Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 157/ШШ2025/00148

 

   2025          06           04                                      157/ШШ2025/00148

  

 

 

    Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

    хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Х аймгийн Б сум дахь Сум дундын шүүхийн шүүгч         Б.Болор-Эрдэнэ би,

Нэхэмжлэгч: У хот, С дүүрэг, 1 дүгээр хороо, П гудамж, “А” 13 давхар, 1301А тоот "П ББСБ" ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х аймгийн Б сум, 3 дугаар баг Нарлаг 5-517 тоотод оршин суух,  Ш овогт С-ын Ц-д холбогдох

“зээлийн гэрээний үүрэгт 16,075,389.91 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 5 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2025 оны 5 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад   

                                                             

ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгч "П ББСБ" ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч С.Ц нь манай компанитай 2023 оны 9 сарын 11-ний өдөр өдөр L35100489 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд гэрээнд Цахим зээл гэж зээлдэгчийн зээл олгогчид илгээсэн зээлийн хүсэлтийг үндэслэн гар утасны аппликейшнээр дамжуулан зээлдэгчид олгосон, эргэн төлөх нөхцөлтэй зээл болон батлан даалттай зээлийн мөнгөн хөрөнгийг” гэж заасны дагуу богино болон урт хугацаатай, хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно гэж заасны дагуу зээлдэгч С.Ц-ийн цахимаар гаргасан хүсэлтийн дагуу Покет аппликейшнаас:

2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 7800385512 зээлийн дансны дугаартай, 1,500,000.00 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 4.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5006639727 банкны тоот дансанд;

2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 7100233675 зээлийн дансны дугаартай, 11,220,000.00 төгрөгийн урт хугацаат зээлийг 12 сарын хугацаатай cap бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5006639727 банкны тоот дансанд зээл олголтыг хийсэн. Зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээпийг аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар зээл олгогчид эргэн төлөх үүрэгтэй. Гэвч зээлдэгч нь зээлийг хугацаандаа төлж барагдуулах үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2025 оны 4 сарын 17-ны өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүулсэн хүү, авлагын  үлдэгдэлтэй байна. Үүнд:

1. 2023 оны 12 дугаар сарын 13-ны зээлийн үлдэгдэл нь: Үндсэн зээл 1,199,999.51 төгрөг, шимтгэл: 23,700.00 төгрөг, үндсэн хүү 598,290.15 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 109,005.99 төгрөг, нийт: 1,930,995.65 төгрөг,

2. 2023 оны 11 дүгээр сарын 13-ны зээлийн үлдэгдэл нь:  Үндсэн зээл 9,211,673.66 төгрөг, шимтгэл: 0.00, үндсэн хүү: 4,426,448.94 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 498,771.66 төгрөг, нийт: 14,136,894.26 төгрөг,

Шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдон гарсан зардал: Нотариатын зардал 7,500.00  төгрөг.

Иймд хариуцагч С.Ц -ийн нийт 16,075,389.91 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.           

 

Хариуцагч С.Ц шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Миний бие С.Ц П ББСБ  ХХК-ийн зээлийг 2025 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс хэвийн төлөх болно. Энэ зээл 16,075,389.91 төгрөгийн зээлийг төлөхөд маргах зүйлгүй, төлнө.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч "П ББСБ" ХХК нь хариуцагч С.Ц-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 16,075,389.91 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч С.Ц нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “...зээлийг 2025 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс хэвийн төлөх болно. 16,075,389.91 төгрөгийн зээлийг төлөхөд маргах зүйлгүй, төлнө.” гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар гаргасан нь бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.” гэж заасан.

Иймд хариуцагч С.Ц-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 16,075,389.91 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч "П ББСБ" ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 238,326 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамж 238,327 төгрөгийг тал хувиар бууруулж, хариуцагч С.Цэс улсын тэмдэгтийн хураамжид 119,163.5 төгрөг, Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжид 119,163.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч "П ББСБ" ХХК-нд олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл,  123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч "П ББСБ" ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч С.Ц-д холбогдох зээлийн гэрээний үүрэг 16,075,389.91 (арван зургаан сая далан таван мянга гурван зуун наян есөн төгрөг, ерэн нэгэн мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч "П ББСБ" ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 238,327 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хариуцагч С.Цэс улсын тэмдэгтийн хураамж 119,163.5 төгрөгийг, Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамж 119,163.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч "П ББСБ" ХХК-нд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч С.Ц нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх заалтад зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

   ШҮҮГЧ                         Б.БОЛОР-ЭРДЭНЭ