| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 301/2025/00367/И |
| Дугаар | 301/ШШ2025/00269 |
| Огноо | 2025-05-22 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 301/ШШ2025/00269
301/ШШ2025/00269
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа би
Нэхэмжлэгч: У хот, С дүүрэг, . тоотод байрлах О ХХК
Хариуцагч: А аймгийн Э сумын . тоотод оршин суух Б овгийн А.А
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэг . төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А.А нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2025 оны 4 сарын 29-ний өдрийн байдлаар .тоот зээл 2024 оны 11 сарын 24-ний өдөр дуусч үндсэн зээлээс 0 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 1,600,000 төгрөг нийт идэвхтэй ашигласан 186 хоногийн хүү 545,600 төгрөг шимтгэл 0 төгрөг тэрнээс түүнд хүүд төлсөн 448,800 төгрөгийг хасаж нийт 96,800 төгрөг, нийт 1,696,800 төгрөг болсон тул нийт үндсэн зээл 1,600,000 төгрөг, нийт хүү 96,800 төгрөг, шимтгэл нийлбэр төгрөг бүгд нийлээд 1,696,800 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч А.А шүүхэд гаргасан тайлбартаа: Би 2024 оны 11 сарын 24-нд зээл 1,600,000 төгрөг авч одоог хүртэл зээлээ төлөөгүй нь буруу. Иймд ирсэн нэхэмжлэлийн дагуу 1,696,800 төгрөгийг төлнө. 1,696,800 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай маргахгүй болно гэжээ.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон зохигчийн тайлбар зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О ХХК нь хариуцагч А.А-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэг нийт 1,696,800 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, эвлэрэх эрхтэй.
Зохигчийн байгуулсан 2024 оны 10 сарын 25-ны өдрийн 2024-150348 дугаар цахим зээлийн гэрээний 3.6 дугаар зүйлийн 3.6.2, 3.6.3-д хүү, шимтгэл төлөхөөр харилцан тохиролцсон тул нэхэмжлэгч нь хүү, шимтгэл нэхэмжлэх эрхтэй байна.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ хариуцагч А.А гэрээний дагуу буцаан төлөлт хийгээгүй, гэрээний үүргийг анх 2024 оны 11 сарын 24-ний өдрөөс зөрчсөн гэсэн байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээний үүргийг бүхэлд нь шаардах эрхтэй байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А нь нэхэмжлэлийн шаардлагатай маргаагүй, нэхэмжлэгч О ХХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэг нийт 1,696,800 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагчийн тайлбараар тогтоогддог.
Хариуцагчийн зөвшөөрөл хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдөх талаар зохигч тайлбар гаргаагүй тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42,098.80 төгрөгөөс 21,049.4 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч А.А-с 21,049.4 төгрөг, улсын орлогоос 21,049.4 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О ХХК-д олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч . ХХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэг нийт ... төгрөгийг төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариуцагч А-н зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42,098.80 төгрөгөөс 21,049.4 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч А.А-с 21,049.4 төгрөг, улсын орлогоос 21,049.4 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О ХХК-д олгосугай.
3. Захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
4. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАЙГАЛМАА