| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дүвжирийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 308/2025/00312/И |
| Дугаар | 308/ШШ2025/00315 |
| Огноо | 2025-06-02 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 308/ШШ2025/00315
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг би,
Нэхэмжлэгч:Дорноговь аймгийн Сайншанд сум, 6 дугаар багт байрлах, Д үйлчилгээний газар /РД:3315916/-ийн нэхэмжлэлтэй,
Төлөөлөн нэхэмжлэл гаргасан:Дорноговь аймгийн Прокурорын газрын шүүхэд төрийг төлөөлөх ажил хариуцсан ахлах прокурор
Хариуцагч:Дорноговь аймаг, Сайншанд сумын Даланжаргалан сум 1-р баг, Элдэвт нутаглан суух, Ү-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 3,827,500 төгрөг гаргуулах тухай
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д үйлчилгээний газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Малчдыг малжуулах санхүүгийн дэмжлэгийн гэрээний үүрэгт олгосон зээлийн төлбөрийн үлдэгдэл 3,827,500 төгрөгийг С.Ү-с гаргуулж өгнө үү.” Зээлдэгч Ү.Б нас барсан тул батлан даагч С.Ү-с гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч С.Ү шүүхэд гаргасан тайлбартаа: “...Миний бие нь Д үйлчилгээний газраас гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 3,827,500 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү ” гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч ”Д үйлчилгээний газар” нь хариуцагч С.Ү-д холбогдуулан 3,827,500 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч С.Ү-д нь нэхэмжлэлийн шаардлага 3,827,500 төгрөгийг
төлөхөө хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1.Нэхэмжлэгч Д үйлчилгээний газраас нэхэмжилсэн 3,827,500 төгрөгийг хариуцагч С.Ү нь төлөхөө хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д үйлчилгээний газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.
3.Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
4.Шүүхийн шийдвэрийг талууд сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийг нэг адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
5.Энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухай асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