| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Батсүх |
| Хэргийн индекс | 192/2025/03389/И |
| Дугаар | 192/ШШ2025/04337 |
| Огноо | 2025-05-22 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 192/ШШ2025/04337
| 2025 оны дөр | 05 сар 22 р 192/ШШ2025/04337 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: **
Хариуцагч: Э***
Ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б*** шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баянболд оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбарын агуулга: *** нь 2023 оны 6 дугаар сард Э*** ГХОХХК-ийн өргөтгөлийн хэсэгт оосорлогч дохиочны ажлын байранд томилогдон орсон. ** нь ажиллаж байх хугацаандаа компанийн зүгээс өгсөн үүрэг даалгавар, чиг үүрэг мөн хөдөлмөрийн гэрээнд заасан ажил үүргийг алдаа дутагдалгүй гүйцэтгэж ирсэн. Ажиллаж байх хугацаандаа сахилгын шийтгэл авч байгаагүй бөгөөд ажлын байрандаа өөрийгөө хөгжүүлэн ахлах ажилтны ажил үүргийг хавсарган гүйцэтгэж байсан. Гэтэл 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн захирлын 2025/09 тушаалаар***й ХХК-ийн *******ийн дотоод журам, ёс зүйн дүрэм зэргийг зөрчсөн гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. *** нь дээрх тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд ажлаас үндэслэлгүй халсан гэж үзэж урьд нь эрхэлж байсан албан тушаалд эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлсийг гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлж, бичилт хийлгэхийг даалгаж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** шүүхэд гаргасан тайлбар, татгалзлын агуулга: ***ь 2023 оны 6 дугаар сараас оосорлогч, дохиочин ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан бөгөөд 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулсан. Компанийн зүгээс ***г Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.4-т заасан ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаал гаргаж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан бөгөөд уг тушаал хуульд нийцсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ажилтан *** холбогдуулан 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр түүний хамтран ажилладаг, нэг өрөөнд хамт байрладаг***түүнийг айлган сүрдүүлсэн, түрэмгийн зан авир гаргасан, заналхийлсэн шинжтэй үг хэллэг ашигласан гэж бидэнд гомдол гаргасан. Мөн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өглөө 04 цаг өнгөрч байхад **** маргалдаж бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан бөгөөд энэ талаар хажуу өрөөнд байрладаг ажилтан хамгаалалтын ажилтанд мэдээллэж, хамгаалагч дуудсан. Энэ нь 2024 оны 12-р сарын 24-ний өдрийн***") аюулгүй байдлын тайлбараар болон хяналтын камерын бичлэгээр хөрш нь хамгаалалтын аюулгүй байдлын ажилтан дуудаад хамт явж буй нь нотлогддог. Гаргасан зөрчлийг шалгах явца***ёс бус үгээр хэлж доромжилж, хэрүүл маргаан үүссэн ба улмаар харуул хамгаалалтын ажилтан ирсэн нь тайлбаруудаар тогтоогдсон. Иймд тус үйлдэл нь *******ийн дүрмийн 9.1.16-д заасан "*******эд болон уурхайн талбарт хэрүүл маргаан үүсгэж, бусдыг өдөөн хатгаж, амгалан тайван байдлыг алдагдуулж, олон нийтийг үл хүндэтгэж, *******ийн үйлчилгээний болон дарааллын журам зөрчих гэж заасан зөрчил байх тул хэрүүл маргаан үүсгэсэн ажилтнуудад Хөдөлмөрийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэсэн. ****хувьд тус зөрчлөөс гадна хэд хэдэн зөрчлүүдийг гаргасан нь магадлан шалгах ажиллагааны явцад тогтоогдсон байдаг.
**** эгч бас л их ууртай байсан болохоор би айгаад орон дээрээ ажлын хувцастайгаа унтсан байсан гэнэт шөнө цочоод сэрсэн чинь 3 цаг 30 минут болж байсан, би тэр эгчээс айж байсан учраас усанд ч ороогүй өөрийгөө ч олигтой янзалж чадахгүй жаахан хэвтэж байгаад босоод куртикээ өмссөн тэгээд гутлаа өмсөх гэсэн их харанхуй байсан учраас гэрэл асаасан тэгсэн чинь л хашхираад босоод ирсэн, яг үнэндээ өдөр бүр тамхи татдагаас нь бас намайг дарамталж дээрэлхдэгээс л болж би их тавгүй тэр өрөөнд сэтгэл зүйн дарамттай байсан..." гэж дурдсан. Мөн ***2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр гаргасан хүсэлтэд ч айлган сүрдүүлсэн, түрэмгий зан авир гаргасан тухай дурдсан байдаг. Иймд удаа дараагийн тайлбаруудаар К***Кемпийн дүрмийн 9.1.21-т заасан "зөвшөөрөгдсөн цэгээс бусад газарт тамхи татах" гэх зөрчлийг гаргасан нь тогтоогдсон. Мөн, өрөөндөө тамхи татсан болохыг нотолсон фото зураг мөн нотлох баримтаар авагдсан. Тус гомдол болон фото зурагтай холбогдуулан ***аас ажлын байрны дарамт үзүүлдэг, ялгаварлан гадуурхдаг зэрэг шалтгаануудаар хамтран ажиллах боломжгүй тул өөр хэлтэст шилжүүлэх арга хэмжээ авхуулах гомдол гаргаж байсан. Иймд тус ажилтны нэхэмжлэлд дурдсан алдаа дутагдалгүй ажиллаж байсан, зөрчил гаргаагүй гэж буй нь үндэслэлгүй болох нь харагдаж байна. Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажил олгогч буюу компанийн хувьд зөрчил гаргасан гэх гомдлыг хүлээн авч, тус гомдлын мөрөөр шалгах ажиллагаа явуулсан. Тодруулбал **** энэ талаар мэдэгдэж, тайлбар авч, магадлан шалгаж, нотлох баримт цуглуулсны үндсэн дээр Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.4-т заасны дагуу хөдөлмөрийн гэрээг цуцалсан.
Мөн манай компани нь****ь *******ийн дотоод журам, ёс зүйн дүрмийн өөр олон зөрчил гаргаж байсан нь тогтоогдсон. Хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд ажилтан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд ажил олгогч хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлах бүрэн эрхтэй байдаг бөгөөд "ноцтой зөрчил" байхаар заасан ганц л үйлдлийг гаргахад ажил олгогч цуцлах бүрэн эрхтэй. Ажилтны хувьд хэд хэдэн ноцтой зөрчил гаргасан нь баримтуудаар тогтоогдсон, өөрөө ч хүлээн зөвшөөрсөн байдаг тул хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан нь хууль зүйн үндэслэлтэй юм. Иймд ажилтны гаргасан нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж, хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай тал Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасны дагуу хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлах хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчлийг гаргасан тохиолдолд ажил олгогч нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлах бүрэн эрхтэй байдаг. Хөдөлмөрийн ноцтой зөрчил гэдгийг ажилтан, ажил олгогч нар нь харилцан тохролцсоны үндсэн дээр шалгадаг. Хавтаст хэргийн 43 дугаар талд хөдөлмөрийн гэрээ байгаа. Хөдөлмөрийн гэрээтэй ажилтан бүрэн танилцаж гарын үсгээ нүүр болгон дээр зурсан. Хөдөлмөрийн гэрээний 11.1.1, 12-т хавсралтын 3-т заасан ноцтой зөрчлийг гаргах юм бол хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцална гэж маш тодорхой заасан. Өөрөөр хэлбэл аливаа үйлдэл нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлах ноцтой зөрчил болох юм байна гэдгийг маш тодорхой заагаад ажилтан түүнийг нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байдаг. Манай компани нь ******* толгой ХХК-ийн туслан гүйцэтгэгч учраас өөрийн ажилтнуудд**дүрэм журмыг мөрдүүлэх үүрэгтэй байдаг.
***н дүрэм журмыг ажилтнуудаа танилцуулж гарын үсэг зуруулдаг. Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах ноцтой зөрчил гэдгийг шалгаж тогтоох үйл ажиллагаа байдаг. Бидний зүгээс тухайн ажилтныг үндэслэлгүйгээр халсан зүйл байхгүй. Ажил олгогчийн зүгээс шалгалтын ажиллагааг бүрэн явуулсан. Тухайн ажилтанд холбогдуулаад гомдол мэдээлэл ирэхэд нь түүнийг нь танилцуулаад тайлбар мэдүүлэг гаргах хугацаа өгсөн байдаг. 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр өрөөнд хамт байса*** гэх ажилтан гомдол гаргасан байдаг. Үүнтэй нь холбогдуулаад бид дотооддоо шалгах ажиллагааг явуулсан. Шалгах ажиллагааг баримтжуулаад зөрчил магадлан шалгах тайлан гэдэг тайланг гаргасан байгаа. Уг тайлан хэрэгт авагдсан байгаа. Уг тайлангаар бид нотлох баримт цуглуулж, ажилтанд тайлбар өгөх боломжоор нь хангаж энэ ажиллагааг явуулсан. Эцсийн шийдвэр нь ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлах ноцтой зөрчил гаргасан юм байна гэж шийдвэрлэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан. Гаргасан шийдвэр маань хөдөлмөрийнхөө хуульд бүрэн нийцэж, хууль тогтоомжийнхоо дагуу гарсан шийдвэр гэдгийг хэлмээр байна.
Хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд: Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргана зохицуулах гурван талт хорооны 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 25/27 дугаар хуралдааны тэмдэглэл, 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 2025/09 дугаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай захирлын тушаалын хуулбар, иргэний үнэмлэх, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа, ажлын байрны тодорхойлолт,
Хариуцагчаас ирүүлсэн баримтын тухайд: ****К-ийн дүрэм, кэмпийн дотоод журам, ёс зүйн дүрмийн хуулбар, хөдөлмөрийн дотоод журмын хуулбар, магадлан шалгалтын тайлан, гар бичмэлийн хуулбарууд, зөрчлийн тайлбар, 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 2025/14 дугаар сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалын хуулбар зэрэг баримтуудыг хавсарган өгчээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчийн тайлбар зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ****ХОХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг гаргасан.
Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ хөдөлмөр эрхлэлтийн харилцааг үндэслэлгүйгээр дуусгавар болгосон гэж, хариуцагч ажилтныг ажил үүргээ хангалттай гүйцэтгэж байсан тухайд маргахгүй, харин татгалзлаа ажилтан *******ийн дотоод журам зөрчсөн, бусдыг хэл амаар доромжилсон, энэ нь хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээнд заасан зөрчил болох тул ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэж маргаж байна.
Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч ****ХХК-тай хөдөлмөр эрхлэх нөхцөлүүдийг харилцан тохиролцож, хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулан тус компанийн өргөлтийн хэлтэст оосорлогч, дохиочин албан тушаалд /хэвийн бус нөхцөл/ ажиллаж байсан нь хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт, ажлын байрны тодорхойлолт, зохигчийн тайлбараар тогтоогдсон бөгөөд талуудын хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн байна. /хх-ийн 7, 9, 43/
***-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 2025/09 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, Хөдөлмөрийн дотоод журмын 16 дугаар зүйлийн 16.2, **** дотоод журам, ёс зүйн дүрмийн 9.1.16, 9.1.20, 9.1.21 талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 15 дугаар зүйлийн 15.2 дахь заалтыг үндэслэн ****байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. /хх-ийн 6/
Энэхүү тушаалд ажлаас чөлөөлж буй үндэслэлээ *******ийн дотоод журам зөрчсөн, мөн 2025 оны 1 дүгээр сарын 10-ны өдрөөр тасалбар болгон хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан тухай дурдсан байна.
Хариуцагч тал нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн үндэслэлээ нотлохоор нэхэмжлэгч *** нэг өрөөнд хамт амьдарда***ХХК-ийн хамгаалалтын ажилтан ***айлбарыг гарган өгсөн. /хх-ийн 76-83/
Нэхэмжлэгч**** өглөөний 4 цаг 15 минутын орчимд маргалдсан, өрөөндөө тамхи татдаг, эмэгтэйчүүдийн амьдардаг хэсэгт эрэгтэй хүн оруулсан /нөхөртэйгөө уулзсан/ гэж хариуцагч тодорхойлж байна.
Нэхэмжлэгч нь 2024 оны 12 дугаар сарын 18-нд**** ямар учир шалтгааны улмаас маргалдсан болон өрөөнд тамхи татаагүй тухайгаа ажил олгогчид бичгээр тайлбараа гаргасан, энэ тухайд талууд маргаагүй болно.
Хамгаалалтын ажилтан ****бичгээр гаргасан тайлбараас үзэхэд маргалдаж байна гэсэн дуудлагаар очсон, тамхи үнэртсэн зүйл байгаагүй, өмнө нь ч тамхитай холбоотой дуудлага ирж байгаагүйг дурджээ. /хх-ийн 76/
Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар ***отоод журам, ёс зүйн дүрэм-ийн 9.1.16, 9.1.20, 9.1.21, 19.2, талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 11.1 зүйлүүдэд заасан зөрчлийг нэхэмжлэгч *** гаргасан гэх үйл баримт тогтоогдохгүй байна.
Энэхүү Кемпийн дотоод журам, ёс зүйн дүрэм-ий***ХХК-тай гэрээгээр ажиллаж буй бүхий л аж ахуйн нэгж дагаж мөрддөг, хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан тухайд талууд маргаагүй.
Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож болохоор зохицуулсан.
Нэхэмжлэгч *** гаргасан гомдол, тайлбар, тамхи татсан болохыг баталгаажуулсан гэх гэрэл /фото/ зураг зэрэг баримтыг үндэслэжээ.
