт гаргах эрх хэмжээгүй этгээд захиргааны акт гаргасан бол тухайн актыг илт хууль бус захиргааны актад тооцно гэж заасан. Тэгэхлээр 2008, 2009 оны захиргааны акт илт хууль бус захиргааны актад тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

5.30.Хариуцагчаас 2 захиргааны актаа илт хууль бус захиргааны актад тооцохгүй гэдэг үндэслэлээ Хөвсгөл аймгийн Засаг даргын 2009 оны 108 дугаар захирамж гараад үүнд инженерийн шугам сүлжээ бүхий газрын бүсчлэлд газар эзэмшиж ашиглаж байгаа иргэд аж ахуйн нэгжийн хувийн хэргийг М*************  сумаас аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар руу шилжүүлсэн учраас тэрийг илт хууль бус гэж үзэхгүй байна гэж ярьсан.

5.31.Гэтэл бүслэл тогтоосон шийдвэр маань 2004 онд гарсан. Ингээд 5 жилийн хугацаанд захиргааны байгууллага ажлаа хийгээгүй нь үндэслэл болохгүй. 2004-2009 оны хооронд бичиг баримттай холбоотойгоор М*************  сумын Засаг даргад инженерийн шугам сүлжээ бүхий газарт газар эзэмшүүлэх эрхийг нь аймгийн Засаг дарга шилжүүллээ гэдэг ч юм уу шилжүүлсэн ямар нэгэн шийдвэр байхгүй. Өөрсдөө захиргааны байгууллага чиг үүргээ зөрчсөн байгаа нь өнөөдөр энэ захиргааны актуудыг зөвтгөх үндэслэл болж чадахгүй гэж үзэж байна.

5.32.Түүнээс гадна зөвхөн М*************  сумын Засаг дарга гаргасан учраас эрх зүйн зөрчилтэй гэвэл үгүй. Маш олон эрх зүйн зөрчилтэй асуудал байдаг.  М*************  сумын Засаг даргын 2007 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 70 дугаар захирамжаар н.Ө*****************-с н.Б***********-д   100 метр квадрат газрыг шилжүүлсэн байдаг.

5.33.Гэтэл н.Б***********-с энэ газрыг шилжүүлэхдээ үндэслэлгүйгээр 432 метр квадрат болгоод нэмэгдүүлсэн байдаг. Хэн нь ч газрын хэмжээг нэмэгдүүлэх талаар хүсэлт гаргаагүй байхад Газрын тухай хууль тогтоомжоо зөрчөөд үндэслэлгүйгээр газрын хэмжээг нэмэгдүүлээд олгосон байдаг.

5.34.М*************  сумын  ************* тоотод анх 2009 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 134 дүгээр захирамжийн 2 дахь хэсэгт н.Б***********-д 750 метр квадрат газар эзэмшүүлэх эрхийг М*************  сумын Засаг даргын захирамжар олгочихсон байдаг.

5.35.Гэтэл хариуцагч нараас 2009 онд кадастр гэдэг зүйл хэрэгжээд эхэлчихсэн гэдэг. Инженерийн шугам сүлжээ бүхий газарт газар эзэмшүүлэх эрхийг нь аймгийн Засаг дарга шилжүүлсэн гэдэг боловч 2009 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр дахиад энэ хууль тогтоомжоо зөрчөөд Ш.Б***********-д  анх удаа газар эзэмшүүлэх захирамж гарсан байдаг.

5.36.Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д заасныг мөн адил зөрчсөн байгаа юм. Анх удаа газар эзэмшүүлэх захирамж нь илт хууль бус байгаа учраас дараа дараагийн газар эзэмшүүлэх эрх шилжүүлж байгаа захирамж нь эхний захирамжаа дагаад илт хууль бус захирмжид тооцогдох үндэслэлтэй байна.

5.37.Магадгүй энэ захиргааны актуудыг илт хууль бусад тооцсоноор гуравдагч этгээдүүд эрх ашиг хөндөгдлөө гэж үзвэл үүнийг төрөөс хохирлоо барагдуулаад явах эрх зүйн үндэслэл нь байгаа. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

5.38.Нэхэмжлэгч 2025 оны 4 дүгээр  сарын 21-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа нэхэмжлэлийн шаардлага хэсэг дээрээ маргаан бүхий 6 актыг илт хууль бус болохыг тогтоолгох гэж бичсэн байгаа. Төгсгөл хэсэг дээрээ  хууль бус болохыг тогтоож хүчингүй болгож өгнө үү гээд биччихсэн юм байна.  Тэгэхлээр би өнөөдөр шүүхэд гаргах шаардлага нь илт хууль бус болохыг тогтоолгоно гэдгийг нь тодруулж хэлье гэв.

6.Хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

6.1.Маргаан бүхий газартай холбогдуулан М*************  сумын иргэн Л.Б*********  нь “... Би М*************  сумын  ************* тоотод байрлах ажилчдын байрнаас 2 айлын сууцыг 2016 онд О*********** , Б***********  гэх хүмүүсээс худалдаж авсан. ... 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдөр аймгийн Засаг даргад хандан 1.М*************  сумын Засаг даргын 2003 оны 5 дугаар сарын 27-ний өдрийн 44 дүгээр захирамжийг үндэслэн Ч***********-т  газар эзэмшүүлсэн хэсгийг, 2.аймгийн Засаг даргын 2011 оны 07 дугаар сарын 27-ний А/259 дүгээр захирамжийн 1 хавсралтын 4 дүгээрт байгаа Чулуунбаатараас Н.Б***********-д 25.6 м2 газар эзэмшүүлсэн хэсгийг, 3.аймгийн Засаг даргын 2011 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/300 дугаар Н.Б***********-д газрын хэмжээг 107.7 м2 болгон нэмэгдүүлсэн, 4.аймгийн Засаг даргын 2012 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн А/203 дугаар захирамжаар Н.Б***********-с Д.Ж***********-д  газрын эзэмших эрх шилжүүлсэн хэсгийг, 5.М*************  сумын Засаг даргын 2009 оны 09 дүгээр сарын 134 тоот захирамжаар Ш.Б***********-д  анх удаа газар эзэмшүүлэхдээ 750 м2 газар эзэмшүүлсэн хэсгүүдийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгож өгнө үү ...” гэх өргөдөл 2022 оны 08 дугаар сарын 11-ний гаргаж байсан.

6.2.Төрийн байгууллага болон эрх бүхий албан тушаалтан нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Өргөдөл, гомдолд дурдсан асуудлыг судалж, эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэж хариу өгөх ажлыг зохион байгуулсан.

6.3.Энэ хүрээнд аймгийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 1/1749 тоот албан бичгээр хариу хүргүүлсэн.

6.4.Уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа ба Хөвсгөл аймгийн Засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/366 тоот захирамж, түүний хавсралт, Хөвсгөл аймгийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн А/461 тоот захирамж, түүнийг хавсралтыг нотлох баримтаар гаргаж өгсөн гэжээ.

7.Хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б********* шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

7.1.Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Засаг даргад хандан газар олгохыг даатгаж өгнө үү, М*************  сумын Засаг дарга, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт даалгаж өгнө үү гэсэн хүсэлт гаргаж байсан. Л.Б*********  гуайн хажуу талын иргэний газраас аваад Л.Б*********  гуайд өг гэж хэлэх эрх бид нарт байхгүй. Худалдаж авсан өмчид нь бид халдах эрх байхгүй. Тэр үйлдэл чинь хууль бус үйлдэл болно шүү дээ.

7.2.Мөн дээр нь Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, М*************  сумын Засаг даргын Тамгын газарт энэ газрыг Л.Б********* д олго, ингэ тэг гэх эрх байхгүй.

7.3.Мөн дээрээс нь 100 м2 газрыг 300 хэдэн  м2 болгоод өгсөн байна гэх зүйл ярьж байна. Дээр үед газрыг метрээр хэмждэг байсан. Ер нь нүдэн баримжаагаар хэмждэг байсан.

7.4.Сүүлд кадастр хийж эхлэнгүүт яг жинхэнэ хэдэн метр квадрат газартай болох нь гарч ирж эхэлсэн учраас гэрчилгээ солигдох асуудлууд зөвхөн энэ газар дээр ч биш нэлээдгүй гарсан тохиолдлууд байгаа.

7.5.Захиргааны актыг илт хууль бусад тооцох шинжүүд байдаг. Аймгийн Засаг даргын гаргасан хоёр захиргааны акт хуульд заасан илт хууль бус байх нэг ч шинжийг нь хангаагүй байгаа. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

8.Хариуцагч М*************  сумын Засаг дарга шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

8.1.М*************  сумын Засаг даргын 2009 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 134 дүгээр захирамжаар иргэн Ш.Б***********-д  750 м2 газрыг эзэмшүүлсэн байна.

8.2.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2004 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 35 дугаар тогтоолоор аймгийн инженерийн шугам сүлжээ бүхий газрыг шинэчлэн тогтоосон.

8.3.2009 он хүртэл тус тогтоол хэрэгжихгүй, сумын Засаг дарга захирамж гаргаж эрх шилжүүлэх болон шинээр эзэмшүүлж байсан. 2009 оноос инженерийн шугам сүлжээ бүхий газар гэж хувийн хэрэг татах ажлыг зохион байгуулсан.

8.4.Тус тогтоолын дагуу уг газар нь инженерийн шугам сүлжээ бүхий газарт хамаарч байгаа тул хувийн хэрэг нь манайд байхгүй болно. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

9.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.М*********  шүүхэд болон хуралдаанд тайлбарлахдаа:

9.1.Ш.Б***********-д  750 м2 газар эзэмшүүлсэн М*************  сумын Засаг даргын 2009 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 134 тоот захирамж, иргэн Д.Б***********-с иргэн Л.Э***********  агсанд 432 м2 газрыг эзэмших эрхийг шилжүүлсэн Хөвсгөл аймгийн М*************  сумын Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 155 тоот захирамжийн хавсралтын 37-д байгааг илт хууль бус гэж үзэхгүй байна.

9.2.Учир нь аймгийн Засаг даргын 2009 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 180 дугаар захирамжаар М*************  сумын инженерийн шугам сүлжээ бүхий газрын бүсчлэлд газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хувийн хэргийг М*************  сумын Засаг даргын Тамгын газраас Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт шилжүүлэн, инженерийн шугам сүлжээтэй бүсэд газар эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэж эхэлсэн.

9.3.Мөн Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 25 дугаар тогтоолоор Монгол Улсын нутаг дэвсгэрт хийгдэж байгаа геодизийн байрлал, сүлжээний хэмжилт, боловсруулалтын ажилд “UTM” тусгагийг хэрэглэж эхэлсэн бөгөөд газрын кадастрын зургийг анх удаа 2009 онд манай аймагт хийсэн. 2020 оны 07 дугаар 07-ны өдрийн А/366 дугаар аймгийн Засаг даргын захирамж тус газрыг кадастрын зургийн дагуу болгож шийдвэрлэсэн байна.

9.4.Иргэн Л.Э***********  агсны газар эзэмших эрхийн гэрчилгээ эхнэр Т.А*********  т Хөвсгөл аймгийн М*************  сумын Засаг даргын 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн А/03 тоот захирамжаар шилжүүлсэн нь илт хууль бус гэсэнтэй маргахгүй бөгөөд тус 2 захирамжийг илт хууль бус гэснийг хүлээн зөвшөөрч байна.

9.5.Бусад дээр нь илт хууль бус биш арга хэмжээ гэж бодож байна гэв.

10.Хариуцагч Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Н*********   шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

10.1.Иргэн Ш*********** овогтой Б************ М*************  сумын газрын албанд 2009 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр өргөдөл гаргасан байх ба өргөдөлд дурдахдаа өөрийн эзэмшилд байгаа 750 м2 гурван тал хашааг баталгаажуулж газрын бичиг баримт гаргуулан авахыг хүссэн хүсэлтийг үндэслэн анх М*************  сумын Засаг даргын 2009 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 134 тоот захирамжийн хавсралтын 2 дахь заалтаар 2.1.4 тоот буюу гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 750 м2 газрыг иргэн Ш.Б***********-д  эзэмшүүлсэн шийдвэртэй. Уг талбайн хэмжээг харуулсан схем зураг нэгж талбарын хувийн хэрэгт байхгүй байна.

10.2.Газрын кадастрын цахим системд 6712016006 нэгж талбарын дугаартай 380 м2 талбайн хэмжээтэй эзэмшил газрыг иргэн Ш.Б***********-ын хүсэлтийн дагуу аймгийн Засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/366 дугаар захирамжийн хавсралтын 2 дахь заалтаар иргэн  Д.Ж************-д шилжүүлсэн байна.

10.3.Нэгж талбарын 6712016006  дугаартай 380 м2 талбайн хэмжээтэй эзэмшил газрыг иргэн  Д.Ж************-ны хүсэлтийн дагуу аймгийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн А/461 дүгээр захирамжийн хавсралтын 4 дэх заалтаар иргэн Бямбадалай овогтой Баянжаргалд тус тус шилжүүлсэн бөгөөд эцсийн эзэмшигч Б.Б*********  аар мэдээллийн санд бүртгэлтэй байна.

10.4.М*************  сумын Засаг даргын 2007 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 70 дугаар захирамжийн хавсралтын 113 дахь заалтаар иргэн  Ч.Ө************-с иргэн  Д.Б************ руу Хүнсний үйлдвэрийн байр 2.1.3 хаягт байршилтай хашааны газрын зориулалттай 100 м2 газрыг иргэн Д.Б***********-д   шилжүүлсэн иргэний өргөдлийн дагуу М*************  сумын Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 155 дугаар захирамжийн хавсралтын 37 дахь заалтаар иргэн Д.Б***********-с  ************* хаягт байршилтай газрыг иргэн Л***********-ын  Э*********** т шилжүүлсэн байна.

10.5.Газрын кадастрын цахим систем хэрэглээнд нэвтэрч эхэлснээс хойш 2.1.3 тоот буюу  67************  нэгж талбарын дугаартай газар нь 482 м2 хэмжээтэйгээр газрын цахим системд бүртгэгдсэн байна.

