Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 308/ШШ2025/00316

 

  Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

   зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй тухай

 

   

Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн  шүүгч Д.Наранцэцэг  би,

 

Нэхэмжлэгч:Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 18 дугаар хороо, Стадион оргил, Махатма Ганди хороолол, Богд Жавзандамба гудамж-33, Эл Эс Плаза барилга, 9 дүгээр давхар 902 тоотод байрлах “Т” ББСБ-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:Дорноговь аймаг, Сайхандулаан сум, 2-р баг, Жаргалантад нутаглан  суух, А-д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 4,981,703 төгрөг гаргуулах тухай

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Т” ББСБ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Хариуцагч Ц.А 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр З021/2021/376 тоот зээлийн гэрээний мөнгөн төлбөрийн үүрэгт 29,731,553.00 төгрөгийг гаргуулах, шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл З021/2018/376-1 тоот үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээнд тусгагдсан барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч Ц.А шүүхэд гагасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч “Т” ББСБ-аас нэхэмжилсэн 4,981,703 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхийг хүлээн зөвшөөрч байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

 Нэхэмжлэгч “Т ББСБ” ХХК нь хариуцагч Ц.А-т  холбогдуулан гэрээний үүргийн гүйцэтгэл 4,981,703 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Ц.А зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нэхэмжилсэн 4,981,703 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрчээ.

 

Талууд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх учир холбогдлыг ойлгож, хүлээн зөвшөөрсөн байна.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Хариуцагч Ц.А нь нэхэмжлэгч “Т ББСБ” ХХК-иас нэхэмжилсэн 4,981,703  төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байх ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн  56.1, 74 дүгээр зүйлийн  74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн  7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 94,657 төгрөгөөс 47,328 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 47,328  төгрөгийг хариуцагч Ц.А-с, 47,328 төгрөгийг улсын төсвийн орлогоос тус тус гаргуулж нэхэмжлэгч “Т ББСБ” ХХК-нд  олгосугай.

 

 3.Шүүхийн шийдвэрийг талууд сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийг нэг адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

 4.Энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

  ШҮҮГЧ                                    Д.НАРАНЦЭЦЭГ