Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 157/ШШ2025/00160

 

2025         06          10                                        157/ШШ2025/00160

  

 

 

  Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

  хэргийг  хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хаймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч         Б.Болор-Эрдэнэ би,

Нэхэмжлэгч: У хот, Ч дүүрэг, 14 дүгээр хороо, 00 тоотод оршин суух, Б овогт Т-ийн Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хаймгийн Бор-Өндөр сум, 3 дугаар баг Нарлагийн 3-303 тоотод оршин суух, Б овогт Б-ы Х-т холбогдох,

“4,509,735 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг  2025 оны 5 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2025 оны 5 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие нь 2022 оны 3 дугаар сарын 02-нд Б овогтой Х-т

1.Арина электрониксоос 400,000 төгрөгөөр зээл авч өгсөн. 2024 оны 9 дүгээр сарын 24-нд 933,791 төгрөг болгож би өөрөө төлсөн.

2.NETCAPITAL-аас 2022 оны 3 дугаар сарын 02-нд мөн адил зээл авч өгсөн. 2024 оны 9 дүгээр сарын 24-нд 737,200  төгрөг болгож төлсөн.

3.Соно финтек ББСБ-аас 2022 оны 3 дугаар сарын 02-нд мөн адил зээл авч өгсөн. 2024 оны 9 дүгээр сарын 24-нд 2,838,744 төгрөг болгож би өөрөө төлсөн. Нийт төлөгдсөн мөнгө 4,509,735 төгрөгийг Б.Х-р төлүүлж өгнө үү.” гэжээ.

 

Нэхэмжлэгч Т.Б 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Миний бие өмнө гаргасан нэхэмжлэл алдаатай болсон тул Б.Хаас 1,400,000 төгрөг нэхэмжилж байна.” гэжээ.

 

Хариуцагч Б.Х шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Миний бие Т.Б-ийн нэхэмжилж байгаа 1,400,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Иймд бид хоёр харилцан тохиролцсоны үүднээс 7 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн сар болгон 200,000 төгрөгөөр төлөхөөр тохиролцсон.” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.Б нь хариуцагч Б.Х-т холбогдуулан 4,509,735 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Т.Б нь нэхэмжлэлийн шаардлага 4,509,735 төгрөгийг багасгаж, 1,400,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар хариу тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг багасгах эрхтэй.

Хариуцагч Б.Х нь 1,400,000 төгрөгийг 7 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн сар болгон 200,000 төгрөгөөр төлөхөөр тохиролцсон.” гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар гаргасан нь бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.” гэж заасан.

Иймд хариуцагч Б.Хын нэхэмжлэлийн шаардлага болох 1,400,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Т.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 87,106 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгов.

Нэхэмжлэлийн багасгасан шаардлага болох 1,400,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 37,350 төгрөг болж байх ба хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул 37,350 төгрөгийг тал хувиар бууруулж, хариуцагч Б.Хаас улсын тэмдэгтийн хураамжид 18,675 төгрөг, төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжид 18,675 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Т.Бд олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

          1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.Б-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Х-т холбогдох нэхэмжлэлийн багасгасан шаардлага болох 1,400,000 (нэг сая дөрвөн зуун мянга) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

          2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 87,106 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, 1,400,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 37,350 төгрөгийг тал хувиар бууруулж, хариуцагч Б.Хаас улсын тэмдэгтийн хураамжид 18,675 төгрөгийг, төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжид 18,675 төгрөгийг тус тус гаргуулан  нэхэмжлэгч          Т.Бд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч              Б.Х нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

     ШҮҮГЧ                          Б.БОЛОР-ЭРДЭНЭ