| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 103/2025/00293/И |
| Дугаар | 103/ШШ2025/00293 |
| Огноо | 2025-04-14 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 14 өдөр
Дугаар 103/ШШ2025/00293
| 2025 оны 04 сарын 14 өдөр | Дугаар 103/ШШ2025/00293 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,
Нэхэмжлэгч: ******* банкны Багануур салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн * дүгээр хороо, ** дүгээр байрны ** тоотод оршин суух, ******* овогт ******* *******, ******* овогт ******* ******* нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 33,510,937 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* банкны Багануур салбар нь хариуцагч Ч.*******, Х.******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 33,510,937 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. Нэхэмжлэгч байгууллага нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.******* банк нь 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр Ч.*******, Х.******* нартай 1290093462 дугаартай зээлийн гэрээ байгуулан 35,500,000 төгрөгийг жилийн 15,6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Банк нь 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр зээлдэгч Ч.*******гийн ******* банк дахь 5005623905 тоот дансанд 35,500,000 төгрөгийг шилжүүлэн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон. Гэрээний хугацаанд зээлдэгч үндсэн зээлд 5,320,448 төгрөг, зээлийн хүүнд 2,084,925 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 6,865 төгрөгийг төлсөн. Зээлдэгч нар нь банктай байгуулсан 1290093462 дугаартай барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2024 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн бүрэн төлөлгүй, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 214 хоногийн хугацаа хэтрүүлээд байна. ******* банк нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг зээлдэгчээс шаардаж, мэдэгдэж байсан бөгөөд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэг болон талуудын хооронд байгуулагдсан 1290093462 дугаартай зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 30,179,552 төгрөг, зээлийн хүү 3,228,018 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 86,867 төгрөг, нотариатын зардал 16,500 төгрөг нийт 33,510,937 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.
2.Зохигчид нь шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: .., хариуцагч Ч.*******, Х.******* нар нь зээлийн гэрээний үүргийн биелэлт 33,510,937 төгрөгийг 2025 оны 5 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн 12 сарын хугацаанд дараах хуваарийн дагуу:
- 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 3,500,000 төгрөг,
- 2025 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 1,000,000 төгрөг,
- 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 2,500,000 төгрөг,
- 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 2,500,000 төгрөг,
- 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 2,500,000 төгрөг,
- 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 3,000,000 төгрөг,
- 2025 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 2,500,000 төгрөг,
- 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 2,500,000 төгрөг,
- 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 2,500,000 төгрөг,
- 2026 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 2,500,000 төгрөг,
- 2026 оны 03 дугаар сарын 08-ны өдөр 2,500,000 төгрөг,
- 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 6,010,937 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар тохиролцов. Эвлэрлийн гэрээ байгуулсан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.*******, хариуцагч Ч.*******, Х.******* гэжээ.
4.Шүүхээс хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, зохигчдын шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээ зэргийг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсгээ зурж баталгаажуулан шүүхэд бичгээр ирүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* банкны Багануур салбарын нэхэмжлэлтэй, ******* овогт ******* *******, ******* овогт ******* ******* нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 33,510,937 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Ч.*******, Х.******* нар нь 33,510,937 төгрөгийг 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 3,500,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 2,500,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 2,500,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 2,500,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 2026 оны 03 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл сар бүрийн 08-ны өдрийг хүртэл сар бүрийн 08-ны өдөр 2,500,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 6,010,937 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 325,504 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 167,752 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч Ч.*******, Х.******* нараас улсын тэмдэгтийн хураамж 167,752 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* банкны Багануур салбарт олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