Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 301/ШШ2025/00268

 

 

 

 

 

 

 

 

 

                                                                                 301/ШШ2025/00268

 

 

 

 Хариуцагчийн зөвшөөрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа би

Нэхэмжлэгч: У хот, С дүүрэг, ... байрлах М ХХК 

Хариуцагч: У хот, Б дүүрэг, ... тоотод оршин суух Б овгийн Т.А

Нэхэмжлэлийн шаардлага: 1,471,884 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т.А нь  М ББСБ-тай 2022 оны 6 сарын 21-ний өдөр . дугаартай зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд өөрийн эзэмшлийн мобиком үүрэн телефоны . дугаарыг ашиглан зээл авч төлж байсан болно. Т.А нь уг гэрээний үндсэн дээр 2023 оны 7 сарын 17-ны өдөр 5 удаагийн хүсэлтээр нийт 830,000 төгрөгийг тус бүр 1 сарын хугацаатайгаар авсан ба зээлийг гэрээнд заасан 30 хоногийн хугацаанд төлж барагдуулаагүй. М-ийн зүгээс Т.А-с зээлийн гэрээний үүргийг шаардахад өнгөрсөн  хугацаанд нийт 22,895 төгрөг төлсөн ба түүнээс хойш огт төлж барагдуулаагүй байна. 2025 оны 3 сарын 18-ны өдрийн байдлаар Т.А-н үндсэн зээлийн үлдэгдэл 830,000 төгрөг, зээлийн хүү 555,180 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 86,704 төгрөг нийт 1,471,884 төгрөг байна. Т.А нь зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй, төлбөрийн үлдэгдэлтэй байх тул зээлийн гэрээний үүрэгт нийт 1,471,884 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгаа болно гэжээ.

 

Хариуцагч Т.А шүүхэд гаргасан тайлбартаа: М ХХК-с 2023 оны 7 сарын 10-нд 830,000 төгрөгийг зээлж авсан өнөөдрийг хүртэл 1,471,884 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа болно. Уг мөнгийг 4 хувааж төлнө. Дээрх мөнгөн дүнг хүлээн зөвшөөрсөн болно. М ХХК 1,471,884 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай маргахгүй хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон зохигчийн тайлбар зэргийг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч Т.А-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэг нийт 1,471,884 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

 

            Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, эвлэрэх эрхтэй.

 

            Зохигчийн байгуулсан зээл, зээлийн эрх нээх гэрээний 2.5, 2.6-д хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхөөр харилцан тохиролцсон тул нэхэмжлэгч нь хүү, нэмэгдүүлсэн хүү нэхэмжлэх эрхтэй байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т.А нь нэхэмжлэгч М ХХК-ийн нэхэмжилсэн зээлийн үлдэгдэл 830,000 төгрөг, хүү 555,180 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 86,704 төгрөг, нийт 1,471,884 төгрөгийг төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагчийн тайлбараар тогтоогдож байна.

 

Хариуцагчийн зөвшөөрөл хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдөх талаар зохигч тайлбар гаргаагүй тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

 Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,500 төгрөгөөс 19,250 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Т.А-с 19,250 төгрөг, улсын орлогоос 19,250 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М ХХК-д олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон 

                                            

                                                             ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч М ХХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэг нийт 1,471,884 (нэг сая дөрвөн зуун далан нэгэн мянга найман зуун наян дөрөв) төгрөгийг төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариуцагч Т.А-н зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,500 төгрөгөөс 19,250 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Т.А-с 19,250 төгрөг, улсын орлогоос 19,250 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М ХХК-д олгосугай.

 

3. Захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

            4. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Д.БАЙГАЛМАА