10.6.Иймд иргэн Л.Б********* гийн гаргасан хүсэлт нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.5 дахь заалт “бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх”-д хамаарч байгаа тул энэ хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.7 “газар эзэмшүүлэх, ашиглахтай холбогдсон доод шатны Засаг даргын хууль бус шийдвэрийг хүчингүй болгох, зөрчлийг арилгах арга хэмжээ авах” гэсэн заалтаар шийдвэрлэх боломжгүй байна гэжээ.

11.Хариуцагч аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Н*********   шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

11.1.Л.Б*********  гуайн нэхэмжлэл дээр 6 захирамжийг илт хууль бус болгох тухай шаардлага гаргасан байдаг.

11.2.2003 онд М*************  сумын Засаг дарга анх Газрын тухай хуулийг хэрэгжүүлэхийн тул газар эзэмших гэрээ, гэрчилгээгүй айл өрхүүдэд гэрээ, гэрчилгээ олгох зорилгоор 44 дүгээр тоот захирамж гаргасан байдаг. Тус захирамж нь хавсралт байхгүй. Ийнхүү айл өрхүүдэд гэрээ гэрчилгээ олгох үйл ажиллагааг хийж эхэлсэн байдаг.

11.3.Энэ үеэс тухайн нийтийн эзэмшлийн байрны айлууд зарим нь гэрээ, гэрчилгээ авах асуудал яригдаад түүнээс хойш 2008, 2009 онуудад гэрээ гэрчилгээгээ энэ захирамжаар тухайн айлууд баталгаажуулж авсан байдаг.

11.4.М*************  сумын Засаг даргын 2003 оны 44 дүгээр тоот захирамж ямар ч иргэний нэр заагаагүй захирамж байдаг. Тэр нь зүгээр л иргэдийнхээ газрыг гэрчилгээжүүлье гэсэн утгатай гаргасан захирамж байдаг.  

11.5.2008, 2009 онуудаас иргэдэд газрын гэрээ гэрчилгээг анх олгох үйл ажиллагаа явагдсан. Тухайн үедээ энэ кадастрын зураг улсын хэмжээнд нэгдсэн байдлаар хийгдээгүй. Үүнээс болоод бараг танайх хэдэн метр газартай вэ гэж асууж байгаад гэрээ гэрчилгээнд таамаг байдлаар талбайн хэмжээг тавьж явснаас талбайн хэмжээнд зөрүүтэй асуудлууд үүсээд байгаа юм.  

11.6.2009 онд манай аймагт анх кадастрын зураг хийгдсэн байдаг. 2010 онд кадастрын зургаа хүлээж аваад кадастрын зургийн дагуу тухайн эзэмшиж байсан айлуудын талбайн хэмжээг тэр кадастрын зургийн дагуу гаргаж өгсөн байдаг.  

11.7.Өмнө нь эрх зүйн харилцаанд ороод бусдад дамжигдаад гэрээ гэрчилгээтэй болоод явчихсан газрууд дээр одоо Л.Б*********  гуайд шууд газрыг нь хасаад эзэмшүүлэх боломжгүй учраас М*************  сумын Засаг даргын 2009 оны 134 дүгээр тоот захирамж мөн аймгийн Засаг даргын 2020 оны 366 тоот захирамж, аймгийн Засаг даргын 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 461 дүгээр тоот захирамж, М*************  сумын Засаг даргын 2008 оны 159 дугаар тоот захирамжуудыг илт бус гэж үзэхгүй байна гэж хариу тайлбарыг гаргасан.  

11.8.Сүүлд Л.Э***********  агснаас Т.А*********  т, Т.А*********  ээс Н.О*********** т шилжүүлсэн М*************  сумын Засаг даргын захирамж нь инженерийн шугам сүлжээний бүсэд байрлах газрыг М*************  сумын Засаг даргын захирамжаар шилжүүлсэн байсан.  Энэ нь хууль бус болохыг хүлээн зөвшөөрч байгаа.

11.9.Нэхэмжлэгч Л.Б********* гийн амьдарч байгаа газарт биеэр очиж үзсэн. М*************  сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгалгүйгээр иргэдэд газрын хэмжээг хашааны хэмжээгээр нэмэгдүүлэн эзэмшүүлэх, хашааны бодит хэмжээгээр газар эзэмших эрхийг нь олгох, шилжүүлэх зэрэг асуудал байсан гэдгийг зөвшөөрч байна. Ингэхдээ Л.Б*********  гуайн газраас хасаж гуравдагч этгээд нарт нэмж олгоогүй учраас түүний эрхийг зөрчихгүй гэв.

12.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Н.О*********  шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

12.1.2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 03 тоот захирамжийг илт хууль бусад тооцуулах тухай Л.Б********* гийн нэхэмжлэлийг захиргааны хэргийн шүүх шийдвэрлэх боломжгүй.

12.2.Учир нь захиргааны акт хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш нэг жилийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах боломжтой. Энэ нь хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон учир Л.Б********* гийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь дуусгавар болсон байна.

12.3.Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Н.О*********  миний хувьд шударгаар хуулийн дагуу энэхүү газрыг эзэмшиж авсан тул миний эрхийг Үндсэн хууль болон Иргэний хууль бусад хууль тогтоомжид зааснаар хамгаалж өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

13.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Н.О*********  шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

13.1.Би 2023 онд дам яриагаар энэ хашаа байшинг зарах талаар сонсоод очиж үзсэн. Тэгээд худалдаж авсан. Худалдаж авахдаа надад бэлэн мөнгө хомс байсан учраас Хаан банкны зээлээр худалдаж авсан. Банк мэдээж өөрийнхөө шаардлагыг хангаж зээл олгох зөвшөөрөл өгсөн.

13.2.Би хувиараа хөдөлмөр эрхэлдэг. Энэ үл хөдлөхийг алсын хараатай, зорилготой, төлөвлөгөөтэй авсан. Мөн энэ өдөр ч гэсэн надад үнэ цэнтэй байна. Цаг маань алт шиг үнэлэгдэж байдаг. Хөдөлмөрчдийн хүнсний хэрэглээнд манайх үйл ажиллагаа явуулдаг учраас энэ газрыг алсын хараатай авсан. Өмнө нь ямар бичиг баримттай байсан яг түүний дагуу авсан. 

13.4.Энэ үл хөдлөхийн бичиг баримт нь анх 2007 онд одоо гарсан байна. Л.Б*********  гуай өөрийнхөө үл хөдлөхийг 2016 онд авсан гэж ярьж байна.  

13.5.Өмнө нь шийдэгдээд болчихсон бичиг баримтыг хөөн хэлэлцэх хугацаа нь дуусчихсан байхад яагаад дахин дахин шаардлага тавиад, хүсэлт гаргаад байгаа юм бэ? Шүүх үүнийг яагаад хэрэгсэхгүй болгож болдоггүй юм бол.

13.6.Мэдээж би алсын хараатай авсан учраас энэ асуудал сайнаар шийдэгдэх байх гэдэгт найдаж байна. Зөвийг хуулийн дагуу шүүн тунгааж миний эрхийг хамгаалж өгнө үү гэж шүүхээс хүсэж байна гэв.

14.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Т.А*********   шүүхэд гаргасан тайлбартаа:

14.1.Миний бие Т.А*********   Хөвсгөл аймгийн М*************  сумын  ************* тоотод 2008-2021 оныг хүртэл амьдарч байсан.

14.2.Анх энэ газрыг 2008 онд иргэн Б***********-с тухайн үеийн ханшаар худалдаж авсан. 2023 онд иргэн Н.О*********** т зах зээлийн ханшаар зарсан. Зарахдаа газрын хэмжээг ихэсгэсэн зүйл байхгүй. Үндсэн хуулийн иргэний худалдах, худалдан авах эрхийн дагуу эрхийг эдэлсэн. Би хууль бус үйлдэл хийгээгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ

15.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Т.А*********   шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

15.1.Манайх телевизийн зарын дагуу олж мэдээд н.Б***************** гэдэг хүнээс 2008 онд энэ газрыг авсан. Хашаа байшин зарна гэхээр нь очиж үзээд хотын төвдөө юм байна гээд бүгдээрээ ажил хийдэг хүмүүс болохоор тухайн үеийн үнэ ханшаар худалдаж авсан. Авахдаа хүнсний үйлдвэрийн ажилчдын хөндлөн байрны урд талын үзүүрийг хашаалсан газрыг авсан.    

15.2.Одоо Л.Б*********  гуай хамгийн эхний шүүх хурал дээр яриагүй зүйлээ сая ярихдаа нэг удаа хөдөө яваад ирсэн чинь хашаалаагүй байсан тэр хавийн газрыг бүгдийг нь хашаалчихсан гэж яриад байна. Яг өөртөө тааруулж худлаа зүйл яриад байна. Манайхыг авахад л тэр газрыг хашаалчихсан байсан. Бид банзыг нь л сольсон. Өөр юм байхгүй. Жорлон дотроо байсан. Тэрийг нь бид нар булаад шинэ жорлон, байшин барьсан.

15.3.Бид хоёр чинь бас л ялгаагүй жоохон хүүхдүүдтэй байсан. Айл болоод аятайхан амьдарчихъя гэж бодоод Хатгалаас 1 торх оруулж ирээд Хүнсний үйлдвэрийн ажилчдын үзүүрийн байшингийн урд талд 6х8 харьцаатай дүнзэн торх барьсан. 

15.4.Тэр хашаан дотор байсан хуучин жорлонг нь булаад хажууд нь шинэ байшин, жорлон барьж байсан. Ерөөсөө тэр газрыг хашаалчихсан байсан. Тэгсэн чинь одоо бүр худлаа яриад хашаалаагүй байсан юмыг нэг хөдөө яваад ирсэн чинь хашаалаад авчихсан байсан гээд байх юм. Худлаа гэх юм бол тэнд зөндөө олон жил амьдарч байгаа гэрчүүд байгаа шүү дээ.  

15.5.Ард талын Б.Э*********** гэдэг эгч манай нөхөртэй цуг ажилладаг. Манай нөхөр цэцэрлэгийн нягтлан. Тэр хүн цэцэрлэгийн туслах багш хийдэг. Б.Э*********** гэдэг эгч орон гэр байхгүй. Айл, айл дамжиж амьдардаг. 2 хүүтэйгээ айлын хашаа түрээсэлж амьдардаг гэхээр нь өөрсдөө байшинтай болчихсон юм чинь гээд өгсөн. Тэр үзүүрийн Хүнсний үйлдвэрийн ажилчдын байранд  2 өрөө байдаг юм. Гал тогоо нь тусдаа. Ар талдаа 1 өрөөтэй гээд 2009 онд манай нөхөр л өгсөн юм. Эгч ээ 500.000 төгрөгөөр та энэ байранд амьдар гэж хэлсэн. Тэр үед газар дээр огт ярьсан зүйл байхгүй.

15.6.Тэнд оруулчхаад байж байтал манай шинэ жорлонд бие засаад байдаг байсан. Тэднийхээр хүн их ирдэг. Манай хашаа дамнаж бие засаад гадна, дотнын хүмүүс орж ирээд хэцүү юм гээд байшингийнхаа ар талаар хашаалсан. Хүнсний үйлдвэрийн ажилчдын байртай буюу тэр Б.Э*********** багшийнхтай дундуураа хашаалчихсан юм.

15.7.Тэгээд эгч дотроо жорлон барьж авсан юм.  Ер нь ингээд л амьдраад байсан. 2019 онд манай нөхөр нас барсан. 2020 онд манай ээж өнгөрсөн юм. Тэгээд Л.Б*********  багш манай ээж хоёр Хатгалд олон жил цуг ажиллаж байсан учраас би сайн ханддаг байсан.

15.8.Тухайн үед ээж, нөхөр хоёрыг амьд байхад юм хэлэхгүй байсан хэрнээ ээжийг өнгөрсний дараа газрын талаар асуудал яриад эхэлсэн. Жорлонгүй ёстой хэцүү байна гээд л байсан.

15.9.Өчнөөн олон хүмүүс ард талын хоёр гурван байшинг аваад л зараад л байсан.  Ганц Л.Б*********  багш ч аваад зараад байгаа юм биш. Зөндөө олон хүн аваад зарим нь нас барсан. 2017 онд Л.Б*********  багш авсан юм билээ. Тэгээд аваад дуугүй явж байснаа ингээд хүн дээрэлхэх хандлага нь гарч ирж байгаа юм. Манай нөхөр өнгөрөөд л, ээж өнгөрсөн хойно 2021 онд ийм газрын асуудал, жорлон байхгүй гээд эхэлсэн.

15.10.Тэгэхээр нь би ард талын Б.Э*********** багшийн амьдарч байгаа Б.Э*********** багшид бол яах вэ тэр байшинг нь л өгсөн юм чинь та газрыг ав.  Байр, жорлонгоо бариад ав гэж хэлсэн. Эсвэл манай хашааны ард жорлон бариад ав гээд их хүндэтгэлтэй хандсан юм. Манай ээжтэй найзалж, нөхөрлөж байсан гэж бодсон юм.  

15.11.Гэтэл дараа өдөр нь чи хашааныхаа газраас тал талаас нь 1 метрийг өг гэж хэлж байгаа юм. Тэгэхээр чинь би ялгаагүй үр хүүхэдтэй хүн шүү дээ. 3 хүүтэй одоо бэлэвсэрчихлээ. Ганцаараа яаж энэ орон гэрийг авч явах вэ гээд хүнд цохилттой байсан үед минь дахиад газрынхаа тал бүрээс 1 метрийг өг гэж гэхээр нь би өгөхгүй гэж хэлсэн.  

