Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 157/ШШ2025/00161

 

            2025         06          10                                        157/ШШ2025/00161

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч

биелүүлснийг баталж, хэргийг                                                                              хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Х аймгийн Б сум дахь Сум дундын шүүхийн шүүгч         Б.Болор-Эрдэнэ би,

Нэхэмжлэгч: У хот, С дүүрэг, 8 дугаар хороо, Сталбай-02, “С” 0 давхар "Т ББСБ" ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х аймгийн Б сум, 1 дүгээр баг нийтийн 2 дугаар байрны 9 тоотод оршин суух, О-ийн Т-д холбогдох,

“573,088.46 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг  2025 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2025 оны 5 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад                                                        

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч "Т ББСБ" ХХК-ийн хэрэглэгчийн тооцооны хэлтсийн менежер М.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “О.Т-өөс 2054522 тоот гэрээний үүрэгт үндсэн зээл 416,000 төгрөг, үндсэн хүү 136,708.76 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 11,579.70 төгрөг, шимтгэл 8,800 төгрөг, нийт 573,088.46 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э шүүхэд гаргасан тайлбартаа: “...Хариуцагч О.Т нь шүүхэд хэрэг хянан шийдвэрлэгдэх явцад нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн биелүүлсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч "Т ББСБ" ХХК нь хариуцагч О.Т-д холбогдуулан “зээлийн гэрээний үүрэгт 573,088.46 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг тусгайлсан журмаар шийдвэрлүүлэхээр гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О.Т нь нэхэмжлэлийн шаардлага болох 573,088.46 төгрөгийг төлж барагдуулсан болох нь нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхбаатарын тайлбараар нотлогдож байна.   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.” гэж заажээ.

Хариуцагч О.Т нь нэхэмжлэлийн шаардлага болох 573,088.46 төгрөгийг төлж, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд  харшлаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Нэхэмжлэгч "Т ББСБ" ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 17,843 төгрөгийг  төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байх тул хуульд заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж, хариуцагч О.Т-өөс улсын тэмдэгтийн хураамжид 8,921.5 төгрөгийг, Төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 8,921.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч "Т ББСБ" ХХК-нд олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч "Т ББСБ" ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч О.Т-д  холбогдох 573,088.46 /таван зуун далан гурван мянга наян найман төгрөг, дөчин зургаан мөнгө/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 17,843 төгрөгийг  төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хариуцагч О.Т-өөс улсын тэмдэгтийн хураамжид 8,921.5 төгрөгийг, Төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамжид 8,921.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч "Т ББСБ" ХХК-нд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                         Б.БОЛОР-ЭРДЭНЭ