2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 192/ШШ2025/04782

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 106.6, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.Нын нэхэмжлэлийн шаардлага 57,967,500 төгрөгийг хариуцагч “Б” ХХК нь 2025 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 2026 оны 8 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд сар бүрийн 15-ны өдөр 4,830,625 төгрөгөөр төлж барагдуулахаар тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

 

 2. Хариуцагч “Б” ХХК-д 57,967,500 төгрөгийг нэхэмжлэгч Б.Нд төлөхийг үүрэг болгосныг сайн дураар үл биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 447,790 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч “Б” ХХК-иас  улсын тэмдэгтийн хураамжид 447,790 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

 

4. Энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                          А.ЭНХЖАРГАЛ