15.12.Тэр газрыг ав гээд хэлж байхад дахиад хашааны газраас авна гэсэн. Ёстой тийм зүйл байхгүй гэсэн чинь би тэгвэл шүүх цагдаагаараа явна гэж хэлсэн. Б.Э*********** багшийг байсхийгээд л над руу явуулдаг.  Тэр газраа яана гэж байна гэж асуулгадаг. Б.Э*********** багш манайд орж ирээд нөгөө газрыг Л.Б*********  багш асуугаад байх юм гээд л хэлнэ. Тэгэхээр нь Л.Б*********  багш чинь өөрөө нэгэнтээ шүүхээр явна гэж байгаа бол тэгээд шүүхээр л явна биз дээ гэдэг. 

15.13.Бид нар Л.Б*********  багшийн хашаалсан газрыг хөдөө яваад ирэхэд нь хуваагаад авчихсан юм биш шүү дээ. Хувааж авсан гэж байгаа бол тухайн үеийн хажууд амьдарч байгаа хүмүүс бүгдээрээ л байгаа шүү дээ. Гэрч болох хүмүүс зөндөө байна.

15.14.н.Б***************** гэдэг хүнээс авах журмаараа газрынхаа гэрчилгээг гаргаж авсан. Тэр үеийнх нь кадастрын зураг нь ямар л байсан юм билээ. Шилжүүлээд л авсан.  

15.15.Манай нөхөр 2019 онд нас барсан. Тэгээд зээл авах болсон чинь хашаа байшингаа нөхөр байхгүй учраас өөр дээрээ шилжүүлж авах хэрэгтэй болсон. Газрын албанд өргөдлөө өгөөд ном журмынх нь дагуу л авч байгаа шүү дээ.

15.16.Тэрийг дахиж сунгаж татаад 2021 онд өөрчлүүлээд авах сонирхол ч байхгүй. Ном журмын дагуу 3 хүүхэдтэйгээ би өвлөж авч байгаа юм. Буруу гээд байгаа захирамж нь бодвол тэр юм шиг байна.  

15.17.432 м2-ыг 482 м2 болгож авсан гээд байх юм. Тэр өөрчлөлт нь газрын албаны кадастрт буруу байснаас болсон юм уу мэдэхгүй. 2021 онд нэг ийм шүүх хурал болсон. Үүний дараа 2 хүүхэд хот руу явчхаад ганц жоохон хүүхэдтэйгээ үлдэх болчхоод орой үдшийн цагаар хашаа байшинд байж чадахгүй юм байна гэж бодоод хүүхдийнхээ байдлыг хараад байр авахаар болсон юм.   

15.18.2021 онд шүүх хурал болж хэрэг нь хэрэгсэхгүй болчихсон шүү дээ. Тэгээд би хашаа байшингаа заръя гээд нэг хүнд түрээслүүлсэн чинь архи, дарс уугаад хашаа байшин нэлээн муудчих гээд байхаар нь Н.О*********** т зарчихсан.  

15.19.Бид хоёр хашаа байшин гэдгээр нь зарж байгаа болохоос биш 432 м2-г үнэлж зараагүй. Газрын албан дээр би үнэхээр очоогүй. Н.О*********  өөрөө хөөцөлдөж явж байж газраа авсан. Би шилжүүлэх ёстой юмаа шилжүүлж өгсөн. Тухайн үед Улаанбаатар хотод байсан. Н.О*********  газрынхаа гэрчилгээг гаргуулж авсан байх.  

15.20.Б.Э*********** багшийн байшин доорх газар чинь боломжийн газар. Тэр газар чинь 432 м2, 482 м2 гээд байгаа газар дотор байгаа шүү дээ. Хашаалаад тусдаа жорлон гаргуулаад тэр эгчид амьдруулчихсан байгаа юм. Тэр газрыг ав гэж хэлсэн шүү дээ. Манайх тусдаа хашаалчихсан юм чинь гээд өгөх гэсэн чинь дахиад хашааныхаа газраас 1, 1 метрийг тал бүрээс нь өг гэж байгаа юм. Тэгэхээр нь миний гэдэн хөдлөөд өгөхгүй гэсэн.

15.21.Дараа нь үр хүүхдийнхээ төлөө үхэн үхтлээ зүтгэнэ гээд байгаа юм. Би ч ялгаагүй. Бид нар ч гэсэн үр хүүхэдтэй хүн шүү дээ. Тэгэхэд одоо үр хүүхдийнхээ төлөө гээд маргаад яваад байгаа юм. Бодвол инженерийн шугам сүлжээтэй газар болохоор буцаагаад зарахад метр квадратаар үнэлэгдэнэ гэж бодож ингэж яваад байгаа байх.

15.22.2021 онд шүүх хурал болж байхад шинжээч очоод бүгдийг нь хэмжиж үзээд байсан биз дээ. Ээжтэй маань цуг ажиллаж байсан гээд зөндөө нигүүлсэнгүй хандаж байгаа шүү дээ. Тэгэхэд урдаас шуналын сэдлээр ингэж нэмээд байгаа юм.

15.23.Мөнгө төгрөгөө төлөөд сайхан амьдрах гээд нэг газар авсны төлөө 4-5  жил шүүх дээр хэрэг хийчихсэн юм шиг ингээд яваад байх сонин байна. Ажил албанд ч гэсэн нэр төрд муу шүү дээ. Хүн ойлгохгүй. Арай гэж амьдрах гэж явчихаад хэрэгтний ширээний ард хэдэн жил сууж байна шүү дээ. Бид нар хашааг нь нэмээд хашаад авсан биш.

15.24.Газрын алба ч гэсэн зөвөөр тогтоогоод одоо байгааг нь очоод үнэл. Хамаа алга. Хашаанаас ямар хасаж авна гэж байгаа биш. Эцсийн эцэст баахан юм хэрэгсэхгүй болгох гэж байна. Энэ олон хүмүүс чинь өөрсдөө махаа идэж насаараа цуглуулсан хэдэн төгрөгөөр зээл авч байж л энэ газрыг  аваад  байшингаа бариад л амьдрах гэж ядаж байгаа шүү дээ.

15.25.Хэдэн жил дуугүй явж явж байснаа гэнэт одоо газрын хэрүүл хийгээд байгаа юм. Энэ олон иргэдийг ер нь яах юм бэ? Та газраа авдаг юм байна байж. Тэгээд энэ хүмүүс чинь яах юм. Мөнгөө төлчихсөн байгаа шүү дээ. Төрөөс гаргаж өгөх юм уу? Ямар ч байсан хүмүүс хохирох юм бол төлөх хэрэгтэй. Бид нар ч гэсэн ялгаагүй үндсэн хуулийнхаа дагуу эдлэх эрхээ эдлээд л авч байгаа шүү дээ. Харин хохироовол хохирлыг төр засаг нь юм уу? М*************  сум нь юм уу? Хохиролгүй болгож өгөх хэрэгтэй.

15.26.Та шуналын сэдлээр маргаад байгаа юм. Би нөхөргүй, хэдэн хүүхэдтэй одоо үүнийг бол яаж ч болно гэж бодоод байх шиг байна. Нэг нь нялх хүүхэдтэй тэгээд л дарлах санаатай, урдаас нь хэлэх хүн байхгүй. Тэгэхээр хүүхэдтэйгээ нийлээд л хэдэн жилийн өмнөөс л ингэж байгаа. Шүүх хуралд ирэх болгондоо л тэдний хүүхэд нь тэглээ. Эдний хүүхэд нь ингэлээ гээд л ирдэг юм шүү дээ. Ямар ч байсан хөндлөнгийн хүнийг харахад би нэг хүний юм булаагаад авчихсан юм шиг байх юм.  

15.27.Манай ах газрын албанд нягтлан хийдэг л дээ. Гэхдээ тухайн  газарт ямар ч өөрчлөлт байхгүй. Газрын албанаас гаргадаг кадастр гэрчилгээг ном журмынх нь дагуу л гаргаж байгаа биз. 2021 онд манайх тийм л хашаатай байсан 2022 онд тийм л хашаатайгаа л байгаа. 2009 онд тийм л хашаатайгаа байсан.

15.28.50 метр квадрат газрыг нэмээд хасчихсан зүйл үнэхээр байхгүй. Шүүхээс энэ асуудлыг зөвөөр шийдвэрлэж өгөөсэй гэж хүсэж байна. Хэдий энэ хүн хэцүү нөхцөлд байгаа ч гэсэн бусад хүмүүсээ хохироох шийдвэр гаргахыг миний хувьд хүлээн зөвшөөрөхгүй гэв.

16.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Б*********   шүүхэд гаргасан тайлбартаа

16.1.Миний бие  Б************ овогтой Б************ нь 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 380 м2 буюу ар талын хашаа байшинг Д.Ж***********-с худалдан авсан. Тухайн үед 8х8 байшин барих материал буюу блокоо авчихсан байсан. Л.Б********* гийн газрын маргааны улмаас авсан газартаа одоог хүртэл байшингаа барьж чадаагүй байгаа.

16.2.Газартай холбоотой үүссэн маргааны Л.Б********* гийн өргөдлийг харахад “00-гүй, түлээ буулгах газаргүй” гэж бичсэн байсан. Энэ маргааныг эвээр шийдэхийн тулд хэсэг түлээ буулгах газар өгье гэхэд ёс бус харилцаатай, би хуулиар явна гэж сүрдүүлдэг байсан. Энэ 5 жилийн хугацаанд санхүү болон сэтгэлзүйн тогтворгүй байдалтай одоог хүртэл байсаар байна.

17.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Б*********   шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

17.1.Манай ээж Хөвсгөл аймгийн Хүнсний үйлдвэрт ажилладаг байсан. Би багаасаа энэ Хүнсний үйлдвэрийн ажилчдын байранд амьдарсан. Манай ээжийг  Д************ овогтой О************ гэдэг.  

17.2.Д.Ж*********** гэдэг хүн манайхыг газар авч байшин барья гээд хүнтэй уулзаад явж байхад хойд талын газрыг би зарах гэж байгаа. Энэ байр, газрыг авахгүй юм уу гэхээр нь тэгье л дээ аятайхан газар авчихъя гээд ярьсан.

17.3.Тэгсэн чинь Д.Ж*********** эгчээс энэ газрыг худалдаад авчих юм бол  Д.Б************* гуай ямарваа нэгэн хэл ам, хэрүүл хийгээд яваад байвал яана аа гэж асуусан чинь ёстой тийм юм байхгүй ээ. Би Л.Б********* гаас өөрөөс нь асуусан. Энэ газрыг танайх худалдаад авахгүй юм уу эгч гэсэн чинь надад тийм их хэмжээний худалдаж авах мөнгө байхгүй. Харин чи зарах гэж байгаа бол гайгүй архи, дарс уудаггүй аятайхан хүнд зараарай гэж хэлсэн гэдэг. Тэгээд манайх худалдаж авсан.  

17.4.2020 оноос хойш 5 жилийн хугацаанд 5 жил үргэлжлээд шүүхээр явж байна. Би Д.Ж*********** гэдэг хүнээс энэ газрыг худалдаж авсан болохоос биш бид нар газар хувьчлагдаагүй байхад нь газраа тойруулж хашаа бариад байшин барьчхаагүй байсан шүү дээ.

17.5.Бүгдээрээ хувьчлагдаад айл болгон хашаа бариад байшин оронгоо барьчихсан тийм үе байсан шүү дээ. Би энд багаасаа өсөж торнисон. Оюутан болохдоо хүртэл энд байсан. Намайг 2009 онд оюутан болоод явахад энэ газрууд бүгдээрээ хувьчлагдаад хашаа оронтой болчихсон байсан. Айл болгон байшингаа барьчихсан байсан. Үүнийг бүр сайн санаж байна.  

17.6.Яагаад вэ гэх юм бол Л.Б********* гийн хажуу талд би багаасаа тоглодог байсан. н.Түвшинжаргал гээд охинтой би багаасаа тэр хашаагаар гүйж орж тоглодог байсан юм. Тэр хэсгийг сайн санаж байна. Яагаад сүүлд 1 газар хуваагаад байшин барьчихсан юм шиг юм яриад байгаа юм бэ?

17.7.Л.Б*********  гэдэг эгчтэй хүний ёсоор харьцчихъя, ярилцчихъя яаж насаараа бие бие рүүгээ муухай харж амьдарцгаах вэ гээд би эвээр ярьж үзсэн. Уурлаж ч үзсэн. Гэтэл  урдаас хуулийн дагуу гээд л байнга надад хууль яриад байх юм.

17.8.Мөн хүүхэдтэй нь уулзаад би хэлсэн. Ах аа ингээд больё л доо. Эвтэй байя гээд ярилцъя гэхээр ална шүү, хядна шүү гээд муухай зан гаргадаг. Дан гудамжны үг хэлдэг.  Муу гичий минь гээд л дан тиймэрхүү үйлдэл гаргадаг. Би тэнд байхдаа аймаар дарамттай байна. Хашааны үүдэн дээр баачихдаг. Хүү нь юм уу, хэн нь юм мэдэхгүй. Хүндрээд явчихсан байдаг. Тэгээд яаж байгаа юм бэ гэхээр бараг л алаад хаячихна шүү, хуцаад бай гэдэг.  

17.9.Би үнэндээ дарамттай амьдарч байгаа. Тэгээд машинаа зогсооно. Яг тулгаад л тавьчихна. Тэр үед алаг пургонтой байсан. Намайг дайрах гэж байгаа юм шиг зогсчихдог. Миний эрхэнд аймаар халддаг. Би энэ хүмүүсээс зөндөө айж байна.  

17.10.Эвээр ярья. Газар байхад эгч ээ танд өгье өө. Энэ хэсэгт та түлээгээ буулга. Миний худалдаж авсан жижиг байшингийн хэсгийг ав. Тэнд түлээгээ хураагаад тавь эгч ээ. Гадаа машинаа бас тавьчих аа гээд ноднин хүртэл хэлж байсан шүү дээ. Ингээд манай ах нар хашааг нь буулгаад өгье. Эвтэй сайхан амьдар, энэ газраа өгье өө гэсэн чинь би хуулийн дагуу явна. Чадахгүй гэсэн. Дандаа ингэж сүрдүүлж байдаг. Аймар хэцүү хүмүүс л дээ.

