| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сарантуяагийн Ганбат |
| Хэргийн индекс | 128/2025/0031/З |
| Дугаар | 128/ШШ2025/0379 |
| Огноо | 2025-05-20 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 128/ШШ2025/0379
2025 05 20 128/ШШ2025/0379
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч C.Ганбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийсэн хуралдаанаар,
Гомдол гаргагч: “Ч*******” ХХК
Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.О*******, Э.Э*******
Гомдол гаргагчийн өмгөөлөгч: Л.Э
Хариуцагч: Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч Л.Б
Хариуцагчийн өмгөөлөгч: О.Б
Гуравдагч этгээд: “С” ХХК
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч: О.А
Гомдлын шаардлага: Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч Л.Б******* 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 0***дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах.
Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э*******, гомдол гаргагчийн өмгөөлөгч Л.Э, хариуцагч Л.Б, хариуцагчийн өмгөөлөгч О.Б, гуравдагч этгээдийн өмгөөлөгч О.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.У нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гомдол гаргагчаас “Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч Л.Б******* 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 0 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлагаар маргаж байна.
2.Маргааны үйл баримтыг дурдвал
2.1.“С” ХХК-аас 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр “... Эрүүл мэндийн яамнаас “Ч*******” ХХК-д олгосон 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн №0******* дугаартай эм, эмнэлгийн хэрэгслийн импорт /экспорт/-ын лиценз нь хууль бус бичиг баримт ашиглан хууль бусаар гаргуулан авсан болохыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын эм, биобэлдмэлийн хяналтын улсын байцаагчийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 0******* шийтгэлийн хуудсаар, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 сарын 21-ны өдрийн №0892 дугаартай шийдвэрээр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02-р сарын 24-ны өдрийн 151 тоот магадлалаар, Улсын Дээд шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн №182 тогтоолоор тус тус тогтоосон байдаг.
Харин энэхүү хууль бус импортын лицензийг ашиглан “Ч*******” ХХК нь Буянт Ухаа дахь гаалийн хилээр 2019 оны 10 сарын 08-ны өдөр гаалийн гаалийн 05-21 дугаартай мэдүүлгээр хуурамч эмнэлгийн хэрэгсэл оруулж ирсэн байдаг.
ҮНДЭСЛЭХ хэсгийн 2.2-д “тухайлбал, “Ч*******” ХХК нь эмнэлгийн хэрэгсэл /RS+A60K10SQ, RS+A70K10SQ, RS+A80K10SQ Radifocus introducer дамжуулагч гуурс/-ийг Эрүүл мэндийн яамнаас импортын лиценз авахдаа өөр бүтээгдэхүүний бичиг баримтаар бараа бүтээгдэхүүн импортолсон болох нь ... нотлогдож байна.
Шүүхийн шийдвэрийн ҮНДЭСЛЭХ хэсгийн 2.3-д “Ч*******” ХХК нь 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Эрүүл мэндийн яамнаас олгосон 0******* дугаартай импортын лицензээр эмнэлгийн хэрэгсэл импортлохдоо үйлдвэрлэгчийн бичиг баримтыг бус өөр бүтээгдэхүүний бичиг баримтыг хавсаргасан, гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэгт Terumo Corporation компанийн нэрийг бус Medtronic Inc гэж нэрээр мэдүүлсэн” гэж дүгнэсэн байдаг.
Гэтэл танай байцаагчид “Ч***” ХХК-ийн гаалийн хууль тогтоомж зөрчсөн үйлдлийг зориуд шалгахгүй, гэмт хэргийг зориуд нуун дарагдуулж, тэдэнд давуу байдал олгож, удирдах даргаа хууран мэхэлж байгаа нь танай байгууллагад авлигад автагдсан гаалийн байцаагч нар байгааг нотолж байна.
Харин гаалийн тухай хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-д “Чөлөөт эргэлтэд орсон барааг гаалийн хилээр нэвтрүүлснээс хойш 5 жил хүртэл хугацаанд шалгаж болно.” гэж заасан байна. Харин “Ч*******” ХХК-ийн хууль бус үйлдэл нь Буянт Ухаа дахь гаалийн хилээр 2019 оны 10 сарын 08-ны өдөр гаалийн 05-21 дугаартай мэдүүлгээр үйлдэгдсэн байна.
Иймд хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас өмнө “Ч*******” ХХК-ийн хууль бус үйлдэлд хэрэг үүсгэн нэн даруй шалгаж өгнө үү.” гэх гомдлыг Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын даргад гаргажээ.
2.2.Нийслэлийн прокурорын газрын 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн “Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзсан шийдвэрийг хүчингүй болгож, зөрчлийн хэрэг нээх тухай” 6* дүгээр прокурорын тогтоолоор 24 дугаартай зөрчлийн хэргийг нээсэн байна.
2.3.Хариуцагч болох эрх бүхий албан тушаалтан нь дээрх зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаатай холбоотойгоор маргаан бүхий 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0 дугаар шийтгэлийн хуудсыг бичсэн байна.
2.4.Маргаан бүхий 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 0 дугаар шийтгэлийн хуудсаар гомдол гаргагч “Ч*******” ХХК-ийг мэдүүлэгт барааг худал бичиж хууль бусаар нэвтрүүлсэн гэж үзэж Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт зааснаар 1000 нэгж буюу 1,000,000.00 /нэг сая/ төгрөгийн торгууль, 9,182,033 /есөн сая нэг зуун наян хоёр мянга гучин гурав/ төгрөгийн нөхөн төлбөр, нийт 10,182,033 /арван сая нэг зуун наян хоёр мянга гучин гурав/ төгрөгийн шийтгэлийг оногдуулжээ.
2.5.Тус шүүх “Ч*******” ХХК-аас гаргасан “Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч Л.Б******* 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 0 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдлоор Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч Л.Б******* холбогдуулан 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.
3.Гомдол гаргагч гомдлын шаардлагын үндэслэлдээ: “... “Ч*******” ХХК нь Польш улсын I***-тэй байгуулсан худалдааны гэрээ, зөвшөөрлийн бичгийг үндэслэн 05-2 дугаартай гаалийн мэдүүлгээр АНУ-ын Metronic компанийн үйлдвэрлэсэн 15,200 ам.долларын үнэ бүхий эмтэй стент, Япон улсын Тегито компанийн үйлдвэрлэсэн 3,100 ам.долларын үнэ бүхий дамжуулагч гуурсыг худалдан авсан. Гаалийн тухай хуульд зааснаар тус барааг Монгол улсын хилээр нэвтрүүлэхийн тулд заавал харьяа төрийн байгууллагаас нэг удаагийн импортын лицензийг авдаг. Ингээд манай компани Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс 2019 оны 10 сарын 1-ний өдөр Америкийн нэгдсэн улсын Metronic компанийн 76 ширхэг эмтэй стентийг импортлох 00*** дугаартай лицензийг авч дараа өдөр нь буюу 2019 оны 10 сарын 2-ны өдөр Япон улсын Тегито компанийн 100 ширхэг дамжуулагч гуурсыг импортлох 0******* дугаартай лицензийг авсан. 2019 оны 10 сарын 02-ны өдрийн Япон улсын Тегито компанийн дамжуулагч гуурсыг импортлох 0******* дугаартай лицензийг авахдаа үйлдвэрлэгчийн нэрийг сольж Metronic хэмээн андуурч бичин алдаа гаргасан. Улмаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Эм биобэлдмэлийн хяналтын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 6.6.2 дахь хэсгийг үндэслэн 2019 оны 11 сарын 18-ны өдөр 0******* дугаар шийтгэлийн хуудсаар манай компанид шийтгэл оногдуулж, энэхүү шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болсон. Гаалийн мэдүүлэгт дурдагдсан эмнэлгийн хэрэгслийг Монгол улс руу импортлохын тулд Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс импортын нэг удаагийн лиценз авч, гаальд мэдүүлснээр тухайн барааг улсын хилээр нэвтрүүлэх боломжтой болдог. Хэрэв эрүүл мэндийн хөгжлийн төвөөс лиценз аваагүй тохиолдолд тус барааг улсын хилээр нэвтрүүлэх боломжгүй мөн гаалийн байгууллагад барааг мэдүүлэхгүйгээр улсын хилээр оруулж ирнэ гэсэн ойлголт байхгүй. Иймд “хилээр бараа оруулж ирэх" гэдэгт лиценз авах, гаалийн бүрдүүлэлт хийх хоёулаа багтана. Үүнийг тус тусад нь салган ойлгох боломжгүй нэг үйл ажиллагаа юм.
Гэтэл Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч Л.Б нь дээрхийг салгаж, зөрчлийн тухай хуулиар шийтгэл оногдуулсныг үл харгалзан дахин 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 0 дугаартай шийтгэлийн хуудсаар зөрчлийн тухай хуулийн 11.21.11 дэх хэсгийг үндэслэн 10,182,033 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийн 3.1 дэх хэсгийн 4 дахь заалт "Нэг үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, эсхүл түүнээс дээш зөрчлийн шинжтэй бол аль хүнд шийтгэл оногдуулахаар заасан зөрчилд нь шийтгэл оногдуулна" гэх мөн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн "Non double jeopardy" буюу нэг зөрчилд нэг шийтгэл хүлээлгэх зарчмыг зөрчиж байна. Түүнчлэн, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дэх хэсгийн 1.1.5 дахь заалт "тухайн зөрчлийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулсан эрх бүхий албан тушаалтны, эсхүл шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр" тохиолдолд зөрчлийн хэрэг нээхгүй байхаар хуульчилсан байтал тус заалтыг зөрчиж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулан 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 0 дугаартай хуудсаар шийтгэл оногдуулаад байна. Цаашлаад, гомдолд дурдагдсан 2019 оны 10 сарын 08-ны өдрийн 05-2 мэдүүлгээр оруулж ирсэн Япон улсын Тегито компанийн 100 ширхэг эмтэй стент гэх барааг зах зээлийн чөлөөт эргэлтэд оруулалгүйгээр шууд устгалд оруулж акт үйлдсэн. Барааг устгалд оруулсан үеэс эхлэн зөрчлийн нийгэмд учруулах, аюул, хор хөнөөл арилж, цаашид эрх зүйн үр дагавар үүсгэх хууль зүйн боломжгүй болсон. Нэгэнт эрх зүйн үр дагавар үүсгэхгүй асуудалд зөрчлийн хэрэг нээн шалгаж, шийтгэл оногдуулсанд гомдолтой байна. Иймд зөрчлийн тухай хууль, зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж гаргасан байцаагчийн 2024 оны 11 сарын 12-ны өдрийн 0 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
4.Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “... “Ч*******” ХХК нь Польш улсын ISPL Medical SP-тэй байгуулсан худалдааны гэрээ, зөвшөөрлийн бичгийг үндэслэн 05-2 дугаартай гаалийн мэдүүлгээр АНУ-ын Metronic компанийн үйлдвэрлэсэн 15,200 ам долларын үнэ бүхий эмтэй стент, Япон улсын Теримо компанийн үйлдвэрлэсэн 3,100 ам.долларын үнэ бүхий дамжуулагч гуурсыг худалдан авсан. Гаалийн тухай хуульд зааснаар тус барааг Монгол улсын хилээр нэвтрүүлэхийн тулд заавал харьяа төрийн байгууллага буюу Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газраас нэг удаагийн импортын лицензийг авдаг.
Ингээд манай компани Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс 2019 оны 10 сарын 1-ний өдөр АНУ-ын Metronic компанийн 76 ширхэг эмтэй стентийг импортлох 003*** дугаартай лицензийг авч дараа өдөр нь буюу 2019 оны 10 сарын 2-ны өдөр Япон улсын Терүмо компанийн 100 ширхэг дамжуулагч гуурсыг импортлох 003*** дугаартай лицензийг авсан.
2019 оны 10 сарын 02-ны өдрийн Япон улсын Терүмо компанийн дамжуулагч гуурсыг импортлох 0******* дугаартай лицензийг авахдаа үйлдвэрлэгчийн нэрийг сольж Metronic хэмээн андуурч бичин алдаа гаргасан. Улмаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Эм биобэлдмэлийн хяналтын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 6.6.2 дахь хэсгийг үндэслэн 2019 оны 11 сарын 18-ны өдөр 0******* дугаар шийтгэлийн хуудсаар манай компанид шийтгэл оногдуулж, энэхүү шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болсон.
Гаалийн мэдүүлэгт дурдагдсан эмнэлгийн хэрэгслийг Монгол улс руу импортлохын тулд Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс импортын нэг удаагийн лиценз авч, гаальд мэдүүлснээр тухайн барааг улсын хилээр нэвтрүүлэх боломжтой болдог. Хэрэв эрүүл мэндийн хөгжлийн төвөөс лиценз аваагүй тохиолдолд тус барааг улсын хилээр нэвтрүүлэх боломжгүй мөн гаалийн байгууллагад барааг мэдүүлэхгүйгээр улсын хилээр оруулж ирнэ гэсэн ойлголт байхгүй. Иймд “хилээр бараа оруулж ирэх” гэдэгт лиценз авах, гаалийн бүрдүүлэлт хийх хоёулаа багтана. Үүнийг тус тусад нь салган ойлгох боломжгүй нэг үйл ажиллагаа юм.
Гэтэл Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч Л.Б нь дээрхийг салгаж, зөрчлийн тухай хуулиар шийтгэл оногдуулсныг үл харгалзан дахин 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 0 дугаартай шийтгэлийн хуудсаар зөрчлийн тухай хуулийн 11.21.11 дэх хэсгийг үндэслэн 10,182,033 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийн 3.1 дэх хэсгийн 4 дахь заалт “Нэг үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, эсхүл түүнээс дээш зөрчлийн шинжтэй бол аль хүнд шийтгэл оногдуулахаар заасан зөрчилд нь шийтгэл оногдуулна” гэх мөн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “Non double jeopardy” буюу нэг зөрчилд нэг шийтгэл хүлээлгэх зарчмыг зөрчиж байна.
Түүнчлэн, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дэх хэсгийн 1.1.5 дахь заалт “тухайн зөрчлийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулсан эрх бүхий албан тушаалтны, эсхүл шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр” тохиолдолд зөрчлийн хэрэг нээхгүй байхаар хуульчилсан байтал тус заалтыг зөрчиж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулан 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 0 дугаартай хуудсаар шийтгэл оногдуулаад байна.
Цаашлаад, гомдолд дурдагдсан 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 05-2 мэдүүлгээр оруулж ирсэн Япон улсын Терүмо компанийн 100 ширхэг эмтэй стент гэх барааг зах зээлийн чөлөөт эргэлтэд оруулалгүйгээр шууд устгалд оруулж акт үйлдсэн. Барааг устгалд оруулсан үеэс эхлэн зөрчлийн нийгэмд учруулах, аюул, хор хөнөөл арилж, цаашид эрх зүйн үр дагавар үүсгэх хууль зүйн боломжгүй болсон. Нэгэнт эрх зүйн үр дагавар үүсгэхгүй асуудалд зөрчлийн хэрэг нээн шалгаж, шийтгэл оногдуулсанд гомдолтой байна.
Иймд зөрчлийн тухай хууль, зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж гаргасан байцаагчийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 0 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү.” гэв.
