Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 157/ШШ2025/00153

 

2025         06          06                                        157/ШШ2025/00153

  

 

 

  Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

  хэргийг  хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хаймгийн Б сум дахь Сум дундын шүүхийн шүүгч         Б.Болор-Эрдэнэ би,

Нэхэмжлэгч: У хот, С дүүрэг, 8 дугаар хороо, С талбай-02, “С” 8 давхар "Т ББСБ" ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хаймгийн Б сум, 3 дугаар баг Хангайн 7-712 тоотод оршин суух, М овогт А-ийн О-д холбогдох,

“985,991.84 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг  2025 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2025 оны 6 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч "Т ББСБ" ХХК-ийн хэрэглэгчийн тооцооны хэлтсийн шүүхийн ажилтан Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “А.О-ээс ЗГ2024010206063 тоот гэрээний үүрэгт үндсэн зээл 813,063.16 төгрөг, үндсэн хүү 166,666.82 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6,261.86 төгрөг, нийт 985,991.84 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагч А.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Т ББСБ     ХХК-иас нэхэмжилсэн 985,991.84 төгрөгийг 2025 оны 7 дугаар сарын 10-ны дотор төлж барагдуулна. Маргах зүйлгүй.” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч "Т ББСБ" ХХК нь хариуцагч А.О-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 985,991.84 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр гаргажээ.

Хариуцагч А.Онь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “...985,991.84 төгрөгийг 2025 оны 7 дугаар сарын 10-ны дотор төлж барагдуулна. Маргах зүйлгүй.” гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар гаргасан нь бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.” гэж заасан.

Иймд хариуцагчА.О-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 985,991.84 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч "Т ББСБ" ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 28,214 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамж 28,214 төгрөгийг тал хувиар бууруулж, хариуцагч А.О-ээс улсын тэмдэгтийн хураамжид 14,107 төгрөг, Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжид 14,107 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч "Т ББСБ" ХХК-нд олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

          1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч "Т ББСБ" ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч А.О-д холбогдох 985,991.84 (есөн зуун наян таван мянга есөн зуун ерэн нэгэн төгрөг, наян дөрвөн мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

          2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч "Т ББСБ" ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 28,214 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хариуцагч А.О-ээс улсын тэмдэгтийн хураамжид 14,107 төгрөгийг, Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжид 14,107 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч "Т ББСБ" ХХК-нд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч              А.Онь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

     ШҮҮГЧ                          Б.БОЛОР-ЭРДЭНЭ