17.11.Ноднингийн намар манай ахынх засвар хийж байсан чинь хаалга аймар хүчтэй цохиод байсан. Би жоохон хүүхэдтэй байсан юм. Хүчтэй цохиод л байсан. Тэгсэн чинь эдний хүү нь орж ирсэн. Манай ээж алга болчихлоо. Та нар манай ээжийг алаад хаячихлаа гэсэн. Би тийм газар л амьдарч байна. Надад тэнд амьдрах ямар ч тав тух алга. Тэгж дарамталдаг. Тэгээд л Л.Б*********  гуай алга болчихлоо хүн амины хэрэг хийсэн. Та нар бүгдийг чинь шоронд өгнө, хатаана гэж хүү нь орж ирж байгаа юм. Тийм хүмүүстэй би яаж эвээр ярих юм. Хэцүү байна шүү дээ.

17.12.Тэр газрыг чинь амьдрал ахуйгаа дээшлүүлье, гоё байшин барьж авъя гээд л худалдаж авч байгаа хүн шүү дээ. 2020 онд хөнгөн блокоор 6х8 хэмжээтэй байшин барих гээд одоо болтол байшингаа барьж чадаагүй байна. Амьдарч байгаа жижиг байшингаа зүгээр сунгаж байна. Энэ хүнээс болоод, ийм үйлдлээс болоод юм хийж болохгүй байна.

17.13.Хүүхэд нь ирэхгүй болохоор одоо арай гайгүй байна. Ирэх юм бол ална, хядна гээд ээж алга боллоо гэх мэтээр  байнга дарамталдаг. Хүний ёс, ёс зүй гэж ерөөсөө байдаггүй.

17.14.Олон жил хөрш байлаа шүү дээ. Одоо аятайхан амьдар гэхээр энэ миний газар байх ёстой, ингэх ёстой гээд л дайрдаг. Сайхан ярилцдаггүй. Хүнд тэсэх тэвчээр гэж байдаг шүү дээ. Үнэндээ тулж байна шүү дээ. Ганц газар авсны төлөө 5 жилийн хугацаанд шүүхэд дуудагдаж байна.

17.15.Амьдрах орчин маань гоё тохилог нөхцөл бүрэлдэхгүй байна. Одоо болтол байшингаа барьж чадаагүй. 2020 оноос хойш гэдэг чинь 5 жилийн хугацаа өнгөрсөн. Тухайн үед барилгын материал ямар үнэтэй байсан. Одоо ямар үнэтэй болсон гээд бүх юмаараа л хохирч байна. Урдаас хууль л яриад байх юм. Би хууль мэдэхгүй шүү дээ. Миний эрхэнд арай л аймар халдаад байх шиг санагдаад байгаа юм гэв.

18.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд И.С*********** шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

18.1.Иргэн И.С*********** миний бие Хөвсгөл аймаг, М*************  сумын 2.1.4 тоотод албан ёсны бүртгэлтэй амьдардаг. 2016 онд ээж Хүнсний үйлдвэрийн ажилчдын 4 айлын орон сууцнаас 2 байр худалдан аваад өнөөг хүртэл амьдарч байна.

18.2.2021 оноос газрын маргаан гарсны улмаас манай 2 байр ямар ч газаргүй болсон учир ялангуяа өвлийн улиралд байрандаа амьдрах нөхцөлгүй болж 4-5 жил болж байна. Иймээс газрын асуудлыг хуулийн хүрээнд даруй шийдвэрлэж өгнө үү гэжээ.

19.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ш.Б*********** шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

19.1.Хөвсгөл аймгийн А********  сумын *****8 дугаар багийн иргэн Ш*********** овогтой Б************ миний бие М*************  сумын  ************* багийн 01-04 тоотод оршин суугч Лувсанцэрэнгийн Бурмаагаас гаргасан захиргааны актуудыг илт хууль бус болохыг тогтоолгож, газрын тухай хууль тогтоомжид заасны дагуу ашиглуулахыг даалгах тухай нэхэмжлэлийг хүлээн авч гуравдагч этгээдийн хувьд дараах тайлбарыг гаргаж байна.

19.2.Ш.Б*********** миний бие 2007 оны үед намар Г*****************  гэх хүнээс худалдан авч байсан. Ингэж худалдан авахад 7,0х4,0 метр хэмжээтэй дүнзэн байшинтай, уг байшингаа оруулан тойруулсан 25х30 метр хэмжээтэй газартай гэж, энэ газраа хашаалаагүй ийм л байр авсан юм.

19.3.Энэ нь нийтийн эзэмшлийн байр байсан. 4 айл байдаг байшингийн нэг хэсгийг л худалдан авч байсан. Энэ байшингаа газрын хамт тухайн үедээ 2 сая хүрэхгүй төгрөгөөр авч байсан.

19.4.Газар нь үүгээр юм шүү гэж тухайн үедээ Г*****************  гэх хүн зааж хэлж өгч байсан. Энэ үед нь газрыг хэмжүүлж, кадастр хийлгэж, газрын гэрчилгээ гаргуулан авч байсан.

19.5.Энэ байшиндаа манайх 10 жил амьдарсан. Ингэж амьдрахдаа ямар нэг хашаа бариагүй. Яг Г*****************  гэх хүнээс авсан байдлаар нь 2020 онд Ж*****************  гэх хүнд зарсан.

19.6.Манайх энэ хашаа байшингаа яг авсан байдлаар нь, авсан тэр хэмжээний газартайгаа яг байгаа чигээр нь зарсан. Өөрөөр хэлбэл манайх аваад уг хашааны газар болон байшинд ямар ч өөрчлөлт оруулаагүй, авсан тэр байдлаар нь зарсан.

19.7.Ийм учраас миний бие энэ асуудалд ямар нэг холбоогүй гэж үзэж байна. Надаас хашаа байшин худалдан авсан Д.Ж*********** нь манайхаас худалдан авсан хашаа байшингийн газрыг гэрчилгээний дагуу манайхаас авсны дагуу хашаалж авсан байсан.

19.8.Анх газрын гэрчилгээг гаргахдаа хууль журмын дагуу л гэрчилгээ гаргуулж авсан. Анх авахад л 25х30 м2 газар гэж хэмжүүлэн 750 м2 газраа 380 м2 болгож багасгаж өгсөн зүйл байхгүй. Яг л авсан газраа байгаа чигт нь зарсан. Хэрхэн яаж хэмжээд ингэсэн талаар мэдэхгүй байна.

19.9.Миний хувьд М*************  сумын Засаг дарга болон газрын даамал нь хууль дүрмээ баримтлан энэхүү газрыг надад олгосон гэж үзэж байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

20.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Ж*********** шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

20.1.Миний бие Д.Ж*********** 2020 онд  Ш.Б*************-с тус газрыг кадастр газрын албаар заалгаж худалдан аваад тэр оны 6 дугаар сард хөрш Б.Б*********  ынд мөн газрын албаны хүмүүсийн заасан дагуу зарсан нь үнэн.

20.2.Л.Б*********  газар байхгүй голын хоёр өрөөг мэдсээр байж хямд үнээр буюу 1100000 төгрөгөөр худалдан авч чимээгүй явж байгаад биднийг хашаалж блок буулгаад юм барих гээд өөд нь татаж эхлэхэд 2 талынхаа 10 сая төгрөгөөс дээш зарагдаж байсан газар руу дайрч, 4 айлд хуваана гэж булаацалдаж эхэлсэн. Зүгээр зүгээр гэж хямд үнээр аваад дараа нь хуулийн байгууллагаар явж болчимгүй авирлаж байна.

20.3.Олон шүүх хуралдаан болсон. Шүүх шийддэг, ахиад л шүүхээс дууддаг. Олон хүний ажлыг үрж байгаа Л.Б********* д бүхнийг ойлгуулж өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

21.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд  Д.Э************* шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

21.1.Иргэн  Д.Э************* миний бие 2009 онд Л.Э***********  агснаас Хүнсний үйлдвэрийн ажилчдын 4 айлын орон сууцнаас нэг байрыг нь 500.000 төгрөгөөр худалдан авсан ба өнөөг хүртэл тэр байрандаа амьдарч байна.

21.2.Байрыг зарахдаа газаргүй шүү гэж хэлсэн болно. Үл хөдлөх нь газартайгаа салшгүй холбоотой байдаг тухай хуульд заасан байдаг.

21.3.Ийм учраас хашаанд амьдарч байгаа Н.О*********** ээс тус байрны дэвсгэр болох 24.5 м2 газрыг надад шилжүүлж өгөхийг хүсье. Би Монгол Улсын иргэний хувьд газар эзэмших эрхтэй байгаа гэжээ.

                                                            ҮНДЭСЛЭХ нь;

22.Шүүх дараах үндэслэлээр Л.Б********* гийн Хөвсгөл аймгийн Засаг дарга, М*************  сумын Засаг дарга, аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт тус тус холбогдуулан гаргасан нэхэмжлэлээс “1.Нийтийн зориулалттай орон сууцны газрыг Ш.Б***********-д  анх удаа газар эзэмшүүлсэн М*************  сумын Засаг даргын 2009 оны 09 сарын 27-ны өдрийн 134 дүгээр захирамжийн хавсралтын 2 дахь хэсэг, 2.Иргэн Ш.Б*********** нь иргэн Д.Ж***********-д  750 м2 газраа Хөвсгөл аймгийн Засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/366 дугаар захирамжийн хавсралтын 2 дахь хэсгээр 380 м2 болгон багасгаж шилжүүлсэн, 3.Хөвсгөл аймгийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн А/461 дүгээр захирамжийн хавсралтын 4 дэх хэсгээр иргэн Д.Ж***********-с иргэн Б.Б*********  д 380 м2 эзэмших эрх шилжүүлсэн, 4.Иргэн Б***********-с иргэн Л.Э***********  агсанд Хөвсгөл аймгийн М*************  сумын Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 155 дугаар захирамжийн хавсралтын 37 дахь хэсгээр 100 м2 газрыг нь 432 м2 болгон ихэсгэн шилжүүлсэн, 5.Иргэн Л.Э***********  агсны газар эзэмших эрхийн гэрчилгээг Хөвсгөл аймаг М*************  сумын Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн А/159 тоот захирамжийн хавсралтын 29 дэх хэсгээр 432 м2 газрыг нь 482 м2 болгон ихэсгэж эхнэр Т.А*********  т нь шилжүүлсэн, 6.Иргэн Т.А*********   нь иргэн Одончимэгт М*************  сумын Засаг даргын 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 03 тоот захирамжийн хавсралтын 16 дахь хэсгээр газраа шилжүүлснийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлагыг хэрэгсэхгүй болгож, “газар эзэмшүүлэхдээ Газрын хуулийг хэрэгжүүлээгүй, газарт тавих хяналт үүргээ биелүүлээгүй, М*************  сумын Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын газрын даамал, Хөвсгөл аймгийн Засаг дарга, түүний харьяа Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даамлын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Газрын тухай хуулийг хэрэгжүүлэх, газар эзэмшүүлэхдээ хууль зөрчсөн доод шатны Засаг даргын болон өөрийн гаргасан хууль бус шийдвэрийг хүчингүй болгон зөрчлийг арилгах арга хэмжээ авахыг Хөвсгөл аймгийн Засаг дарга, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт даалгах” шаардлагыг дараах байдлаар хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэл гаргах эрхийн талаар

23.Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 155/ШШ2021/01143 дугаар захирамжаар Л.Б********* гийн нэхэмжлэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

24.Хөвсгөл аймгийн М*************  сумын  ************* багийн 1 дүгээр гудамжны 4 тоотод байрлах дөрвөн айлын гэгдэх орон сууц нь хуучнаар Хүнсний үйлдвэрийн ажилчдын нийтийн зориулалттай байр бөгөөд өмч хувьчлалаар хувьчлагдан оршин суугчид нь авсан хэдий ч олон эзэмшигч дамжин зарагдсан, өмч хувьчлалын бичиг баримт олдохгүй болсон, үүний улмаас улсын бүртгэлд үл хөдлөх хөрөнгөөр бүртгэгдэж байгаагүй болох нь хэргийн оролцогчдын тайлбараар нотлогдож байгаа, Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.10-т “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ нь тухайн газар дээрх тэдгээрийн үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэх үндэслэл болно” гэж заасан, тус орон сууцны голын хэсэгт байрлах Л.Б********* гийн сууцны доорх болон орчны 108 м2 газрыг эзэмших эрхийн гэрчилгээг аймгийн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн А/108 дугаар захирамжаар Д.Ж***********-с Л.Б********* д шилжүүлсэн байх тул нэхэмжлэгч Л.Б********* г нэхэмжлэл гаргах эрхтэй гэж үзлээ.

Хөөн хэлэлцэх хугацааны талаар

25.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар Захиргааны байгууллагын гаргасан захиргааны акт, байгуулсан захиргааны гэрээ илт хууль бус болох, эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоох болон захиргааны хэм хэмжээний акттай холбоотой нэхэмжлэлд энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацаа үл хамаарна.

26.Иймд нэхэмжлэгч Л.Б*********  нь захиргааны актуудыг илт хууль бус болохыг тогтоолгох, хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, шаардагдах захиргааны акт гаргахыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан тул захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэхгүй.

Үйл баримтын талаар

27.Нэхэмжлэгч Л.Б*********  нь Хөвсгөл аймгийн М*************  сумын  ************* багийн 1 дүгээр гудамжны 2 тоотод оршин сууж байхдаа хөрш залгаа  ************* багийн 1 дүгээр гудамжны 4 тоотод байрлах Хүнсний үйлдвэрийн ажилчдын байр гэгдэх нийтийн орон сууцны голын хэсэгт байрлах хоёр өрөө буюу хоёр сууцыг 2016 онд гуравдагч этгээд Дүүжийгийн Ж***************** аас худалдан авсан болох нь хэргийн оролцогчдын тайлбараар нотлогдож байна.