5.Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “... “Ч*******" ХХК-иас Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч Л.Б******* холбогдуулан гаргасан "... гаалийн улсын байцаагч Л.Б******* 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 0 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах" шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт дараах хариу тайлбарыг гаргаж байна. Гаалийн тухай хуулийн 235 дугаар зүйл "Чөлөөт эргэлтэд байгаа барааны мэдээллийн үнэн зөвийг шалгах", 235.2.2-т "гаалийн бүрдүүлэлтийн дараах шалгалт хийх, зөрчлийг арилгуулах", 235.4-д "Чөлөөт эргэлтэд орсон барааг гаалийн хилээр нэвтрүүлснээс хойш 5 жил хүртэл хугацаанд шалгаж болно.” 240 дүгээр зүйл "Гаалийн хяналтын хэлбэр", 240.1.9- д "гаалийн бүрдүүлэлтийн дараах шалгалт" хийх гэж тус тус заасан. Гаалийн байгууллагад ирсэн гомдлын дагуу “Ч*******” ХХК дээр 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 24 дугаартай зөрчлийн хэрэг нээн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 0 тоот шийтгэлийн хуудсаар 1,000,000 төгрөгийн торгууль, 9,182,033.61 төгрөгийн барааны үнийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Гаалийн улсын байцаагчийн дээрх шийдвэр нь Гаалийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, хуульд заасан үндэслэлээр “Ч*******” ХХК-ийг торгосон болно. 24 дугаартай зөрчлийн хэрэгт холбогдох нотлох баримтуудыг хуулбарлан нотлох баримтын шаардлага хангуулан хүргүүллээ. Шаардлагатай тохиолдолд нэмэлт тайлбарыг шүүхэд дахин гаргаж өгөх болно.
Иймд “Ч*******” ХХК-иас "... гаалийн улсын байцаагч Л.Б******* 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 0 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах" шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
6.Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч нэхэмжлэлийнхээ шаардлагыг тайлбарлахдаа нэг үйлдэлд 2 торгууль ногдуулсан гэж тайлбарлаад байна. Яагаад нэг зөрчил гэж тайлбарлаад байгаа юм бэ, хууль зүйн үндэслэл байхгүй юм биш үү? Монгол улсын Үндсэн хуульд зааснаар Монгол улсын иргэн эрүүл, аюулгүй орчноор хангуулах эрхтэй. Тус хуулийн 16.5-д зааснаар эмнэлгийн тусламж авах эрхтэй. Энэ эрхийн харилцаа дээр нь эм эмнэлгийн хэсгийн улсын байцаагч шийтгэл ногдуулаад, энэ нь гурван шатын шүүхийн шийдвэрт үндэслэн тогтоогдсон. Хоёр дахь эрх зүйн харилцаа буюу өнөөдөр Л.Б******* холбогдуулж гаргаад байгаа гомдол Үндсэн хуулийн 17 дугаар зүйлд заасан татварын эрх зүйн харилцаа байна. Энэ хоёр харилцаа чинь тусдаа харилцаа юм биш үү? Хүний амьд явах, эрүүл орчинд амьдрах, эмнэлгийн тусламж авах эрхэд халдсан харилцаанд нь шийтгэл ногдуулсан нь тусдаа харилцаа учраас шийдэгдчихсэн байна гэж үзнэ. Өнөөдөр татвар төлөх, Монгол улсын хилийн халдашгүй байдлыг зөрчиж хилээр хууль бус бараа бүтээгдэхүүн оруулж ирсэнд нь гаалийн улсын байцаагч шийтгэл ногдуулсан байгаа учраас энэ нэг харилцаа биш байна. Нэхэмжлэгч зөрчлийн хэрэг нээсэнтэй холбогдуулаад гомдол гаргасан, үүнийг прокурорын байгууллага гаалийн байгууллага шийтгэл ногдуулах нь хууль зүйн үндэслэлтэй байна, өмнөх шүүхийн шийдвэрээр тогтоогдсон гээд байгаа хуурамч лиценз авсан, лиценз авахдаа хууль бус бичиг баримт бүрдүүлсэн гэдэг чинь тусдаа харилцаа учраас Л.Б******* зөрчлийн хэрэг нээсэн, шийтгэл ногдуулсан нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн прокурорын байгууллагын эцсийн шийдвэр гарчихсан байгаа. Ямар ч тохиолдолд Зөрчлийн тухай хуульд заасан нэг зөрчил гэж үзэхгүй. Зөрчлийн тухай хуульд зөрчил тус бүр шийтгэл ногдуулна гэж заасан нь Зөрчлийн тухай хууль дээр нэгдмэл зөрчил гэсэн ойлголт байхгүй. Л.Б******* нэхэмжлэх талд ногдуулсан шийтгэл хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.” гэв.
7.Гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “Манай “С” ХХК нь 2019 оноос Япон улсын, дэлхийд тэргүүлэгч Terumo корпорацын Монгол Улс дахь цор ганц албан ёсны, онцгой эрхтэй төлөөлөгчөөр сонгогдон өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Гэтэл албан ёсны эрхгүй “Ч*******" ХХК нь Теruто үйлдвэрлэгчийн бичиг баримтыг хуурамчаар үйлдэж, нэрийг барьж импортын лиценз аван, улмаар гарал үүсэл нь тодорхойгүй, чанарын шаардлага хангахгүй эмнэлгийн хэрэгслийг хууль бусаар Монгол Улсад оруулж ирж улсын эмнэлэгт нийлүүлж эмчилгээнд хэрэглэхийг завдсан болохыг олж мэдсэн бөгөөд хууль бус үйлдлийг мэдсэн цагаас хойш холбогдох хууль, хяналтын байгууллагад асуудлыг шийдвэрлүүлэхээр хандсаар ирсэн. Энэхүү хууль бус үйлдэл нь Terumo Корпорац болон түүний албан ёсны төлөөлөгч манай компанийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг ноцтойгоор зөрчиж байгаа асуудал мөн тул энэхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох шаардлагатай байна.
Нэхэмжлэгч “Ч*******” ХХК нь 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр №0******* дугаартай Эм, эмнэлгийн хэрэгслийн импортын лиценз авахдаа үйлдвэрлэгчийн мэдээллийг худал мэдүүлсэн, өөр бүтээгдэхүүний бичиг баримтыг ашигласан үйлдэлд нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн улсын байцаагчийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн №0******* дугаартай Шийтгэлийн хуудсаар, Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар арга хэмжээ авсан байдаг ба энэхүү шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон гурван шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч “Ч*******” ХХК нь импортын лиценз авахдаа холбогдох хууль, журам зөрчсөн болох нь эцэслэн тогтоогдсон үйл баримт юм. Харин энэхүү хууль бусаар мэдүүлж гаргуулан авсан импортын лицензийг ашиглан барааг Монгол Улсын гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн үйлдэлд нь 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Гаалийн Ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын гаалийн улсын байцаагч №0 дугаартай Шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт зааснаар шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн шаардлага, тайлбараас үзэхэд хууль бусаар эмнэлгийн хэрэгсэл импортлон оруулж ирсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байх бөгөөд гагцхүү гэм буруутай нэг үйлдэлд давхардуулан шийтгэл оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн байр суурийг илэрхийлсэн байдаг.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч нь “Ч*******” ХХК-ийн Эм, эмнэлгийн хэрэгслийн импортын лиценз авахдаа үйлдвэрлэгчийн мэдээллийг худал мэдүүлсэн, өөр бүтээгдэхүүний бичиг баримтыг ашигласан үйлдэлд нь шийтгэл оногдуулсан. Гэтэл “Ч*******” ХХК нь энэхүү хууль бусаар авсан лицензээ ашиглан Монгол Улсын гаалийн хилээр бараа оруулж ирсэн үйлдэл нь дараа нь үйлдэгдсэн, тусдаа үйлдэл бөгөөд энэхүү үйлдэл нь дангаараа барааг гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэм буруутай үйлдлийн шинжийг хангаж байх тул тусад нь Гаалийн тухай хууль, журамд зааснаар шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй, ямар нэгэн байдлаар давхардуулж шийтгэл оногдуулсан гэж үзэхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
8.Гуравдагч этгээдийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Нэр буруу бичсэн асуудлыг тухайд энэ асуудлыг гурван шатны шүүх эцэслэн шийдвэрлэсэн байгаа учир дахин энэ хурал дээр ярих шаардлага байхгүй гэж үзэж байна. Лиценз авахдаа өөр бичиг баримт бүрдүүлсэн гэдэг нь тогтоогдсон учир дахин шүүхээр тогтоолгох шаардлага байхгүй байна.
Нэг зөрчил дээр хоёр шийтгэл ногдуулсан гэж тайлбар гаргаад байна. Энэ дээр үйлдэл нь хоёр тусдаа, эрх зүйн харилцаа зөрчил нь хоёр туслаа асуудал. Гурван шатын шүүх импортын тусгай зөвшөөрөл эзэмшигч компани хуулиар хүлээсэн, журмаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй зөрчсөн буюу импортын лиценз авахдаа хуурамч баримт бичиг ашигласан, өөр компанийн бичиг баримтыг ашигласан, нэрийг худлаа бичсэн гээд шүүхээр тогтоогдсон зөрчлүүдийг гаргасан. Лиценз авахдаа энэ компани хууль зөрчсөн, холбогдох журмыг зөрчсөн гэдэг нь эцэслэн тогтоогдсон асуудал байгаа. Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хууль болон түүний дагаж гарсан журмын хэрэгжилтийг хангах ёстой байгууллага арга хэмжээгээ авчхаж байгаа юм. Гэтэл “Ч*******” ХХК авсан лицензээ дараагийн удаа ашиглаад тухайн бараа бүтээгдэхүүнээ Монгол улсын хилээр оруулж ирж байгаа юм. Оруулж ирэхдээ хуурамчаар хийсэн бичиг баримтаа бүгдийг нь хавсаргаад, хууль бусаар авсан лицензээ нэмж хавсаргаад, гаалийн мэдүүлэг гэдэг бичиг баримтыг бөглөж байгаа юм. Энэ дээрээ тухайн бараа бүтээгдэхүүн Америкийн нэгдсэн улсын гарал үүсэлтэй бараа гэж байгаа. Гэтэл бараа нь Япон улсын бараа байгаад байдаг. Хуурамч баримт бичгээ ашиглаад гаалийн хилээр гаргаж байгаа үйлдэл нь тусдаа дараагийн үйлдэл буюу эрх зүйн харилцаа түүнийг зөрчиж байгаа асуудал байна. Гаалийн хууль тогтоомжийг зөрчиж байгаа асуудлыг гаалийн байгууллага өөрөө хянаж шалгана. Гаалийн байгууллага холбогдох асуудлыг шалгаад шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй. Эрх зүйн харилцаа, үйлдлийн хувьд тусдаа асуудал байна.
Үр дагавар нь арилчихсан гээд байна. Нэгэнт зөрчил, гэмт хэрэг үйлдэгдсэн бол үр дагавар нь арилсан эсэхээс үл хамаараад тухайн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйд хариуцлага оногдуулах хуулийн зарчим байгаа. Энэ зарчмыг хэрэгжүүлээд арга хэмжээ авсан байх ёстой. Мөн устгалын актын дагуу, журмын дагуу энэ бараа бүрэн устгагдсан уу гэдэг асуудал дээр үндэслэл бүхий эргэлзээ байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
2.Гомдол гаргагчаас “... манай компани нь 2019 онд япон улсаас дамжуулагч гуурсыг импортлох лицензийг авахдаа үйлдвэрлэгчийн нэрийг андуурч сольж бичсэн зөрчлийг гаргасан бөгөөд дээрх зөрчилдөө Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Эм биобэлдмэлийн хяналтын улсын байцаагчийн шийтгэлийн хуудсаар хариуцлага хүлээсэн гэтэл дээрх зөрчилд маргаан бүхий шийтгэлийн хуудсаар давхардуулан дахин шийтгэл оногдуулж байгаа нь үндэслэлгүй.” гэж, хариуцагчаас “... Мэргэжлийн хяналтын байгууллага лиценз авахдаа хууль бус арга хэрэглэсэн гэж шийтгэл оногдуулсан.Харин гаалийн байгууллага уг лицэнзийг ашиглаад улсын хилээр хууль бусаар бараа нэвтрүүлсэн үйлдэлд нь шийтгэл оногдуулсан.Иймд нэг зөрчилд давхардуулан шийтгэл оногдуулсан зүйл байхгүй тул гомдол гаргагчийн тайлбар үндэслэлгүй.” гэж тус тус маргажээ.
3.Гомдол гаргагч “Ч*******” ХХК-аас Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч Л.Б******* холбогдуулан “Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч Л.Б******* 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 0 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай шаардлагыг гаргасан бөгөөд дээрх шаардлагуудын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
4.“С” ХХК-аас 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр “... Эрүүл мэндийн яамнаас “Ч*******” ХХК-д олгосон 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн №0******* дугаартай эм, эмнэлгийн хэрэгслийн импорт /экспорт/-ын лиценз нь хууль бус бичиг баримт ашиглан хууль бусаар гаргуулан авсан болохыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын эм, биобэлдмэлийн хяналтын улсын байцаагчийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 0******* шийтгэлийн хуудсаар, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 сарын 21-ны өдрийн №0892 дугаартай шийдвэрээр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02-р сарын 24-ны өдрийн 151 тоот магадлалаар, Улсын Дээд шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн №182 тогтоолоор тус тус тогтоосон байдаг.
Харин энэхүү хууль бус импортын лицензийг ашиглан “Ч*******” ХХК нь Буянт Ухаа дахь гаалийн хилээр 2019 оны 10 сарын 08-ны өдөр гаалийн гаалийн 05-21 дугаартай мэдүүлгээр хуурамч эмнэлгийн хэрэгсэл оруулж ирсэн байдаг.
ҮНДЭСЛЭХ хэсгийн 2.2-д “тухайлбал, “Ч*******” ХХК нь эмнэлгийн хэрэгсэл /RS*** RS***, RS*** R*** дамжуулагч гуурс/-ийг Эрүүл мэндийн яамнаас импортын лиценз авахдаа өөр бүтээгдэхүүний бичиг баримтаар бараа бүтээгдэхүүн импортолсон болох нь ... нотлогдож байна.
Шүүхийн шийдвэрийн ҮНДЭСЛЭХ хэсгийн 2.3-д “Ч*******” ХХК нь 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Эрүүл мэндийн яамнаас олгосон 0******* дугаартай импортын лицензээр эмнэлгийн хэрэгсэл импортлохдоо үйлдвэрлэгчийн бичиг баримтыг бус өөр бүтээгдэхүүний бичиг баримтыг хавсаргасан, гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэгт Terumo Corporation компанийн нэрийг бус Medtronic Inc гэж нэрээр мэдүүлсэн” гэж дүгнэсэн байдаг.
Гэтэл танай байцаагчид “Чоногол тейд” ХХК-ийн гаалийн хууль тогтоомж зөрчсөн үйлдлийг зориуд шалгахгүй, гэмт хэргийг зориуд нуун дарагдуулж, тэдэнд давуу байдал олгож, удирдах даргаа хууран мэхэлж байгаа нь танай байгууллагад авлигад автагдсан гаалийн байцаагч нар байгааг нотолж байна.
Харин гаалийн тухай хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-д “Чөлөөт эргэлтэд орсон барааг гаалийн хилээр нэвтрүүлснээс хойш 5 жил хүртэл хугацаанд шалгаж болно.” гэж заасан байна. Харин “Ч*******” ХХК-ийн хууль бус үйлдэл нь Буянт Ухаа дахь гаалийн хилээр 2019 оны 10 сарын 08-ны өдөр гаалийн 05-21 дугаартай мэдүүлгээр үйлдэгдсэн байна.
Иймд хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас өмнө “Ч*******” ХХК-ийн хууль бус үйлдэлд хэрэг үүсгэн нэн даруй шалгаж өгнө үү.” гэх гомдлыг Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын даргад гаргажээ.
5.Нийслэлийн прокурорын газрын 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн “Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзсан шийдвэрийг хүчингүй болгож, зөрчлийн хэрэг нээх тухай” 6* дүгээр прокурорын тогтоолоор 24 дугаартай зөрчлийн хэргийг нээсэн байна.
6.Хариуцагч болох эрх бүхий албан тушаалтан нь дээрх зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаатай холбоотойгоор маргаан бүхий 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0 дугаар шийтгэлийн хуудсыг бичсэн байна.
7.Маргаан бүхий 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 0 дугаар шийтгэлийн хуудсаар гомдол гаргагч “Ч*******” ХХК-ийг мэдүүлэгт барааг худал бичиж хууль бусаар нэвтрүүлсэн гэж үзэж Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт зааснаар 1000 нэгж буюу 1,000,000.00 /нэг сая/ төгрөгийн торгууль, 9,182,033 /есөн сая нэг зуун наян хоёр мянга гучин гурав/ төгрөгийн нөхөн төлбөр, нийт 10,182,033 /арван сая нэг зуун наян хоёр мянга гучин гурав/ төгрөгийн шийтгэлийг оногдуулжээ.
8.“Ч*******” ХХК нь 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 0******* дугаартай эм, эмнэлгийн хэрэгслийн импортын /экспорт/ лицензийг Эрүү мэндийн яамнаас авсан байна.
9.“Ч*******” ХХК нь 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 05*** дугаар мэдүүлгээр Польш улсын ISPL ******* компаниас стент, эмтэй, гуурс дамжуулагчийг импортоор оруулж иржээ.
10.Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын улсын байцаагчаас дээрх эм эмнэлгийн хэрэгслийн импортын /экспорт/ лиценз авахдаа үйлдвэрлэгчийн мэдээллийг буруу мэдүүлсэн, өөр бүтэгдэхүүний бичиг баримтаар бараа бүтээгдэхүүн импортолсон гэх зөрчилд 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 0******* дугаартай шийтгэлийн хуудсыг “Ч*******” ХХК-д оногдуулжээ.
12.Гомдол гаргагч, гуравдагч этгээд нараас дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гарган Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 151 дүгээр магадлалаар тус шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 0892 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
13.Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 1*** дугаар тогтоолоор хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзаж, тус шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 0892 дугаар шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болж, “Ч*******” ХХК нь Эрүүл мэндийн яамнаас 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр эм, эмнэлгийн хэрэгслийн импортын /экспорт/ лиценз авахдаа үйлдвэрлэгчийн мэдээллийг буруу мэдүүлсэн, өөр бүтээгдэхүүний бичиг баримтаар бүтээгдэхүүн импортолсон зөрчилдөө хариуцлага хүлээсэн байна.
14.Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйл.“Гаалийн тухай хууль зөрчих”,1.“Гаалийн тухай хууль зөрчиж:”,11.“Тарифын болон тарифын бус хязгаарлалт тогтоосон барааг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан аргаар гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, эсхүл нэвтрүүлэхийг завдсан бол тухайн зөрчилд холбогдох барааг хурааж, эсхүл үнийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж тус тус заажээ.
15.Хуулийн дээрх заалтаас үзвэл, тарифын болон тарифын бус хязгаарлалт тогтоосон барааг худал бичиж хууль бусаар нэвтрүүлсэн бол тухайн зөрчилд холбогдох барааг хурааж, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэмцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгохоор байна.
16.Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйл.“Хөөн хэлэлцэх хугацаа”,1.“Хуульд өөрөөр заагаагүй бол зөрчил үйлдсэнээс хойш дараахь хугацаа өнгөрсөн бол зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй:”,1.2.“энэ хуульд хүнд таван зуугаас дээш арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн;”,3.“Зөрчлийг хуулийн этгээд үйлдсэн бол энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох шийтгэлийн хэмжээг арав дахин нэмж дүйцүүлэн хөөн хэлэлцэх хугацааг тогтооно.” гэж тус тус заажээ.
17.Хуулийн дээрх заалтуудаас үзвэл, Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт заасан зөрчлийг үйлдсэн хуулийн этгээдэд зөрчил үйлдсэнээс хойш нэг жилийн хугацаа өнгөрсөн бол зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахааргүй байна.
18.Гуравдагч этгээд “Са***” ХХК нь 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн “Мэдээлэл, гомдол гаргах нь” 01/3*** дугаар албан бичгийг Буянт-Ухаа дахь гаалийн газарт хүргүүлжээ.
Уг албан бичигт:“Тус компани нь Япон улсын T******* компанийн албан ёсны борлуулагчаар 2019 оны 04-р сарын 01-ны өдрөөё эхлэн ажиллаж байна.
Улмаар 2019 оны 10 дугаар сарын 2-ны өдөр “Ч*******” ХХК нь T******* компанийн үйлдвэрлэдэг Radifocus Introducer /дамжуулах гуурс/ дахин давтагдашгүй дугаар REF: RS*** RS*** RS***гэх эмнэлгийн хэрэгслийг АНУ-д бүртгэлтэй Medtronic Inc гэх өөр үйлдвэрлэгчийн нэрийг ашиглан, хуурамч бичиг баримт бүрдүүлж №0******* дугаартай эм, эмнэлгийн хэрэгслийн импортын лиценз гаргуулж авсан байна.