Мөн хариуцагч байгууллагаас гаргаж өгсөн магадлан шалгалтын тайлан гэх баримтад ч эдгээр зөрчлийг дурдаж, *** байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох, ***т сануулах сахилгын шийтгэл оноох тухай санал гаргасан болохыг тэмдэглэсэн байна. /хх-ийн 89/
Хамт нэг өрөөнд байдаг хүнтэйгээ нэг удаа маргалдах, эр нөхөртэйгөө уулзах нь ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах үндэслэл болж байгаа нь зохимжгүй, ажилтны хөдөлмөрлөх эрхийг хэт дордуулсан гэж дүгнэхээр байна.
Зөвшөөрөгдөөгүй цэгт буюу өрөөндөө тамхи татсан болох нь тодорхойгүй, мөн хамтран суугч **** нь 2024 оны 12 дугаар сарын 18-наас өмнө нэхэмжлэгч **** зохисгүй зан авир гаргасан талаар гомдол гаргаж байсан эсэхийг хариуцагч баримтаар нотлоогүй болно.
Дээр дурдсан баримт, талуудын тайлбараас дүгнэхэд хариуцагч байгууллага нь ***дөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журамд заасан ноцтой зөрчил гаргасан үзэж түүнтэй байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1. дэх хэсэгт хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж заасан.
Мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 6-ний өдрийн А/192 дугаар тушаалаар баталсан дундаж цалин хөлс тодорхойлох журмын 2.3, 23.5 -т хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд олгох олговрыг тооцох дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин, хөлсөөр тооцохоор зохицуулжээ.
Нэхэмжлэгч **** ХХК-ийн өргөлтийн хэлтэст оосорлогч, дохиочин албан тушаалд эгүүлэн тогтоож, сүүлийн гурван сарын цалин хөлсийг дээр дурдсан аргачлалаар тооцон ажилгүй байсан 2025 оны 1 дүгээр сарын 10-ны өдрөөс 2025 оны 5 дугаар сарын 21-ний өдөр хүртэл хугацааны олговорт 16,138,926 төгрөг гаргуулан олгох үндэслэлтэй.
***нь 2024 оны 10 дугаар сард 5,404,101 төгрөг, 11 дүгээр сард 3,079,791 төгрөг, 12 дугаар сард 2,597,021 төгрөгийн цалин авсан нь нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолтоор тогтоогдсон, энэ тухайд хариуцагч тал маргаагүй, мөн хөдөлмөрийн гэрээний 6.1 дэх заалтаар ажилтны үндсэн цалин цагийн 12,728 төгрөг байх, бодит ажилласан цагаар тооцон олгохоор заажээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахаар заасан тул нэхэмжлэгчийн ажилгүй байсан дээрх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт ногдох эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, зохих бичилт хийх нь хариуцагчийн хуулиар хүлээсэн үүрэг байна.
Нэхэмжлэгч*** нь ажил олгогч хөдөлмөр эрхлэлтийн харилцааг үндэслэлгүйгээр дуусгавар болгосон тухай гомдлыг Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн хурлаар хэлэлцэж, талууд маргаанд харилцан тохиролцоогүй тул маргаан зохицуулах ажиллагааг дуусгавар болгож тэмдэглэлийг 2025 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн, нэхэмжлэгч 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр шүүхэд хандсан болох нь Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 25/27 дугаартай тэмдэглэл, шүүх нэхэмжлэлийг хүлээн авсан тухай баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлд заасан хугацаанд нэхэмжлэлээ шүүхэд гаргаж шаардах эрхээ хуулийн хугацаанд хэрэгжүүлсэн гэж үзнэ. /хх-ийн 2
Иймд нэхэмжлэгч ***ХХК-ийн өргөлтийн хэлтэст оосорлогч, дохиочин албан тушаалд эгүүлэн тогтоож, сүүлийн гурван сарын цалин хөлсийг дээр дурдсан аргачлалаар тооцон ажилгүй байсан 2025 оны 1 дүгээр сарын 10-ны өдрөөс 2025 оны 5 дугаар сарын 21-ний өдөр хүртэл хугацааны олговорт 16,138,926 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгон, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулахыг хариуцагч ***н ХХК-д даалгах нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *** ХХК-ийн өргөлтийн хэлтэст оосорлогч, дохиочин албан тушаалд эгүүлэн тогтоосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасныг баримтлан ажилгүй байсан хугацааны олговорт 16,138,926 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч ***д олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулахыг хариуцагч ****ХХК-д даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцаг****ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 238,645 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТСҮХ