| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатарын Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 157/2025/00106/И |
| Дугаар | 157/ШШ2025/00116 |
| Огноо | 2025-05-15 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 157/ШШ2025/00116
2025 05 15 157/ШШ2025/00116
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хаймгийн Б сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Болор-Эрдэнэ би,
Нэхэмжлэгч: Хаймаг Б сум 1 дүгээр баг, "С ББСБ" ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хаймгийн Б сум, 4 дүгээр баг, Х 1101 тоотод оршин суух,О овогт Э-ийн Т, Б овогт Н-н О нарт холбогдох
“зээлийн гэрээний үүрэгт 2,930,651 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч "С ББСБ"ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Э.Т, Н.О нараас зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 2,792,814 төгрөг, зээлийн хүү 134,025 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,813 төгрөг, нийт 2,930,651 төгрөг гаргуулж өгнө үү.” гэжээ.
Хариуцагч Э.Т, Н.О нар 2025 оны 5 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Э.Т, Н.О бид хоёр нь “С ББСБ”-аас нэхэмжилсэн 2,930,651 төгрөгийг сар болгоны 20-нд 7 хувааж төлж барагдуулна. “С ББСБ”-ийг хохиролгүй болгоно.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч "С ББСБ"ХХК нь хариуцагч Э.Т, Н.О нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,930,651 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Э.Т, Н.О нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “...2,930,651 төгрөгийг сар болгоны 20-нд 7 хувааж төлж барагдуулна. Сэндли ББСБ-ийг хохиролгүй болгоно.” гэх хариу тайлбар гаргасан нь бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.” гэж заасан.
Иймд хариуцагч Э.Т, Н.О нарын нэхэмжлэлийн шаардлага болох 2,930,651 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч "С ББСБ"ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 61,840 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамж 61,840 төгрөгийг тал хувиар бууруулж, хариуцагч Э.Т, Н.О нараас улсын тэмдэгтийн хураамжид 30,920 төгрөг, Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжид 30,920 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч "С ББСБ"ХХК-нд олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч "С ББСБ"ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Э.Т, Н.О нарт холбогдох 2,930,651 (хоёр сая есөн зуун гучин мянга зургаан зуун тавин нэг) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч "С ББСБ"ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 61,840 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хариуцагч Э.Т, Н.О нараас улсын тэмдэгтийн хураамжид 30,920 төгрөгийг, Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжид 30,920 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч "С ББСБ"ХХК-нд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Э.Т, Н.О нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