Энэ нь “Ч*******” ХХК “Эм, эмнэлгийн хэрэгсэлд импорт, экспортын лиценз олгох журмын 4.5 дугаар зүйлийн 4.5.3-д лиценз авахдаа хуурамч бичиг баримт бүрдүүлсэн нь нотлогдсон, 4.5.5.-д гаалийн бүрдүүлэлт хийхдээ хуурамч мэдээлэл өгсөн нь нотлогдсон гэх заалтуудыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна.
Иймд Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс 2019 оны 10 дугаар сарын 2-ны өдөр “Ч*******” ХХК-д олгосон №0******* дугаартай эм, эмнэлгийн хэрэгсэлийн импортын лицензээр гаалийн бүрдүүлэлт хийх ажиллагаанд хяналт тавьж, холбогдох арга хэмжээг авч өгнө үү.” гэжээ.
19.Дээрхээс үзвэл, хариуцагч нь гомдол гаргагч “Ч*******” ХХК-ийг гаалийн мэдүүлэгт барааг худал бичиж хууль бусаар хилээр нэвтрүүлсэн гэх зөрчлийн талаар 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр мэдсэн гэж үзэхээр байна.
20.Дээрхээс дүгнэвэл, хариуцагч нь маргааны бүхий зөрчлийн талаар 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр мэдсэн атлаа 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр маргаан бүхий шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй болжээ.
21.Тодруулбал, Зөрчлийн тухай хуульд зааснаар хуулийн 11.21 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт заасан зөрчлийг үйлдсэн хуулийн этгээдэд зөрчил үйлдсэнээс хойш нэг жилийн хугацаа өнгөрсөн бол зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахааргүй байхад гомдол гаргагчийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр гаргасан гэх зөрчилд 5 жилийн дараа буюу 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр зөрчлийн хэрэг, 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр маргаан бүхий шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна гэж үзэв.
22.Гаалийн тухай хуулийн 235 дугаар зүйл.“Чөлөөт эргэлтэд байгаа барааны мэдээллийн үнэн зөвийг шалгах”, 235.4.“Чөлөөт эргэлтэд орсон барааг гаалийн хилээр нэвтрүүлснээс хойш 5 жил хүртэл хугацаанд шалгаж болно.” гэж зааснаас үзвэл, чөлөөт эргэлтэд орсон барааг гаалийн хилээр нэвтрүүлснээс хойш 5 жил хүртэл хугацаанд шалгаж болохоор байна.
23.Хариуцагчийн зүгээс дээрх хуулийн хугацааг үндэслэн зөрчил шалган шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж шийтгэлийг оногдуулсан гэж тайлбар маргаж байна.
24.Маргаан бүхий тохиолдолд, хариуцагч нь 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр гаргасан гэх зөрчилд зөрчил гарсанаас хойш 5 жилийн хугацаа болохоос 6 хоногийн өмнө буюу 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр зөрчлийн хэрэг, 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр шийтгэл оногдуулсан нь мөн дээрх хуулийн хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээр байна.
25.Тодруулбал, хариуцагч хэдийгээр зөрчил гарсанаас хойш 5 жилийн хугацаа болохоос 6 хоногийн өмнө зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг эхлүүлсэн байх боловч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгож, шийтгэлийн хуудсыг гаргахад хуульд заасан 5 жилийн хугацаа дуусгавар болсон байх тул хариуцагчийг гаалийн тухай хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-т заасан хяналт шалгалтыг явуулах хугацаа дуусгавар болсон байхад хяналт шалгалтыг явуулж, маргаан бүхий захиргааны актыг гаргасан байна гэж үзэхээр байна.
26.Мөн гомдол гаргагчийг хариуцагч нь Зөрчлийн тухай хуульд заасан зөрчлийн гаргасан гэж шийтгэл оногдуулж байгаа энэ тохиолдолд зөрчилд холбогдогчийн эрх байдлыг дордуулах байх үүднээс зөрчлийн тухай хуульд хөөн хэлэлцэх хугацааг баримтлах нь зүйтэй гэж үзлээ.
27.Харин гомдол гаргагчийн нэг зөрчилд хоёр байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд давхардуулан шийтгэл оногдлуулсан нь үндэслэлгүй гэх тайлбарыг үндэслэлгүй гэж үзэв.
28.Учир нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн Эм биобэлдмэлийн хяналтын улсын байцаагчид гомдол гаргагчийг Эм эннэлэгийн хэрэгслийн тухай хууль зөрчсөн гэж үзэж 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 0******* дүгээр шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулсан байх бөгөөд харин маргаан бүхий тохиолдолд хариуцагч нь гомдол гаргагчийг Гаалийн тухай хууль тогтоомжийг зөчрсөн гэж маргаан бүхий шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулж байгаа нь эрх бүхий албан тушаалтан нар нэг зөрчилд давхардуулан шийтгэл оногдуулсан гэх үндэслэлд хамаарахгүй болохыг дурдах нь зүйтэй.
29.Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл, хариуцагч нь маргаан бүхий тохиолдолд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах хугацаа өнгөрсөн байхад уг ажиллагааг явуулж шийтгэлийг оногдуулсан нь үндэслэлгүй байх тул гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагчийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 0 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2, 3, 11.21 дүгээр зүйлийн 11, Гаалийн тухай хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-т заасныг тус тус баримтлан гомдол гаргагч “Ч*******” ХХК-ийн гомдлыг бүхэлд нь хангаж, Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагчийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 0*** дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар гомдол гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг гардан авснаас хойш 5 /тав/ хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ГАНБАТ