28.Хөвсгөл аймгийн М*************  сумын  ************* багийн 1 дүгээр гудамжны 4 тоотод байрлах Хүнсний үйлдвэрийн ажилчдын байр гэгдэх орон сууц нь хуучнаар хүнсний үйлдвэрийн ажилчид амьдарч байсан нийтийн зориулалттай орон сууц бөгөөд өмч хувьчлалаар хувьчлагдан оршин суугчид нь хувьчилж авсан гэх боловч өмчлөх эрхийн гэрчилгээгээгүй хэд хэдэн хүнд дамжин худалдагдсан, өмч хувьчлалын бичиг баримт олдохгүй болсон, үүний улмаас улсын бүртгэлд үл хөдлөх хөрөнгөөр бүртгэгдэж байгаагүй, модон хийцлэлтэй, нэг давхар, нэг байшингийн хоёр захад тус бүр хоёр өрөөтэй хоёр айлын сууц, голын хэсэгт тус бүр нэг өрөөтэй хоёр сууц бүхий 7х14 метр харьцаатай, инженерийн шугам сүлжээнд холбогдох боломжтой бүсэд оршдог боловч цэвэр, бохир ус, дулааны нэгдсэн сүлжээнд холбогдоогүй, гал түлж халаадаг байшин болох нь хэрэгт авагдсан үзлэгийн тэмдэглэл[1], хэргийн оролцогчдын тайлбараар нотлогдож байна.

29.Энэхүү орон сууцны ертөнцийн зүгээр урд талын захад байрлах хоёр өрөө 24.5 м2 сууцанд одоо бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Э***************** , голын хоёр сууцны нэгэнд нь нэхэмжлэгч Л.Б********* , нөгөөд нь түүний хүү бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд И.С*********** тус тус амьдардаг ба хойд захад байрлах 24.5 м2 хоёр өрөө сууц бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Б*********  ын эзэмшилд байгаа болох нь хэргийн оролцогчдын тайлбараар нотлогдож байна.

Маргааны зүйлийн талаар

30.Тус орон сууцны ертөнцийн зүгээр урд талын захад байрлах бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд  Д.Э*************-ын амьдарч буй хоёр өрөө сууцны дэвсгэр болон орчны 100 м2 газрыг М*************  сумын Засаг даргын 2007 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 70 дугаар захирамжаар[2]  Ч.Ө************-с Д.Б***********-д   шилжүүлсэн захирамж, мөн тус орон сууцны голын хэсэгт байрлах нэхэмжлэгч Л.Б********* , түүний хүү бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд И.С*********** нарын сууцны дэвсгэр болон орчны газрыг анх М*************  сумын Засаг даргын 2003 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 44 дүгээр захирамжаар[3] Д.Ч***********-т 100 м2-аар эзэмшүүлж, Хөвсгөл аймгийн Засаг даргын 2011 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн А/259 дүгээр захирамжаар  Д.Н*************-с Н.Б***********-д 25.6 м2 болгож багасган шилжүүлсэн, аймгийн Засаг даргын 2011 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/300 дугаар захирамжаар[4] Н.Б***********-д газрын хэмжээг нэмэгдүүлэн 107.7 м2 болгон эзэмшүүлсэн, аймгийн Засаг даргын 2012 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн А/203 дугаар захирамжаар[5] Н.Б***********-с Д.Ж***********-д  107.7 м2 газар, аймгийн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн А/108 дугаар захирамжаар[6] Д.Ж***********-с Л.Б********* д 108 м2 газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлсэнтэй тус тус нэхэмжлэгч Л.Б*********  маргаагүй.

31.Харин орон сууцны ертөнцийн зүгээр урд талын захад байрлах  Д.Э*************-ын амьдарч буй хоёр өрөө сууцны дэвсгэр болон орчны 100 м2 газрыг М*************  сумын Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 155 дугаар захирамжаар[7] Д.Б***********-с 100 м2 газрыг Л.Э***********  /агсан/-д 432 м2 болгож 332 м2-аар нэмэгдүүлэн эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлсэн захирамж болон М*************  сумын Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн А/159 дүгээр захирамжаар[8] Л.Э***********  агсны газар эзэмших эрхийн гэрчилгээг өв залгамжлалаар өвлөгч Т.А*********  т 482 м2 болгон 50 м2-аар нэмэгдүүлж шилжүүлсэн, 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн А/03 дугаар захирамжаар[9] Т.А*********  ийн 482 м2 газар эзэмших эрхийн гэрчилгээг Н.О*********** т шилжүүлснийг тус тус илт хууль хэмээн нэхэмжлэгч маргасан. 

32.Түүнчлэн тус орон сууцны ертөнцийн зүгээр хойд захад байрлах  Б.Б*************-ын эзэмшлийн 24.5 м2 хоёр өрөө сууцны дэвсгэр болон орчны газар газрыг анх М*************  сумын Засаг даргын 2009 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 134 дүгээр захирамжаар[10] 750 м2-аар Ш.Б***********-д  эзэмшүүлсэн болон аймгийн Засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/366 дугаар захирамжаар[11]  Ш.Б*************-с Д.Ж***********-д  380 м2 болгож багасган газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлсэн, аймгийн Засаг даргын 2020 оны 09 дугаар сарын 17-ны өдрийн А/461 дүгээр захирамжаар[12] Д.Ж***********-с Б.Б*********  д 380 м2 газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлснийг тус тус илт хууль бус хэмээн маргаж байна.

Хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг

тогтоолгож, шаардагдах захиргааны акт

гаргахыг даалгах шаардлагын талаар

33.Орон сууцны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д "орон сууц" гэж хүн суурьшин амьдрах зориулалттай нийтийн болон амины орон сууцны байшин, сууц, гэрийг,

34.Орон сууц хувьчлах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1-д "нийтийн зориулалттай орон сууцны байшин" гэж бүхэлдээ буюу ихэнх хэсэг нь дөрөв ба түүнээс дээш сууцны зориулалттай барилгыг, 3-т "сууц" гэж нийтийн зориулалттай орон сууцны байшин дахь нэг гэр бүл аж төрөхөд зориулагдсан нэг буюу хэд хэдэн өрөө бүхий цогцолборыг ойлгохоор заасан.

35.М*************  сумын  ************* багийн 1 дүгээр гудамжны 3, 4 тоот хаягт байрлах барилга нь анхнаасаа 3, эсвэл 4 айлын зориулалттай барилга байсан уу гэдгийг тогтоох боломжгүй, барилгын голын хэсэгт орших хоёр өрөө нэг сууцыг нэг өрөө хоёр сууц болгон засаж өөрчилсөн эсэх тодорхойгүй боловч одоогоор дөрвөн айлын нийтийн зориулалтаар ашиглаж буй орон сууцны байшин гэдэгтэй хэргийн оролцогчид маргаагүй.

36.Нэхэмжлэгч Л.Б********* гийн худалдан авсан тус бүр нэг өрөөтэй хоёр сууц нь тус орон сууцны барилгын голын хэсэгт орших бөгөөд хойд, урд захад байрлах хоёр сууцны эзэд газраа 2021 онд хашаалсан тул нэхэмжлэгч өөрийн эзэмшлийн газрыг орох, гарах гарцнаас өөрөөр ашиглах боломжгүй болж, жорлон барих, түлээ түлш хадгалах, автомашин байрлуулах газаргүй болсон гэдэг нь хэргийн оролцогчдын тайлбар, үзлэгийн тэмдэглэл, кадастрын зураг зэрэг баримтуудаар нотлогдож байна.

37.Нэхэмжлэгч М*************  сумын  ************* багийн 1 дүгээр гудамжны ****** болон ****** тоотод байрлах хуучнаар Хүнсний үйлдвэрийн ажилчдын орон сууцны ертөнцийн зүгээр урд талын захад байрлах  Д.Э*************-ын амьдарч буй хоёр өрөө сууцны дэвсгэр болон орчны 100 м2 газрыг М*************  сумын Засаг даргын 2007 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 70 дугаар захирамжаар  Ч.Ө************-с Д.Б***********-д   шилжүүлсэн, мөн тус орон сууцны голын хэсэгт байрлах нэхэмжлэгч Л.Б********* , түүний хүү бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд И.С*********** нарын сууцны дэвсгэр болон орчны газрыг анх М*************  сумын Засаг даргын 2003 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 44 дүгээр захирамжаар Д.Ч***********-т 100 м2-аар эзэмшүүлж, Хөвсгөл аймгийн Засаг даргын 2011 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн А/259 дүгээр захирамжаар  Д.Н*************-с Н.Б***********-д 25.6 м2 болгож багасган шилжүүлсэн, аймгийн Засаг даргын 2011 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/300 дугаар захирамжаар Н.Б***********-д газрын хэмжээг нэмэгдүүлэн 107.7 м2 болгон эзэмшүүлсэн, аймгийн Засаг даргын 2012 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн А/203 дугаар захирамжаар Н.Б***********-с Д.Ж***********-д  107.7 м2 газар, аймгийн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн А/108 дугаар захирамжаар Д.Ж***********-с Л.Б********* д 108 м2 газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлсэнтэй тус тус маргаагүй тул тэрээр орон сууцны дэвсгэр болон орчны газрыг сууцны эзэмшигчдэд хувааж эзэмшүүлэхийг зөвшөөрсөн байна гэж шүүх үзлээ.

38.Нэхэмжлэгч Л.Б********* , түүний хүү бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд И.С*********** нарын оршин сууж байгаа сууцны дэвсгэр болон орчны газарт М*************  сумын Засаг даргын 2003 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 44 дүгээр захирамжаар Д.Ч***********-т 100 м2-аар эзэмшүүлж, Хөвсгөл аймгийн Засаг даргын 2011 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн А/259 дүгээр захирамжаар  Д.Н*************-с Н.Б***********-д 25.6 м2 болгож багасган шилжүүлээд, 2011 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/300 дугаар захирамжаар Н.Б***********-д газрын хэмжээг нэмэгдүүлэн 107.7 м2 болгон эзэмшүүлж, 2012 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн А/203 дугаар захирамжаар Н.Б***********-с Д.Ж***************** д, 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн А/108 дугаар захирамжаар Д.Ж***********-с Л.Б********* д 108 м2 газар болгон тус тус эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлсэн газар хамаарч байгаатай хэргийн оролцогчид маргаагүй.

39.Өөрөөр хэлбэл М*************  сумын  ************* багийн 1 дүгээр гудамжны ****** болон ****** тоотод байрлах хуучнаар Хүнсний үйлдвэрийн ажилчдын орон сууцны дэвсгэр болон орчны газрыг анхнаас нь гурван хэсэгт хувааж олгосон байсан, тус орон сууцны голын хэсэгт байрлах Л.Б********* , И.С*********** нарын тус бүр нэг өрөө хоёр сууцны дэвсгэр болон орчны газрыг бүхэлд нь нэг хүнд эзэмшүүлсээр ирсэн, одоо ч уг хоёр сууцны дэвсгэр болон орчны газар нэхэмжлэгч Л.Б********* гийн эзэмшилд байгаа ба түүний хүү гуравдагч этгээд И.С*********** бие даасан шаардлага гаргаагүй. 

40.Түүнчлэн М*************  сумын  ************* багийн 1 дүгээр гудамжны ****** болон ****** тоотод байрлах хуучнаар Хүнсний үйлдвэрийн ажилчдын орон сууц гэх боловч эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж байгаагүй, тус орон сууцны ертөнцийн зүгээр урд хэсэгт байрлах хоёр өрөө сууцны хэсгийг  ************* тоот, орон сууцны дунд хэсэгт байрлах тус бүр нэг өрөө хоёр сууц болон ертөнцийн зүгээр хойд хэсэгт байрлах хоёр өрөө нэг сууцыг  ************* тоот гэж хаягласаар ирсэн, дээрх орон сууц бүхэлдээ хамаарах дэвсгэр болон орчны газрыг анхнаас нь гурван нэгж талбар болгон хуваасан байсантай хэргийн оролцогчид маргаагүй, хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон.

41.Иймд хариуцагч М*************  сумын  ************* багийн 1 дүгээр гудамжны ****** болон ****** тоотод байрлах хуучнаар Хүнсний үйлдвэрийн ажилчдын орон сууц гэх барилгын сууцны дэвсгэр болон орчны газрыг оршин суугчдад нь эзэмшүүлсээр ирснийг буруутгах боломжгүй.

42.Нэхэмжлэгч Л.Б*********  Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6.”орчны газар” гэж тухайн орон сууцны байшингийн суугчид, өмчлөгчдөд зориулагдсан ногоон байгууламж, зүлэг, хүүхдийн тоглоомын талбай, сүүдрэвч, явган хүний зам, авто машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж бүхий нийтийн эдэлбэрийн газрыг хэлнэ гэж заасан ба уг газрыг сууц өмчлөгчдийн холбоонд ашиглуулахаар хуульд заасан тул газартай холбоотой 6 захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгоод газрыг дөрвөн тэнцүү хувааж авах саналтай байгаа гэсэн агуулгаар шүүх хуралдаанд тайлбарласан.

43.Нэхэмжлэгч Л.Б*********  түүнийг өөрийг нь оролцуулаад орон сууцны оршин суугчдад сууцны дэвсгэр болон орчны газрыг эзэмшүүлсэн дээр дурдсан захирамжуудтай маргаагүй тул ногоон байгууламж, зүлэг, хүүхдийн тоглоомын талбай, сүүдрэвч, явган хүний зам, авто машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж бүхий нийтийн эдэлбэрийн газрыг сууц өмчлөгчдийн холбоонд ашиглуулах талаар маргаж буй нь агуулгын хувьд зөрчилтэй, энэ үндэслэлээр маргах боломжгүй байна.

44.Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд дараахь баримт бичгийг хавсаргана” гэж, 38.2.2-т “эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тухай нотолгоо” гэж заасан, гуравдагч этгээд Д.Ж***************** : “Л.Б*********  газар байхгүй голын хоёр өрөөг мэдсээр байж хямд үнээр буюу 1.100.000 төгрөгөөр худалдан авч чимээгүй явж байгаад биднийг хашаалж блок буулгаад юм барих гээд өөд нь татаж эхлэхэд 2 талынхаа 10 сая төгрөгөөс дээш зарагдаж байсан газар руу дайрч, 4 айлд хуваана гэж булаацалдаж эхэлсэн. Зүгээр зүгээр гэж хямд үнээр аваад дараа нь хуулийн байгууллагаар явж болчимгүй авирлаж байна” хэмээн тайлбарласнаас дүгнэвэл нэхэмжлэгч Л.Б*********  нь газар эзэмших эрхийг шилжүүлэн авахдаа өмнөх эзэмшигчээс холбогдох мэдээллийг тодруулах, тухайлбал, маргаан бүхий газрыг Д.Ж*********** бодитоор хашаалаагүй боловч орон сууцны голын хэсэгт байрлах хоёр сууцны дэвсгэр болон орчны ердөө 107.7 м2 газрыг авч байгаагаа мэдсэн байх бүрэн боломжтой юм.

45.Иймд “маргаан бүхий газартай холбоотой гуравдагч этгээд нарт газар эзэмшүүлсэн 6 захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгоод газрыг дөрвөн тэнцүү хувааж авахыг хүсч байгаа” гэх тайлбарыг хүлээж авах үндэслэлгүй.

46.Газрын тухай хуулийн  ************* зүйлийн 2.1-д Газрын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, энэ хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжоос бүрдэнэ гэж заасан тул Иргэний хууль газрын харилцааны эрх зүйн эх сурвалж болж байна.

47.Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.9-д “Газрыг дундаа эзэмшиж байгаа тохиолдолд газар эзэмших нэг гэрээтэй байж болно” гэж зааснаас үзэхэд газрыг дундаа эзэмшиж болохоор байна.

48.Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “иргэнд газар өмчлүүлэх гэж Монгол Улсын Үндсэн хуульд Монгол Улсын иргэнд өмчлүүлж болохоор заасан газраас энэ хуульд заасан хэмжээ, болзол, шаардлага, журам, нөхцөлөөр иргэний өмчлөлд шилжүүлэхийг” ойлгохоор, 4 дүгээр зүйлийн 4.1-д “Иргэнд газрыг дараахь зориулалтаар өмчлүүлнэ: 4.1.1.гэр бүлийн хэрэгцээний; 4.1.2.аж ахуйн зориулалтаар”, 5 дугаар зүйлийн 5.1.5-д “иргэнд энэ хуулийн 4.1.1-д заасан зориулалтаар газрыг өмчлүүлэхдээ: 5.1.5.1.Газрын тухай хуулийн дагуу иргэний эзэмшсэн газар нь энэ хуулийн 5.1.2-т заасан төлөвлөгөөнд тусгагдсан иргэдэд өмчлүүлэх газарт хамаарч байгаа бөгөөд тухайн иргэн хүсэлт гаргасан тохиолдолд уг газрыг түүнд өмчлүүлэх; 5.1.5.2.Газрын тухай хуулийн дагуу иргэний эзэмшсэн газар нь энэ хуулийн 5.1.2-т заасан төлөвлөгөө, шийдвэрт тусгагдсан, иргэдэд өмчлүүлэх газарт хамаараагүй бөгөөд тухайн иргэн газар өмчилж авах хүсэлт гаргасан тохиолдолд энэ хуулийн 5.1.2-т заасан төлөвлөгөө, шийдвэрт иргэдэд өмчлүүлэхээр тусгагдсан бөгөөд бусад этгээдийн эзэмших, ашиглах эрх үүсээгүй байгаа газраас тэргүүн ээлжинд түүнд өмчлүүлэх” гэж,

49.Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-д “Аливаа этгээдийн эзэмшилд байгаа эд юмсыг эд хөрөнгө гэнэ”, 84.2-т “Эд хөрөнгө нь үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгө байна”, 84.3-т “Газар, ... үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна”, 99 дүгээр зүйлийн 99.1-д “Монгол Улсад нийтийн болон хувийн өмч байна”, 99.3-т “Хувийн өмч нь иргэний болон дундын гэсэн хэлбэртэй байна” гэж заасан бөгөөд 108 дугаар зүйлд дундын өмчийн талаар зохицуулахдаа дундын өмч нь дундаа хэсгээр болон дундаа хамтран гэсэн хоёр хэлбэртэй болохыг хуульчилсан байна.

50.Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д “Хуульд зааснаар, эсхүл хэлцлийн үндсэн дээр хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болно” гэж заасныг Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.9-д “Газрыг дундаа эзэмшиж байгаа тохиолдолд газар эзэмших нэг гэрээтэй байж болно” гэж заасантай системчлэн авч үзвэл захиргааны байгууллага иргэдэд газар эзэмших эрх олгохдоо дундаа хэсгээр болон дангаар эзэмших газрыг ялгамжтай зааж шийдвэр гаргах боломжтой юм.

51.Ийнхүү нэхэмжлэгч Л.Б*********  болон гуравдагч этгээд Б.Б*********  , Н.О*********  нарыг дундаа хэсгээр болон дангаар эзэмших газар нь ямар зааг, хэмжээтэй байхыг хариуцагч тодорхой зааж өгснөөр газар эзэмшигч иргэд газрын аль хэсгээ дангаар, аль хэсгээр дундаа хэсгээр эзэмших зааг ялгаа тодорхой болно.

52.М*************  сумын  ************* багийн 1 дүгээр гудамжны ****** болон ****** тоотод байрлах хуучнаар Хүнсний үйлдвэрийн ажилчдын орон сууц гэх барилга нь нийтийн зориулалттай, инженерийн шугам сүлжээтэй бүсэд орших боловч инженерийн хийцлэлгүй, цэвэр бохир ус, дулааны сүлжээнд холбогдоогүй учир ариун цэврийн байгууламж барьж ашиглах, түлээ түлш хадгалах, буулгах зэрэг хүний анхдагч хэрэгцээг хангах орон зай зайлшгүй шаардлагатай болохыг хариуцагч мэдэж байсан болох нь нэхэмжлэгч, хариуцагч Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбараар нотлогдож байна.

53.Газар эзэмшигчдийн дундаа хэсгээр болон дангаар эзэмших газрыг ялгамжтай шийдвэрлэж, газрын зааг, хэмжээг нарийн тогтоож өгөх нь тухайн орон сууцны барилгын дэд бүтцэд холбогдоогүй онцлог болон хэргийн оролцогчдын хэн алиных нь эрх ашигт нийцнэ.

54.Нэхэмжлэгч Л.Б*********  нийтийн эзэмшлийн орон сууцан дахь өөрийн эзэмшлийн сууцны орчны газарт түлээ, буулгах, жорлон барих, машин байрлуулах боломжтой орон зай гаргуулах, газрын давхцлыг арилгуулахаар аймгийн Засаг даргад хандаж байсан ч шийдвэрлэж өгөөгүй ажээ.

55.Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д зааснаар захиргааны байгууллагын шийдвэр бодит нөхцөлд тохирсон байх зарчимтай бөгөөд Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 20.2.7.газар эзэмшүүлэх, ашиглуулахтай холбогдсон ... зөрчлийг арилгах арга хэмжээ авах”, 21 дүгээр зүйлийн 21.3-т “Аймгийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: ... 21.3.2.аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд тухайн сумын Засаг даргын саналыг авсан байна”, 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж заасан.

56.Иймд Хөвсгөл аймгийн Засаг даргын инженерийн дэд бүтцэд холбогдоогүй нийтийн орон сууцны барилгын онцлогт тохируулан М*************  сумын  ************* багийн 1 дүгээр гудамжны ****** болон ****** тоотод байрлах хуучнаар Хүнсний үйлдвэрийн ажилчдын орон сууцны газрыг иргэдэд дундаа хэсгээр болон дангаар эзэмших байдлаар ялгамжтай шийдвэрлэж, хэмжээ, заагийг нарийвчлан тогтоож өгөөгүй, газрыг давхцлыг арилгаагүй, эс үйлдэхүйг хууль бус байна гэж үзлээ.

57.Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Төрөөс газрын талаар дараахь зарчмыг баримтална: ... 4.1.3.газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах”, Иргэний хуулийн 139 дүгээр зүйлийн 139.1-д “Хөршийн хил зааг тогтоох” талаар хуульчилсан бөгөөд 139.2-т “Хилийн заагийг нарийн тогтоох боломжгүй бол хөршүүдийн эзэмшилд бодитой байгаа талбайн хэмжээг харгалзан үзэх бөгөөд хэрэв уг хэмжээг тогтоох боломжгүй бол маргаантай байгаа хэсгийг талууд тэнцүү хувааж эзэмших буюу тохиролцож чадахгүй бол маргааныг шүүх шийдвэрлэнэ” гэснийг баримтлан М*************  сумын  ************* багийн 1 дүгээр гудамжны ****** болон ****** тоотод байрлах хуучнаар Хүнсний үйлдвэрийн ажилчдын орон сууцны ертөнцийн зүгээр урд талын захад байрлах хоёр өрөө сууцны дэвсгэр болон орчны 100 м2 газрыг М*************  сумын Засаг даргын 2007 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 70 дугаар захирамжаар  Ч.Ө************-с Д.Б***********-д   шилжүүлсэн захирамж, мөн тус орон сууцны голын хэсэгт байрлах нэхэмжлэгч Л.Б********* , түүний хүү бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд И.С*********** нарын тус бүр нэг өрөө сууцны дэвсгэр болон орчны газрыг анх М*************  сумын Засаг даргын 2003 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 44 дүгээр захирамжаар Д.Ч***********-т 100 м2-аар эзэмшүүлж байсан /нэхэмжлэгч маргаагүй/ хэмжээтэй адил хэмжээгээр орон сууцны ертөнцийн зүгээр хойд талд байрлах гуравдагч этгээд Б.Б*********  ын эзэмшлийн хоёр өрөө сууцны дэвсгэр болон орчны 100 м2 газрыг түүнд дундаа хэсгээр болон дангаар ялгамжтай эзэмшүүлэх нь зүйтэй.

58.М*************  сумын Засаг даргын 2009 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 134 дүгээр захирамжаар М*************  сумын  ************* багийн 1 дүгээр гудамжны ****** болон ****** тоотод байрлах хуучнаар Хүнсний үйлдвэрийн ажилчдын орон сууцны ертөнцийн зүгээр хойд талын захад байрлах хоёр өрөө сууцны дэвсгэр болон орчны газрыг анх удаа Ш.Б***********-д  эзэмшүүлэхдээ 750 м2-аар эзэмшүүлсэн нь тухайн хашааны бодит хэмжээнээс хэтэрсэн, байхгүй газрыг олгосны улмаас миний эрх зөрчигдсөн байгаа гэсэн агуулгаар нэхэмжлэгч маргаж байгаа.

59.Хариуцагч аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Н*********   “Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 25 дугаар тогтоолоор Монгол Улсын нутаг дэвсгэрт хийгдэж байгаа геодизийн байрлал сүлжээний хэмжилт, боловсруулалтын ажилд “UTM” тусгагийг хэрэглэж эхэлсэн бөгөөд газрын кадастрын зургийг анх 2009 онд манай аймагт хийсэн. Тухайн үедээ энэ кадастрын зураг улсын хэмжээнд нэгдсэн байдлаар хийгдээгүй байсан. Үүнээс болоод бараг танайх хэдэн метр газартай вэ гэж асууж байгаад гэрээ гэрчилгээнд таамаг байдлаар талбайн хэмжээг тавьж явснаас талбайн хэмжээнд зөрүүтэй асуудлууд үүсээд байгаа юм” гэж тайлбарлав.

60.Аймгийн Засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/366 дугаар захирамжаар  Ш.Б*************-с Д.Ж***********-д  380 м2-аар, 2020 оны 09 дугаар сарын 17-ны өдрийн А/461 дүгээр захирамжаар Д.Ж***********-с Б.Б*********  д 380 м2 хэмжээтэйгээр тус тус газар эзэмших эрхийг шилжүүлсэн байх тул нэхэмжлэгчийн “750 м2-аар эзэмшүүлсэн байхгүй газрыг олгосны улмаас миний эрх зөрчигдсөн байгаа” гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй.

61.Аймгийн Засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/366 дугаар захирамжаар  Ш.Б*************-с Д.Ж***********-д  380 м2 болгож багасган газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлсэн, аймгийн Засаг даргын 2020 оны 09 дугаар сарын 17-ны өдрийн А/461 дүгээр захирамжаар Д.Ж***********-с Б.Б*********  д 380 м2 газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлсэн, энэ нь Б.Б*********  ын эзэмшилд байгаа газрын бодит хэмжээ гэдэгтэй гуравдагч этгээд Д.Ж***************** , Б.Б*********  , хариуцагчийн төлөөлөгч нар маргаагүй, захиргааны байгууллага өмнөх 750 м2 гэж бичсэн алдаагаа залруулан 380 м2 болгон шилжүүлсэн гэж үзэхээр байна.

62.М*************  сумын Засаг даргын 2009 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 134 дүгээр захирамжаар М*************  сумын  ************* багийн 1 дүгээр гудамжны ****** болон ****** тоотод байрлах хуучнаар Хүнсний үйлдвэрийн ажилчдын орон сууцны ертөнцийн зүгээр хойд талын захад байрлах хоёр өрөө сууцны дэвсгэр болон орчны газрыг анх удаа Ш.Б***********-д  эзэмшүүлэхдээ 750 м2-аар дараа нь аймгийн Засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/366 дугаар захирамжаар  Ш.Б*************-с Д.Ж***********-д  380 м2-аар, 2020 оны 09 дугаар сарын 17-ны өдрийн А/461 дүгээр захирамжаар Д.Ж***********-с Б.Б*********  д 380 м2 хэмжээтэйгээр тус тус шилжүүлэхдээ нэхэмжлэгчийн сууцны дэвсгэр болон орчны газрын хэмжээг хасаж, багасгаагүй.

