| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Энхжаргал |
| Хэргийн индекс | 192/2025/00637/И |
| Дугаар | 192/ШШ2025/04385 |
| Огноо | 2025-05-22 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 192/ШШ2025/04385
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 106.6, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч С.Н нь нэхэмжлэлийн шаардлага 25,320,000 төгрөгөөс 8,440,000 төгрөгийг авахаас татгалзаж, үлдэх 16,880,000 төгрөгийг хариуцагч З.Б 2025.5.22-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025.5.29-ний өдөр 3,470,000 төгрөг, 2025.6.05-ны өдөр 3,470,000 төгрөг, 2025.6.12-ны өдөр 3,470,000 төгрөг, 2025.6.20-ны өдөр 3,470,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хариуцагч З.Бг 16,880,000 төгрөгийг нэхэмжлэгч С.Нд төлөхийг үүрэг болгосныг сайн дураар үл биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 284,550 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч З.Бс улсын тэмдэгтийн хураамжид 242,350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4. Энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЭНХЖАРГАЛ