| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сеймуратын Еркеш |
| Хэргийн индекс | 110/2025/0036/З |
| Дугаар | 110ШШ2025/0062 |
| Огноо | 2025-07-31 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 07 сарын 31 өдөр
Дугаар 110ШШ2025/0062
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Еркеш би, А.Ж нэхэмжлэлтэй, аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох “Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын “Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” 2025 оны А/08 дугаар тушаалын “Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн байрны үйл ажиллагаа хариуцсан үйлчилгээний нэгдсэн төвийн зохион байгуулагч” албан тушаалын нэрийг “Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн дарга” гэж, төрийн албан тушаалын ангилал, зэрэглэлийг ТҮ-9 болгон өөрчилж баталсан хэсгийг хүчингүй болгож, дээрх албан тушаалыг аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн А/34 дүгээр тушаалын хавсралтад заасан нэршил, ангилал, зэрэглэлээр батлахыг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.Ж гаргасан хүсэлтдээ:
“Миний бие А.Ж нь тус шүүхэд Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын “Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” 2025 оны А/08 дугаар тушаалын “Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн байрны үйл ажиллагаа хариуцсан үйлчилгээний нэгдсэн төвийн зохион байгуулагч” албан тушаалын нэрийг “Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн дарга” гэж, төрийн албан тушаалын ангилал, зэрэглэлийг ТҮ-9 болгон өөрчилж баталсан хэсгийг хүчингүй болгож, дээрх албан тушаалыг Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн А/34 дүгээр тушаалын хавсралтад заасан нэршил, ангилал, зэрэглэлээр батлахыг хариуцагчид даалгах шаардлагатай нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад надтай эвлэрч 2025 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн төрийн үйлчилгээний дотоод ажил хариуцсан техникийн ажилтнаар томилж , хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулсан тул би нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байна.
Иймд миний нэхэмжлэлтэй хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй.
Уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас “Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын “Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” 2025 оны А/08 дугаар тушаалын “Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн байрны үйл ажиллагаа хариуцсан үйлчилгээний нэгдсэн төвийн зохион байгуулагч” албан тушаалын нэрийг “Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн дарга” гэж, төрийн албан тушаалын ангилал, зэрэглэлийг ТҮ-9 болгон өөрчилж баталсан хэсгийг хүчингүй болгож, дээрх албан тушаалыг аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн А/34 дүгээр тушаалын хавсралтад заасан нэршил, ангилал, зэрэглэлээр батлахыг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсанаа шүүхэд бичгээр илэрхийлсэн тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, уг захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч А.Ж Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын “Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” 2025 оны А/08 дугаар тушаалын “Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн байрны үйл ажиллагаа хариуцсан үйлчилгээний нэгдсэн төвийн зохион байгуулагч” албан тушаалын нэрийг “Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн дарга” гэж, төрийн албан тушаалын ангилал, зэрэглэлийг ТҮ-9 болгон өөрчилж баталсан хэсгийг хүчингүй болгож, дээрх албан тушаалыг аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн А/34 дүгээр тушаалын хавсралтад заасан нэршил, ангилал, зэрэглэлээр батлахыг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, А.Ж нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар нэхэмжлэгч уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Хэргийн оролцогчид энэ захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ С.ЕРКЕШ