Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 103/ШШ2025/00297

 

 

 

 

 

2025 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 103/ШШ2025/00297

Улаанбаатар хот

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,

Нэхэмжлэгч: ******* дүүргийн * дүгээр хороо, Олимпийн гудамж, Центрум төвийн * давхарт байрлах, ******* ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн * дугаар хороо, ******* ** дугаар гудамжны * тоотод оршин суух, ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 4,021,339 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: М.******* 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 2261001449 тоот зээлийн гэрээ байгуулан 2,199,900 төгрөгийг 24 сарын хугацаатай, жилийн 34,8 хувийн хүүтэй авсан бөгөөд зээлийн гэрээний үүрэгт нийт 510,482 төгрөгийг төлсөн байна. Хариуцагч нь 2022 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс хойш гэрээний үүргийг зөрчиж зээлээ төлөхгүй байгаа тул үндсэн зээл 2,199,900 төгрөг, зээлийн хүү 1,625,518 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 184,921 төгрөг, нотариатын төлбөр 11,000 төгрөг нийт 4,021,339 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигчид нь шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ..,хариуцагч М. нь зээлийн гэрээний үүргийн биелэлт 4,021,339 төгрөгийг 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн доорх хуваарийн дагуу:

- 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 221,339 төгрөг,

- 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 760,000 төгрөг,

- 2025 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 760,000 төгрөг,

- 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 760,000 төгрөг,

- 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 760,000 төгрөг,

- 2025 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 760,000 төгрөгийг тус тус төлөхөөр эвлэрлийн гэрээ байгуулав. Эвлэрлийн гэрээ байгуулсан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г., хариуцагч М. гэжээ.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсгээ зурж баталгаажуулан шүүхэд бичгээр ирүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 4,021,339 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч М. нь 4,021,339 төгрөгийг 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 221,39 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс 2025 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл сар бүрийн 28-ны өдөр 760,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 79,291 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 39,645 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч М.оос улсын тэмдэгтийн хураамж 39,645 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