| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 2306005550450 |
| Дугаар | 2023/ДШМ/225 |
| Огноо | 2024-02-20 |
| Зүйл хэсэг | 17.3.3.1., |
| Улсын яллагч |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 2023/ДШМ/225
Л.Ү ад холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч С.Болортуяа, шүүгч Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
шүүгдэгч Л.Ү , түүний өмгөөлөгч Э.Түвдэн,
нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр 24-ний өдрийн 2023/ШЦТ/1451 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Л.Ү ын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2306005550450 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1
Шүүгдэгч Л.Ү нь хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан фейсбүүк орчинд “Infinity Light” гэх хаягнаас “ногоон тэжээл зарна” гэж зар нийтлэн, зарын дагуу холбогдсон хохирогч Т.М аас 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байхад нь 7.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
2022 оны 12 дугаар сарын 29-ны өдөр хохирогч Т.Б ыг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байхад нь ногоон тэжээл худалдахаар 3.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
2023 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хохирогч Ж.М ыг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байхад нь ногоон тэжээл худалдахаар тохирч 1.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
хохирогч Д.Г ийг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байхад нь 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр ногоон тэжээл худалдахаар тохирч 200.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хохирогч Г.А ыг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байхад нь 2.500.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
2023 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хохирогч Б.Дг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байхад нь ногоон тэжээл худалдахаар тохирч 2.400.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,
2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хохирогч У.Г ээс 3.050.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
2022 оны 12 дугаар сарын 29-ний өдөр хохирогч Л.Б ыг Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрт байхад нь 6.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 2 дугаар багт байх иргэн А.Н-т “ногоон тэжээл зарж байна, хүргэлтээр хүргэж өгнө” гэж 4.500.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд нийт 4 удаагийн үйлдлээр хохирогч С.Ог Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байхад нь 3.150.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хохирогч Б.Аийг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байхад нь 1.300.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хохирогч С.Гыг Төв аймгийн нутаг дэвсгэрт гэртээ байхад нь 5.250.000 төгрөгийн шилжүүлэн авч залилсан,
2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хохирогч Н.Эийг Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь 3.200.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр С.Аг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байхад нь 2.000.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5064339306 дугаар дансаар шилжүүлэн авч залилсан,
2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хохирогч Л.Гыг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байхад нь 20.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хохирогч М.Аыг Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт байхад нь 8.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Булган аймгийн Булган сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Д” ХХК-иас 900.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
2023 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хохирогч А.Хыг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байхад нь 2.050.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хохирогч Д.Дг Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байхад нь 700.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хохирогч Т.Б ыг Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт байхад нь 5.000.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,
2023 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хохирогч А.Цээс 6.400.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хохирогч Г.Оыг Ховд аймагт байхад нь 1.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
2022 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар багт оршин суух хохирогч Н.Бас 3.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
2023 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хохирогч Г.Ггыг Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт байхад нь 450.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
2023 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хохирогч Б.Цыг Булган аймгийн нутаг дэвсгэрт байхад нь 800.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хохирогч Н.Цийг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байхад нь 1.750.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Л.Ү ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт Лгийн Үыг үргэлжилсэн үйлдлээр, цахим хэрэгсэл ашиглан хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутайд тооцож, Эрүүгийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, түүний цагдан хоригдсон 282 хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Л.Ү аас нийт 94.600.000 төгрөгийг гаргуулан хохирогч Т.М т 7.000.000 төгрөгийг, хохирогч Т.Б од 3.000.000 төгрөгийг, хохирогч Ж.М ад 1.000.000 төгрөгийг, хохирогч Д.Гт 200.000 төгрөгийг,
Г.Ат 2.500.000 төгрөгийг, Б.Дд 2.400.000 төгрөгийг, хохирогч У.Гд 3.050.000 төгрөгийг, хохирогч Л.Бд 6.000.000 төгрөгийг, хохирогч А.Н-т 4.500.000 төгрөгийг, хохирогч С.Од 3.150.000 төгрөгийг, хохирогч Б.Ад 1.300.000 төгрөгийг, хохирогч С.Гд 5.250.000 төгрөгийг, хохирогч Н.Эт 3.200.000 төгрөгийг, хохирогч С.Ад 2.000.000 төгрөгийг, хохирогч Л.Гт 20.000.000 төгрөгийг, хохирогч М.Ад 8.000.000 төгрөгийг, хохирогч Н.Мт 900.000 төгрөгийг, хохирогч Н.Хт 2.050.000 төгрөгийг, хохирогч Д.Дд 700.000 төгрөгийг, хохирогч Т.Б од 5.000.000 төгрөгийг, хохирогч А.Цт 6.400.000 төгрөгийг, хохирогч Г.От 1.000.000 төгрөгийг, хохирогч Н.Бд 3.000.000 төгрөгийг, хохирогч Г.Ггад 450.000 төгрөгийг, хохирогч Б.Цад 800.000 төгрөгийг, хохирогч Н.Цд 1.750.000 төгрөгийг тус тус олгож, Л.Ү ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Л.Ү давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний бие бусдад хохирол учруулж гэр бүл, үр хүүхдээ хүнд нөхцөл байдалд оруулсандаа туйлын их гэмшиж, дахин, дахин уучлалт гуйж байна. Эрхэм шүүгчид та бүхнээс уг хэргийн бодит байдлыг дүгнэж зөв, зүйл ангиар шийтгэл оногдуулахыг хүсч байна. Миний бие уг хэрэгт холбогдож, хоригдож байх үедээ булчирхайн сүрьеэ өвчин тусч одоог хүртэл цагдан хорих 461 дүгээр ангийн эмчийн хяналтад байж бие болон сэтгэл санааны асар хүнд байдалд байна. Уг гэмт хэргийн орлогоос олсон мөнгөөр амьдрал, амьжиргаагаа залгуулж ашиг олох байдлаар зарцуулаагүй. “Royal poker” нэртэй онлайн покер тоглоомд хэт донтсоноос болж тоглоом тоглож, бусдад алдсан байдлыг бодитоор тогтоолгүй хүндрүүлэн үзэж, эрх зүйн байдлыг дордуулж, цаашид сурч боловсрох, ажиллаж амьдрах боломжийг олголгүй олон жилийн хорих ял оноосныг хянан үзнэ үү. Би одоо 22-хон настай, энд хоригдох 10 сарын хугацаанд булчирхайн сүрьеэ өвчнөөр өвчилж биеийн байдал муудаж, мөн энэ олон жилийн ялыг эдлээд гарч ирээд нийгэмшиж чадахгүй байхвий гэхээс айж байна, энэ 10 сарын хугацаанд маш их зүйлийг ойлгосон. Энэ олон хүнийг хохироож, өөрийгөө хянахгүй онлайн покер тоглож гэм буруутай үйлдэл хийсэндээ маш их харамсаж, уучлалт гуйж байна. Би 2 настай хүүхэдтэй, хүүгийнхээ өмнө ээж хүнийхээ үүргээ биелүүлж чадахгүй байдал хүрч, хүүхдээ дутуу хайраар өсөж, торнихыг энд хоригдож байх хугацаанд харж, үүгээр ч зогсохгүй энэ олон жилийн ялыг эдэлж дуусах хүртэл үр минь эхийн хайрыг мэдрэхгүй өсөх болохоор хүүхдийнхээ өмнө сайн ээж байх үүргээ биелүүлэх боломж олгож өгнө үү. Урьд нь ээж нь ял шийтгэл эдэлж байсан, шоронгийн хоригдол байсан гэж дурсагдахвий, хүүгийн минь ирээдүйд муугаар нөлөөлөхвий гэж санаа зовж байна. Хэдийгээр хэрэг хийсэн нь үнэн, харамсахад дэндүү оройтсон боловч надад хүү минь чухал болохоор энэ байдлыг минь бодолцож надад оногдуулсан хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж, хорих ялаас багасгаж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Л.Ү ын өмгөөлөгч Э.Түвдэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…үйлчлүүлэгчийнхээ гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Улсын Дээд шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 33 дугаартай тогтоолыг жишээ аван үйлчлүүлэгчийнхээ давж заалдах гомдлыг дэлгэрэнгүй тайлбарлаж, зүйлчлэлийг хөнгөрүүлэх байр суурьтайгаар шүүх хуралдаанд тайлбар гаргаж байна. Дээр дурдсан тогтоолд амьдралын эх үүсвэрээ болгосон гэх шинжийг тайлбарлахдаа харьцангуй удаан хугацаанд 3 буюу түүнээс дээш удаагийн үйлдлээр үйлдсэн байхаас гадна дээрх шинжээр хүндрүүлэн зүйлчлэхдээ анхаарах гол асуудал нь амьдралынх нь хэвшил болсон байхыг анхаарч үзвэл зохилтой гэсэн байдаг. Миний үйлчлүүлэгч 50 хоногийн хугацаанд, 26 удаагийн үйлдлээр 94.600.000 төгрөгийн хохирол учруулж уг гэмт хэргийг үйлдсэн байдаг. Энэ нь тогтоолд дурдсан харьцангуй удаан хугацаагаар үйлдсэн гэх шинжид нийцэхгүй байна. Хэрэг болгоны өнгө өөр. Миний үйлчлүүлэгчийн үйлдсэн хэргийн хувьд хохирлын хэмжээ өндөр гэх үндэслэлээр хүнд зүйл ангиар зүйлчлэх нь эргэлзээтэй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Харьцангуй удаан хугацаа гэдгийг тодорхойлж, ойлговол энэ нь нэг талаараа өрөөсгөл болох мэт санагдаж байна. Хэргийн үйл баримт, нөхцөл байдалд тулгуурлан Дээд шүүхийн тогтоолд заасан амьдралын хэвшил болгосон гэдэг нь тогтоогдсон бол зүйлчлэл маргаангүй байж болох байсан. Иймд шүүх бүрэлдэхүүн эргэлзээтэй байдал үүссэн гэж үзвэл миний үйлчлүүлэгчид ашигтайгаар шийдвэрлэж, зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү. …” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Л.Ү ад холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ түүний гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Шүүгдэгч Л.Ү нь үргэлжилсэн үйлдлээр, 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн хооронд “фейсбүүк” орчинд “Infinity Light” гэх хаягнаас “ногоон тэжээл зарна” гэх зар оруулан хуурч, цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж нэр бүхий 26 иргэнээс нийт 94.600.000 төгрөгийг залилан авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Зарын дагуу ногоон тэжээл авахаар мөнгө шилжүүлж, залилуулсан талаар хохирогч Т.М /1хх 8-9/, Т.Б /1хх 76/, Ж.М /1хх 107/, Д.Г /1хх 125-126/, Г.А /1хх 153/, Б.Д /1хх 180-181/, У.Г /1хх 199/, Л.Б /2хх 41/, А.Н-т /2хх 78-79/, С.О /2хх 115/, Б.А /2хх 47/, С.Г /2хх 170/, Н.Э /2хх 237/, С.А /3хх 37-38/, Л.Г /3хх 76/, М.А /3хх 131-132/, Б.П /3хх 179-180/, Н.Х /3хх 219-221/, Д.Д /4хх 18/, Т.Б /4хх 75-77/, А.Ц /4хх 164-165/, Н.О /4хх 197/, Н.Б /5хх 67/, Г.Г /5хх 67/, Б.Ц /5хх 123-124/, Н.Ц /5хх 166-167/, иргэний нэхэмжлэгч Н.М /3хх 175-176/ нарын мэдүүлгүүд,
гэрч Д.Нын “…би Үхын төрсөн ээж нь бөгөөд Ү миний 5 дахь хүүхэд. Манай гэрт хүмүүс ирж охинд залилуулсан гэж хэлснээр мэдсэн. …” /1хх 12/ гэх,
шүүгдэгч Л.Ү ын мөрдөн шалгах ажиллагааны явцад үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд /1хх 54-56, 63, 89-90, 117, 141, 165, 193, 227, 2хх 62, 96-97, 127, 144-145, 217, 249-3хх 1, 3хх 21-22, 3хх 61, 101-102, 145-146, 248, 4хх 26-28, 37, 46, 5хх 42-43, 90-91, 146-147, 177-178, 6хх 10-11/,
