| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 103/2025/00249/И |
| Дугаар | 103/ШШ2025/00271 |
| Огноо | 2025-04-03 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 103/ШШ2025/00271
| 2025 оны 04 сарын 03 өдөр | Дугаар 103/ШШ2025/00271 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Т.Эрдэнэтунгалаг даргалж, шүүх хуралдааны танхимд яван хуралдаанаар
Хүсэлт гаргагч: 1970 онд ******* аймагт төрсөн, 55 настай, эрэгтэй, Багануур дүүргийн * дүгээр хороо, ******* * дүгээр гудамжны ** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* Э.*******, Б.******* нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хүсэлт гаргагч: Д.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.******* оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Д.******* нь Э.*******, Б.******* нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ. Хүсэлт гаргагч шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.Миний бие Д.******* нь аймагт байрлах төрийн өмчит ХХК-ийн баяжуулах үйлдвэрт түрээсийн машины жолоочоор Э.*******, Б.******* нартай харилцан тохиролцож 2023 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн жолоочоор ажилласан боловч цалингаа авч чадаагүй. 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр залгаж 2,000,000 төгрөгийн цалингаа шаардах гэтэл утсаа аваагүй бөгөөд одоог хүртэл цалингаа авч чадаагүй байна, бас бусад жолооч нар ч мөнгөө авч чадаагүй одоог хүрч байна. Иймд Э.*******, Б.******* нарын оршин суух хаяг нь тодорхой бус хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
2.Хүсэлт гаргагчаас: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, фото зураг, дансны хуулга зэргийг нотлох баримтаар ирүүлсэн болно.
Шүүхээс хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч Д.******* нь Э.*******, Б.******* нараас 2,000,000 төгрөгийн цалингаа авч чадахгүй байгаа, шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ сэргээлгэх гэтэл хариуцагч нар хаана оршин суугаа болох нь тогтоогдохгүй байгаа гэсэн үндэслэлээр Э.*******, Б.******* нарыг эрэн сурвалжлуулах хүсэлтийг шүүхэд гаргасан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж хуульчилсан. Э.*******, Б.******* нар нь хуульд зааснаар Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь тогтоогдохгүй, энэ талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар улсын орлогод үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг тус тус
удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул ******* овогт ******* ******* Э.*******, Б.******* нарыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