Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 157/ШШ2025/00159

 

        2025         06         10                                         157/ШШ2025/00159

  

 

 

  Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

  хэргийг  хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Х аймгийн Б сум дахь Сум дундын шүүхийн шүүгч         Б.Болор-Эрдэнэ би

Нэхэмжлэгч: У хот, С талбай 5, Г төв байр  "Г банк" ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х аймгийн Б сум, 3 дугаар баг Д 00 тоотод оршин суух, Д овогт Г-ын С-д холбогдох

“зээлийн гэрээний үүрэгт 10,243,323.95 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг  2025 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2025 оны 6 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад   

                                                             

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч "Г банк" ХХК-ийн зээл цуглуулах газрын захирал Б.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Г.С-оосүндсэн зээл 9,472,815.03 төгрөг, зээлийн хүү 762,505.62 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8,003.30 төгрөг, нийт 10,243,323.95 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагч Г.Сшүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Миний бие Г банкнаас авсан зээлээ 6 дугаар сарын 25-наас 400,000 төгрөгөөр төлнө.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч "Г банк" ХК нь хариуцагч Г.С-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 10,243,323.95 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр гаргажээ.

Хариуцагч Г.Снь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “...Голомт банкнаас авсан зээлээ 6 дугаар сарын 25-наас 400,000 төгрөгөөр төлнө.” гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар гаргасан нь бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.” гэж заасан.

Иймд хариуцагч Г.Соронзонболдын нэхэмжлэлийн шаардлага болох 10,243,323.95 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч "Г банк" ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 178,844 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамж 178,844 төгрөгийг тал хувиар бууруулж, хариуцагч Г.С-оосулсын тэмдэгтийн хураамжид 89,422 төгрөг, Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжид 89,422 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч "Г банк" ХК-нд олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

          1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч "Г банк" ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Г.С-д холбогдох 10,243,323.95 (арван сая хоёр зуун дөчин гурван мянга гурван зуун хорин гурван төгрөг, ерэн таван мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч "Г банк" ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 178,844 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хариуцагч Г.С-оосулсын тэмдэгтийн хураамжид 89,422 төгрөгийг, Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжид 89,422 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч "Г банк" ХК-нд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Г.Снь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

     ШҮҮГЧ                          Б.БОЛОР-ЭРДЭНЭ