2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж

2025 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 192/ШШ2025/05221

 

 

 

 

 

 

 

     2025             06              17                                            192/ШШ2025/05221

 

 

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            *******, *******, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч ******* би,

 

Нэхэмжлэгч: ****-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ***-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 43,960,964.81 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, мөн сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянаад       

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “******* хаан ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай байгууллага нь 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр №0000795 тоот зээлийн гэрээ болон үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээг байгуулан 27,500,000 төгрөгийг сарын 2,8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар байгуулсан. Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр Лексус ES300H-XV 60 маркийн ******* УБА улсын дугаартай, ******* арлын дугаар бүхий саарал өнгийн 2012 онд үйлдвэрлэгдсэн суудлын зориулалттай автомашины өмчлөх эрхийг байгууллага руу шилжүүлж, харин хөрөнгийг үүрэг хүлээгч ашиглаж байхаар гэрээ байгуулсан байдаг. Зээлдэг нь зээлийн гэрээ байгуулснаас хойш нийт 7,153,900 төгрөгийг төлсөн бөгөөд 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс хойш зээлийн төлөлт хийгээгүй болно. Иймд зээлийн гэрээний 2.2-д заасан зээлдэгч нь зээл төлөх үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгчийн зүгээс  *******эд холбогдуулан 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт үндсэн төлбөрт 27,459,634.67 төгрөг, үндсэн хүүнд 13,751,108.45 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 2,750,221.69 төгрөг нийт 43,960,964.81  төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

Зохигч талууд эвлэрлийн гэрээндээ: “******* хаан ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, *******эд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 43,960,964.81 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн дотор 7,326,827.46 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн дотор 7,326,827.46 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн дотор 7,326,827.46 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн дотор 7,326,827.46 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дотор 7,326,827.46 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн дотор 7,326,827.51 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцов. Энэхүү гэрээг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй тохиолдолд фидуцын гэрээнд заасан автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар талууд хариуцан тохиролцсон болно гэжээ.   

Шүүх зохигчдын эвлэрлийн гэрээг хянаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “******* хаан ББСБ” ХХК нь хариуцагч *******эд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 43,960,964.81 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхэд ханджээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн дотор 7,326,827.46 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн дотор 7,326,827.46 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн дотор 7,326,827.46 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн дотор 7,326,827.46 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дотор 7,326,827.46 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн дотор 7,326,827.51 төгрөгөөр тус тус төлөхөөр, төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох “******* хаан ББСБ” ХХК-ийн өмчлөлийн УБА улсын дугаартай, ******* арлын дугаартай, Лексус ES300h-XV 60 маркийн, 2012 онд үйлдвэрлэсэн, саарал өнгийн автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

Зохигч талууд эвлэрлээ бичгээр илэрхийлэн гэрээ байгуулан түүнд хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалсан эрх ашгийг хөндөөгүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.2, 26,3 дахь хэсгүүдэд зааснаар зохигч талууд эвлэрэх эрхтэй, мөн хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар тус хэргийг хялбаршуулсан журмаар зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв. 

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. “******* хаан ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, *******эд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 43,960,964.81 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн дотор 7,326,827.46 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн дотор 7,326,827.46 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн дотор 7,326,827.46 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн дотор 7,326,827.46 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дотор 7,326,827.46 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн дотор 7,326,827.51 төгрөгөөр тус тус төлөхөөр, төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох “******* хаан ББСБ” ХХК-ийн өмчлөлийн ******* УБА улсын дугаартай, ******* арлын дугаартай, Лексус ES300h-XV 60 маркийн, 2012 онд үйлдвэрлэсэн, саарал өнгийн автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан хариуцагч *******ээс 223,978 төгрөгийг, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 447,956 төгрөгөөс 223,978 төгрөгийг төрийн сангийн данснаас буцаан гаргуулан “******* хаан ББСБ” ХХК-ид тус тус олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу хариуцагч ******* нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

      ШҮҮГЧ                                      ****