Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн

2025 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 157/ШШ2025/00117

 

2025         05         15                                         157/ШШ2025/00117

  

 

 

  Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

  хэргийг  хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Х аймгийн Б сум дахь Сум дундын шүүхийн шүүгч         Б.Болор-Эрдэнэ би,

Нэхэмжлэгч: У хот, С дүүрэг, 8 дугаар хороо, С 7 давхар 712 тоот "О ББСБ" ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х аймгийн Б сум, 3 дугаар баг Бр 7-5 тоотод оршин суух, Б овогт О-ийн Т-д холбогдох

“337,240 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг  2025 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2025 оны 5 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч "О ББСБ" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “О.Тгээс үндсэн зээл 200,000 төгрөг, зээлийн хүү 135,240 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 0 төгрөг, шимтгэл нийлбэр 2,000 төгрөг, нийт 337,240 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагч О.Т шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Очирхуяг овогтой Тэмүүжин би "О ББСБ"-ын нэхэмжилсэн 337,240 төгрөгийг 2025 оны 5 сарын 31-ний дотор бүрэн төлж барагдуулна.” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч "О ББСБ" ХХК нь хариуцагч О.Т-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 337,240 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр гаргажээ.

Хариуцагч О.Т нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “..."О ББСБ"-ын нэхэмжилсэн 337,240 төгрөгийг 2025 оны 5 сарын      31-ний дотор бүрэн төлж барагдуулна.” гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар гаргасан нь бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.” гэж заасан.

Иймд хариуцагч О.Тгийн нэхэмжлэлийн шаардлага болох 337,240 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч "О ББСБ" ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 10,770 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамж 10,770 төгрөгийг тал хувиар бууруулж, хариуцагч О.Тгээс улсын тэмдэгтийн хураамжид 5,385 төгрөг, Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжид 5,385 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч "О ББСБ" ХХК-нд олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

          1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч "О ББСБ" ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч О.Т-д холбогдох 337,240 (гурван зуун гучин долоон мянга хоёр зуун дөч) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч "О ББСБ" ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 10,770 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хариуцагч О.Тгээс улсын тэмдэгтийн хураамжид 5,385 төгрөгийг, Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжид 5,385 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч "О ББСБ" ХХК-нд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч О.Т нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

     ШҮҮГЧ                          Б.БОЛОР-ЭРДЭНЭ