Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 157/ШШ2025/00118

 

             2025         05         15                                       157/ШШ2025/00118

  

 

 

  Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

  хэргийг  хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Х аймгийн Б сум дахь Сум дундын шүүхийн шүүгч         Б.Болор-Эрдэнэ би

Нэхэмжлэгч: Ухот, Хдүүрэг, 15 дугаар хороо, Стадион оргил, Махатма Гандигийн гудамж 31/1 Эн Эм тауэр 20 дугаар давхар,  "С ББСБ"ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х аймгийн Б сум, 1 дүгээр баг, 00 дугаар байрны 41 тоотод оршин суух, Д овогт Ч-ын  Б-д холбогдох

“2,250,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг  2025 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2025 оны 5 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч "С ББСБ" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ашүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Манай компани нь өөрийн "S" буюу "С аппликейшн" нэртэй цахим программ хангамжаараа дамжуулан үйлчлүүлэгч, харилцагч нартаа худалдан авсан бараа бүтээгдэхүүнийхээ үнийн дүнг тодорхой хугацаанд хүүгүй, шимтгэлгүйгээр хуваан төлөх нөхцөлийг санал болгож, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг билээ.

Хэрэглэгч Ч овогтой Б нь "Саппликейшн"-аар дамжуулан бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний худалдан авалтын төлбөрөө хувааж төлөх үйлчилгээ авах хүсэл зоригоо илэрхийлж, Үйлчилгээний нөхцөлтэй танилцаж, хүлээн зөвшөөрч бүртгүүлсэн.

Үйлчилгээний нөхцөлд заасны дагуу хэрэглэгч нь өөрийн эрхийн хэмжээнд бараа, бүтээгдэхүүн үйлчилгээний төлбөрийг 4 хувааж 15 хоногийн зайтайгаар 45 хоногийн хугацаанд хуваан төлөх эсхүл 3 хувааж, 30 хоногийн зайтайгаар 60 хоногийн хугацаанд хуваан төлөх боломжтой. Мөн хэрэглэгч нь хуваарьт төлөлтийг хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хугацаа хэтрүүлсний төлбөр /торгууль/ болон алданги төлөхөөр үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрсөн.

Хугацаа хэтрүүлсний төлбөр нь хуваарьт төлөлтөө төлөөгүй тохиолдолд худалдан авалтын үнийн дүнгээс хамаарч тооцогддог ба уг хуваарьт төлбөрийг 7 хоног хэтрүүлсэн тохиолдолд дахин 1 удаа нэмж бодогддог. Харин сүүлийн төлөлт хийх хугацаанаас 14 хоног хэтрүүлсэн бол дараагийн өдрөөс хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн гүйцэтгэлийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алданги нэмж тооцогдоно. Хэрэглэгч нь Стор пэй аппликейшн-аар дамжуулан дараах худалдан авалтыг хийсэн. Иймд Стор пэй аппликейшн”-аар дамжуулан хийсэн худалдан авалтын төлбөр болох нийт 2,250,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагч Ч.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Миний бие “С” аппликейшнээс 2023 оны 5 дугаар сарын 20-нд авсан зээлээ боломж муутай болон ажил зогссон байснаас төлөлтөө удаашруулсан. 2025 оны 6 сараас төлж дуусгана. 2025 оны 6 сард 1,000,000 төгрөг, 2025 оны 7 сард 1,000,000 төгрөг, 2025 оны 8 сард 250,00 төгрөг төлөлт хийж дуусгана.” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч "С ББСБ" ХХК нь хариуцагч Ч.Б-д холбогдуулан 2,250,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр гаргажээ.

Хариуцагч Ч.Б нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “...2025 оны 6 сард 1,000,000 төгрөг, 2025 оны 7 сард 1,000,000 төгрөг, 2025 оны 8 сард 250,00 төгрөг төлөлт хийж дуусгана.” гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар гаргасан нь бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.” гэж заасан.

Иймд хариуцагч Ч.Бат-Эрдэнийн нэхэмжлэлийн шаардлага болох 2,250,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч "С ББСБ" ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 50,950 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамж 50,950 төгрөгийг тал хувиар бууруулж, хариуцагч             Ч.Бэс улсын тэмдэгтийн хураамжид 25,475 төгрөг, Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжид 25,475 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч "С ББСБ" ХХК-нд олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

          1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч "С ББСБ" ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ч.Б-д холбогдох 2,250,000 (хоёр сая хоёр зуун тавин мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

          2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч "С ББСБ" ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 50,950 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хариуцагч Ч.Бэс улсын тэмдэгтийн хураамжид 25,475 төгрөгийг, Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжид 25,475 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч "С ББСБ" ХХК-нд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Ч.Б нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

     ШҮҮГЧ                          Б.БОЛОР-ЭРДЭНЭ