63.Тодруулбал, М*************  сумын  ************* багийн 1 дүгээр гудамжны ****** болон ****** тоотод байрлах хуучнаар Хүнсний үйлдвэрийн ажилчдын орон сууцны ертөнцийн зүгээр хойд талын захад байрлах хоёр өрөө сууцны дэвсгэр болон орчны газрыг Ш.Батжаргалд,  Ш.Б*************-с Д.Ж***************** д, Д.Ж***********-с Б.Б*********  д шилжүүлэхдээ нэхэмжлэгч Л.Б********* , бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд И.С*********** нарын сууцны дэвсгэр болон орчны газрыг анх М*************  сумын Засаг даргын 2003 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 44 дүгээр захирамжаар Д.Ч***********-т 100 м2-аар эзэмшүүлсэн хэмжээнээс дордуулаагүй, нэхэмжлэгчийн эзэмшиж буй 108 м2 газрыг багасгаагүй байна.

64.М*************  сумын  ************* багийн 1 дүгээр гудамжны 3 тоотод байрлах хуучнаар Хүнсний үйлдвэрийн ажилчдын орон сууцны ертөнцийн зүгээр урд талын захад байрлах хоёр өрөө сууцны дэвсгэр болон орчны 100 м2 газрыг М*************  сумын Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 155 дугаар захирамжаар Д.Б***********-с Л.Э***********  /агсан/-д 432 м2 болгож 332 м2-аар нэмэгдүүлж, М*************  сумын Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн А/159 дүгээр захирамжаар Л.Э***********  агсны газар эзэмших эрхийн гэрчилгээг өв залгамжлалаар өвлөгч Т.А*********  т 482 м2 болгон 50 м2-аар нэмэгдүүлж, М*************  сумын Засаг даргын 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн А/03 дугаар захирамжаар Т.А*********  ийн 482 м2 газар эзэмших эрхийн гэрчилгээг Н.О*********** т тус тус шилжүүлэхдээ нэхэмжлэгчийн сууцны дэвсгэр болон орчны газраас хасаж байгаагүй тул түүний газар эзэмших эрхийг газрын хэмжээний хувьд зөрчөөгүй байна.

65.Харин хариуцагч тухайн орон сууцны дэвсгэр болон орчны газрыг сууц эзэмшигчдэд анхнаас нь дангаар болон дундаа хэсгээр эзэмших байдлаар ялгамжтай шийдвэрлээгүй, газрын зааг, хэмжээ, эргэлтийн цэгүүдийг тодорхой зааж өгөөгүй, кадастрын мэдээллийн санд давхцал үүсгэн бүртгэсэн, нэхэмжлэгчийн хожим гаргасан өргөдлийг үндэслэлтэй шийдвэрлэж, газрын харилцааны талаар гарсан зөрчлийг арилгаагүй эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчийн Эдийн засаг нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пактын 11 дүгээр зүйлийн 1-д “Энэхүү Пактад оролцогч улсууд хүн бүрийн болон түүний өрх гэрийн хүрэлцээтэй хоол хүнс, хувцас, орон сууцыг оролцуулан, амьдралын хүрэлцээтэй түвшинд аж төрөх, амьдралынхаа нөхцлөө байнга сайжруулах эрхийг нь хүлээн зөвшөөрнө”-д заасан эрхийг хөндсөн байна гэж шүүх үзлээ.

66.Монгол Улсын Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ.

67.Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.8, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.3, 31 дүгээр зүйлийн 31.3, Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 139 дүгээр зүйлийн 139.2 дахь зааснаар аймгийн Засаг даргын 2020 оны 09 дугаар сарын 17-ны өдрийн А/461 дүгээр захирамжаар Б.Б*********  ын эзэмшиж буй 380 м2 газраас М*************  сумын  ************* багийн 1 дүгээр гудамжны 4 тоотод байрлах хуучнаар Хүнсний үйлдвэрийн ажилчдын орон сууцны ертөнцийн зүгээр хойд талын захад байрлах хоёр өрөө сууцны дэвсгэр болон орчны 100 м2 газрыг Б.Б*********  д дундаа хэсгээр, дангаар гэж ялгамжтай эзэмшүүлэх, үлдэх 280 м2 газрыг түүнд дангаар эзэмшүүлэхийг,

68.М*************  сумын Засаг даргын 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн А/03 дугаар захирамжаар Н.О*********** ийн эзэмшиж буй 482 м2 газраас Хүнсний үйлдвэрийн ажилчдын орон сууцны ертөнцийн зүгээр урд талын захад байрлах хоёр өрөө сууцны дэвсгэр болон орчны 100 м2 газрыг Н.О*********** т дундаа хэсгээр, дангаар гэж ялгамжтай эзэмшүүлэх, үлдэх 382 м2 газрыг түүнд дангаар эзэмшүүлэхийг тус тус хариуцагчид даалгах үндэслэлтэй байна.

69.Ингэснээр хэргийн оролцогчдын эзэмшил газрын хэмжээнд өөрчлөлт орохгүй бөгөөд дундаа хэсгээр болон дангаар эзэмших газрыг ялгамжтай зааж өгснөөр нэхэмжлэгч Л.Б********* , гуравдагч этгээд Б.Б*********  , Н.О*********  нар тухайн орон сууцны барилгын орчны газраа дундаа хамтран эзэмших боломжтой.

70.Нэхэмжлэгч Л.Б*********  “Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т хүсэлт гаргасан газар нь тухайн оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан байх. 31.3-т хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй бусад оршин суугчдын эрх ашигт халдаагүй байна гэсэн заалттай зөрчилдөж өнөөдөр манай 108 м2 газар нь тус байрны дэвсгэр болох 33 м2 газраас бусад газар нь орц гарц иргэн Н.О*********** , Б.Б*********  ын газартай давхацсан байгаа” гэж маргасан.

71.Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.Аймаг, нийслэлийн газрын алба дараахь эрх хэмжээтэй байна: ... 23.3.7.эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлаар гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгох үйл ажиллагааг цахим системээр эрхлэн явуулах”, 23.4-т “Сумын газрын даамал, дүүргийн газрын алба дараахь эрх хэмжээтэй байна: ... 23.4.3.эзэмшил, ашиглалтад олгогдсон газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, газрын улсын бүртгэлд бүртгэх”, 34 дүгээр зүйлийн 34.6-д “Газар эзэмших гэрээнд дараахь зүйлийг тусгана: ... 34.6.3. газрын хэмжээ, байршил, заагийг харуулсан зураг, нэгж талбарын дугаар” гэж заасан.

72.Иймд хариуцагч аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар нь эзэмшилд олгогдсон газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, газрын улсын бүртгэлд бүртгэхдээ үнэн зөв үйлдэж, газрын эргэлтийн цэгүүдийг тодорхой зааж, давхцал үүсгэхгүй байх үүрэгтэй бөгөөд үүнийг зөв хийснээр нэхэмжлэгчийн эрх хангагдахаар байна.

73.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Л.Э***********  агсан, Т.А*********  , Ш.Батжаргал, Д.Ж***************** , Б.Б*********   нарын эзэмшил газрын хэмжээний тухайд хариуцагч аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Дээр үед газрыг алхаа метрээр хэмждэг байсан. Ер нь нүдэн баримжаагаар хэмждэг байсан. Сүүлд кадастр хийж эхлэнгүүт яг жинхэнэ хэдэн метр квадрат газартай болох нь гарч ирж эхэлсэн учраас гэрчилгээ солигдох асуудлууд зөвхөн энэ газар дээр ч биш нэлээдгүй гарсан тохиолдлууд байгаа”, аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... иргэдэд газрын гэрээ гэрчилгээг анх олгох үйл ажиллагаа явагдсан тухайн үедээ энэ кадастрын зураг улсын хэмжээнд нэгдсэн байдлаар хийгдээгүй. Үүнээс болоод бараг танайх хэдэн метр газартай вэ гэж асууж байгаад гэрээ гэрчилгээнд таамаг байдлаар талбайн хэмжээг тавьж явснаас талбайн хэмжээнд зөрүүтэй асуудлууд үүсээд байгаа юм. 2009 онд манай аймагт анх кадастрын зураг хийгдсэн байдаг. 2010 онд кадастрын зургаа хүлээж аваад кадастрын зургийн дагуу тухайн эзэмшиж байсан айлуудын талбайн хэмжээг тэр кадастрын зургийн дагуу  гаргаж өгсөн байдаг. М*************  сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгалгүйгээр иргэдэд газрын хэмжээг хашааны хэмжээгээр нэмэгдүүлэн эзэмшүүлэх, хашааны бодит хэмжээгээр газар эзэмших эрхийг нь олгох, шилжүүлэх зэрэг асуудал байсан гэдгийг зөвшөөрч байна. Ингэхдээ Л.Б*********  гуайн газраас хасаж гуравдагч этгээд нарт нэмж олгоогүй учраас түүний эрхийг зөрчихгүй” гэх тайлбар гаргасан.

74.Л.Э***********  агсан, Т.А*********  , Ш.Батжаргал, Д.Ж***************** , Б.Б*********   нарын эзэмшил газрын хэмжээ нэмэгдэж, хасагдаж байгаа нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т “Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, сум, нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна” гэж заасныг зөрчсөн боловч гуравдагч этгээд нарт урьд эзэмшиж байсан газрыг нь гадагш тэлж хашааны талбайн хэмжээгээр эзэмшүүлсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүй.

75.Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-т “Газар эзэмшигч дараахь үүрэг хүлээнэ: ... 35.3.5. бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх” гэж заасныг зөрчөөгүй байна.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдүүдийн

газар эзэмших эрхтэй холбоотой захирамжуудыг илт

хууль бус болохыг тогтоолгох шаардлагын талаар

76.Нэхэмжлэгч Л.Б*********  нь Хуучнаар Хүнсний үйлдвэрийн ажилчдын байр гэх М*************  сумын  ************* багийн 1 дүгээр гудамжны 3, 4 тоот хаягт байрлах орон сууцны ертөнцийн зүгээр урд талын захад байрлах  Д.Э*************-ын амьдарч буй хоёр өрөө сууцны дэвсгэр болон орчны 100 м2 газрыг М*************  сумын Засаг даргын 2007 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 70 дугаар захирамжаар  Ч.Ө************-с Д.Б***********-д   шилжүүлсэн захирамжтай маргаагүй.

77.Харин М*************  сумын Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 155 дугаар захирамжаар Д.Б***********-с 100 м2 газрыг Л.Э***********  /агсан/-д 432 м2 болгож 332 м2-аар нэмэгдүүлэн эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлснийг болон М*************  сумын Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн А/159 дүгээр захирамжаар Л.Э***********  агсны газар эзэмших эрхийн гэрчилгээг өв залгамжлалаар өвлөгч Т.А*********  т 482 м2 болгон 50 м2-аар нэмэгдүүлж шилжүүлсэн, 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн А/03 дугаар захирамжаар Т.А*********  ийн 482 м2 газар эзэмших эрхийн гэрчилгээг Н.О*********** т шилжүүлсэн, М*************  сумын Засаг даргын 2009 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 134 дүгээр захирамжаар 750 м2 газрыг Ш.Б***********-д  эзэмшүүлсэн, аймгийн Засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/366 дугаар захирамжаар  Ш.Б*************-с Д.Ж***********-д  380 м2 болгож багасган газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлсэн, аймгийн Засаг даргын 2020 оны 09 дугаар сарын 17-ны өдрийн А/461 дүгээр захирамжаар Д.Ж***********-с Б.Б*********  д 380 м2 газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлснийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага гаргасан.

78.Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д “Газар эзэмшигч дараахь эрхтэй: ... 35.1.4.газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгээр эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх”, 38 дугаар зүйлийн 38.1-д “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно. Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана” гэж заасан тул иргэн Д.Бямбадорж, Л.Э***********  /агсан/, Т.А*********  , Ш.Батжаргал, Д.Ж*********** нар газар эзэмших эрхийн гэрчилгээгээ хуульд заасан журмаар шилжүүлэх эрхтэй.

79.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Н*********  ын “М*************  сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгалгүйгээр иргэдэд газрын хэмжээг хашааны хэмжээгээр нэмэгдүүлэн эзэмшүүлэх, хашааны бодит хэмжээгээр газар эзэмших эрхийг нь олгох, шилжүүлэх зэрэг асуудал байсан гэдгийг зөвшөөрч байна” гэх тайлбар, энэ шийдвэрийн 62, 63, 64 дэх хэсэгт дүгнэснээс үзэхэд М*************  сумын Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 155 дугаар захирамжаар Д.Б*****************-ийн эзэмшиж байсан 100 м2 газрыг хашааны хэмжээгээр гадагш тэлж 332 м2-аар нэмэгдүүлэн Л.Э***********  /агсан/-д 432 м2 газар эзэмшүүлсэн, М*************  сумын Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн А/159 дүгээр захирамжаар Л.Э***********  агсны газар эзэмших эрхийн гэрчилгээг өв залгамжлалаар өвлөгч Т.А*********  т 482 м2 болгон 50 м2-аар нэмэгдүүлж шилжүүлсэн, 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн А/03 дугаар захирамжаар Т.А*********  ийн 482 м2 газар эзэмших эрхийн гэрчилгээг Н.О*********** т шилжүүлсэн, М*************  сумын Засаг даргын 2009 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 134 дүгээр захирамжаар 750 м2 газрыг Ш.Б***********-д  эзэмшүүлсэн, аймгийн Засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/366 дугаар захирамжаар  Ш.Б*************-с Д.Ж***********-д  380 м2 болгож багасган газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлсэн, аймгийн Засаг даргын 2020 оны 09 дугаар сарын 17-ны өдрийн А/461 дүгээр захирамжаар Д.Ж***********-с Б.Б*********  д 380 м2 газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлсэн нь нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

80.Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д захиргааны үйл ажиллагаанд “хууль ёсны итгэлийг хамгаалах” тусгай зарчим хэрэгждэг.

81.М*************  сумын Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 155, 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн А/159, 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 03 дугаар захирамжаар Л.Э***********  агсан, гуравдагч этгээд Т.А*********  , Н.О*********  нарт хууль ёсны итгэл үүссэн тул хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим хэрэгжинэ.

82.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Н*********   “М*************  сумын инженерийн шугам сүлжээтэй бүсэд газар эзэмшүүлэх шийдвэрийг 2009 он хүртэл М*************  сумын Засаг дарга гаргаж байгаад, 2009 оноос аймгийн Засаг дарга гаргах болсон” хэмээн тайлбарлаж байна.

83.М*************  сумын  ************* багийн 1 дүгээр гудамжны 3, 4 тоотод орших маргаан бүхий газар нь аймгийн төвийн инженерийн шугам сүлжээ бүхий бүсэд хамаарч байгаатай хэргийн оролцогчид маргаагүй.

84.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М*************  сумын  ************* багийн 1 дүгээр гудамжны 3, 4 тоотод орших маргаан бүхий газар нь аймгийн төвийн инженерийн шугам сүлжээ бүхий бүсэд хамаарч байгаа тул гуравдагч этгээд нарт газар эзэмшүүлсэн М*************  сумын Засаг даргын захирамж Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т зааснаар илт хууль бус гэж, нэхэмжлэгч Л.Б*********  дээрх захиргааны актууд нь захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар илт хууль бус гэж тус тус маргасан.

85.Хэдийгээр Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3-т “Аймгийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: ... 21.3.2.аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд тухайн сумын Засаг даргын саналыг авсан байна” гэж заасан, М*************  сумын Засаг дарга 2008 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 155, 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн А/159, 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн А/03, 2009 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 134 дүгээр захирамжийг гаргахдаа хуулиар өөрт олгогдоогүй эрх хэмжээг эдэлсэн, хариуцагчийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн боловч нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байхад нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй, гуравдагч этгээдийн эрхийг хөндөж буй хариуцагчийн зөвшөөрлийг баталж шийдвэрлэх боломжгүй.

86.М*************  сумын Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 155, 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн А/159, 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн А/03, 2009 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 134,  аймгийн Засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/366,  2020 оны 09 дугаар сарын 17-ны өдрийн А/461 дүгээр захирамжууд нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар илт хууль бус эсэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй.

87.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, ...-ээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ... гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 3 дугаар зүйлийн 3.1-д “Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно: ... 3.1.3."нэхэмжлэл" гэж хүн, ...-ээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ... захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг” гэж заасан.

88.Захиргааны хэргийн шүүх нэхэмжлэгчийн субьектив эрхийг хамгаалах бөгөөд субьектив эрх гэдэг нь хууль буюу хэм хэмжээний актад шууд заасан, эсхүл тэдгээрийн үндсэн дээр олж авч болох эрх мэдэл буюу боломж юм.

89.Харин хүн өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэх үндэслэлээр захиргааны байгууллагын ямар ч шийдвэртэй маргах боломжтой боловч тухайн актын улмаас түүний эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй бол шүүх захиргааны актын алдааг засах, хүчингүй болгох, илт хууль бус болохыг тогтоох үндэслэлгүй байдаг.

90.Иймд М*************  сумын Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 155 дугаар захирамжаар Д.Б*****************-ийн эзэмшиж байсан 100 м2 газрыг хашааны хэмжээгээр тэлж 332 м2-аар нэмэгдүүлэн Л.Э***********  /агсан/-д 432 м2 газар эзэмшүүлсэн, М*************  сумын Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн А/159 дүгээр захирамжаар Л.Э***********  агсны газар эзэмших эрхийн гэрчилгээг өв залгамжлалаар өвлөгч Т.А*********  т 482 м2 болгон 50 м2-аар нэмэгдүүлж шилжүүлсэн, 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн А/03 дугаар захирамжаар Т.А*********  ийн 482 м2 газар эзэмших эрхийн гэрчилгээг Н.О*********** т шилжүүлсэн, М*************  сумын Засаг даргын 2009 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 134 дүгээр захирамжаар 750 м2 газар Ш.Б***********-д  эзэмшүүлсэн болон аймгийн Засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/366 дугаар захирамжаар  Ш.Б*************-с Д.Ж***********-д  380 м2 болгож багасган газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлсэн, аймгийн Засаг даргын 2020 оны 09 дугаар сарын 17-ны өдрийн А/461 дүгээр захирамжаар Д.Ж***********-с Б.Б*********  д 380 м2 газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлснийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болголоо.

Шүүхийн шийдвэр биелүүлэх арга журмын талаар

91.Хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг дарга, түүний харьяа аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар нь нэхэмжлэгч Л.Б********* , гуравдагч этгээд Б.Б*********  , Н.О*********  нарын газар эзэмших эрхийн гэрчилгээнд одоо байгаа газрын талбайн хэмжээг өөрчлөхгүйгээр, эргэлтийн цэгүүдийг газар дээр нь зөв тэмдэглэн өгч, кадастрын зургийг үйлдэж мэдээллийн санд оруулах шаардлагатай. Үүнд:

92.Нэхэмжлэгч Л.Б********* гийн сууцны дэвсгэр газрыг түүнд дангаар эзэмшүүлэхээр, орон сууцны сууцны бус хэсгийн /коридор/ газрыг дундаа хамтран эзэмшүүлэхээр, сууцны орчны газрыг дундаа хэсгээр эзэмшүүлэхээр ялгамжтай тогтоож шийдвэрлэх, эдгээрийн нийт талбайн хэмжээ 108 м2 хэмжээнд багтаж байхаар, өмнөх кадастрын зураг дахь эргэлтийн цэгүүдийг шаардлагатай хэмжээгээр хөдөлгөж шийдвэрлэх,

93.Гуравдагч этгээд Б.Б*********  ын сууцны дэвсгэр газрыг түүнд дангаар эзэмшүүлэхээр, орон сууцны сууцны бус хэсгийн /коридор/ газрыг дундаа хамтран эзэмшихээр, сууцны орчны газрыг дундаа хэсгээр эзэмшүүлэхээр тогтоож шийдвэрлэх, эдгээрийн нийт талбайн хэмжээ 100 м2 хэмжээнд багтаж байхаар, үлдэх 280 м2 газрыг түүнд дангаар эзэмшүүлэхээр өмнөх кадастрын зураг дахь эргэлтийн цэгүүдийг шаардлагатай хэмжээгээр хөдөлгөж шийдвэрлэх,

94.Гуравдагч этгээд Н.О*********** ийн хувьд гуравдагч этгээд Б.Э*********** ын оршин сууж буй сууцны дэвсгэр газрыг түүнд дангаар эзэмшүүлэхээр, орон сууцны сууцны бус хэсгийн /коридор/ газрыг дундаа хамтран эзэмшихээр, сууцны орчны газрыг дундаа хэсгээр эзэмшихээр тогтоож шийдвэрлэх, эдгээрийн нийт талбайн хэмжээ 100 м2 хэмжээнд багтаж байхаар, үлдэх 382 м2 газрыг түүнд дангаар эзэмшүүлэхээр өмнөх кадастрын зураг дахь эргэлтийн цэгүүдийг шаардлагатай хэмжээгээр хөдөлгөж шийдвэрлэх.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд

Б.Э*********** ын газар эзэмших эрхийн талаар

95.Гуравдагч этгээд Б.Э*********** нь гуравдагч этгээд Т.А*********  ийн нөхөр Л.Э***********  агснаас М*************  сумын  ************* багийн 1 дүгээр гудамжны 3 тоотод байрлах хуучнаар Хүнсний үйлдвэрийн ажилчдын орон сууцны хоёр өрөө сууцыг 500 мянган төгрөгөөр худалдахдаа газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлж аваагүй болох нь хэргийн оролцогчдын тайлбараар нотлогдож байна. Тэрээр өөрийн оршин сууж буй хоёр өрөө сууцны доорх 24,5 м2 газрыг гуравдагч этгээд Н.О*********** ээс шилжүүлэн авах хүсэлтэй байна гэжээ.

96.Иргэд хоорондын газар эзэмших эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх эсэх асуудлыг захиргааны хэргийн шүүх шийдвэрлэхгүй бөгөөд Иргэний хууль болон Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3-т “Аймгийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: ... 21.3.2.аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд тухайн сумын Засаг даргын саналыг авсан байна”, 35 дугаар зүйлийн 35.1-д “Газар эзэмшигч дараахь эрхтэй: ... 35.1.4.газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгээр эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх”, 38 дугаар зүйлийн 38.1-д “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно. Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана” гэж заасан журмын дагуу шийдвэрлэх боломжтойг дурдья.

Иргэдийн төлөөлөгчийн талаар

97.Хөвсгөл аймаг дахь Шүүхийн тамгын газрын даргын 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн тушаалаар шүүхийн иргэдийн төлөөлөгчийн дэд жагсаалт баталсан байна.

98.Иргэдийн Төлөөлөгч М.М*****************-т эрх, үүрэг, хэргийн материал танилцуулж, шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байна.

99.Шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогчид иргэдийн төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.7-д “Иргэдийн төлөөлөгч энэ хуулийн 71.1-д заасны дагуу мэдэгдсээр байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол хэргийн оролцогчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдаан явуулж болно. Харин хэргийн оролцогчийн аль нэг нь зөвшөөрөөгүй бол шүүх хуралдааныг хойшлуулна” гэж заасны дагуу иргэдийн төлөөлөгчийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулсан болно.

Бусад

100.Нэхэмжлэгч Л.Б*********  нь “Б.Э*********** ынх, хүү И.С*****************-ын , манайх гэсэн гурван айлын гурван жорлон, гурван машин, гурван түлээ буулгах газар хэрэгтэй” гэсэн агуулгаар маргасан боловч гуравдагч этгээд Б.Э*********** , И.С*********** нар бие даасан шаардлага гаргаагүй, нэхэмжлэгч Л.Б*********  гуравдагч этгээдийн өмнөөс нэхэмжлэл гаргах эрхгүй тул тайлбарыг хүлээж авах үндэслэлгүй байна.

101.Нэхэмжлэгч Л.Б*********  Иргэний хуулийн 151 дүгээр зүйлд зааснаар сервитутын хэмжээг Барилгын тухай хуулийн 8 дугаар зүйл болон Барилгын норм стандартад зааснаар тогтоож өгөхийг хүссэн. Тэрээр хөршүүдийнхээ дундаа хэсгээр эзэмших газарт бүхэлд нь эсвэл зарим хэсэгт нь сервитут тогтоолгох эсэх асуудлаар иргэний хэргийн шүүхэд хандан шийдвэрлүүлэх боломжтой, захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй болно.

102.Нэхэмжлэгч Л.Б********* гийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар гуравдагч этгээд Б.Э*********** ын 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэгчээр дамжуулан шүүхэд ирүүлсэн тайлбар нь Б.Э*********** ын өөрийнх бичсэн тайлбар биш болох нь тогтоогдсон тул хэргийн 5 дугаар хавтасны 1 ************* хуудаст авагдсан баримтыг нотлох баримтаар үнэлээгүй болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.13 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Газрын тухай хуулийн  ************* зүйлийн 2.1, 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.3, 20 дугаар зүйлийн 20.2.7, 21 дүгээр зүйлийн 21.3.2, 23 дугаар зүйлийн 23.4.3, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Б********* гийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж буюу Хөвсгөл аймгийн Засаг дарга, М*************  сумын Засаг дарга, аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын “Газар эзэмшүүлэхдээ Газрын хуулийг хэрэгжүүлээгүй, газарт тавих хяналт үүргээ биелүүлээгүй” эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, “Газрын тухай хуулийг хэрэгжүүлэх, газар эзэмшүүлэхдээ хууль зөрчсөн доод шатны Засаг даргын болон өөрийн гаргасан хууль бус шийдвэрийг хүчингүй болгон зөрчлийг арилгах арга хэмжээ авахыг Хөвсгөл аймгийн Засаг дарга, Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газарт даалгах” шаардлагыг хангаж, үлдсэнийг буюу “Нийтийн зориулалттай орон сууцны газрыг Ш.Б***********-д  анх удаа газар эзэмшүүлсэн М*************  сумын Засаг даргын 2009 оны 09 сарын 27-ны өдрийн 134 дүгээр захирамжийн хавсралтын 2 дахь хэсэг, 2.Иргэн Ш.Б*********** нь иргэн Д.Ж***********-д  750 м2 газраа Хөвсгөл аймгийн Засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/366 дугаар захирамжийн хавсралтын 2 дахь хэсгээр 380 м2 болгон багасгаж шилжүүлсэн, 3.Хөвсгөл аймгийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн А/461 дүгээр захирамжийн хавсралтын 4 дэх хэсгээр иргэн Д.Ж***********-с иргэн Б.Б*********  д 380 м2 эзэмших эрх шилжүүлсэн, 4.Иргэн Б***********-с иргэн Л.Э***********  агсанд Хөвсгөл аймгийн М*************  сумын Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 155 дугаар захирамжийн хавсралтын 37 дахь хэсгээр 100 м2 газрыг нь 432 м2 болгон ихэсгэн шилжүүлсэн, 5.Иргэн Л.Э***********  агсны газар эзэмших эрхийн гэрчилгээг Хөвсгөл аймаг М*************  сумын Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн А/159 дүгээр захирамжийн хавсралтын 29 дэх хэсгээр 432 м2 газрыг нь 482 м2 болгон ихэсгэж эхнэр Т.А*********  т нь шилжүүлсэн, 6.Иргэн Т.А*********   нь иргэн Н.О*********** т М*************  сумын Засаг даргын 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 03 тоот захирамжийн хавсралтын 16 дахь хэсгээр газраа шилжүүлснийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д зааснаар энэхүү шийдвэрийн үндэслэх хэсэгт заасан арга журмын дагуу шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор шийдвэрлэхийг хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг дарга болон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт үүрэг болгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар, М*************  сумын Засаг даргын Тамгын газар, аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас хувь тэнцүүлэн 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Б********* д олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Ж.ГАНЧИМЭГ

 

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     П.УУГАНЦЭЦЭГ

 

                                                ШҮҮГЧ                                     Б.БОЛОРМАА