хохирогч Т.М /1хх 3/, Д.Н /1хх 45/, Т.Б /1хх 71/, хохирогч Ж.М /1хх 100/, Г.А /1хх 148/, Б.Д /1хх 173/, У.Г /1хх 199/, Л.Б /2хх 31/, Б.А /2хх 136/, С.Г /2хх 164/, Н.Э /2хх 228/, Л.Г /3хх 66/, М.А /3хх 114/, Н.Х /3хх 213/, Т.Б /4хх 64-65/, А.Ц /155/, Г.О /4хх 191/, Н.Б /5хх 16/, Г.Гга /5хх 60/, Б.Ц /5хх 102/, Н.Ц /5хх 161/ нарын цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан гомдлууд,
банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх 27, 101, 182, 2хх 32, 45, 84, 87, 119, 165, 189, 193, 211, 217, 3хх 11, 3хх 43, 77, 46, 188, 225-227, 234, 4хх 22, 79, 80-81, 168-189, 211, 5хх 22, 69, 127-128/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Харин анхан шатны шүүх шүүгдэгч Л.Ү ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар “залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэж зүйлчлэхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.
“Энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх хүндрүүлэх шинж нь нэг төрлийн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд, гурав буюу түүнээс дээш удаа үйлдэж, уг гэмт хэргийг үйлдэж олсон ашиг орлогыг өөрийн болон гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг залгуулах гол эх сурвалж, эсхүл бусад үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ зэрэг ашиг олох зорилготой үйл ажиллагааныхаа үндсэн хэрэгсэл, эх үүсвэр болгож тогтвортой ашигласан байхыг хамааруулсан хууль зүйн ойлголт юм.
Дээрх шинжээр хэргийг хүндрүүлж зүйлчлэхдээ гэмт хэргийг үйлдсэн этгээд нь тухайн төрлийн гэмт хэргийг үйлдэх нь амьдралынх нь хэвшил болсон, өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг шунахай зорилгоор, хууль бус аргаар өөрийн болгож, амар хялбар аргаар ашиг олох боломжийг байнга эрэлхийлж, үүнийг амьжиргааныхаа эдийн засгийн эх үүсвэр болгож байдаг харьцангуй тогтвортой үйлдлийн нэгдэл байдгийг анхаарах учиртай.
Гэтэл шүүгдэгч Ц.Ү нь 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүртэл 94.600.000 төгрөгийг 26 удаагийн үйлдлээр шилжүүлэн авсан үйлдэл нь хоорондоо 1 сар 16 хоногийн хугацаатай үйлдэгдсэн нь цаг хугацааны хувьд харьцангуй тогтвортой гэж тооцох шалгуурт хүрэхгүй байх тул түүнийг энэ гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд үйлдэж, улмаар энэхүү хууль бус орлогыг эдийн засаг, амьжиргааны эх үүсвэр болгосон гэж хүндрүүлэн үзэх боломжгүй, энэ шинжийг тодотгосон дээр дурдсан хууль зүйн ойлголттой нийцэхгүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлсэнтэй холбоотой анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.Үад оногдуулсан 6 жилийн хорих ялыг 4 жил болгон өөрчилж, энэ талаар шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж зааснаар шүүгдэгч Л.Ү ад шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 88 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр 24-ний өдрийн 2023/ШЦТ/1451 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокуророос шүүгдэгч Л.Ү ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар хөнгөрүүлэн зүйлчилсүгэй. ...” гэсэн нэмэлт заалт оруулсугай.
2. Шийтгэх тогтоолын 1 дэх заалтыг “Лийн Үыг үргэлжилсэн үйлдлээр хуурч, цахим хэрэгсэл ашиглан, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, зохиомол байдлыг зориудаар бий болгож залилах гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж,
2 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Л.Ү ыг 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй. ...” гэж,
3 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ү ад оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. ...” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ү ын 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс 2024 оны 2 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл нийт 88 /наян найм/ хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.
4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЗОРИГ
ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН